Monday 31 May 2010

Хар талх (Whole Wheat Bread)


Орц:

* 3 cтакан бүлээн ус
* 1 амны халбага дрожж
* 1/3 стакан тос
* 1/3 стакан зөгийн бал
* 1 амны халбага давс
* 5 - 6 1/2 стакан хар гурил (whole wheat flour)

Бэлтгэх нь:

  1. Дрожоо бүлээн усандаа хийн хайлуулна. Тос, зөгийн бал, давсаа нэмнэ.Гурилаа бага багаар нэмж нийцүүлнэ.
  2. Гурилаа цахилгаан холигчоороо арав орчим минут нухуулаад 30 орчим минут амраан хөөлгөнө. 2 хуваагаад тослоод гурилдсан талхны хэвэнд хийнэ. Хэвэнд нь 30 минут хөөлгөөд 175 градуст халаасан зууханд 25 минут шарна.

Зөгийн бал маслотой давсалсан карамель (Salted butter and honey caramels)



Орц:

* 1 стакан крем (heavy cream)
* 1.5 стакан сахар (300 гр)
* тал стакан зөгийн бал
* 110 гр давстай масло
* давс

Бэлтгэх нь:

  1. Сахар, зөгийн балаа томхон саванд хийн зөөлөн гал дээр тавиж хэрэгтэй бол саваа сэгсрэн сахаруудыг холиж (хутгалгүйгээр) карамельжүүлнэ.
  2. Кремээ өөр саванд хийн халаана.
  3. Сахар карамельжин таны хүссэн өнгөтэй болохлээр маслоо бага багаар нэмж хайлуулна. Халаасан кремээ нэмж хутгаж нийцүүлээд чихрийн термометр ашиглан дулааныг хэмжиж 125 градуст хүртэл халаана.
  4. Карамелиэ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан руу султгаад өрөөний темпратурт хүртэл хөргөөд жижиглэн хэрчинэ. Хүсвэл дээр нь далайн давс цацаад цаасанд ороогоод сервислэнэ.

Friday 28 May 2010

Гүзээлзгэнэ кремтэй мянган давхар гурилан бялуу (Strawberry and Chantilly Millefoglie)



Орц:

* 450 гр puff pastry (Тэргүүн хийхэд хэрэглэгддэг мянган давхар гурил)
* 450 гр chantilly cream (Жор нь доор)
* 225 гр гүзээлгэнэ (хүсвэл)
* нунтаг сахар, чимэглэхэд

Кремэнд:

* 50 мл крем
* 300 мл сүү
* 2 өндөгний шар
* 50 гр сахар
* 20 гр гурил
* 1/2 ваниллины буурцаг (vanilla stick)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халана.
  2. Puff pastry-гаа гэсгээгээд зөөлөн дарж илдэж нимгэлнэ. Нимгэлэн илдсэн гурилаа захлаад, 4 x 8 см харьцаатай зүсэж бэлтгэнэ.
  3. Багахан нунтаг сахар цацаад тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь ойролцоогоор 15 минут шарна.
  4. Гаргаад хэрээсэн төмөр дээр тавин хөргөнө. Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Кремээ нэг өдрийн өмнөөс хийгээд хөргөж бэлтгэж болно. Сүүгээ халаана. Ваниллинаа нэмж үнэр амт оруулаад шүүн хаяна. Өндөгний шараа, сахараа, гурилаа нэмээд хутган өтгөртөл нь буцалгана. Ингэж бэлтгэсэн Chantilly Cream-ээ өрөмтүүлэхгүйн тулд хааяа хааяа хутган хөргөнө. Кремээ багахан хөөсрүүлээд бэлтгэсэн Chantilly Cream-тэйгээ холиж нийцүүлнэ.
  5. Сервислэх тавган дээрээ нэг гурилаа байрлуулаад дээр нь кремнээсээ асган жигд тараагаад өөр нэг гурилаар хучин жижиглэн хэрчсэн гүзээлзгэнэ, нунтаг сахараар (дээрээс шигшин цацаж) чимэглээд сервислэнэ.

Thursday 27 May 2010

Улаан лооль, хаш, мөөгтэй гоймон



Орц:

* 300 гр гоймон
* 1 ш хаш, угаагаад алаглуулах арилгасан (150 гр)
* 12 ш (300гр) давжаа улаан лооль (cherry tomatoes)
* 350 гр мөөг
* 3 хумс сармис
* 6 амны халбага чидун жимсний тос
* 1 ш ногоон чинжүү (250 гр)
* давс
* 50 гр паржежан бяслаг
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Хашаа алаглуулан хальслаад уртааш нь хоёр хуваана. Тус бүрийг нэг см зузаантай хавирган сар хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Улаан лоолиудынхаа ишийг аваад голоор нь хоёр хуваана. Мөөгөө дөрөв жижиг бол хоёр хуваана. Чинжүүгээ үрийг нь гаргаж цэвэрлээд голоор нь хоёр хуваагаад тус бүриг 2 см кув хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Сармисаа жижиглэн хэрчинэ.
  2. Ногоонуудаа 3 амны халбага тосонд сармисын хамт хийн хутгаж нийцүүлээд тосто цаас дэвссэн тавцан дээр нэг эгнээ тарааж бэлтгэнэ.
  3. Зуухаа 200 градуст халаагаад ногоогоо хийн болтол нь 30 орчим минут шарна.
  4. Гоймонгоо давстай усанд чанана. Шүүгээд үлдсэн гурван амны халбага чидун жимсний тосоо хийн хутгаж нийцүүлнэ.
  5. Болгосон ногоонуудаа нэмж холиод таваглаад үрсэн пармежан бяслагаар чимэглээд сервислэнэ.

Wednesday 26 May 2010

Kneecaps


Орц:

* 2 уут дрожж (active dry yeast)
* 1/2 стакан shortening
* 1/2 стакан сахар
* 3/4 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 2 стакан сүү
* 6 1/2 стакан гурил
* тос
* 1 стакан нунтаг сахар (цацахад )
* 2 стакан крем, хутгаж хөөсрүүлсэн (heavy cream )
* 1 уут өнгөтэй сахар (sprinkles or colored sugar), чимэглэхэд
* 1/4 cтакан бүлээн ус

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд бүлээн усаа хийгээд дрожжоо нэмнэ. 5 минут байлгана. Шортенин, сахар, давсаа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэнэ. Сүүгээ гурилтай ээлжлүүлэн нэмж нийцүүлэн зуурмаг бэлтгээд тослосон саванд хийн тослогдсон хэсгийг дээш нь харуулан цэвэрхэн алчуураар таглаад 1 -1 1/2 цаг хөөлгөнө.
  2. Хөөлгөсөн гурилаа багахан тослосон тавцан дээр гаргаад 1 см зузаантай илдээд 3см диаметртэй жигнэмэгнийдугуй хэвээр хэвлэнэ.
  3. Хэвлэсэн донатуудаа цэвэрхэн алчуураар хучаад хагас цаг дахин хөөлгөнө.
  4. Тосоо 190 градуст халаана.
  5. Донат бүрийн голд эрхий хуруугаараа дарж худаг үүсгэнэ. Халаасан тосондоо хийн шаргалтаж болтол тал бүрийг 2 минут шарна. Болсон донатуудаа шүүж гаргаад хэрээсэн төмөр дээр тавиж илүүдэл тосноос нь салгаад 30 минут хөргөөд нунтаг сахар цацан чимэглээд донат бүрийн голд байрлах худагт хөөсрүүлсэн крем шахан дээр нь өнгөтэй сахар цацаж чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 24 May 2010

Овъёостой үзэмтэй жигнэмэг (Oatmeal Raisin Cookies)


Орц: 18 аврага жигнэмэг

* 12 амны халбага масло
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан бор сахар
* 1 ш өндөг
* 2 амны халбага ус
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2/3 стакан гурил
* 1 амттаны халбага синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 3 стакан овъёос
* 1 стакан үзэм

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ.
  2. Масло сахараа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Ус ваниллины охио нэмнэ.
  3. Гурил, синнамон, давс, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ. Шингэн орц руугаа нэмж нийцүүлнэ. Үзэм, овъёосоо нэмж нийцүүлнэ.
  4. Зуурмагнаасаа голфийн бөмбөгний дайтайг таслан тослосон тавцан дээр тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 14-17 минут шарна.
  5. Гаргаад хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж: The Silver Palate Cookbook

Sunday 23 May 2010

Сармистай бэлтгэсэн сам хорхой (Shrimp Ajillo)



Орц:

* 14 хумс сармис, арилгасан
* 450 гр сам хорхой
* 8 амны халбага чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага давс
* 1 ш лаврын навч
* 1 ш хатаасан Cascabel chile
* 1 ½ амттаны халбага sherry vinegar
* 1 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:

  1. 2 хумс сармисаа нухаж бэлтгэнэ. Сам хорхой, сармис, 2 амны халбага чидун жимсний тос, давсаа дунд зэргийн саванд хийн хутгаж нийцүүлнэ. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
  2. 4 хумс сармис бяцалж бэлтгэнэ. Үлдсэн 6 амны халбага тосоо том хайруулын тавганд хийгээд халаана. Бяцалж бэлтгэсэн сармисаа нэмнэ. Шаргалтаж сармисны үнэр ялгартал 4-7 минут шарна. Тосоо хэсэг хөргөөд цоорхой халбага ашиглан борлосон сармисаа шүүж хаяна.
  3. Үлдсэн 8 хумс сармнисаа жижиглэн хэрчинэ. Галаа багасгаад сармис, лаврын навч, хатаасан чинжүүгээ нэмнэ.
  4. Сам хорхойгоо нэмээд 2 орчим шарна. Нэг тал нь болохоор эргүүлээд дахин 2 минут шараад галаа нэмэнsherry vinegar, нимбэгний шүүс, яншуйгаа нэмнэ. Байнга хутган дахин 20-25 секунд галдээр байлгаад таваглаад сервислэнэ.

Friday 21 May 2010

Үзэмтэй үрэлний хуралдай (Raisin clusters)


Орц:

* 300 гр хар шоколад (хүсвэл сүүтэл бүр цагаан шоколад хэрэглэж болно)
* 300 гр үзэм (хүсвэл хушига, самар хийж болно)

Бэлтгэх нь:

  1. Шоколадаа нэг саванд хийгээд өөр нэг буцалж буй багахан устай саван дээр байрлуулна.
  2. Том тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Хайлуулсан шоколад руугаа хүсвэл 1 амны халбага масло хийн хутгаж хайлуулна. Үзэмнүүдээ нэмээд хутгаж нийцүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээрээ амны халбаганы тусламжтайгаар халбагадан тавина. Энэ бэлмэлээс 24 ш хуралдай гарна.

Wednesday 19 May 2010

Сүүгээр амталсан шорлог


Орц:

* 100 мл сүү
* 1 амны халбага наран цэцгийн тос
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 200 гр шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн мах
* бага зэрэг сүүлний өөх
* давс

Бэлтгэх нь:

  1. Нэг саванд сүүгээ хийгээд тосоо нэмж нийцүүлнэ. Пастаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд бага зэрэг давсаар амтлаад махаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
  2. Махаа гаргаж ирээд дөрвөн мах дутамд нэг өөхөөр тооцоолон шорлоод ил гал дээр болтол нь шараад таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Мөөг, чинжүү, сонгино, улаан лооль, ногоон сонгино зэргийг үмхийн дайтай хэрчээд алаглуулан шорлож болно.
* Пита талх, салат зэрэгтэй сервислэнэ.

Tuesday 18 May 2010

Минтний цай


Орц:

* 4 стакан ус
* 1/2 стакан минтний навч
* 2 амны халбага ногоон цай
* 6 амны халбага сахар эсвэл зөгийн бал

Бэлтгэх нь:

  1. Усаа буцалгана.
  2. Гааны навчнуудыг уран, данханд хийгээд, модон халбагаар зөөлөн даран бяцалж минтний тосыг ялгаруулна. Ногоон цай, сахар, буцалсан усаа нэмээд 10 орчим минт таглан идээшүүлээд аягалан ууна.
Эх сурвалж

Croque Мonsieur



Орц:

* 2 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 8 зүсэм сандвичны талх
* 100 гр утсан гахайн мах
* 2 1/2 стакан үрсэн Gruyere бяслаг
* 4 амны халбага масло зөөлрүүлсэн

Бэлтгэх нь:

  1. Зуухаа халааж эхлэнэ.
  2. Дөрвөн зүсэм талхан дээрээ гичээ хувааж түрхэнэ.
  3. Хиамаа тал бяслагаа гичтэй нэг гичгүй нэг талхны завсар хавчуулан сандвич болгоно.
  4. Сандвичнуудыхаа гадна талуудыг маслодоод халаасан хайруулын тавганд хийн хоёр талыг нь шаргалттал шарна.
  5. Сандвичуудаа нэг тавцан дээр тавиад дээр нь үлдсэн бяслагаа тараан тавиад халаасан зуухандаа хийн бяслаг хайлан шаргалттал тав орчим минут шарна.

"Эмэгтэй" хувилбар нь энд


Monday 17 May 2010

Эрдэнэшишийн гурилан панкэк (Cornmeal Pancakes)


Орц:

* 3/4 стакан гурил
* 2 амны халбага сахар
* 1/2 стакан эрдэнэшишийн гурил (yellow cornmeal)
* 1 амны халбага нэмэх нь 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 3/4 амттаны халбага давс
* 1 стакан сүү
* 5 амны халбага масло
* 2 ш том өндөг
* канола тос

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, сахар, эрдэнэшишийн гурил, хөөлгөгч нунтаг давсаа холино.
  2. Cүү хайлуулсан маслоо дээрээ өндгөө нэмж нийцүүлнэ.Хуурай орцон дээрээ шингэн орцоо нэмээд нийцүүлж хутгана.
  3. Халаасан хайруулын тавгаа багахан тосоор тослоно. Панкэкний бэлдмэлээсээ хийн тослосон хайруулын тавгандаа хийн хоёр талыг нь шаргалттал шарна. Халуун бүлээнээр нь сервислэнэ.

Эх сурвалж: The Martha Stewart Living Cookbook

Sunday 16 May 2010

Хар перцээр амталж шарсан мах (steak au poivre)


Орц:4 порц

* 4 (тус бүр 160-170 гр) ш цул мах
* 1 амны халбага далайн давс
* 2 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 амны халбага ургамалын тос
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн сонгино
* 1/4 стакан масло
* 1/2 стакан бранди эсвэл cognac
* 3/4 стакан крем (heavy cream)

Бэлтгэх нь:

  1. Хар перцээ хутганы ар тал ашиглан бяцалж бэлтгэнэ.
  2. Махаа салфеткаар арчиж хатаагаад тал бүрийг нь давс, перцээр амтлаад багахан тос нэмж халаасан хайруулын тавган дээр тавин шарна.
  3. Тал бүрийг нь 3 минут шараад 200 градуст халаасан зууханд хийн 6-7 минут байлгана.
  4. Энэ хоронд тал маслоо жижиг саванд хийн халаана. Сонгиноо нэмж борлуулна. Архиа нэмээд галаа нэмэн ууршуулна. Кремээ нэмнэ. Галаа багасгаад үлдсэн маслоо нэмэн хутгаж нийцүүлээд зууханд болгосон махан дээрээ асган сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 12 May 2010

Хүүхдийн баяр

Алиалагч зайрмаг
Шоколадтай M&M тэй жигнэмэг
Карамелиэр бүрсэн алим
NESTLÉ® шоколадтай жигнэмэг
Зөөлөн чихэр
M&М, Кит Кат-аар чимэглэсэн бялуу
Чокопай
Сохор номингийн үүр бялуу
Пөмбөгөр бялуу
Тоортой хөлдөөсөн тараг
Жимстэй тараг
Өнгөтэй, даршилсан огурцы
Бартаат зам
Wall-E сандвич
Butterbeer
Итали гантиг
Ноён гүзээлзгэнэ
Хунтай эклер
МөөгI
MөөгII
Зараан жигнэмэг
Mac&Cheese
Burger
Хялбар мини пицца
Холимог пицца
(Пиццаны суурь)
Лимонэйд
Эрдэнэшишийн гурилаар бүрж шарсан сосиск
Донат
Давсалсан самартай, карамельтай попкорн
Тоортой крем карамель
Гүзээлзгэнэтэй Попсикл
Газрын самартай brittle
Marshmallow
Marshmallow-2
Баян Флорентин
Үзэмтэй үрэлний хуралдай
Масло ваниллинтай карамель
Зөөлөн зажилууртай карамель
Давстай маслотой карамель
Карамельжүүлсэн холимог самар

Scotch Blossom


Орц:

* 60 мл Scotch Whiskey
* 30 мл зөгийн балын сироп (honey simple syrup) 2о мл зөгийн балыг 1о мл устай хольсон
* 30 мл лаймны шүүс (fresh lime juice)
* 4 ш минтны навч (mint leaves)
* мөс
* рашаан

Бэлтгэх нь:

  1. Мөс, виски, минтны хавч, лаймны шүүс, зөгийн балын сиропоо холигчинд хийж хутгаж нийцүүлээд стаканд хийн рашаанаар дүүргээд минтны хавчаар чимэглээд сервислэнэ.

Ризотто маягаар бэлтгэсэн мөөгтэй тахиатай гоймонтой хуурга


Орц:

* 250 гр мөөг
* 250 гр арисгүй ясгүй тахианы гуяны мах
* 250 гр сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 200 гр гоймон
* 1 амны халбага сармис
* хар перц
* давс
* 3 – 4 стакан тахианы тунгалаг шөл
* тал стакан цагаан дарс эсвэл ус
* үрсэн пармежан бяслаг
* жижиглэн хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:
  1. 2 амны халбага чидун жимсний тосоо томхон саванд хийн халаана. Халахаар нь сармис сонгино мөөгөө нэмээд мөөгний ирмэгийг шаргалттал нь хуурна. Гоймонгоо нэмээд ширхэг бүр тосоор бүрхэгдтэл 2 – 3 минут хутган хуурна. Давс, перц нэмнэ. Хэрэглэх бол дарсаа нэмээд ууршуулна.
  2. Тахиагаа чанаж болгоод хөргөөд цуулж бэлтгэнэ.
  3. Нэг удаад тал хоолны халбагаар тооцон тахианыхаа тунгалаг шөлнөөс (тахиагаа чанасан шөлөө хэрэглэж болно) нэмнэ.
  4. Шөл нэмж эхэлсэнээс хойш 10 минутын дараа гоймонгоо амсаад болохоос нь 3–4 минутын өмнө тахиагаа нэмнэ. Таваглаад бага зэрэг үрсэн пармежан хэрэглэх бол яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Tuesday 11 May 2010

Сицил маягаар бэлтгэсэн туна мэлт (Sicilian Tuna Melt)


Орц:

* 2 стакан Итали тосонд дарсан туна, сайтар шүүсэн (Italian tuna in oil)
* нэг лимоны үрсэн хальс
* хоёр лимоны шүүс
* 1/2 стакан чидун жимсний тос
* 1 амны халбага capers, сайтар зайлсан
* 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн basil
* 2 амны халбага Итали яншуй, жижиглэн хэрчсэн (Italian parsley)
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* чимх нунтаг улаан перц (red pepper flakes)
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 4 зүсэм улаан лооль
* 4 зүсэм фонтина бяслаг (fontina cheese)
* 1 стакан arugula
* Focaccia талх

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 225˚градуст халаана.
  2. Туна загасаа нимбэгний шүүс, үрсэн хальс, улаан перц, сармис, хар перц, ногоон сонгино, capers, basil, яншуй зэргээ холиж нийцүүлнэ.
  3. Багахан чидун жимсний тос нэмнэ.
  4. Талхныхаа завсар загас, бяслагаа нэмээд халаасан зуухандаа хийн бяслагаа хайлтал зургаа орчим минут шарна.
  5. Гаргаж ирээд сервислэхээсээ өмнө зүсч бэлтгэсэн улаан лооль, arugula тавиад сервислэнэ.

Monday 10 May 2010

Сандвичний талх



Орц:

* 10гр instant хуурай дрожж (эсвэл 14 гр active хуурай дрожж)
* 2+1/4 стакан (535 мл) бүлээн ус
* 3 амны халбага + 2 амттаны халбага зөгийн бал
* 70 гр масло, хайлуулсан
* 1 кг (7 стакан) + 1 амны халбага гурил (шарахаас өмнө дээр нь тараан цацахад)
* 2 амны халбага далайн давс (эсвэл 1 амны халбага йоджуулсан давс)

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд зөгийн бал, дрожж, 60 гр масло, усаа холино.
  2. Өөр нэг саванд 3 стакан гурилаа давстайгаа холино. Усаа нэмээд нийцүүлэн хутгана.
  3. Үлдсэн 4 стакан гурилаа дөрвөн удаад нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  4. Зуурмагаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гаргаад резинэн мэт болтол нь 5 орчимминут нухна.
  5. Өөр нэгтомсаванд үлдээсэн маслынхаа тлийг хийгээд зуурч нухсан гурилаа нэмээд гядгар уут эсвэл хуурай даавуун алчуураар таглаад гэрийнхээ дулаан буланд хоёр дахин том болж хөөтөл амраана.
  6. 23х13 хэмжээтэй 2 хэвээ үлдээсэн маслоороо тослож бэлтгэнэ. Гурилаа нухаж хөөлтийг нь гаргаад хоёр хуваан хэлбэрт оруулаад тослосон хэвэндээ хийнэ.
  7. Дээр нь хэрэглээгүй нэг амны халбага гурилаа шигшин цацаад хэвэнд нь дахин нэг цаг хөөлгөнө.
  8. Зуухаа 225 градуст халааж бэлтгэнэ. Халаасан зуухныхаа градусыг 200 болгож багасгаад талхаа хийн талхаа шаргалтаж болтол 45минут шарна.

Чокопай (Whoopie pie)


Орц:

* 2 стакан гурил
* 1/2 стакан какао
* 1 1/4 амттаны халбага сода
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага нимбэгний шүүс
* 1 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан (115 гр) маргарин
* 1 стакан бор сахар
* 1 ш өндөг


Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана.
  2. Гурил, какао, давс, содагаа шигшинэ.
  3. Сүү, нимбэгний шүүс, ваниллины охио нэг саванд холино.
  4. Маслоо холигчны саванд хийгээд өнгийг нь цагаартал хутгана. Сахараа нэмээд нийцүүлэн хутгана. Өндгөө нэмнэ.
  5. Хурдыг нь багасгаад хуурай орцоо гурав хуваан нэмнэ. Завсраар нь шингэн орцоо хоёр хуваан хуурай, шингэн, хуурай, шингэн, хуурай дарааллаар орцоо нэмж нийцүүлнэ.
  6. Бэлэн болсон зуурмагаа крем шахдаг торонд хийгээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 1,5-2 см диаметртэй шахна.
  7. Халаасан зуухандаа хийн болтол нь 10 минут шараад хоёр хоёроор нь хослуулан завсар нь бэлтгэсэн хөөсөн чихрээсээ халбагадан тавиж сандвичүүдээ бэлдэнэ. Хүсвэл гадуур нь хайлуулсан шоколадаар бүрж болно.

Friday 7 May 2010

Лууван вандуйтай хуурсан артичок




Орц:

* 6 ш artichoke
* 2 ш сонгино
* 1 амттаны халбага сахар
* 1 нимбэгний шүүс
* 3 амны халбага чидун жимсний тос
* нэг багц гоньд
* 1 ш лууван, арилгаад шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1 стакан вандуй
* 3-4 хумс сармис
* 1 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Сонгино, сармис, луувангаа арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Тосоо томхон саванд хийгээ сонгиноо дараа нь сармисаа нэмээд хэсэг хуураад лууван вандуй, артичокоо нэмнэ. Тал гоньдоо нэмнэ.
  3. Усанд уусгасан сахараа нэмээд давсаар амтлаад таглан цаг орчим буцалгаж артичокуудыг болгоно.Үлдсэн гоньдоо нэмэд таваглаад бүлээн эсвэл хүтнээр нь сервислэнэ.

Thursday 6 May 2010

Жүрж нимбэгтэй минтний мөстэй цай



Орц:

* 3 стакан буцалсан ус
* 4 уут цай
* 12 мөчир гаа
* 1 стакан сахар
* 1/4 стакан лимоны шүүс
* 1 стакан жүржийн шүүс
* 5 стакан ус

Бэлтгэх нь:

  1. Гаа, цайны дээр буцалсан усаа нэмнэ. 5 орчим минут идээшүүлээд гаа, ууттай цайгаа шүүж хаяна. Сахараа нэмж хайлуулна.
  2. Ус, жүрж нимбэгний шүүсээ холиод цайгаа нэмээд нимбэг эсвэл жүржийн зүсмээр чимэглээд сервислэнэ.

Sunday 2 May 2010

Алимтай панкэк


Орц:

* 1 стакан сүү
* 1 стакан гурил
* 1 ш өндөг
* 1 амны халбага сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1 ш алим, арилгаад үрсэн
* 5 гр хөөлгөгч нунтаг
* масло
* чимх синнамон

Бэлтгэх нь:

  1. Алимаа арилгаад үрнэ.
  2. Сүү, сахар, давс, алим, өндөг, синнамоноо холино.
  3. Гурил, хөөлгөгч нунтгаа нэмээд нийцүүлнэ.
  4. Багахан масло хийн хайлуулсан хайруулын тавганд гурван амны халбага зуурмаг хийгээд хоёр талыг нь шаргалттал шарна. Зөгийн бал асган сервислэнэ.

Saturday 1 May 2010

Chocolate fondue


Oрц: (125мл шоколадны соус)

* 100 гр шоколад (semi-sweet chocolate)
* 65 мл сүү

Бэлтгэх нь:

  1. Шоколадаа жижиглэн хуваана.
  2. Шоколад сүү хоёроо байгаа бол зориулалтын фондүний саванд хийн хайлуулна. Байхгүй бол жижигхэн саванд хийн зөөлөн гал дээр тавиж хутган хайлуулна.
  3. Шоколадны соусаа нэг саванд хийгээд (зориулалтын сав байхгүй, зуухан дээр бэлтгэсэн тохиолдолд) угаагаад ишийг нь авч бэлтгэсэн гүзээлзгэнэ. арилгаад үмхийн дайтай хэрчсэн гадил, киви, бөөрөлзгөнө гээд дуртай жимс хөөсөн чихрийн хамтаар сервислэнэ.
  4. Жимс хөөсөн чихэр зэргээ шорны үзүүрт хатгаж байгаад хайлуулсан шоколадныхаа соусанд дүрж иднэ.