Sunday 29 August 2010

Цагаан талх (Sandwich Bread)


Орц:

* 1 cтакан сүү
* 3 амны халбага масло
* 1 амны халбага дрожж (rapid-rising dry yeast)
* 2 амны халбага сахар эсвэл зөгийн бал
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага давс
* 2 өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд сүү, маслоо хийж маслоо хайлуулна. Хэсэг хөргөөд (5-7 минут) дрожжоо нэмж хайлуулна. Сахараа нэмж хайлуулна. Дээр нь багахан хөөс үүстэл 3 минут байлгана. Цахилгаан холигчныхоо зуурагч үзүүрийг хийгээд гурилаа бага багаар нэмнэ. Гурил зуурагдаад ирэхлээр давс 1 өндөгний цагаанаа нэмнэ. 10 орчим минут хутгана.
  2. Багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гараараа нухна. Бөөрөнхий хэлбэрт оруулаадтослож бэлтгэсэн томхон саванд хийн гялгар уутаар таглаад 45 орчим минут хөөлгөнө.
  3. Хөөсөн гурилаа тавцан дээр гаргаад дөрвөлжин хэлбэрт оруулна. Хоёр ирмэгийг нугалан голд нь уулзуулаад хэлбэрт оруулан тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Гялгар уутаар таглаад дахин 20 минут хөөлгөнө.
  4. 170 градуст зуухаа халааж бэлтгэнэ. Зуухны доод давхарт товтавцан байрлуулна. Талхаа голын тавцан дэр байрлуулна. Талхныхаа голоор хутгаар зүснэ. Үлдээсэн өндөгний цагаанаа талхныхаа дээр түрхэнэ. 3 стакан ус буцалгаад доод талын том тавцанд хийн уур үүсгэнэ. Талхаа болтол 30-40 минут шараад болсон талхаа зуухнаасаагаргаад хэвлнээс нь гаргаж хөргөөд зүсээд сервислэнэ.

Saturday 28 August 2010

Raspberry-тэй хөлдөөсөн тараг (Raspberry frozen yogurt)



Орц:

* 1 стакан Raspberry-ны нухаш (raspberry puree)
* 2 стакан тараг
* 1/3 стакан зөгийн бал

Бэлтгэх нь:

  1. Жимсээ блендэрт нэмж хэсэг хутгаад бусад орцоо нэмж 5 орчим минут ажиллуулна. Таргаа хөлдөөгчинд хийн 2 цаг болгоод зайрмагны машинд хийн зайрмагны машинаа зааврын дагуу ажиллуулан хөлдөөсөн таргаа бэлтгээд сервислэнэ.
  2. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ. Энэхүү жорыг blueberry, blackberry, гүзээлзгэнэ г.м бусад төрлийн берринүүдтэй бэлтгэж болно.

Thursday 26 August 2010

Сармисны нухаш (Garlic puree)

Орц:

* 1 амны халбага olive oil
* 1 атга арилгасан сармис
* багахан давс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод блендэрдэж нухаш бэлтгэнэ. Мөсний хэвэнд хуваан хийж хөлдөөгөөд хэрэглээрээ гаргаж хэрэглэнэ.

Wednesday 25 August 2010

Яргай загасны шорлог (salmon satays)


Орц:

* хулсан шор
* яргай загасны цул мах (salmon)
* давс
* перц (хүсвэл)

Бэлтгэх нь:

  1. Хулсан шороо устай саванд хийн хамгийн багадаа хагас цаг дэвтээнэ.
  2. Яргай загасны цул махаа дэвтээсэн шорондоо шорлоод давсаар амтлана.
  3. Халаасан ил галаа багахан тосоор тослоод шорлосон яргай загасуудаа тавин таглаад хэсэг байлгана. Эргүүлээд дахин хэсэн минут шараад таваглан сервислэнэ.

Monday 23 August 2010

Тарвасны Мимоса (Watermelon mimosa)



Орц:

* 5 стакан жижиглэн хэрчсэн тарвас
* 6 жүржийн шүүс (2 стакан)
* 1 шил хөргөсөн шампанск (champagne)
* сахар (вкусандаа тааруулан)
* чимэглэхэд минт (Mint)

Бэлтгэх нь:

  1. Тарвас, жүржийн шүүс, сахараа холиод блендэрдэж бэлтгэнэ.
  2. Тарвасны бэлдмэлээ хөргөгчинд хийн хөргөнө.
  3. Шампанскны хундганы талыг тарвасны бэлдмэлээр дүүргэнэ.
  4. Стаканы талыг шампанскаар дүүргээд минтээр чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Sunday 22 August 2010

Интоорны компот (Sour Cherry Compote)


Орц:

* 2 стакан ишийг нь аваад үрийг нь гаргасан черри (sour cherries)
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан ус
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/2 нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод 2 орчим минут буцалгана.
  2. Черригээ шүүн гаргаад шингэнийг өтгөртөл 2-3 минут буцалгаад шүүсэн черригээ буцаан хийнэ.
  3. Хөргөөд таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Balsamic Vinaigrette


Орц:

* 1/4 стакан балзамик винегар (balsamic vinegar)
* 1/4 стакан (extra virgin olive oil)
* 1 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 амттаны халбага зөгийн бал
* 1 том хумс сармис, үрсэн
* 1/4 цайны халбага давс
* 1/4 цайны халбага перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлээд салатаа амтлан сервислэнэ.

Газрын самарны нухаш (peanut butter)

Орц:

* 425 гр арилгаад, дотрох хальснаас нь салгаж бэлтгэсэн газрын самар, хуурсан (roasted peanuts) (заавар нь доор)
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 1 1/2 амттаны халбага зөгийн бал
* 1 1/2 амны халбага газрын самарны тос (peanut oil)

Бэлтгэх нь:
  1. Газрын самар, давс, зөгийн балаа роботны (food processor) агуулахад хийж бэлтгэнэ. Гал тогооны роботоо 1минут орчим ажиллуулаад тосоо бага багаад тусаан нэмж эхлэнэ. Бэлдмэлээ нийцтэл 1 1/2-2 минут ажиллуулаад агаар оруулдаггүй саванд хийн 2 хүртэл сар хадгалж болно.


Хуурсан газрын самар:

Орц:

* 900 гр тослог ихтэй, түүхий газрын самар
* 2 амны халбага газрын самрын тос (peanut oil)
* 1-2 амны халбага давс (kosher salt)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. Газрын самраа угаагаад хатааж бэлтгэнэ.
  2. Арчиж хатаасан самраа томхон саванд хийн тос давсаа нэмж хутган нийцүлнэ.
  3. Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа асгаад нэг эгнээ болгон тараагаад халаасан зуухандаа хийн 30-35 минут шарна. Шарах явцдаа голд нь тавцангаа нэг эргүүлэх хэрэгтэй. Давсалж хуурсан самраа хөргөөд сервислэнэ.


Эх сурвалж

Friday 20 August 2010

Талхны пүддин (Bread butter pudding)



Орц:

* 8 ш зузаан зүссэн, хоносон талх
* 1/4 стакан зөөлрүүлсэн масло
* 115 гр (1 стакан) redcurrants
* 115 гр (1 стакан) blackcurrants (үхрийн нүд)
* 4 ш өндөг
* 6 амны халбага сахар
* 2 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* шинэхэн үрсэн nutmeg
* 30 гр түүхий сахар (demerara/raw sugar)
* крем (single cream), сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. 5 стаканы багтаамжтай халуун тэсвэртэй савыг тослож бэлтгэнэ.
  2. Талхнуудынхаа захыг авч бэлтгэнэ. Масло түрхээд гурвалжилан хувааж маслотой талыг нь дээш нь харуулан тослосон савандаа байрлуулна. Улаан хар жимсээ холин талхнуудын завсараар байрлуулна.
  3. Зуухаа 160 градуст халаана. Өндөг сахараа холин нийцүүлнэ. Сүү, ваниллины охь, нунтагласан натмегээ нэмж нийцүүлээд талхан дээрээ асгана.
  4. Түүхий сахараа дээр нь тараан цацаад халаасан зуухандаа 40 минут шараад галаа нэмэн 180 градус болгоод дахин 20 минут шараад сервислэнэ.
  5. Бүлээнээр нь кремтэй сервислэнэ.

Thursday 19 August 2010

Сонгино сармистай зууханд шарсан төмс

Орц:

* 8 ш шинэ ургацын төмс
* 8 ш давжаа сонгино
* 1 хумс сармис
* 1 амттаны халбага Rosemary
* давс
* чидун жимсний тос
* 1 ш улаан чинжүү

Бэлтгэх нь:
  1. Төмсөө сойзоор үрэн цэвэрхэн болтол угаагаад сонгины дайтай хэрчиж бэлтгэнэ.
  2. Сонгино сармисаа арилгана. Улаан чинжүүний ишийг аваад үрийн гэрийг гаргана.
  3. Сармисаа жижиглэн хэрчинэ. Улаан чинжүүгээ жижиг шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Бүх орцоо холиод 180 градуст халаасан зууханд хийн төмсийг шаргалтаж болтол шарна.

Гүзээлзгэнэтэй хөлдөөсөн тараг



Орц:

* 450 гр гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч бэлтгэсэн
* 2/3 стакан (130гр) сахар
* 2 амттаны халбага архи (хүсвэл)
* 1 стакан тараг (шар ус ихтэй бол давхарласан марлиар шүүн, хонуулсан)
* 1 амттаны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Гүзээлзгэнээ арилгаад жижиглэн хэрчинэ. Сахар, архиа гүзээлзгэнээ нэмээд сахары нь хайлтал хааяа хааяа хутган 2 орчим цаг хүлээлгэнэ.
  2. Гүзээлзгэнээ ялгарсан шүүсийн хамтаар блендэрт хийгээд тараг нимбэгний шүүсээ нэмнэ.
  3. Нийцүүлээд хөлдөөгчинд хийн цаг орчим байлгаад гаргаж ирэн 30 минут дутамд нийцүүлэн хутгаж 2-3 цагийн дараа сервислэхэд бэлэн болно.
  4. Зайрмагны машин байвал цаг орчим царцаасаны дараа зайрмагныхаа машины зааврын дагуу зайрмагныхаа машинд хийн хөлдөөсөн тараг бэлтгэнэ.

Эх сурвалж

Monday 16 August 2010

Мөөгтэй ризотто


Орц:

* 6 стакан тахианы тунгалаг шөл (chicken broth)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 450 гр портобелла мөөг (portobello mushrooms, цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 450 гр цагаан мөөг (white mushrooms), цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 2 ш улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallots)
* 1 1/2 стакан Arborio rice
* 1/2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* давс
* хар перц
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн chives
* 4 амны халбага масло
* 1/3 стакан үрсэн Parmesan cheese

Бэлтгэх нь:

  1. Саванд тахианы тунгалаг шөлөө хийн халаана.
  2. Өөр нэг саванд 2 амны халбага чидун жимсний тосоо халаана. Арилгаад нимгэлэн хэрчсэн мөөгөө хийгээд зөөлөртөл нь 3 орчим минут хуурна. Хуурсан мөөгөө тавган дээр гаргаад гаргаад хэрэглэтэлээ хэсэг хүлээлгэнэ.
  3. Мөн савандаа үлдсэн 1 амны халбага чидун жимсний тосоо хийнэ. Арилгаад жижиглэн хэрчсэн улаан сонгиноо нэмээд 1 минут хуурна.
  4. Угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. 2 орчим минут хутган хуураад дарсаа нэмнэ.
  5. Дарс уустал байнга хутган хуураад дарс ширгээд ирэхээр 1/2 стакан тахианы тунгалаг шөл нэмнэ. Өмнөх шөлийг ширгэхээр нэг удаад шөлнөөсөө 1/2 стаканаар нэмсээр (байнга хутгасаар) 15-20 минут орчимын дараа будаа мань зөөлөрч болно. Будаагаа гал дээрээс аваад хуурсан мөөг, масло, chives, пармежан бяслагаа нэмж нийцүүлээд давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж