Friday 30 May 2008

Кимчи (김치)



Кимчи одоогийн амтаа олтлоо хэдэн зуун туулжээ. Солонгосчууд кимчиний анхны хувилбарыг бvр VII зуунд бодож олсон аж.

Хаад ноёдоос бусад эгэл ард махтай хоол идэх нь биелшгvй мєрєєдєл байсан тэр vед ногоог давслан даршилж євлийн хvнсээ нєєцлєх арга тарчиг хvйтний улиралд ч эр нєхрєє гэдэс цатгалан байлгах ажилсаг солонгос эмэгтэйчvvдийн эрхэм зорилгод нийцжээ. Эрт цагт даршилсан ногоог «чимчэ» гэдэг байж. Он цаг улиран чимчэ бэлтгэх арга нарийсахын хэрээр амт чанар нь ч єєрчлєгдєв. Чимчэ нь димчэ, кимчэ, кимчи болон нэрээ сольсон
байна.

Гэвч XII зуунд олон тєрлийн амтлагч хэрэглэж занших хvртэл кимчиний амт нэг их сайхан байгаагvй аж. Харин XVIII зуунд Солонгосын хойгт Ємнєд Америкийн далайн худалдаачид улаан чинжvv тээж ирсэн нь кимчиний жорыг эрс єєрчлєв. Кимчиг нунтаг улаан чинжvvгээр амтлах болсноор хvний биед асар их хор цуглуулдаг давсны үүргийг багасгажээ.

Кимчигvй хоолны ширээ гэж Солонгост vгvй. Солонгосчууд байгаа газар кимчиний vнэр ханхийнэ. Солонгосын компаниуд 13 дахь сарын цалингаа «кимчи-бонус» хэмээн авгайлдаг юм билээ. Тэр мєнгєєр эхнэрvvд нь євлийнхєє кимчиг тєхєєрнє. Эр нєхрvvд муудалцахдаа «Танай эхнэрийн кимчиг идэхийн аргагvй» гэхчлэн єрсєлдєгчийнхєє амыг таглахдаа сийхгvй. Солонгосын баг 2002 оны хєлбємбєгийн ДАШТ-д ялалт байгуулснаа «kimchi-power» гэлцэж солонгос гал тогооны гайхамшгийг дэлхий даяар сурталчилсан.

Єтєлсєн ч хєнгєн шингэн, толигор харагддагаа мєн л кимчитэй тэд холбодог. Тэр ч бvv хэл, кимчи их идвэл SARS тусдаггvй гэсэн цуурхал саяхныг хvртэл амь бєх байлаа. Бас ДОХ хvртэл кимчинээс айна гэх солонгос хvнтэй таарвал vг бvv сєрєєрэй. Мах голдуу хvнстэй монголчуудын ширээнд сvvлийн vед кимчитэй таваг зай эзлэх болжээ. Гэрийн эзэгтэй нар єєрийн гараар кимчи дарж заншвал монгол эрчvvд ч «kimchi-power» vзvvлж, ялалт байгуулахыг vгvйсгэхгvй.

Тиймээс кимчи хийж сурцгаая!

Орц:

* 2 ш байцаа (хятад)
* 1 ш лууван (дунд зэргийн)
* 4 ш том ногоон сонгино
* 50 гр нялх ногоон сонгино
* 50 гр яншуй
* 1 толгой сармис
* 30 гр цагаан гаа, шинэхэн
* тал стакан улаан чинжvv
* 1 ширхэг алим (эсвэл лийр)
* 3 амны халбага элсэн чихэр
* давс
* ногооны үүсүү
* тал аяга кимчиний тос/seasame-н тос

Бэлтгэх нь:
  1. Байцааг уртааш нь 2-3 хуваана.
  2. Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж 4-6 цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
  3. Байцааг давстай уусмалаас гаргаж хvйтэн цэвэр усанд угаана.
  4. Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)
  5. Тал аяга усанд улаан чинжvvгээ зуурна.
  6. Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжvvтэй сайтар холино.
  7. Сармис, цагаан гаа, алимаа vрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, яншуйтай холино.
  8. Луувантай хольсон улаан чинжvvгээ ногоонуудтай нийлvvлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны халбагаар гурван элсэн чихэр, 1/3 үүсүү, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yүн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)
Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
  1. Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бvрт амтлагчийн холимгийг тvрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжvvний єнгє орох тєдий тvрхэхэд болно.
  2. Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
  3. Дээрхийг шавар вааранд (байхгvй бол хуванцар саванд) хийж дээгvvр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бvрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.
мэдээний эх үүсвэр: olloo.mn

Улаан лоолийн cvмс



Орц:

* 1,5 кг улаан лооль
* 1 халбага чидун жимсний тос (Olive oil)
* 1 ш дунд зэргийн жижиглэн хэрчсэн сонгино
* 2 хумс сармис (жижиг хэрчсэн эсвэл бяцалсан)
* 2 халбага улаан лоолийн нухаш
* 1 жижиг халбага саахар
* Давс
* Перц

Бэлтгэх нь:
  1. Улаан лоолийн дээд хэсгийг хутгаар хирээс татан єнгєцхєн зvснэ. Дараа нь буцалсан усанд 2 минут байлгаад аваарай. Ингэснээр лоолийн мань хальс амархан салах болно.
  2. Энэ улаан лоолиудынхаа хальсыг нь авч хаяад, доторх зөөлөн эдийг жижиглэн хэрчинэ.
  3. Хайруулын тавгыг халааж тосоо хийн сонгиноо хуурна. Дараа нь дээрээ сармисаа хийж хамтад нь 1 минут хуурна.
  4. Дараа нь улаан лооль, улаан лоолийн нухаш болон саахараа хийнэ.
  5. Галаа багасгаж таггvй саванд ойролцоогоор15 минут сvмсийг єтгєртєл чанана.
  6. Үүнийгээ давс болон перцээр амтлаад хєргєчинд 2 єдєр хадгалж эсвэл хєлдєєгөөд 2 сарын турш хэрэглэж болно. Хөлдөөсөн тохиолдолд тохиолдолд хайруулын тавга юмуу эсвэл пэйчинд халааж хэрэглэнэ.

Энэхvv сvмсийг тєрєл бvрийн мах болон гоймон пиццаны сvмсээр ашиглаж болно.

эх сурвалж: bussniss times

Усан үзэмтэй тахианы махан салат




Орц:

* 375 гр ногоон/хvрэн усан vзэм
* 175 гр мєєг
* 200 гр бяслаг
* 250 гр чанасан тахианы мах
* єндєгний шар нэг ширхэг
* хоёр халбага гич
* давс
* хар перц
* чимх элсэн чихэр
* нэг жижиг халбага цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 125 мл чидун жимсний тос
* 3 халбага тараг

Бэлтгэх нь:
  1. Усан vзмээ угааж, vрийг нь цэвэрлэнэ. Ингэвэл зажлахад элдэв хатуу зvйл мэдрэгдэхгvй, зєєлєн болдог. Тэгээд дундуур нь хувааж саванд хий. Дараа нь мєєг болон бяслагаа нимгэн хэрчинэ. Мєн тахины махаа урт, нарийхан хэрчээд усан vзэм дээрээ нэмнэ.
  2. Єндєгний шар дээрээ гич, давс, перец, элcэн чихэр болон цуугаа хий. Үүнийгээ майонез зуурах адил сайтар хутгах ба чидун жимсний тос бага багаар хийн сайн хутгаарай. Тэгээд майонез шиг болохоор нь тарагтай холино.
  3. Үүн дээрээ нарийн хэрчсэн тахианы мах, усан vзмээ хийнэ. Ингээд л тахианы махан зууш бэлэн боллоо. Эцэст нь сануулахад чанасан тахианы махаа хєргєєд бэлтгэсэн байвал илvv амттай. Хэрэв чидун жимсний тос байхгvй бол ургамлын тосоор орлуулж болно.

Элэгний нухаш


Орц:

* 400 гр элэг
* 1 амны халбага масло
* 50 гр сvvлний өөх
* 1 ш лууван
* 1 ш сонгино
* 3 амны халбага сүү
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгаа халааж, сvvлний єєх, сонгино, луувангаа хийж хэдэн минут хуурна.
  2. Дээр нь элгээ хийж давс, нунтаг перцээр амтлаад сайн болтол нь тvлэлгvй шарна.
  3. Дараа нь буцалгаад хөрөсөн хvйтэн сvv, маслоо хийгээд махны машин эсвэл гал торооны роботын тусламжтайгаар нухаж бэлтгэнэ.

Бөөрөнхий махтай хүрэн шөл Борщ


Орц:

* 1,5 л шєл
* 800гр хүрэн манжин
* 1 ш шар лууван
* гоньд
* 1 ш сонгино
* 1 хоолны халбага томатны нухаш
* 50 гр цєцгийн тос
* 1 цайны халбага гурил
* хагас аяга зєєхий
* лаврын навч
* давс

Бєєрєнхий маханд:

* машиндсан мах 300 гр
* 1 ш сонгино
* 1 ш єндєг
* 4 хоолны халбага хатаамжны нунтаг
* давс
* повоор

Бэлтгэх нь:
  1. Махны шанзыг үхэр, гахайн махаар бэлтгэнэ.
  2. Сонгино, єндгийг машиндсан махтай хольж бага зэрэг шєл, давс, нунтаг хар перц, талхны үйрмэг нэмж сайтар нийцүүлнэ.
  3. Бэлтгэсэн шанзнаас жижгээр таслан авч бєєрєнхийлнє.
  4. Чанаж болгосон хүрэн манжинг жижиг нүхтэй үрүүлээр жижиглэнэ.
  5. Яншуй, шар лууван, сонгиныг жижиг хэрчиж томатны нухаштай хамт тосонд хуурч шєлєндєє хийнэ. Дараа нь бєєрєнхий мах нэмж болтол нь чанана.
  6. Шєлєє давсаар амт оруулж, тосонд хуурч, шєлєєр шингэлсэн гурил, жигнэж болгосон хvрэн манжинг хийж лаврын навч, давсаар амт оруулаад дахин буцалгаж бэлэн болгоно.
  7. Шєлийг таваглаж дээр нь зєєхий дусаана.

Тємсєнд боосон зайдас


Орц:

* 1 кг тємс
* 8 ширхэг зайдас
* 3-4 хоолны халбага гурил
* 1 єндєгний шар
* 1 бүтэн єндєг
* 1 цайны халбага давс
* хагас аяга хатаасан талхны үйрмэг
* 200гр тос

Бэлтгэх нь:
  1. Тємсийг хальстай нь чанаж болгоод гаргаж цэвэрлэсний дараа халуунаар нь машиндаж гурил, єндєг, давс, повоор нэмж найруулна.
  2. Бэлтгэсэн зуурмагаас таслан авч бєєрєнхийлєєд дараа нь халбагаар дарж хавтгайлна.
  3. Зайдсыг таллана.
  4. Хавтгайлсан тємсєн дээр тал зайдсаа тавьж хуйлна. Үүнийгээ хатаамжны нунтагт хєрвvvлээд сайтар халаасан тосонд шарж болгоно.Тємсєнд боосон зайдсыг дарсан єргєст хэмх юм уу майонезтай хольж идэхэд амттай байдаг.
Мэдээллийн эх сурвалж: Хөдөлмөр сонин

Шницель


Орц:

* 150 гр мax
* 1 ширхэг өндєг
* 30 гр ургамлын тос
* 2 гр давс
* 0.2 гр шар повоор
* Сонгино
* 50 гр гурил
* 3 гр сармис
* сухарь
Тvvнчлэн та єєрийнхєє дуртай амтлагчуудыг тохируулан хийж болно.

Бэлтгэх нь:
  1. Махаа 2-3 удаа сайтар машиндаарай.
  2. Давс, сонгино, повоор, тал єндєг єєрийнхєє дуртай бусад амтлагчаараа амтална. Харин ус хийж болохгvй. Ингээд амталсан махаа нимгэн хавтгай болгоод сухарьт єнхрvvлж, урьдчилан бэлтгэсэн хайруулын тавганд хайрч болгоно.

Мармеладтай рогалик


Орц:

* 200гр цөцгий
* 1.5 стакан гурил
* 100-150гр масло
* 200гр мармелад

Бэлтгэх нь:
  1. Цєцгийг зєєлрvvлсэн маслотой нийлvvлэн хутгаад гурилаа нэмж єтгєн зуурмаг болгон зуурна.
  2. Гурилыг хавтгайлаад гурвалжин хэлбэртэйгээр хэсэглэн зvснэ.
  3. Мармеладыг зvсэм зvсмээр хэрчинэ. Гурвалжин гурил бvр дээр нэг зvсэм мармелад тавьж хуйлж орооно.
  4. Ороож бэлтгэсэн рогаликийг масло түрхэж бэлтгэсэн тавцан дээр байрлуулна.
  5. 200 хэмд халаасан шарах зууханд 15 минут жигнэж болгоно.

Томаттай загасны махан консерв


Томаттай консервийг ямар ч загасны махаар хийж болно. Ер нь консерв хийхдээ аль болох жижиг загасаар хийвэл тохиромжтой.

Жишээ нь 20-30см загас байвал яс нь маш амархан зєєлєрдєг. Томаттай консерв хийх загасны хайрсыг маш сайн цэвэрлэж сэлvvрvvдийг бvрэн авна. Загасныхаа толгойг салган авч гэдэс дотор болон нурууг дагасан нєж зэргийг нь сайтар цэвэрлэнэ. Бэлэн болсон загасны махыг хєндлєнгєєр нь хэсэгчилж бэлтгэнэ. Консервоо тvргэн буцалгагч дотор чанана. Тvргэн буцалгагчныхаа дотор талын ёроолд давхар ул тавина. Давхар ул тавих зорилго нь чанаж байгаа консерв ёроолдоо тvлэгдэхгvй бvрэн чанагдах учиртай. Тvргэн буцалгагч дотроо ус хийнэ. Хийсэн ус давхар улнаас дээш 2-Змм-ийн хэмжээтэй байхаар тохируулж хийнэ. Үүний дараа хэрчиж бэлтгэсэн загасаа хэрчсэн талаар нь тvргэн буцалгагч дотроо жигд зайгvй зулж єрнє. Битvv зулсан загасныхаа махан дээгvvр лаврын навч 3-аас доошгvй тавьж дараа нь бєєрєнхий хар перец 10-аас доошгvй ширхэгийг цацаж тараана. Үүний Дараа дээрээс нь мєн хэрчиж бэлтгэсэн загасаа хэрчсэн талаараа давхарлаж битvv єрнє.

Єрсєн загасан дээрээ мєн лаврын навч, хар перец дээрхийн адил цацаж тавина.Тvргэн буцалгагч дотроо давхарлаж єрж байгаа загасаа 3-н давхараас илvv давхарлаж болохгvй. Үүний дараа vл ялиг нунтаг давс цацаж ургамлын тосыг загасны махны дээгvvр 5мм-ээс илvvгvй байхаар хийнэ. Дараа нь тvргэн буцалгагчаа маш сайн таглаж халаалтыг 4 дээр тавиад 30 минут буцалгаад дараа нь халаалтыг бууруулж 3 болгоод дахин 20 минут буцалгаад галыг унтраана. Галыг унтарсаны дараа аваарын клапан буутал тагыг нь онгойлгож болохгvй. Аварын калапан буусны дараа тагаа онгойлгоод цэвэр томатыг элсэн сахартай хольж хутгаад дээгvvр нь зулж тараана. Жишээ нь 3-4 кг загасны махан консервонд 500гр орчим томат, 6 хоолны халбага элсэн чихрийг нийvvлэн сайн хольж халаагаад бэлэн болсон консерв дээрээ асгаж тараана. Үүний дараа тvргэн буцалгагчтай консервоо буцалгах тєдий халаагаад авна. Бэлэн болсон консервыг гаргаж тусгай паалантай буюу никель саванд хийж хутгана. Бэлэн болсон консервыг талхтай идэхэд нэн тохиромжтой. Идээд vлдсэн консервоо шилэн саванд хийж таглаад хєргєгчинд тавина. Бэлэн болсон консервыг 5 хоногоос илvv хадгалах хэрэггvй.

Жич: Томатаа бэлтгэх арга: 400-500 гр цэвэр улаан лоолийн томатанд 6-аас доошгvй хоолны халбага элсэн чихэр хольж хутгана. Үүнийг хайруулын тавганд хийж дєнгєж нэг буцалгаад авна. Ингэж бэлтгэсэн томатаа буцалгаж гаргасан халуун консерв дээрээ битvv тарааж асгана. Тарааж асгасны дараа консервоо дахин маш сайн халааж дараа нь халааж бэлтгэсэн томаттай хольж хутгаж хэрэглэнэ.

Ж.Гонгор "Загасны боодог" номоос
Гэр гэртээ тогооч

Кулебяка

Кулебяка гэж юу вэ?

Толь бичгээс харвал... Оросын хэл судлалын шинжлэх ухааны агуу их эрдэмтэн В.Далийн тайлбар тольд "кулебяка" гэгч нь дотроо загасны мах, байцаа эсвэл кашатай урт (бєєрєнхий биш) бялууг хэлнэ хэмээн тодорхойлсон байх ажээ. Эрдэмтэн Даль энэхvv кулебяка хэмээх vг нь "кулебячить" буюу гараараа хавтгайлах гэсэн vйл vгээс үүссэн гэж vздэг бол зарим тvvхчид "колоб" буюу бяцхан талх гэсэн vгийн язгуураас үүссэн гэж vздэг байна. Кулебяка нь бусад талх, боовноос юугааргаа ялгаатай вэ? Зєвхєн доторх шанзаараа! Энэ бол идээний дээж болгон зоогийн ширээндээ хvндэтгэн залдаг Оросын vндэсний зоог юм.

Энэхvv хоолны нэр нь тодорхойгvй зохиогчид нь гурилан зуурмагт аль болох их мах, загас, байцаа, мєєг гэх мэт тєрєл бvрийн шанзнаас сонгон хийх мєн кулебякаг хийхдээ уурыг нь гаргах нvх гаргаж, ирмэгийг нь маш чанга чимхэж байхыг уламжлал болгон vлдээж чаджээ.

Сайхан шvvслэг шанзтай, амтат кулебякаг хийх тийм ч хялбар бус юм. Энэхvv зоогны тєрєл зvйл, жор нь маш олон янз байдаг бєгєєд битvv, хагас битvv, задгай, єндєр, олон давхраат кулебяка гэж байдаг ажээ.

Дэлхийд алдартай Оросын кулебякаг та тэдний энгийн нэгэн гудамжны цайны газар, кафед ч зооглож болно. Ямар л бол ямар шанзтай тєрєл бvрийн кулебяка арааны шvлс асгаруулам шаргалтан байдаг. Оросууд кулебякадаа хайртай ард тvмэн. Тиймээс ч манай кулебякаас илvv амттан дэлхийд vгvй хэмээн бахархдаг гэнэ. Ингээд тэдний бахархал болсон хvндтэй зоогийг нь амтлаад vзье!



Шаргалхан кулебяка


Орц: (6-8порц)

* 500гр исгэсэн хєрєнгєтэй зуурмаг
* 500гр татсан мах
* 2ш сонгино
* 2 хоолны халбага цєцгийн тос
* З хоолны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 4ш чанасан єндєг
* 2ш шинэ єндєг
* давс, перец

Бэлтгэх нь:
  1. Зуурмагийг 0.5см-ийн зузаантай элдэнэ.
  2. Єндєг, сонгиныг хальслаад жижиглэн хэрчинэ.
  3. Татсан маханд сонгино, давс, перец нэмж хутгаад 1.5 хоолны халбага ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд 7-10 минут хуурна. Махыг хєргєєд єндєг, яншуй нэмж хутгана.
  4. Элдсэн зуурмагийг цэвэр алчуур дээр тавиад бэлтгэсэн шанзаа уртааш нь овоолон тавьж, зуурмагний 2 ирмэгийг нийлvvлэн чимхэнэ.
  5. Кулебякаг тосолсон тэвшинд чимхсэн ирмэгээр нь доош харуулан тавьж гадаргууд нь хєєсєртєл хутгасан єндєг битvv тvрхэж 20 минут байлгана.
  6. Шарах шvvгээг 180 хэм хvртэл халааж кулебякаг 40 минут жигнэнэ. Ширээнд єгєхдєє шєл эсвэл халуун цай дагуулж єгнє.
Эх сурвалж: Гэр гэртээ тогооч

Мєєгтэй кулебяка


Орц: (6-8порц)

* 500гр исгэсэн хєрєнгєтэй зуурмаг
* 600гр агшаасан будаа
* 300гр шинэ мєєг
* 1ш сонгино
* 1ш лууван
* 1ш єндєг
* 3хоолны халбага цєцгийн тос
* давс, перец

Бэлтгэх нь:
  1. Зуурмагийг элдээд 20 минут амраана. Мєєгийг угааж нарийхан цагираг хэлбэртэй хэрчиж 2 хоолны халбага цєцгийн тосонд 4-6 минут хуурна.
  2. Хайруулын тавганд сонгино, луувантай хамт мєєгийг нийлvvлэн сайтар хутгаж давс, перец нэмээд дахин 5-7 минут хуурна.
  3. Хуурсан ногоон дээр агшаасан будаа, 1 хоолны халбага цєцгийн тос нэмж сайтар хутгана.
  4. Элдсэн зуурмагийг хуурай гурил цацсан алчуур дээр шилжvvлэн тавьж, зуурмагны голд амталсан шанзыг уртааш нь овоолон тавьж, хоёр ирмэгийг нийлvvлэн сайтар чимхэж єгнє. Кулебякаг тосолсон тэвшинд чимхсэн ирмэгийг нь доош харуулан тавина. Хvсвэл дээд гадаргууд нь бага зэргийн гурилаар дуртай хээ, дvрсийг хийж чимэглэж болно.
  5. Чимхсэн кулебякаг дулаан газар тавьж (20 минут) хєєлгєнє. Дараа нь дээгvvр нь єндєг битvv дvрхэж, сэрээгээр хатгаж нvх (уур гаргах) гаргаад 220 хэм хvртэл халаасан шарах шvvгээнд хийж 35-40 минут жигнэнэ.

5 цулын шөл

орц:

* Бөөр
* зүрх
* уушиг
* элэг
* гүзээ
* Давс
* лууван
* бөөрөнхий сонгино
* Ногоон сонгино
* Ус
* Амтлагч

Бэлтгэх нь:
  1. Таван цулыг эхлээд хvйтэн усанд дараа нь бvлээн усаар гурваас дєрвєн удаа угааж цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэн бэлтгэсэн таван цулаа буцалж байгаа давстай усанд хийж чанана*. Буцалмагц хєєсийг нь хаман авч, жижиглэн хєшиглєсєн шар лууван хийж, зєєлєн галаар чанаж болгоно.
  3. Хоол бэлэн болохоос 5-6 минутын ємнє жижиг хэрчээд тосонд хуурсан сонгино, амтлагч нэмж, хярж хєшиглєсєн ногоон сонгино цацна.
Зүүлт:

* Таван цулыг чанахдаа эхлээд хєшиглєсєн гvзээг хийж 25-30 минут чанана. Дараа нь хєшиглєсєн бєєр, зvрх, уушгийг 10-15 минут, элгийг 5-10 минут чанаж гаргана.

эх сурвалж: ардчилал

Дунайский салат



Орц:

* 1 ш улаан лооль
* 1 ш єргєст хэмх
* дундаж ногоон болон улаан амтат чинжvv нэг кг
* 2 кг шар лууван
* 400 гр бєєрєнхий сонгино
* байцаа
* 2-3 ширхэг лаврын навч
* 80 гр давс
* 120 гр элсэн чихэр
* 20-25 ширхэг vрлэн хар перец
* 100-200 гр ургамлын тос.


Бэлтгэх нь:
  1. Эхлээд ногоогоо сайтар угааж цэвэрлэн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Паалантай саванд ургамлын тосоо хийж сайтар халсны дараа хэрчиж бэлдсэн сонгино, лууван болон перец 20-25 ширхэг, 80 гр давс, 120 гр элсэн чихэр хийж зєєлєн гал дээр хэсэг хуурна.
  3. Байцаа болон чинжvvгээ хийж 10-15 минут жигнээд /єєрийнх нь шvvсээр/ хамгийн сvvлд улаан лооль болон єргєст хэмхээ хийж лаврын навчаа нэмээд 10-15 минут битvv жигнэж болгоно. Ургамлын тос ихтэй байх тусам хадгалалт удаан даах ба амт чанараа алдах нь удаан байдаг.

Гахайн махан пирог


Зуурмагийн орц:

* 350 гр гурил
* 100 гр сүү
* 10 гр исгэгч
* 20 гр гахайнөөх

Шанзны орц:

* 200 гр гахайн мах
* 10 гр цөцгий
* 10 гр утсан өөх
* 2-3 ширхэг төмс
* 3 хоолны халбага гоньд
* 1 ш сонгино
* 1 ширхэг өндөгний шар
* Нунтаг хар повор, давс

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ бүлээсгэж эсгэгчээ уусгаад гурилаа хийн зуурч дулаан газар тавина.
  2. Зуурмагийг дугуй элдээд, тосолсон тэвшинд хийнэ.
  3. Єндєгний шарыг цєцгийтэй хольж сайтар хутгаад зуурмаган дээгvvрээ тарааж тvрхэнэ.
  4. Том нvхтэй vрvvлд тємс, сонгиноо vрж жижиглээд дээгvvр нь цацаж дараа нь шоо хэлбэртэй хэрчсэн гахайн мах, утсан єєх зэргийг тарааж давс, повоор, гоньд цацаж дунд зэргийн хэмд жигнэж болгоно.
эх сурвалж: ардчилал

Япон маягаар шарсан тахиа


Орц:

* 2 тахианы гуяны мах
* 1 хоолны халбага цуу
* 1 хоолны халбага сакэ
* 1 цайны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Тахианы хоёр гуяны хальс єєхийг цэвэрлэн яснаас нь салгана. Бэлтгэсэн махаа хайруулын тавганд гуяны гадна талаар харуулан тавьж шаргалттал єєрийнх нь шvvсэнд болгоно.Нєгєє талаар нь эргvvлж махны нитгэлийг хамж авна.
  2. Нэг хоолны халбага цуу, нэг хоолны халбага сакэ, цайны халбага сахар хольж сайтар хутгаад шарж буй махан дээрээсээ хийж жигнэнэ. Жигнэх явцдаа гарсан шvvсийг хамж дуустал махан дээгvvрээ шингээх маягаар тvрхэнэ.
  3. Махаа алтан шаргал єнгєтэй болмогц гаргаж жижиглэн хэрчээд таваглана. Шарсан тахиагаа жигнэсэн цагаан будаа буюу бусад хачираар хачирлана.

Шпагетти



Орц:

* 500 гр мах
* 1 ширхэг лууван
* 1 уут урт гоймон (шпагетти)
* 2 ширхэг сонгино
* ургамлын тос
* 2 хумс сармис
* 2 ширхэг улаан лооль
* давс, амтлагч.

Бэлтгэх нь:
  1. Гоймонгоо давстай усанд чанаад, шүүж бэлтгэнэ. Шүүсэн гоймонгоо хүйтэн усанд сойлгүйгээр багахан хэмжээний ургамлын тос хийн хутгана.
  2. Лууван мах хоёрыг нарийн шvvрээр хоёр дахин машиндана.
  3. Жижиглэн хэрчсэн сонгино, сармис, улаан лоолийг тосонд шаргал єнгєтэй болтол нь хуурна. Машиндсан махаа нэмэн хуурна. Давс амтлагчаа нэмнэ.
  4. Гоймонгоо таваглаад дээгvvр нь нь амталсан махан татшаа хийж дээр нь үүрмэг бяслаг цацна.

Баклажантай шарсан хонины хавирга


орц:

* 1 ш баклажан/хаш
* 1 ш сонгино
* 3 хумс сармис
* 4 ш амтат чинжvv
* 3 ш улаан лооль
* оливийн тос
* 1 ш лаврын навч
* 12 ш хонины хавирганы толгой

Бэлтгэх нь:
  1. Ногоонуудаа бэлтгэнэ. Баклажаныг дєрвєлжин хэрчээд давс цацна. Сонгиныг нимгэн дугуй, сармисны хоёр хумсыг дугуй хэрчинэ. Амтат чинжvvг дєрвєлжилж хэрчинэ. Улаан лоолийн хальсыг авч vрийг нь хаяад зєєлєн эдийг жижиглэнэ.
  2. Баклажаныг хатаагаад хоёр хоолны халбага ургамлын тосонд хийж шарна. Дараа нь гаргаж цаасан алчуур дээр асган тосыг нь авна.
  3. Сонгино болон сармисыг нэг халбага ургамлын тосонд хийж шарна. Амтат чинжvvг дээрээс нь нэмж хийх ба гурван минутын дараа баклажан улаан лооль, лаврын навчийг нэмж хийгээд дунд зэргийн гал дээр 20 минут жигнэнэ. Давс, перец нэмнэ.
  4. Өөр нэгэн саванд 1 хумс сармис няцалж оливын тосонд хуурна. Махаа нэмэн болтол нь шарна. Давсалж перец тvрхэнэ.
  5. Шарсан хавирган дээрээ болгосон баклажаны бэлдмэлээрээ хачирлаад сервислэхэд бэлэн боллоо.
Эх сурвалж: Арчилал, оллоо.мн-ээс авав.

Үхрийн хэлэн зууш


Орц:

* Vхрийн хэл 120 грамм
* Бєєрєнхий сонгино
* амтлагч
* хачирлах ногоо (огурци, помьдор, яншуй г.м)
* давс

бэлтгэх нь:
  1. Vхрийн хэлийг хvйтэн усанд сайн угааж зєєлєн гал дээр 45 минут чанана. Чанаж болохоос 15 минутын ємнє давс болон амтлагчаар амтална.
  2. Болсон хэлээ шєлнєєс гаргаад хvйтэн усанд хийж, гадна хальсыг хуулж авна.
  3. Хэлийг хєндлєн нимгэн хэрчиж, чанасан ногоо, цагираглан хэрчсэн сонгиноор хачирлана.
эх сурвалж: Ардчилал

Зарим хүнсний түүх

Америкийн "Washington Profile" сэтгvvл хvн тєрєлхтний гол хэрэглээ болох хоол хvнс нь хэдий vеэс бидний амьдралд хэрэглэгдэх болсон тvvхийг танилцуулсан байна.

* Хvvхэд байтугай том хvн амтархан иддэг зайрмагийг МЭ 62 онд Эртний Ромын император Неронд зориулан жимсний шvvсийг мєс болтол нь хєлдєєж анх хийжээ. Харин МЭ 600 онд Хятадууд єнєєх жимсний хєлдєєсєн шvvсэнд сvv хийх болсон байна. 1769 онд Францад мєхєолдсийг орчин vеийн хэлбэртэйгээр анх vйлдвэрлэж, 1904 онд Америкт вафильтай аяган гадаргуутай зайрмаг гарах болжээ.

* МЭӨ 10000 жилийн тэртээ талх, шар айраг, 1568 онд шилтэй шар айраг, МЭӨ 1500 шоколадыг бvтээж, 1849 онд дєрвєлжин хэлбэртэйгээр, 1875 оноос сvvтэйгээр хийж эхлэв.

* МЭӨ 1000 жилийн тэртээ давсалсан єргєст хэмх, МЭӨ 700 онд кахва буюу "нойр vргээгч" хэмээх цайг ургамлаас бэлдэх болсон нь одоо бидний уух дуртай кофе юм. Харин тус цайнд /кофе/ сvv, элсэн чихэрийг Австричууд анх хийх болсон байна.

* МЭӨ 500 онд хиам, зайдас, 1367 онд бяслагтай гоймон хvнсний жоронд бvртгэгдэж, 1819 онд шпагетти, МЭӨ 55 онд гич /горчиц/ , МЭ I зуунд пиццаг анх зохиож, одоогийн бидний идэж заншсан дугуй хэлбэртэйгээр 1879 оноос хийх болсон юм.

* МЭ I зуунд Японы цагаан будааны бємбєлєг, VП зуунд Солонгос "ким чи", XIII зуунд вафли, 1411 онд Голландын нэрт "Рокфор" бяслаг, 1487 онд буюу Кристофер Колумб Америк тивийг нээхээс таван жилийн ємнє зайдастай талх буюу "HOT DOG"-ийг анх зохиожээ. Тухайн vед амны алчуурын талаар сайн мэддэггvй байсан тул тостой, халуун зайдсыг талханд хавчуулж идэх санаа тєрсєн гэнэ.

* 1495 онд мармелад, 1455 онд Европод хамгийн анх улаан лоолийг хэрэглэж эхэлсэн ажээ.

* 1621 онд эрдэнэшиш шарах "попкорн" технологийг зохиосон боловч XX зууны эхээр кинотеатр байгуулагдаж эхэлснээр єргєн хэрэглэгдэх болсон байна.

* 1680 онд тємсийг шарах санааг бодож олжээ. Шарсан тємс нь єнєєг хvртэл дэлхийн бvх орны тvргэн хоолны газрын цэсний гол хоол болоод байгаа билээ.

* Хvнсний тvvхэнд кетчупыг ХVII зуунд Хятадууд зохиосон гэж тэмдэглэгдсэн байдаг бєгєєд хамгийн сонирхолтой нь жоронд нь улаан лооль ордоггvй байсан гэнэ. Америкийн "Хайнз" компани 1876 онд кетчупыг vйлдвэрлэн гаргаж эхэлсэн байна.

* 1756 онд майонез, 1784 онд эрдэмтэд нимбэгний хvчлийг гарган авч хийжvvлсэн усанд хийж амт оруулан "нимбэг-лемон" буюу лемонад хэмээх ундааны тєрлийг гарган авсан юм.

* 1886 онд Кока Кола, 1898 онд Пепси Кола, 1810 онд цэргийн хvнсний нєєцєд зориулан лаазалсан бvтээгдэхvvн гаргажээ. 1813 онд анх лаазалсан бvтээгдэхvvний vйлдвэр байгуулагдаж тухайн vед гap аргаар хийдэг байв.

* 1845 онд цэлцэгнvvр, 1848 онд бохийг зохиосон бєгєєд 1869 онд Америкт бохины анхны патентыг авсан байдаг. Харин 1871 онд бохь vйлдвэрлэдэг машин зохион бvтээсэн ажээ.

* 1853 онд тємсний "чипс"-ийг зохиох гайхамшигт санаа тєрсєн юм. Тухайн vед тємєр замын магнат гэгдэх Америкийн тэрбумтан Корнелиус Вандербильт "George Crum" зочид буудалд буудалласан аж. Vдийн зоогны шарсан тємсийг хэтэрхий бvдvvн хэрчсэн байна хэмээн баян vйлчлvvлэгч уурласанд тус буудлын Ерєнхий тогооч Спрингс Жорж алдаагаа засахын тулд тємсийг маш нарийн дугуй хэлбэртэйгээр хэрчиж тосонд давслан шарсан байна. Мэдээж хэрэг vйлчлvvлэгч сэтгэл хангалуун vлдсэн ажээ.

* "Гамбургер"-ын түүх жаахан маргаантай байдаг. 1855 онд Украйнчууд vхрийн махыг нарийхан, далбагар хэлбэртэйгээр зvсч талхны завсар хавчуулж иддэг байсан нь гамбургер-ын суурийг тависан гэж зарим нь үздэг байна. Зарим нь Чарли Негрин 15 настайдаа тосгоны баяр дээр зарах гэж анх зохиосон гэдэг бол зарим нь Огайо мужийн оршин суугч Френк Менчез єєрийн фермерийн ажилчдаа цатгахын тулд ийм хоолыг зохиосон гэдэгт итгэдэг. Гэсэн ч "White Castle Hamburger" / Гамбургерын цагаан ордон/ хэмээх тvргэн хоолны газрын сvлжээний эзэн Уолтер Андерсоныг "Гамбургер"-ын эцэг хэмээдэг байна.

* 1924 онд хагас бэлэн бvтээгдэхvvнvvдийг vйлдвэрлэх болов.


Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Wednesday 28 May 2008

Профетерол (profeterol), эклер



ГУРИЛАНД


Орц:

* 1,5 стакан гурил
* 1/4 цайны халбага давс
* 100 гр масло
* 1,5 стакан ус
* 6 өндөг

Бэлтгэх нь:
  1. Усаа буцалгаад маслоо нэмнэ. Масло хайлангуут гурил давсаа нэмнэ.
  2. Гал дээрээс аваад бүлээсэхээр нь өндөгөө нэг нэгээр нь нэмнэ. Өндөг тус бүрээ зуурмагтаа сайтар нийцүүлэх хэрэгтэй.
  3. Бэлэн болсон зуурмагаа уутанд хийн эсвэл амттаны халбаганы тусламжтайгаар тослож бэлтгэсэн давцан дээр тавина.
  4. 210 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Бэлэн болсон гурилаа зуухнаасаа гаргалгүйгээр зуухаа хөрөхийг хүлээнэ. Шарж байх явцдаа болон дараа нь (зуухаа хөртөл) зуухныхаа хаалгийг битгий онгоолгоорой.

КРЕМЭНД

Орц:

* 2,5 стакан сүү
* 2 цайны аяга сахар (цайны аяга=100мл)
* 1 цайны аяга гурил
* 2 амттаны халбага цардуул
* 7 гр ванилин
* 2 өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Ванилинааас бусад бүх орцоо холиод өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь плитка унтраана.
  2. Нэгэнт өтгөрөн бэлэн болсон кремэндээ ванилинаа нэмнэ. Хөртөл нь байн байн хутгах хэрэгтэй.

ШОКОЛАДНЫ СОУСАНД

Орц:

* 500 мл сүү
* 140 гр сахар
* 20 гр цардуул
* 30 гр гурил
* ус (какао, цардуулыг уусгахын тулд маш бага хэмжээтэй)
* 400 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Сүүн дээрээ сахаараа нэмээд буцалгана.
  2. Бага зэрэг усан дээр цардуул, какаогоо нэмээд уусгаад сүүн дээрээ нэмнэ.
  3. Эцэст нь шоколадаа жижиглэн нэмээд хайлуулана. Хааяа хааяа хутган хөргөнө.
  4. Бэлэн болсон кремээ жигнэж бэлтгэсэн зуурмагныхаа гол руу крем шахдаг уутны тусламжтайгаар шахна. Эсвэл жигнэмэгээ голоор нь зүгээд кремнээсээ хавчуулаад шоколадныхаа соусыг асгана.

Savoiardi-Lady Finger



Ихэвчлэн trifleс, charlotte эсвэл tiramisu-нд хэрэглэгддэг зөөлөн кекс.

Орц:

* 3 ш өндөг
* 1 стакан нунтаг сахар
* 2 стакан гурил
* 150 гр маргарин
* 1 Лимоны хальс (үрж бэлтгэнэ)
* 3-4гр ваниллин

Бэлтгэх нь:
  1. Хүнхэр саванд маргарин сахараа нийцтэл нь холино.
  2. Өндөгөө нэг нэгээр нь нэмнэ. 1- 2 минут холисны дараа лимоны үрсэн хальс, ваниллин мөн гурилаа нэмнэ.
  3. Бэлэн болсон зуурмагаа крем шахах уутанд хийн тослон бэлтгэсэн тавцан дээр 5-6 cм урттай шахна.
  4. 180 градуст халаан бэлтгэсэн зууханд хийн шаргалттал нь жигнэнэ.

Тахианы салат


Орц:

* 1 ширхэг чанасан тахианы цээжний цул мах
* 2 ширхэг лууван
* 1 ширхэг өндөг
* 2-3 мөчир ногоон сонгино
* 2 ширхэг ногоон/улаан чинжүү
* 2 хумс сармис
* майонез
* яншуй
* давс
* хар перц

Bэлтгэх нь:
  1. Чанасан тахианыхаа махыг халиснаас нь салгаад цуулна. Давс хар перцтэй холино.
  2. Бусад орцуудаа угаагаад, цэвэрлэж урт нарийхан хэрчинэ.
  3. Хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа, цуулж бэлтгээд амталж орхисон тахиатайаа холиод майонезээ нэмнэ.

Tuesday 27 May 2008

Хоёр өнгөтэй кекс


Орц;

* 4 ширхэг дунд зэргийн өндөг
* 1,5 стакан сахар
* 1,5 стакан тос
* 4 шөлний халбага тараг
* 7 гр ванилин
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 3 стакан шигшсэн гурил
* 3 шөлний халбага какао (овоолоостой)
* 2 шөлний халбага сүү ( какаотай хэсэгт дараа нь нэмнэ)
* Дээр нь асгахын тулд ямар нэгэн төрлийн шоколадний соус эсвэл 50 гр хэртэй хар шоколадыг double-boiler-аар (нэг саванд ус хийн буцалгаад, өөр нэг саванд жижиглэн хэрчсэн шоколадаа хийн буцалж буй усны дээр тавин хутгасаар хайлуулах) хайлуулна.

Бэлтгэх нь;
  1. Өндөг сахараа холин хөөсөртөл нь хутгана.
  2. Тос дараа нь таргаа нэмнэ.
  3. Гурил, сода мөн ванилинаа тусад нь холиод өндөгнийхээ бэлдмэл дээр нэмэн хутгана.
  4. Зуурмагаа 2 хуваагаад тал дээр нь какао 2 халбага зүүгээ нэмээд нийцтэл холино.
  5. Тослон бэлтгэсэн хэвэндээ эхлээд зуурмагаа хиигээд дээрээс нь какаотой зуурмага нэмэнэ.
  6. Кексээ 180 градуст халаасан зууханд хийн болтол нь шараад (кексэндээ шүдний чигчилүүр зооход цэвэрхэн гарч ирж байвал болсон байна гэсэн үг.)
  7. Болсон кексээ хэвнээс нь гаргаад бүлээсэхийг нь хүлээнэ. Бүлээн кексэн дээрээ шоколадны соусаа асгаад сервислээд бэлэн боллоо. Сайхан зооглоорой.

Какаотой, мүүс фростинтой капкэк



Орц;

* 2 стакан гурил
* 2 стакан сахар
* тал стакан какао
* 1.5 цайны халбага сода (овоолоостой)
* 1.5 стакан сүү
* 110 гр давсгүй масло
* 10гр ваниллин
* 2 ширхэг өндөг
* Капкекээ норгох сүү

Бэлтгэх нь;
  1. Өндөгнөөс бусад бүх орцоо хүнхэр саванд хийн холионо.
  2. 2 минут хэртэй цахиалгаан холигчоор холино.
  3. Өндөгнүүдээ нэмээд дахин 2 минут хэртэй холино.
  4. Зориулалтйн цаас дэвсэж бэлтгэсэн хэвэнд зуурмагнаасаа хагас хүртэл нь дүүргээд 180 градуст халаан бэлтгэсэн зууханд хийн болтол нь 15-20 минут жигнэнэ.
  5. Капкекнүүдээ бага зэрэг сүүгээр норгоно.

Кремэнд;

Бэлэн mousse хэрэглэж болно.

1. стакан цөцгий
2. 1 хоолны халбага дүүрэн нунтаг сахар холин цахилгаан холигчоор сайтар өтгөртөл нь холино. Ингэж бэлтгэсэн кремээ нэгэнт хөрсөн капкекэн дээр эсвэл дотогч нь шахаж чимэглэнэ.

Kaкаогоор бүрсэн кекс


Oрц:

* 3 стакан гурил
* 2 стакан сахар
* 6 амны халбага какао
* 2 цайны халбага сода
* 1 чимх давс
* 2 стакан ус
* 2/3 стакан тос
* 2 цайны халбага алимны цуу
* 7 гр ванилин

соусанд:

* 4 амны халбага какао
* Тал амны халбага цардуул
* 1 амны халбага маргарин
* 1.5 Кофены аяга сахар (кофены аяга нь ойролцоогоор 75мл байдаг)
* 1.5 Кофены аяга ус

Бэлтгэх нь:
  1. Ванилинаас бусад хуурай орцуудаа холино.
  2. Бусад орцуудаа нэмэн нийцтэл нь хутгаад тослож бэлтгэсэн хэвэндээ хийн 175 градуст халаасан зууханд болтол нь 30-45 минут жигнэнэ.
  3. Соусныхаа бүх орцыг холин буцалгана.
  4. Бэлэн болсон кексэн дээрээ бүлээсэхээр нь асгаад сервислэхэд бэлэн боллоо.

Шоколадаар бүрсэн кекс


Орц:

* 2 ¼ Стакан гурил
* ½ стакан какао
* 1 стакан сахар
* ½ стакан бор сахар
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* ½ амны халбага давс
* 1 стакан ус
* 9 амны халбага тос
* 1 амны халбага ваниллин
* 1 амны халбага алимны цуу

Шоколадны соус:

* ¾ стакан + 2 амны халбага хар шоколад
* 3 амны халбага масло
* 1 амны халбага цөцгий
* 1 цайны халбага ваниллин

Бэлтгэх нь
  1. Зуухаа 180 градуст халаан бэлтгэнэ.
  2. Гурил какаогоо холино. Дараа нь сахар, бор сахар, сода мөн давсаа нэмнэ.
  3. Өөр нэгэн саванд тос, ус, ваниллин, алимны цуугаа холиод хуурай орцтойгоо холино.
  4. Тослон бэтгэсэн хэвэндээ хийгээд 30-40 минут жигнэнэ.
  5. Шоколадны соусаны бүх орцоо холин зөөлөн гал дээр тавиж нийцтэл нь хутгана.
  6. 10 минут хэртэй хөргөсөн кексэн дээрэээ шоколадны соусаа асгаад сервислэхэд бэлэн боллоо.

Цайтай хушигатай кекс (өндөггүй)


Орц:

* 1.5 цайны аяга зөгийн бал
* 2.5 цайны аяга бүлээн цай (хар/байхуу цай)
* 1.5 цайны аяга тос
* 2 цайны аяга сахар
* 4 стакан гурил
* 1 амттаны халбага синнамон
* 10 гр хөөлгөгч нунтаг
* тал цайны халбага ванилин
* 1 стакан хушига (жижиглэн бэлтгэсэн)

Бэлтгэх нь:
  1. Зөгийн балаа цайныхаа хамт нэгэн саванд хийгээд зөгийн балаа хайлтал сайтар хутгана.
  2. Тос сахараа нэмээд хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, синнамон мөн ваниллинаа холино. Энэхүү бэлдмэлээ шингэн бэлдмэл дээрээ хэд хэд хуваан хийн сайтар нийцүүлнэ.
  4. Эцэст нь хушига нэмээд тослон бэлтгэсэн лситэн дээрээ асгаад 170 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Болсон гэж үзэж байгаа бол кексээ гаргаад шүдний чигчилүүр дүрээд үзээрэй. Наалдахгуй бол болсоны тэмдэг.

Monday 26 May 2008

Өндөг шарах урлаг :)

Зайрмаг


Орц:

* 3 өндөгний шар
* 100 гр элсэн чихэр
* 1 амттаны халбага цардуул (cornflour、starch)
* 400 гр сүү
* 200 гр крем (heavy cream)
* хэдэн дусал ваниллины охь
* 1 амттаны халбага бренди (brandy)

Бэлтгэх нь:
  1. Саванд өндөгний шараа хийж задартал нь хутгаад 1 жижиг халбага сүү нэмж дахин хутгана. Дээрээс нь элсэн чихэр, цардуулаа хийж нийцтэл нь сайтар хутган холино.
  2. Үлдсэн сүүгээ 60 орчим хэмд халаагаад өндөгний бэлдмэл дээрээсээ бага багаар хийж сайтар хутгана.
  3. Зуурмагаа шүүлтүүр шанагаар шүүж халаах савандаа хийгээд хутгангаа <тасралтгүй хутгана шүү> зөөлөн гал дээр халааж,өтгөрөөд ирэхээр нь зуухан дээрээс авч, савныхаа ёроолыг мөстэй хүйтэн усан дээр тавьж хутган, халуун бүлээн болтол нь хөргөнө.Түүн дээрээ ванилин, брендигээ хийнэ. Буцламгай халуун байхад нь хийвэл амт үнэр нь алдагдах тул анхаараарай.
  4. Өөр саванд цөцгийгөө хийж, доор нь мөстэй сав тавьж байгаад дээрхи бэлдмэлтэйгээ адил өтгөн болтол хутгаад 2 бэлдмэлээ хооронд нь холино. Түүнийгээ амархан хөлдөхөөр <төмөр,металл сав бол бүр сайн> саванд хийгээд хөргөгчний хөлдөөгчинд хийж 3 цаг байлгана. Гаргаж ирж сайн хутгаад ахиж хөлдөөнө. Гаргаж хутгаж хөлдөөхөө 3-4 удаа давтаад зайрмаг бэлэн болно. Амжилт хүсье.
эх сурвалж Түмээ

Өндөг


Өндөгний шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

* Өндөгийг хагалахад өндөгний цагаан хальсны хананд наалдсан байвал өндөг хуучирсаны тэмдэг аж.

* Өндөг удах тусмаа агуулах уснаасаа алддаг тул хөнгөрдөг байна.

* 14 хоног хүртлэх шинэ өндөг давстай усанд хийхээр хэвтээгээрээ живдэг юм байна. 14-өөс дээш хоног болж хуучирсан бол усанд босоогоороо живнэ гэнэ. Харин бүүр муудаж хордлого өгөхөөр болсон бол живэхгүй, хөвөөд гараад ирдэг гэнэ.

Анхаар!!

* Хоол хийж явцдаа өндөг хагалсан тохиолдолд өндөг хагалсаныхаа дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Хэдийгээр хальс нь цэвэрхэн ч өндөгний хальсан дээр хүний нүдэнд харагдахааргүй микробнууд байдгыг санаарай.

* Түүний өндөг орцонд нь орсон хоол хүнсийг 2 өдрийн дотор хэрэглэх хэрэгтэй.

* Бялуунд хэрэглээд илүү гарсан өндөгний цагаануудыг ойрын хугацаанд хэрэглэхгүй бол хөлдөөгчинд хийн хадгалж болно.

* Өндгөө хөргөгчинд байрлуулахаасаа өмнө угааж хатаах хэрэгтэй.

* Хөргөгчин дэх өндөгнүүдээ хааяа хааяа эргүүлж байх хэрэгтэй.

* Өндгөө өөрийх нь цаасан хайрцганд эсвэл хөргөгчин дэх өндгөнд зориулсан тусгай хэсэгт хадгалах нь зүйтэй. Учир нь өөр саванд хадгалсанаар саванд микроб үржих аюултай.

Friday 23 May 2008

Чатал (Сэрээ)-Çatal


Орц:

* 250 гр зөөлөн масло/ маргарин (1 өдрийн өмнөөс хөргөгчинөөс гарган зөөлрүүлсэн байх хэрэгтэй.)
* тал стакан наран цэцгийн тос
* 1 стакан тараг
* 3 хоолны амны халбага сахар
* 1 өндөгний цагаан
* 1 амттаны халбага давс
* 2 амттаны халбага mahlep (Prunus mahaleb)
* 5 стакан гурил
* 10 гр сода эсвэл

Дээр нь:

* өндөгний шар
* çörekotu (Nigella)

Бэлтгэх нь:
  1. Маргарин/масло жижиг жижиг хэрчин гурил суурах савандаа хийнэ. Дээр ньнаран цэцгийн тос, тараг, өндөгний цагаан, сахар, давс, mahlep-ээ хэмээд сэрээгээд зөөлөн даран холино.
  2. Өөр нэгэн саванд холин бэлтгэсэн гурил, содагаа нэмэн зөөлрөн нийцтэл нь сайтар нухна. Гурилаа аль болох удаан нухах/ нийцүүлэх хэрэгтэй. Тэгсэнэээр хэлбэр оруулахад амар байх болно.
  3. Зуурмагаа өндөгний хэртэй хуваагаад урт нарийн болгон сувиж “S” хэлбэрт оруулаад зурагт үзүүлсэн шиг 2 хоёр үзүүрийг нь нийлүүлэн тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиж өндөгний шар түрхээд çörekotu (Nigella) цацаж 175 градуст халаасан зууханд хийн дээд тал нь шаргалттал 40-45 минут шарна.

Aчма- Аçma


Орц

* 2 ширхэг өндөг (Цагаан нь дотор нь шар нь дээр нь)
* 1 стакан тос
* 1 стакан сүү/ус/тараг
* 3/4 стакан сахар
* 2 амттаны халбага давс
* 42 гр-аар дөрвөлжилөн савласан нойтон дрожж (1 стакан бүлээн усанд хайлуулна)
* 6.5-7 стакан гурил
* 1 амттаны халбага mahlep (хүсвэл)

Дотор нь

*150 гр зөөлөн маргарин

Дээр нь

* Sesame, çörek otu


Бэлтгэх нь
  1. Хуурай матералуудаа тусад нь холиод дээрээс нь шингэн орцуудаа нэмэн зурмагаа бэлтгэнэ.
  2. Зуурмагаа өндөгнөөс арай том хуваагаад голд нь 1 цайны халбага маргарин хавчуулаад хаана. Гараараа сунган хэлбэр оруулаад тослон бэлтгэсэн листэнд дээрээ тавиад, листэн дээрээ 30 минут хөөлгөнө.
  3. Хөөж бэлэн болсон ачмагаа зуухандаа хийхээсээ өмнө дээгүүр нь өндөгний шар түрхээд Sesame, çörek otu цацаж 200 градуст халаан бэлтгэсэн зуухандаа хийн болтол/шаргалттал нь шарна.

Симит-Simit



Орц:

* 200 мл бүлээн ус
* 1.5 амны халбага дрожж
* 150 мл өрөөний темпратурт сүү
* 2 стакан гурил
* 1-2 чимх давс
* 1 амны халбага сахар
* 1 амттаны халбага mahlep
* sesame
* 1/4 стакан ус + 1,5 амны халбага pekmez (үзэм, илжгэн чих зэрэг жимсний шүүсийг шахан чанаж бэлтгэсэн чихэрлэг сироп)

Бэлтгэх нь:
  1. 200 мл бүлээн усанд дрожж 1 шөлний халбага сахараа нэмээд исэлдэхийг нь хэсэг хүлээнэ.
  2. Гурилаа зуурах савандаа хийгээд давс mahlep-ээ нэмэн холино.
  3. Гурилан дээрээ дрожжныхоо бэлдмэл мөн сүүгээ нэмээд зуурна. Зуурмаг гарт тань наалдахуйц байх хэрэгтэй. Зуурч бэлтгэсэн зуурмагаа 30 минут амраана.
  4. Зуурмаг тань амарч байх хооронд өөр нэгэн саванд 1 аяга ус 1.5 шөлний халбага pekmez-ээ холиод том таваг руу суллана.
  5. Хөөн бэлэн болсон зуурмагаа 5 хэсэг болгон хуваагаад бөөрөнхийлөөд тус бүрийн голд хуруугаараа цоорхой гарган цоорхойг томруулна.
  6. Хангалттай том болсон симитээ дээр (4 номерт) бэлтгэсэн усанд булхуулаад гаргаж ирэн sesame-ндээ булхуулаад тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.

Tuesday 13 May 2008

Тараг





Орц:

* Сүү
* хөрөнгө

Тараг бүрэх:
  1. Тогоотой сүүгээ халаагаад бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө хийнэ. Хөрөнгө хийхдээ эхлээд бага хэмжээний сүүнд сайн хутгаж нийцүүлсний дараа тогоон дахь сүүндээ хийнэ.
  2. Дараа нь хөрөнгөө самарч дүйцүүлээд сүүгээ халуун бүлээн болмогц тогооноос модон буюу паалантай хувинд юүлж хучна. Тараг хучсанаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ.

Зүүлт:

* Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Хавар анхны таргийг таргийн аарц, ааруулын нунтаг зэргээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урд жилийн хур таргаар хөрөнгөлөх нь илүүтэй.
* Тарaгны хөрөнгийг багадуулж хучилтыг муутган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.
*Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн.

Айраг

Монголчууд таван хошуу малынхаа сүүг сааж, төрөл бүрийн айраг цагаан идээг боловсруулдаг. Үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэдэг сүүний хүчил, спиртын исэлт хосолсон исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ундаа, хоормог зарим газар айраг гэж нэрлэдэг. Хоормог, ундаа, айргийг хөрөнгө болгож шүүсэн таргаа сүүгээр шингэлж исгэнэ. 10 литр сүүгээр ундаа исгэхэд 1-2 литр хөрөнгө орно. Сүүг борви, хөхүүр, торхонд хийж хөрөнгөлөөд 1000 аас доошгүй бүлэхэд ундаа болно. Ундаанаас авч хэрэглэх бүрд тэр хэмжээгээр шинэ сүү нэмж дахин бүлж исгэнэ. Ундаа, хоормог, айраг 25-30 хэмийн дулаанд сайн исэх бөгөөд хүчиллэг нь 100-150 байна. Тогоо нэрэх айрагных 200-240 хүрнэ. Айргаа хуралдуулж байгаад тогоо нэрж шимийн архи, ааруул, бяслаг гм төрөл бүрийн цагаан идээг гэрийн нөхцөлд боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Ингэний сүүгээр айраг хийхдээ сүүг шүүж хөргөөд мөн л исгэх саванд хийж хөрөнгөтэй холино. Исэлт нь гүйцсэн ингэний айргийг дараа нь хөрөнгөнд хэрэглэнэ. Хөрөнгө саамыг хольсны дараа 20 минут хиртэй бүлж, 20-25 хэмийн дулаан газар 3-4 цаг тавина. Айргын хүчиллэг ихсэх үед /60-70 хүрэх/ дахин бүлнэ. Ийм нөхцөлд ингэний айраг /хоормог/ 10-16 цагийн дотор исэж гүйцнэ. Ингэний айрганд дунджаар тос 3.6, уураг 2.8, спирт 0.68 хувь, аминдэм С 55.2 мг/л байдаг. Ингэ, үхэр, бог малын сүүний айрагнаас спиртийг нь нэрж шимийн архи гарган авдаг. Ундаа хоормог зэрэг нь амт исгэлэвтэр, уухад маш тааламжтай, шингэц сайн, ялангуяа чийг бамын гэмээс үүдсэн өвчин, уушиг дотрын өвчин, зарим бага сага хаван зэрэгт их тустай гэж үздэг.

Гүүний сүү нь найрлагын бусад малынхаас нэлээн ялгаатай бөгөөд зөвхөн айраг болгож хэрэглэдэг. Адуу ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг үрс гаргахуй гэнэ. Гүүний сүүг исгэсэн хөрөнгө дээрээ хийн бүлж боловсруулна. Бүлэлт нь гүйцвэл сая исэлт нь тэнцэж соргог сэнгэнэм үнэртэнэ. Хэрэв буруу исвэл өтгөн шингэн нь ялгарч усмагтан ээдэж, өрөм шиг юм тогтож эвгүй үнэр гарна. Гүүний айраг /цэгээ/-г исгэхдээ
Нэгд: Үнээний сүүгээр хийсэн айргийн хөрөнгө дээр гүүний сүүг сайн хөргөж хийгээд тусгай торхонд исгэнэ.
Хоёрт: Бусдын боловсруулсан цэгээний хөрөнгөөс зална.
Гуравт: 1-2 лан хэртэй шүүрхий болгосон тарианы үр дээр цагаан архи бага зэрэг хийж хутгаад савныхаа амсрыг сайтар таглан боож тавина.
Дөрөвд: Таван жин гүүний сүүнд 4-5 лан архи хийж байн байн бүлж исгэнэ.
Тавд: Ямааны түүхий сүүгээр тараг бүрж 1 л тарган дээр гүүний 10 л сүү хийж 1-2 цаг бүлж хутган, хучиж дулаалах юм уу нар дагуулж тавина.

Гэх мэтээр газар нутгийн өөр өөр арга барил бий. Гүүний айраг хүнсний бүтээгдэхүүн болохоос гадна эмчилгээ сувилгааны онцгой шинж чанартай. Саамын нийт уургийн 40 өөд хувийг альбумин, альфа-лакто, бета-лакто глобулин, имунт глобулин болон бусад уураг эзэлдэг. Айргийн бүрэлдэхүүнд 20 орчим амин хүчил байдгийн 10 нь бие махбодийн дотор нийлэгжиж бий болдоггүй учир хүнсний зүйлээр гаднаас орж байх ёстой, бусад амин хүчлээр орлуулж боломгүй амьдралыг тэтгэгч чухал хүчлүүд юм. 1.5-2.2 хувийн тослогтой. А, С, В, Д витаминээр баялаг бөгөөд кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үхрийн сүүнээс давуутай. Гүүний айраг нь зүрхний өвчин ба уушигны архаг ханиад, ходоод гэдэсний өвчин, бам, усан хаван, шар усны өвчин, хөл нурууны зэрэгт сайн.


мэдээлэл.мн-ээс авав.

Шорлог



Орц:

* 500 гр Хонины цул мах
* 100 гр сонгино
* 200 гр улаан лооль эсвэл өргөст хэмх (амтат чинжүү, сонгино эсвэл хаш хэрэглэж болно)
* 1ш нимбэг
* 1 хоолны халбага уксус
* 1 хоолны халбага тос

бэлтгэх нь:
  1. Хонины махаа 25-30 гр хиртэй дөрвөлжин хэрчиж, паалантай саванд хийн, хар повоор, хэрчсэн сонгино, уксус, лаврын навч, нимбэгний хүчил, давсаар амтлан, сайн хольж хутгаад, сэрүүн газарт 5-6 цаг байлгана.
  2. Махыг амт орж, зөөлөрсний дараа шоронд хийж завсраар нь сонгино, чанасан төмс, улаан лооль, өргөст хэмхээс аль сонгосныг хавчуулж модны задгай гал дээр шарж болгоно. Жигд болгохын тулд сайн эргүүлж тойруулах хэрэгтэй.
  3. Сервислэхдээ шортой нь олгоно. Шорноос нь авч олговол жигнэсэн будаа, төрөл бүрийн ногооны салатаар хачирлаж болно.
Мэдээлэл.мн-ээс авав.

Monday 12 May 2008

Чийзкэк Cheesecake


Орц:

сууринд:

* нухаж бэлтгэсэн цайны жигнэмэг (элдэв хавчуургагүй)
* 1 амны халбага масло

дотор нь:

* 200гр крем бяслаг
* 2 ширхэг өндөг
* тал стакан сахар
* нэг халбага нимбэгний шүүс
* 3-4 гр ванилин

Бэлтгэх нь:
  1. Нухаж бэлтгэсэн жигнэмэгээ 1 амны халбага маслотайгаа холиод cheesecake-ээ жигнэх савныхаа ёроолд жигд тараан байрлуулна.
  2. Бяслагаа холигчоор сайтар холин нийцүүлээд дээрээс нь ванилин, нимбэгний шүүс, сахараа нэмнэ.
  3. Өндөгөө нэг нэгээр нь хагалан зуурмаг дээрээ хийгээд сайтар хутган нийцүүлнэ.
  4. Жигнэмэгээ байрлуулсан савандаа бэлдмэлээ жигд асгаад 160 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалттал 30-40 минут шараад хөргөн (5-6 цаг хөргөгчинд байлгана) хүссэнээрээ чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Tuesday 6 May 2008

Алимны тарт (1 зуурмагаар 3 янзын)

орц:

гуриланд:

* 150 гр маргарин (жижиглэн хэрчсэн)
* тал стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөгний шар
* 2.5 стакан гурил
* 10гр хөөлгөгч нунтаг

дотор/дээр нь:

* 3-4 ширхэг алим
* 1 цайны халбага синнамон
* тал стакан жижиглэн нухасан хушига
* тал стакан сахар

бэлтгэх нь:
  1. Масло, өндөгний шар, сахараа нэг саванд хийн сайтар холино.
  2. Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холин сайтар хутгана. Дээр бэлтгэсэн холимог дээрээ гурилныхаа холимогыг бага багаар нэмнэ.

Гурван төрлийн тартандаа бэлтгэх гурилын зуурмаг маань адилхан юм.



Тарт номер 1:
  1. Алимнуудаа угаагаад арилгана.
  2. Арилгасан алимнуудаа үрэн сахар, синнамоноо нэмэн алимаа зөөлөртөл, зөөлөн гал дээр болгоно. Жижиглэсэн хушигаа нэмнэ. Сайтар хутгана.
  3. Зуурч бэлтгэсэн гурилыхаа талыг гялгар уутны завсар хийн хүссэн хэмжээндээ (листныхаа хэмжээнд) илдээд, тослон бэлтгэсэн тавцан/листэн дээрээ тавина.
  4. Чанаж бэлтгэсэн алимаа жигд тараана.
  5. Үлдсэн гурилаа мөн илдэн урт нарийхан хэрчээд дэрсээр сагс сүлжиж байгаа аятай сөөлжлүүлэн өрнө.
  6. Тартаа 180 градуст халаасан зууханд хийн туузнуудыг шаргалттал шарна.


Тарт номер 2:
  1. Гурилын зуурмагаа 2 хуваан талыг нь хөлдөөгчинд хийн 30 минут байлгана.
  2. Тарт номер 1-ын үе шатуудыг 3-6 болтол адилхан хийнэ. (Алимаа арилган үрээд, чанаж болгоно. Тал гурилаа элдэн тавцан дээрээ байрлуулна. Алимаа жигд тараана.)
  3. Хөлдөөгчинд байлгасан зуурмагаа гарган бэлтгэсэн тартан дээрээ үрүүлээр үрнэ.
  4. Мөн дээрх тартын адилаар 180 градуст шаргалттал нь жигнэнэ.
  5. Бэлэн болсон тартаа хөргөөд дээрээс нь нунтаг сахар цацаад сервислэхэд бэлэн боллоо.



(Мөн адил орцоор алимны оронд тоор ашиглан тарт хийж болно. Тоороо зүсэн өрж тавиад бага зэрэг сахар цацан (синнамон хийлгүйгээр) 180-190 градуст шаргалттал нь шарна.)

Тарт номер 3.
  1. Алимнуудаа арилган голыг нь аваад нимгэлэн хэрчинэ.
  2. Гурилаа элдэн (бүгдийг нь) тавцан дээрээ байрлуулан нимгэлэн хэрчсэн алимнуудаа өрнө.
  3. Тал стакан сахар, нэг халбага синнамоноо холиод (энэ орцонд хушига хэрэглэхгүй) өрж бэлтгэсэн алиман дээрээ жигд асгана.
  4. Мөн 190 градуст халаасан зууханд хийн 40-50 минут жигнэнэ.