Thursday 26 June 2008

Пастирма- Давсалсан цул мах




Орц:

* Мах
* Давс

Гадуур нь:

* Fenugreek өвс (татаж бэлтгэнэ)
* 100 гр Улаан перц
* тал стакан ус
* 100 гр сармис (сайтар нухаж бэлтгэсэн)


Бэлтгэх нь:
  1. Ясгүй махаа нэгэн давцан дээр тавиад бүх талыг нь давсаар бүрнэ. Улаан мах харагдах ёсгүй. Дараа нь дээр нь бас нэг давцан тавиад дээр нь хүнд зүйл тавина. Үүний зорилго нь махны шүүсийг гаргах болно. Хүндрүүлэгч давиж бэлтгэсэн махаа сэрүүн газар хазгай тавиад доор нь махнаас ялгарах шүүсийг тосох сав тавина. Махнаас ялгарсан шүүсийг дор бүрд нь асгаж байх хэрэгтэй. 2 хоногт нэг махаа эргүүлж, дахин давсалж байх хэрэгтэй.Шүүс нь нэгэнт ялгараад дууссан бол мах тань бор өнгөтэй болно.
  2. Нэгэнт борлосон махаа илүү давснаас нь салгах зорилготой устай саванд хийн 1-2 хонуулна. Усаа 10-12 цагт нэг удаа солиж байх хэрэгтэй.
  3. Илүүдэл давснаасаа салсан махныхаа нэг үзүүрээс утас уяад сэрүүн, сүүдэртэй газар өлгөнө.
  4. Гадуур орцуудыг холиод хатаж бэлэн болсон махныхаа гадуур түрхэнэ. Мөн сэрүүн газар 2-3 хонуулсаны дарагаар авч хуурай алчуут бооно. Хийж эхлэсэнээс хойш хориод хоногийн дараа пастирма (энд дарж хийх явцыг үзнэ үү!) маань бэлэн боллоо.
  5. Пастирмаг элдэв хоолонд хэрэглэж болох бөгөөд өглөөний цайнд өндөгтэй шарж иддэг.

Monday 23 June 2008

Усан үзэмтэй тарт


орц:

гуриланд:
* 150 гр маргарин (жижиглэн хэрчсэн)
* тал стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөгний шар
* 2.5 стакан гурил
* 10гр хөөлгөгч нунтаг

Кремэнд:

* 1.5 стакан сүү
* 1 амны халбага овоолоостой гурил
* 1/2 амны халбага цардуул
* 1/2 стакан сахар
* 3-4 гр ваниллин

Дээр нь:

* усан үзэм (хүссэн жимсээ хэрэглэж болно.)


бэлтгэх нь:
  1. Масло, өндөгний шар, сахараа нэг саванд хийн сайтар холино.
  2. Гурилаа содатайгаа холин сайтар хутгана. Дээр бэлтгэсэн холимог дээрээ гурилныхаа холимогыг бага багаар нэмнэ. Зуурмагаа нийцтэл сайтар холино.
  3. Зуурмагаа тослон бэлтгэсэн хэвэнд байрлуулаад 30 минут орчим хөргөгчинд амраана.
  4. Зуурмагаа гарган 180 градуст халаасан зууханд хийн 10 минут хэртэй жигнээд гаргаж хөргөнө.
  5. Кремнийхээ бүх орцыг холин нэг саванд хийгээд сайтар хутган, буцалгана. Нэгэнт өтгөрсөн кремээ хааяа хааяа хутган хөргөнө.
  6. Жигнэж бэлтгэсэн сууриа кремээр дүүргээд усан үзмээр чимнэ.

Friday 13 June 2008

Ratatouille








Орц:

* 1 ш сонгино
* 2 ш хулуу (zucchini)
* 1 ш хаш (eggplant)
* 4 ш улаан лооль
* 1 ш амтат улаан/шар чинжүү
* 2 хумс сармис
* Давс
* хар перц
* чидун жимсний тос
* Провенц амтлагч- Herbs de Provence

Бэлтгэх нь:

Тус хоолны ногоогуудыг тус тусад нь шарж болгодог ч бүх орцыг холин бэлтгэх нь бий.

  1. Бүх ногоонуудаа хүссэн хэлбэрээр (нимгэн цагираган эсвэл дөрвөлжилөн хэрчиж болно.) хэрчин тус тусад нь тавина.

бэлтгэх арга номер 1
  1. Зузаан ултай саванд тосоо хийн халаагаад хэрчиж бэлтгэсэн сонгино, сармисаа хийн жаал хуураад хулуу, хаш, амтат чинжүү эцэст нь улаан лоолио нэмнэ. Давс амтлагчаар амтлана.

бэлтгэх арга номер 2
  1. Хайруулын тавганд тос хийн халааж хулуугаа нэмж шараад өөр нэгэн саванд гаргаж авна. Давс цацаж амтлана.
  2. Мөн адил тосон дээр хэрчиж бэлтгэсэн хашаа нэмэн шарна. Шарж бэлгтгэсэн хулуун дээрээ нэмнэ. Бага зэрэг давс цацна.
  3. Хайруулын тавгандаа шаардлагатай гэж үзвэл бага зэрэг тос нэмэн сонгино, сармисаа нэмэн хэсэг хуураад чинжүүгээ нэмнэ. Хэсэг хуурсаны дараагаар жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмнэ. Давс амтлагчаар амтлана. Улаан лоолийнхоо бэлдмэлийг дээр шарж бэлтгэсэн хулуу, хаш дээрээ нэмэн зөөлөн гал дээр 5-10 минут шарна. Ингэж бэлтгэсэн Ratatouille-г махан хоолыг хачирлаж болох бөгөөд эсвэл агшаасан будаа, чанаж бэлтгэсэн гоймон, талхны хамтаар халуун эсвэл хүйтэнээр нь зооглож болно.

Thursday 12 June 2008

Мах боловсруулах Mонгол аргууд


Борцлох аргууд.

Мах борцлох. Борцыг 1-3 жил хадгалахад чанараа алдахгvй бєгєєд 214 гр борц 1 кг ястай махтай тэнцэнэ. Євєл гаргасан бодын махыг борцлон дараачийн хавар зун хэрэглэнэ. Намар гаргасан малын махыг хоёр хуруу хэрийн єргєн зvсэж давслаад шvvс нь тунах vед гаргаж тос шороогvй нар туссан салхи нэвтрэх газарт хэцэнд зvvнэ. Vvнд нар хурц бол мах нь гашуурч сvvдэрт чийг авбал vнэр орох тул онцгой анхаарах хэрэгтэй. Мах эвэрсний дараа эрт оройн илч багатай наранд гаргаж єлгєвєл сайн байдаг.

Мєн намар дулаан цагт хийсэн борцыг гурилд дvрж ялаа суухаас хамгаалах явдал бас бий. Євлийн цагт хийх борцыг євлийн хvйтний эрч чангарч ес эхлэхээс ємнє хийвэл зохимжтой. Ингэвэл хєлдvv борц уриар хатаж амт чанар нь дээшилдэг. Тоос ихтэй орчинд тоос шорооноос хамгаалахын тулд дээгvvр нь самбай даавуу цаас тохож хамгаалж болно.

Хонины махны чанар удах тутмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггvй тул борц хийдэггvй. Vхэр тэмээний махаар гол тєлєв борц хийдэг. Ямааны мах удах тутам чанаршдаг тул хавар голдуу хэрэглэдэг.

Борц нь єлєн чийггvй болтол сайн хатсан байх ёстой. Ингэж бэлтгэсэн борцыг хуурай давуун уутанд хийж чийг авахааргvй сэрvvн газар хадгална.

Хоол хийхдээ борцыг хєшиглєж халуун усанд хийвэл шєл гарч амт орохгvй учир борц ихээр хийх шаардлагатай болно. Иймд борцыг нэмж хоолны амт чанарыг сайжруулахын тулд сайтар нvдэж талхлаад бага зэрэг хvйтэн усанд хийж 2 цагаас доошгvй хугацаанд дэвтээнэ. Ингэж урьдчилан бэлтгэсэн борцоор хийсэн хоолонд борц бага орохоос гадна амт сайтай идэхэд урамтай байдаг.

Vхрийн махны борцыг усанд 40 мин дэвтээхэд 2,4-2,5 дахин єсдєг бєгєєд 18 мин чанахад болно. Аян замд хэрэглэх борцыг нvдэж давсганд нь хадгална. Манай ард тvмэн vхрийн мах давсгандаа багтдаг гэж ярьдаг нь хоосон vг биш. Борц хийх давсагийг цагаагаар идээлж цэвэр хадгалдаг. Давсганд борцыг савлахын тулд хатааж хадгалсан давсгаа сvv цагаагаар дэвтээж, гурил болтол нарийн нvдсэн борцны нунтгийг бага багаар хийж жигд сайн чихэж нягтруулна. Vvнийг нар тусахгvй сэрvvн газар тавих бєгєєд зуны улиралд шvvдэр унахгvй газарт єнжин шєнєжин гаргаж сэрvvцvvлээд нар гарахаас ємнє хурааж хадгалдаг. Хэрэглэхдээ буцалгасан усанд бvрж єсгєсний дараа бусад хольцтой хольж хоол хийдэг. Ингэж бэлтгэсэн борцыг манайхан цэрэг, дайн болон хол газар аян жин тээхэд хvнсэнд хэрэглэж иржээ.

Цусыг борцлох. Бод малын цусыг тvмпэн саванд хийж урь идvvлж хатсан хэсгийг дээрээс нь хусаж уут саванд хийж авах замаар бэлтгэнэ. Цусыг борцлохын тулд олгой нарийн гэдэс чацархай ходоод зэрэгт цус хийгээд хагас болгож мах борцлохтой адил хэцэнд тохож хатаагаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ шєлтэй хоолонд хоолны халбагаар 1-2 хийж сайн самарч задартал нь хутгахад хоолны амт чанар сайжирна.

Элгийг борцлох. 11-12 сард адуу, тэмээнээс бусад малын элгийг 1-2 см зузаантайгаар зvсэж борцолно. Элэг нь чанараа алдахгvй хатаж уринд идэгддэг тул хатсаны дараа нунтаглаад тусгайлан савлаж шєлтэй хоолонд хоолны халбагаар нэгийг хийж амталдаг.

Хярамцаг хийх Монголчууд євлийн хvнсэнд гаргасан бог малын гэдэс дотроор хярамцаг хийж хєлдєєн хэрэглэж ирсэн билээ. Хярамцаг хийхдээ сайтар угааж цэвэрлэсэн гvзээг хужирхай талаар нь гадагш эргvvлж таван цулыг нь тэнцvv байрлуулж хийнэ. Малын цусыг ходоод нарийн гэдсэнд нь хийж уушиг элэг бусад таван цулыг голд нь байрлуулж хєлдєнє. Ходоод бvдvvн нарийн гэдсэнд цус цутгаж тусад нь хадгалсан ч болдог.

Хєлдєєсєн хярамцгийг хэрэглэх єдрєє жаахан гэсгээж уяраан нимгэн хавтгайгаар нь хєшиглєн шєлтэй хоол хийхэд зохимжтой илчлэг сайтай хvнс болдог. Ялангуяа шар цагаан будаатай хэрэглэхэд тохиромжтой. Хvйтэн єдєр сонгино, сармистай хольж хуурч иднэ. Хярамцагтаа сонгино хийх эсвэл халуун ногоо хоол амтлагч зэргийг холивол амтлаг сайхан болдог. Хярамцагтай хоол нь євлийн улиралд илчит чанар илvvтэй байдгаараа давуу талтай.

Хорхог хийх. Халуун чулуугаар махыг битvv жигнэж болгосныг хорхог гэнэ. Олон хvн цугларсан томоохон арга хэмжээний vед хэрэглэх хорхогийг бог малын бvтэн махаар хийнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж тvvхийрvvлэхгvйгээр нимгэлж бэлтгэнэ. Харин гэдэс дотрыг арилган цэвэрлэж тусад нь чанана.

Хорхог болгох vйрэхгvй бєєрєнхий нягт чулуу сонгон авна. Урсгал усанд байж мєлийж бєхєжсєн чулууг ашиглахад илvv тохиромжтой. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж vелж єрєєд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том тємєр торхонд хийж ялигvй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь vелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бvх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мєн давс, сонгино, саримас зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.

Энэ vед сав дотор уурын єндєр даралт vvсэх учир савны таглааг бєх бат хийхгvй бол буудаж халуун шєлєєр тургиж шалз тvлж болзошгvй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигvй уур гарч байхаар хийхгvй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, єнхрvvлэх зэргээр хєдєлгєнє. Vvний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана.

Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт тvргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах vнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нєхцєлд жижиг бетон савд хээрийн нєхцєлд малын гvзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гvзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гvзээнд хvргэж цоолохгvйгээр тал талаас нь шахаж эргvvлж тойруулах зэргээр болгоно.

Ууц чанах. Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бvлхийг хєндлєн тасалж чанавал ууц татаж хотойдоггvй. Мєн сvvлийн vед нугасны нvхээр бvдvvн тємєр утас сvвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгvй, чаналтыг сайн тааруулахгvй бол шалз чанагдах тогоонд хvрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бvрхээр буюу модон торхоор чанах арга бий.

Ингэхдээ тогоондоо бараг дvvртэл ус хийгээд бvрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дvрээд харцага нуруу талаар нь бvрхээрийн аманд дvvжлэн бэхэлж битvv чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж хайрагдах хавчигдах бэрхшээлгvй болно. Чаналтыг 30 минут орчим vргэлжлvvлэхэд жигд сайхан болно. Сvvлийн жилvvдэд хот суурин газруудад усны лаазанд хийж 1,5-2 квт-ын цахилгаан тулганд чанах арга єргєн дэлгэрчээ. Чанасан маханд наалдсан нитгэл vс хялгас зэргийг хусаж тvvж цэвэрлэхэд тийм ч амаргvй Иймд шингэвтэр зуурсан гурил дээгvvр єнхрvvлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.


Шууз хийх. Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шуузлах явдал юм. Махыг шуузлахын тулд жижигхэн хєшиглєж ширмэн тогоонд хуурна. Ингэхэд их хэмжээний шvvс ялгарна. Энэхvv шvvсийг биед нь шингээж ширгэтэл нь хуурна. Хуурах явцад шvvсэндээ давс нэмж уусгасаар нэлээд шорвогдуу болтол хийнэ. Хонины бvтэн маханд хумбан шаазан давс орно. Ус нь бvрэн ширгэх vед хєшиглєсєн махны ширхэгvvд хоорондоо наалдахгvй бутрамхай болж тос нэвчиж борлоно. Хуурч буй махнаас уур гарахгvй болсон vед сая боллоо гэж vзнэ.

Ингэж бэлтгэсэн махыг хавтгай мод буюу дэвсгэр дээр сvvдэр сэрvvн газар тавьж сайтар хєргєнє. Хєргєсєн махыг сэрvvн орчинд паалантай буюу модон саванд хийж, гулууз модоор хий орох завсаргvй нягт чигжинэ. Ингээд таганд нь зай завсаргvй нягт таглана. Ингэж бэлтгэсэн шуузыг нар шарахгvй сvvдэр газар чийгтэй шороонд булж хадгалаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ савны амыг аль болох бага нээж халбагаар хутган авч буцламгай халуун усанд хийж ялимгvй чанана.


Каз хийх. Амт чанарын хувьд дэлхийн зах зээл дээр єндєр vнэлэгддэг бєгєєд тэр хадгалж борцолж болдоггvй адууны махыг удаан хугацаагаар хэрэглэхэд vндэслэсэн євєрмєц арга юм. Казыг тарга хvч сайтай адууны махаар хийдэг. Vvнд адууг тєхєєрмєгц хоёр талын 24 ширхэг хавиргыг харвинг оролцуулан авч 1-2 цаг загсаасны дараа хоёр хоёроор нь салган тэвш царан дээр тавьж нунтаг давс, чинжvv, сонгиноор амтлан, 2-3 цаг байлгаж сэврээдэг.

Дараа нь ийнхvv амталж бэлтгэсэн хавиргаа адууны сайтар угааж цэвэрлэсэн нарийн гэдсэнд хоёр хоёроор нь хийж хоёр vзvvрийг модоор шорлох буюу утас шєрмєсєєр бєхлєн уяж 12 ширхэг казыг аргалыг утаагаар 2-3 хоног утдаг. Ийнхvv бэлтгэсэн казыг идэхэд амтлаг хадгалж хэрэглэхэд мууддаггvй байна. Харин мах єєх зузаантай дєрвєн єндєр хавиргаар каз хийдэггvй.


Боодог хийх. Боодгийг гол тєлєв ямаа, тарвагаар хийнэ. Боодог хийх малыг єрлєлгvй нядалсны дараа ясыг битvv шулан авч махыг нь арьсанд vлдээнэ. Гэдэс дотор ясыг нь бvрэн авч махыг нь арьсанд vлдээнэ. Тvргэн болгохын тул цул махыг жижиглэн хэрчиж нимгэлнэ. Ингэж битvv туламлаж євчсєний дараа арьсны онгорхой хэсгийг бєхєлж битvvлээд хорхогийн адил амталж халуун чулуу, шулсан ясаа vелэн хийж зайлан дvvргэнэ.

Амыг нь адууны сvvлээр сайн боож битvvлээд хэвтvvлэн гараараа зєєлєн бємбєрvvлэн алгадаж хэд хэдэн удаа хєрвvvлээд vсийг зулгаахад аяндаа зулгарна. Шарахдаа гаднаас нь аргалын цог дээр тавьж эргvvлэн жигд халаагаад сайтар цэвэрлэж хусна. Зузаан махтай газарт нь том хавтгай цог тавьж жигнэхгvй бол шvvрхий хоцорно. Нэг анхаарах зvйл бол шарж байх vедээ хийг нь vе vе гаргаж байхгvй бол буудах аюул бий. Vс vлдээлгvй хусаж цэвэрлэсний дараа усаар угааж сайтар хусаж цэвэрлэнэ. Ингэж болгосон боодогийг арьстай нь давхар огтолж иднэ.

Идэшний болон техникийн тос

Єєх хайлуулах. Хайлуулах єєхийг махны машинаар машиндвал тос нь илvv сайн ялгарна. Мєн шинэ єєхнєєс тос бага ялгарах тул тодорхой хугацаанд байлгаж хуршаавал тос ялгарах нь сайжирч гарц нь нэмэгдэнэ. Хэрчсэн єєхийг хvйтэн усанд 0,5-1,5 хоног байлгахдаа хоногт 2-оос доошгvй удаа сайн булхаж усыг нь сольж цус ялгадасыг бvрмєсєн сайтар угаана.

Єєхийг халаасан ширмэн тогоонд хийж хайлуулна. Тэгэхдээ дээрээс нь ялимгvй бага тvvний аравны нэгтэй тэнцэхvйц хэмжээний ус хийж сайн хутгаад зєєлєн гал дээр шимэлдэгийг нь шаргал єнгєтэй болтол хайлуулж шаргаана. Ингэж хайлуулсан тосыг шvvж аваад царцааж хадгална. Мєн тэрчлэн тосны кг-д 100 гр сvv нэмж сvvг савны ёроолд тунатал буцалгаж болно. Дахин буцалгахдаа 50-100 гр талхны зах оролцуулбал анхилам сайхан vнэртэй болдог байна.

Яс тослох. Хvнсэнд хэрэглэсэн махны ясыг сайтар мєлжиж хадгалж байгаад тосолж идэшний тос гаргаж авна. Хадгалахдаа чийггvй хуурай орчинд хадгалж, хуршуулж муутгахгvй байлгана. Тослохын тулд ясыг vе бvрээр нь нугалж чємєгний булуу зэрэг том ясыг жижиглэн хагалаад ширмэн тогоонд хийж дээрээс нь бараг далд ортол ус хийж бага зэрэг давс нэмээд 3-4 цаг тvvнээс ч удаан хугацаагаар буцалгана. Буцалгах явцдаа тосыг нь бvрэн авахын тулд байнга эргvvлж тойруулж битvv таглаж байна.

Дараа нь ясыг авч шєлийг саванд юvлж тосыг царцаагаад хамж авна. Ясны тосоор боов, боорцгийн гурил зуурах, арвай, суль, цалхирын гурил зуурч идэхэд амттан болно. Бас бин шарвин, хуушуур, хайрч болно.

Яс нэрэх. Ясыг тосолж идэшний тос гаргасны дараа тvvнийг нэрэх замаар техникийн тос гаргана. Ясыг нэрэхдээ том ширмэн тогоо буюу торх савны ёроолыг цоолж дор нь тос авах саваа газар ухан суулгана. Тогоо буюу торхондоо жижиглэж vйчсэн ясыг хийж битvv таглаад эргэн тойронд нь гал тvлэхэд ёроолын цоорхойгоор тос ялгарч тоссон савд хуримтлагдана. Ингэж ялгаж авсан техникийн тосыг барааны саван vйлдвэрлэх, сур тослоход хэрэглэнэ.

Эх сурвалж: Мэдээлэл.мн

Thursday 5 June 2008

Зөгийн балны увдисууд


Зөгийн балны талаар ерөнхий ойлголт.

Зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ. Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй.

Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.

Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.

* Лянхуа
o Бүдэг өнгөтэй, хурц үнэргүй.

* Хар хуайс (Ерөнхийдөө хар хуайсны балыг хуайсны бал хэмээн зардаг байна)
o Бүдэг хүрэн өнгөтэй, амт үнэрийн хувьд лянхуа цэцгийнхтэй ойролцоо.

* Бэрсрүүт жүрж
o Сүүлийн жилүүдэд бэрсрүүт жүрж буюу мандарины тоос хүртээхэд зөгийг ашиглах нь өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нь өсч буй. Нимбэгэрхүү үнэртэй.

* Хошоонгор
o Дэлхийд хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Хурц чихэрлэг үнэртэй боловч амт нь сул.

* Сагаг
o Төмөр ихээр агуулдаг тул хүрэн элсэн чихэртэй төстэй амттай, өвөрмөц үнэртэй. Хар хүрэн өнгөтэй. Цус багадалтад сайн гэгддэг.

* Туулайн бөөр
o Гашуувтар, исгэлэндүү амттай. Европт их дэлгэрсэн.


Цэвэр балыг хурц vрэвсэлт бараг бvх євчинд хэрэглэхийн сацуу зvрхний бvх эмгэг, доголдолд ач тусаа єгдєг байна. Мєн нян устгах, єсєлт хєгжилтийг нь зогсоох єндєр чанартай учраас шарх шалбархай, хєлдєх, тvлэгдэх арьсны болон мєєгєнцрийн євчнvvдэд хэрэглэдэг. Эртний ном сударт зєгийн балын эрvvл ахуйн таван ашиг тустай чанарыг "халууныг арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, євдєхийг зогсооно" хэмээн тодорхойлсон байдаг. Энэтхэгчvvд зєгийн балыг хєгшрєлтийн эсрэг эм болгон хэрэглэдэг байна.

Худалдаанд гарч байгаа олон тєрлийн балны хуурамч эсэхийг таних тийм ч амар биш. Ингээд танд цэвэр зєгийн балыг хэрхэн таних талаар зєвлєе.

Муу бал бол: -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хєєсрєх.

- Зєгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зєгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж vзнэ. Усанд уусгахад тунадасгvй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггvй. Харин зєгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шvv. Мєн балыг хэт халуун ус буюу сvvнд хийж уусгах нь тvvнд агуулагдах амин дэмvvдийг устгадаг тул бvлээн ус, сvvнд найруулж уугаарай. Яг цэвэр зєгийн баланд хvний бие махбодид ашигтай олон бодис байдаг.

- Зєгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны vрэвсэл, яр шарх, арьсны євчнийг анагаахад тустай.
- Эмэн хvрэн, зєєлєн цагаан, далийн єнгєтэй зєгийн балыг бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг.
- Зєгийн бал нь бие организ¬мын бодисын солилцоог идэвхжvvлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мєн зєгийн бал нь ходоодны шархыг анагаах, илvvдэл жинг багасгахад нєлєєтэй.
- Уураг, нvvрс ус, органик хvчил, фермент, микро элемент болон витамины хосгvй найрлага нь арьс болон салст бvрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх vйлчилгээтэй.

Элэг цєсний vрэвслийг анагаана.
Єлєн элгєн дээр зєгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний vйл ажиллагаа хэвийн болж, vрэвслийг анагаана. Зєгийн бал нь нvvрс усны асар єндєр агууламжтай хvнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхvvн юм.
Амны хєндийг цэвэрлэж, шvд цайруулдаг
Зєгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хєндийг бvхэлд нь цэвэрлэдэг. Мєн шvдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 грамм цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв vрэвслээс сэргийлнэ.

Хоол боловсруулалтыг сайжруулдаг.
Зєгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнvvдийн гэм анагаагдана.
Нойргvйдлийг анагаана
Унтахын ємнє аяга бvлээн ус буюу сvvнд нэг хоолны халбага цэвэр зєгийн бал хутгаж ууна. Тайвширч, гvн нойрсохоос гадна гэдэсний vйл ажиллагаа сайжирна.

Ханиалгыг дарна.
Нохойн хошууны жимсний нунтаг, vхрийн нvд, бєєрєлзгєнє, зєгийн бал дєрвийг туе бvр нэг хоолны халбагыг нийлvvлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Єдєрт гурван удаа хоолны ємнє хагас аягаар ууна. Зєгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг.

Судасны хатууралт.
Сонгины шvvсийг шахаж зєгийн балтай тэнцvv хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дvрж зєєлєн халаагаад хоолны халбагаар єдєрт гурван удаа ууна. Хоолны ємнє эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон vзэхгvй.

Єтгєн хаталтыг дарна.

Жимс ногоо тогтмол хэрэглэдэггvй, голдуу цагаан гурил, мах иддэг хvний єтгєн байнга хатаж, улмаар бvх бие махбодио хордуулдаг. Тэгвэл єтгєн хатдаг хvмvvс, єглєє, оройд аяга бvлээн усанд нэг хоолны халбага зєгийн бал уусгаж ууж заншвал зохилтой.

Ходоодны шархыг нэмэхгvй.
Ходоодны шарх үүссэн vед євдєлт маш хvчтэй євддєг бєгєєд юу ч идэж болохгvйгээр гороож євдєх мєртлєє удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгvй байх шид зєгийн баланд бий. Орой нэг аяга бvлээн усанд нэг хоолны халбага зєгийн бал хийгээд хутгалгvй хонуулна. Єглєє єлєн элгэн дээрээ хонуулсан зєгийн балаа хутгаад ууна.

Толгойн євчинд тустай.
Толгой євдєх нь айж цочих, сэтгэлийн хєдєлгєєн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хvрэх, даарч хєрєх зэрэг олон зvйлээс шалтгаалдаг. Толгойн євчнvvдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хvчтэй євдєх, хоёроос дєрвєн цаг заримдаа хэдэн єдєр ч дараалан vргэлжилж, хатгуулан євдєлт єгєх нь бий. Тархины мигрень євчтэй хvмvvс євчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зєгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэвэл тус болно. Хоол идэх vедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой євдєхєє болино. Мєн зєгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь vр дvнтэй.

- Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дєрвєн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын ємнє 100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.


mn.wikipedia.org
мэдээлэл.мн-ээс авав.

Веганизм, Вежетеранизм хоёрын ялгаа



Вежетерианизм нь орцондоо улаан, цагаан мах хэрэглэдэггүй хоолны дэглэм юм. Өндөг эсвэл сүү сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг амьтаны гаралтай бүтээгдэхүүнийг хориглодог дэглэмүүд байдаг.

Веганизм нь бүх төрлийн амьтаныг хооллолт, хувцаслалт болон бусад төрлийн зорилгоор ашиглахын эсрэг философ, амьдрах ухаан юм. Веганууд бүх төрлийн амьтаны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйг хичээдэг. Үүнд зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс гадна өд, ноос ноолуур, торго хүртэл ордог.
.

Хүнкар бэнди (Hünkar Beğendi)


Орц:

Баклажаны нухшанд

* 6 ш хаш
* 1 амны халбага гурил
* 1 амны халбага тос
* 2 амны халбага үрсэн бяслаг (kaşar peyniri)
* 1 стакан сүү
* 1 атга яншуй
* давс, хар перц

Кебабанд

* 1 кг цул мах
* 2 ш сонгино
* 2-3 ш улаан лооль
* 2 амны халбага тос
* давс, хар перц
* 1-2 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Жижиглэн хэрчсэн сонгиноо 2 амны халбага тосондоо хийн хэсэг хуураад хэрчиж бэлтгэсэн махаа нэмнэ.
  2. Халислан хэрчиж бэлтгэсэн улаан лоолио нэмнэ. Улаан лоолийг бүтнээр нь буцламгай халуун усанд хийж 15-20 секунд байлгасаны дараа гаргаж ирээд хүйтэн усанд сойж хальслана.
  3. Махаа өөрийнх нь шүүсийг ширгэтэл хуураад давс, хар перцээр амтлаад 1-2 стакан ус нэмээд таглаж зөөлөртөл нь буцалгана.
  4. Хашаа хэд хэдэн газар нь сэрээгээр хатгаж цоолоод пэйчэнд хийж 7-8 минут (хамгийн өндөр градус дээр нь) болгоно. Эсвэл сэрээгээр хэд хэд хатгаад aлиминиум цаасанд ороогоод зууханд хийж болно.
  5. Болсон хашаа гаргаж ирээд халислаад, жижиглэн хэрчинэ.
  6. Хэрчиж бэлтгэсэн хашаа тостой хайруулын тавганд хийгээд бага зэрэг хуурна. Дараа нь сүү, үрсэн бяслагаа нэмнэ. Нийцээд нухаш болтол нь зөөлөн гал дээр байлгана.
  7. Нухашаа сервислэх таваг дээрээ байрлуулаад дээр нь кебабнаасаа тавиад сервислэхэд бэлэн боллоо.

Wednesday 4 June 2008

Соданы хэрэглээ


* Сүүнд бага зэрэг сода хийснээр амархан гашилахгүй мөн түргэн шингэдэг байна.

* Хөргөгчиндөө бага зэрэг сода (нээлттэй) тавьсанаар хөргөчинөөс тань эвгүй үнэртэхгүй.

* Угаалтуур тань тагларсан бол нээхийн тулд цорго руу нь 5 гр сода хийгээд араас нь 100гр хэртэй цагаан цуу хийнэ. Хагас цагийн дараа цорго тань онгойсон байх болно.

Будаатай зразы


Орц:

* 80 гр, машиндсан мах
* 15гр талх
* хатаасан талхны нунтаг
* агшаасан будаа
* булцуут сонгино
* яншуй эсвэл шанцайны навч
* тос
* сүү

Бэлтгэх нь:
  1. Үхрийн махыг сонгино, дэвтээсэн талхтай хамт машиндаж, давс, повоороор амтлан усаар шүүсэлж шанз бэлтгэнэ.
  2. Гурвалжин будааг задармал байдлаар агшааж дараа нь хөргөөд тосонд хуурсан сонгино, жижиг хигсэн навч нэмж хутгана.
  3. Ариутгасан самбай /марль/-ийг усаар норгож, дэлгээд махан шанзаа зулж голд нь хоолны халбага будаа хийж, даавуугаа хуйлж, зууван хэлбэр дүрсэд оруулна. Дараа нь ороосон даавууг болгоомжтой авч зразны амсрыг чимхээд хатаасан талхны нунтагт өнхрүүлж халаасан тосонд 2 талаас нь хайрч болгоно.
Зүүлт:

* Гурвалжин будааг цагаан будаагаар орлуулж болно.
* Будааны оронд чанасан өндөг хийж болно.

Эх сурвалж

Шоштой үхрийн шарсан мах

Орц:

* 1 кг ясгүй үхрийн мах
* 400 гp шошийн шинэхэн үр
* 60 гp ургамлын тос
* 50 гp цөцгийн тос
* 100 гp бөөрөнхий сонгино
* 500 гp махны тунгалаг шөл
* лаврын навч
* ногоон яншуй
* сармис
* нунтаг/ бөөрөнхий хар перц
* давс

Бэлтгэх арга:
  1. Үхрийн махаа дөрвөн том хэсэг болгон хуваана.
  2. Нимгэн дугуй хэлбэртэй хэрчсэн сармиснуудыг махныхаа завсар хавчуулна.
  3. Давсалж, чинжүү цацаад, хоёр талаар нь ургамлын тосонд ээлжлэн шараарай. Гадуураа алтлаг шар өнгөтэй болтол нь ойролцоогоор 10 – 12 минут хэртэй шарна.
  4. Бэлэн болсон махаа тортой хайруулын тогоонд хийгээд 200 хэм хүртэл халсан шарах шүүгээнд хийж цаг хэртэй болгоно.
  5. Харин махнаасаа тусад нь цөцгийн тосонд сонгиноо 5 минут хиртэй хуурна. Ингэхдээ тасралтгүй хутга. Түүн дээрээ махны шөл, угаасан шош, лаврын навч, хэдэн ширхэг үрлэн перец, хийж буцалгана.
  6. Дараа нь саваа таглаад галаа багасгаж, үе үе хутгасаар 30 минут хэртээ шошоо болтол байлгасны дараа нунтаг хар перец, давсаар амталж өгөх хэрэгтэй. Шарж бэлэн болгосон үхрийн мах , шоштой халуун шөлөн дээрээ ногоон яншуйнаас цац. Ингээд таны үдийн хоол бэлэн боллоо.
Эх сурвалж

Tuesday 3 June 2008

Кальцоне (calzone)


Орц:

* 250мл ус
* 20гр дрожж
* Чимх самар
* 300гр самар
* 2 хоолны халбага ургамлын тос

Хольц:

* 500гр мєєг
* 1 хоолны халбага масло
* Давс
* Хар перец
* 50гр бяслаг
* 300гр үхрийн татсан мах
* 4 хоолны халбага ургамлын тос

Заавар:
  1. Бyлээн усанд дрожжоо уусгаад ургамлын тос, гурил давсаа хольж зуураад саванд нь хємєрч алчуураар бyтээгээд дулаан газар 15 минут тавина.
  2. Мєєгийг цэвэрлэж нимгэн хавтгай хэрчинэ. Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд мєєгєє хийж хyчтэй галаар 5 минут хуурна.
  3. Yхрийн татсан мах, хуурсан мєєг, yрж жижиглэсэн бяслагаа хольж давс,перецээр амтална.
  4. Гурилаа 4 хэсэг болгон бєєрєнхийлэн элдээд, хольцоо тэнцyy хувааж хуушуур шиг чимхэнэ.
  5. 250 градус хyртэл шарх шyyгээнд тосолсон тэвшин дээр кальцонег эгнyyлэн тавьж, ургамлын тос дээгyyр нь тохируулан асгаад 20 минут шарна.

Үхрийн махан ороомог (Rinderrouladen)




Орц:

* 200гр Мах
* 1ш дарсан өргөст хэмх
* 1 хоолны халбага цөцгийн тос
* 20гр гахайн өөх
* 55гр сонгино
* 3гр яншуй
* 1 хоолны халбага гурил
* давс
* повоор

Бэлтгэх нь:
  1. Үхрийн махыг маш нимгэхэн хавтгайлж зүсээд дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөх нарийхан хэрчиж тавиад, нэг талаас нь хумиж бөөрөнхийлнө. (Утсаар ороож бэхэлж болно.)
  2. Ороомогийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлж, тосонд эргүүлж тойруулан шараад, бага зэрэг устай саванд хийж давс, повоороор амтлан битүү жигнэнэ.
  3. Таваглахдаа хэсэгчлэн зүсэж ялгарсан шүүсийг дээрээс нь асгаж өгнө. Хачирт нь чанасан гоймон, дарсан байцаа дагуулж өгнө.
Эх сурвалж

Мөөгтэй хуурч шарсан мах


Орц:

* 1 кг Yхрийн мах
* 2-3 ш бөөрөнхий сонгино
* 500 гр шинэ мөөг
* 2 амны халбага маргарин
* нэг аяга зөөхий
* хоолны гурван халбага гурил
* 1 кг төмс
* нунтаг повоор
* давс

Бэлтгэх нь:
  1. Махыг сайтар цэвэрлээд ширхэгийг нь хөндлөн зvсч давтаж хавтгайлна. Давтсан махны хэмжээ хэт далбагар байж болохгvй.
  2. Давтаж зөөлрvvлсэн махаа давс, повоороор амт оруулж няцалсан саримс vрээд гурилд хөрвvvлж хvчтэй гал дээр шарна.
  3. Шарсан махаа гаргаж vлдсэн тосондоо нимгэн дугуй хэрчсэн мөөг, сонгино хийж жигнэж болгоно.
  4. Гvнзгийвтэр зузаан ёроолтой саванд хоолны хоёр халбага маргарин хийж нимгэн дугуй хэрчсэн төмсөө хийгээд үүн дээрээ жигнэсэн мөөг сонгино, дараа нь шарсан мах, үүнийхээ дээгvvр дахин төмс, мөөг сонгиноо vелvvлэн давс, повоороо цацаж нэг аяга ус хийгээд зөөлөн гал дээр цаг орчим жигнэнэ.
  5. Дараа нь зөөхий хийж саваа сэгсрээд гал дээр 5-10 минут байлгасны эцэст таваглана. Чанасан холимог ногоогоор хачирлана.

Кимбаб - Далайн байцааны ороомог



Орц:

* будаа
* Хиам
* Өргөст хэмх
* Далайн байцаа

Бэлтгэх нь:
  1. Будаагаа агшаана
  2. Хиам, өргөст хэмхээ нарийн савхан хэлбэртэй зүснэ.
  3. Далайн байцаагаа дэлгэж тавиад халуун будаагаа нимгэн жигд түрхэж тавина. Байцааны төгсгөлд (0.5см хэртэй) будаа тавихгүй байх нь зүйтэй.
  4. Тараан бэлтгэсэн будааныхаа голд нь хиам, өргөст хэмхнээсээ нэг нэг ширхэгийг тавина.
  5. Байцаагаа ороогоод, хэрчиж цуунд дүрэн иднэ.

Жич: Ороохдоо тусгай ороодог хулс байдаг ба хэрвээ байхгүй бол сонин доор нь дэвсэж байгаад эвийг нь олж ороох хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө бололцоогоор заавал хиам, өргөст хэмх хийхийн оронд шарсан өндөг, авакадо гэх мэт дуртай зүйлээ савхлан хэрчээд ороож болно.

Торисуки


Орц: /Хоёр хүнийх/

* 500 гр навчит байцаа
* 300 гр тахианы мах
* 1 ш өндөг
* Талх
* Чинжүү
* улаан лоолийн сүмс
* давс, перц зэрэг амтлагч
* Сакэ архи эсвэл улаан дарс

Бэлтгэх нь:
  1. Тахианы махаа чанаж, шөлөн дээр нь нэг аяга сакэ архи /үүний оронд улаан дарс байж болно/ хийгээд, спиртийн бодисыг нь уурштал буцалгана. Шөлнөөсөө гуравны нэгийг аваад, томатны сүүмс, бага зэрэг элсэн чихрээр амтлаарай.
  2. Махаа буцалж байх зуур сонгиноо таллаад, нэг хэсгийг нь см орчим өргөн хэрчинэ. Мөн навчит байцаагаа аль болох урт нарийн хэрчвэл зохимжтой. Ингээд ялз чанагдаж, бэлэн болсон тахианы махаа яснаас нь салгаж, шарж бэлтгээд хэсэглэн хэрчинэ.
  3. Нэг зүсэм талх саванд үүрүүлж, дээрээс нь амны халбагаар хоёр удаа ус, нэг ширхэг өндгөө нэмнэ. Yүнийгээ сайтар хутгаж, зуурмаг болгоорой. Дээрээс нь шарж хэрчсэн тахианы махаа нэмж зуурна. Чинжүү, улаан лоолийн сүүмс нэмж өгвөл амт нь бүр янзтай. Хэрвээ та халуун ногоонд дуртай бол бага зэргийн перец нэмэхэд илүүдэхгүй шүү.
  4. Сайтар халсан хайруулын тавганд ургамлын тос хийн сонгиноо шаргал болтол нь хуур. Дараа нь зуурмагнаасаа тахианы махаа ялган сүмс нэмж, хуурах юм. Махнаас сайхан үнэр гарч эхлэх үед үлдсэн зуурмагаа хийж хамтад нь шараарай.
  5. Хэрчиж бэлтгэсэн навчит байцаагаа ч бас нэмэхээ мартав. Yлдсэн хар шөлөө хамгийн сүүлд нэмж, 10 минут битүү буцалгаснаар “Торисуки” бэлэн болно.

Hогоотой шөл


Орц: 2 хүний порцонд

* 4 ширхэг сайтар цэвэрлэсэн төмс
* тал манжин
* 2 ширхэг лууван
* байцааны зөвхөн гол хэсэг
* 200 гр үхрийн мах
* 1 ширхэг өндөгний цагаан
* нэг ш лууван
* 1 ширхэг помидор
* 1 бүтэн сонгино
* улаан перц
* сармис цагаан гааны холимог үүн дээр та өөрийн идэх дуртай амтлагчуудаа хэрэглээрэй.

Хийх арга:
  1. Угааж цэвэрлэсэн төмс, манжин, луувангаа 4 хэсэг болгож томоор хэрчинэ. Сонгиноо нарийхан хэрчинэ. Помидороо жижиглэн хэрчинэ.
  2. Тосоо сайтар халааж дээр сонгиноо нэмнэ. Хэсэг хуурсаны дараагаар жижиглэн хэрчсэн помидороо хийж няцлан буцалгана.
  3. Ингэж буцалгасан соусаа өтгөрөх үед өндөгний цагаанаа хийж сайтар хутгаад том томоор хэрчиж бэлтгэсэн тахианы цээжний махаа дээрх соусандаа хийн амт оруулж минут орчим жигнээд бага зэрэг ус хийнэ. 1-2 минутын дараа дээрээс нь том том хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа хийнэ.
  4. Ногоо болон амтлагчууд нэгдэж өтгөрөхөд өөрсдийн идэх хэмжэгээр шөлөө нэмээд 15 минут орчим буцалгана. Ингэхэд улаан өнгө бүхий жинхэнэ энэтхэг ногоотой хоол болдог байна. Шөл нь жаахан гашуун бол жаахан элсэн чихэр мөн масло хийж амтыг нь дарж болно.
Мэдээлэл.мн-ээс авав.