Tuesday 28 September 2010

Момофоку Милк Барын тэжээллэг жигнэмэг (The Momofuku Milk Bar Compost Cookie)



Жор Christina Tosi
Орц:

* 1 стакан масло
* 1 стакан нунтаг сахар
* 3/4 стакан бор сахар (light brown sugar)
* 1 амны халбага эрдэнэшишийн сироп (corn syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 ш том өндөг
* 1 3/4 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амттаны халбага хүнсний сода (baking soda)
* 2 амттаны халбага давс (Kosher salt)
* 1 1/2 стакан үзэм, самар, шоколад г.м хүссэн baking орц (chocolate chips, Raisenettes, Rollos, Cocoa Krispies)
* 1 1/2 стакан дуртай snack foods (chips, pretzels г.м)

Бэлтгэх нь:

  1. Холигчинд масло, бор цагаан сахар, эрдэнэшишийн сиропоо хийн хөөсөртөл нь ойролцоогоор 2-3 минут хутгана.
  2. Холигчныхоо хурдыг багасгаад өндөгөө нэг нэгээр нэмнэ, Нэмэх бүрдээ нийцүүлээд, ванилиины охио нэмж нийлцүүлнэ. Холигчныхоо хурдыг нэмээд сахар хайлтал ойролцоогоор 10 орчим минут хутгана.
  3. Холигчныхоо хурдыг багасгаад урил, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давсаа нэмээд 45 - 60 секунд хутгаж нийцүүлнэ. Холигчныхоо хурдыг багасгаад шоколад үзэм зэрэг хүссэн baking орцоо нэмээд 30 - 45 секунд хутгаж нийцүүлнэ. Эцэст нь хүссэн snack foods-ээ нэмээд нийцүүлнэ.Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр жигнэмэгний бэлдмэлээс хайбагадан тавиад тавцангын хамтаар гялгар уутаар ороон хөргөгчинд хийн хамгийн багадаа 1 цаг цаашлаад 7 хүртэл хоног амраана.
  4. Зуухаа 200 градуст халаагаад хөргөгчнөөс гаргаж ирсэн тавцантай жигнэмэгнийхаа гадуур ороосон гялгар уутыг аван 9-11 минут шарна.
  5. Болгосон жигнэмэгээ тавцан дээр нь хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж

Monday 27 September 2010

Тарвасны маргарита



Орц:

* 2 1/2 стакан үргүй эсвэл үрийг нь аваад 2.5 см куб хэрчсэн тарвас
* 3 амны халбага шинэхэн шахсан лаймны шүүс (lime juice)
* 120 мл текила (tequila)
* 60 мл жүржийн амттай ликёр (orange flavored liqueur)
* 1 1/2 стакан мөс
* чимэглэхэд лаймны зүсэм эсвэл нэг зүсэм тарвас

Бэлтгэх:

  1. Тарвасаа гялгар уутанд байрлуулаад хөлдөөгчинд хийж 2 цаг байлгана.
  2. Хөлдөөсөн тарвасаа бусад орцын хамтаар блендерт хийгээд хутгаж нийцүүлээд лаймны эсвэл тарвасны зүсмээр чимэглэсэн хундганд хийж сервислэнэ.

Sunday 26 September 2010

Карамель соус (Caramel Sauce)


Орц:

* 1 стакан сахар
* 6 амны халбага масло
* 1/2 стакан крем (heavy whipping cream)

Бэлтгэх нь:
  1. Сахар хурдан түлэгдэх гээд бадаг тул бүх орцоо бэлдэж эхлэнэ.
  2. Сахараа зузаан ултай дунд зэргийн саванд хийн хутган хайлуулна. Сахар буцлаад ирэнгүүт хутгахаа болин карамельжүүлнэ. Өнгө нь өтгөрөөд ирэхлээр масло нэмж хутган нийцүүлнэ.
  3. Масло хайлангуут саваа зуухан дээрээс аваад гурав тоолоод кремээ бага багаар нэмэнгээ хутган нийцүүлж эхлэнэ. Бүх орцоо нийцүүлээд саванд нь хэдэн минут хөргөөд бүлээсхээр нь өөр шил рүү шилжүүлээд хөргөгчинд хийн хадгална. Зайрмагны, панкэк, ваффль, талхан дээр түрхлэг болгон хэрэглэнэ.
эх сурвалж

Saturday 25 September 2010

Хүрэн манжингийн хүммүс (Beet Hummus)


Орц:

* 250 гр хүрэн манжин, арилгаад, болгоод, жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага тахиним гүнжидийн үрийн нухаш (tahini; sesame seed paste)
* 5 амны халбаг нимбэгний шүүс
* 1 хумс сармис, жижиг
* 1 амны халбага нунтаг cumin
* 1 амны халбага үрсэн нимбэгний хальс (lemon zest)
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Манжингуудаа угаагаад даралттай саванд хийн 10 минут чанана.
  2. Гаргаж ирээд, хөргөөд, арилгаад, жижиглэн хэрчээд бусад орцын хамт блендэрт хийн нийцүүлээд таглаатай саванд хийн сервистлээ хөргөгчинд хадгална.
Эх сурвалж

Tuesday 21 September 2010

Jalapeño Popper


Орц:

* 1 амны халбага жижиглэн хэрчсэн bacon
* 1 стакан сүү
* 1 стакан гурил
* 1 стакан хатаасан талхны үйрмэг
* 340 гр крем бяслаг, зөөлрүүлсэн (cream cheese)
* 224 гр чеддар бяслаг, савхлан хэрчсэн (Cheddar cheese)
* 335 гр халапено перц, үрийг нь аваад голоор нь хуваасан (jalapeno peppers)
* 1 л тос, шарахад эсвэл 170 градуст халаасан зууханд шарж болно

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд крем бяслаг, чеддар бяслаг, bacon-ээ хийгээд холиж нийцүүлнэ. Энэхүү бэлдмэлээ угаагаад үрийг нь гаргасан перц рүүгээ хуваан хийж бэлтгэнэ.
  2. Гурил, сүү, талхны үйрмэгээ тус тусад нь саванд хийгээд шанзалсан перц бүрээ сүү, гурил, сүү, талхны үйрмэг дарааллаар гурил, талхны үйрмэгээр бүрээд халаасан тосонд хийн тал бүрийг нь 2-3 шарж чинжүүг болгон бяслагийг хайлуулаад шүүн гаргаад таваглан сервислэнэ.
Зүүлт

* Зууханд шарах бол гадуур нь шажигнуураар бүрэлгүйгээр тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд шарж болно.

Monday 20 September 2010

Зайдастай спагетти


Орц:

* зайдас, 4-5 хуваан бэлтгэсэн
* спагетти гоймон, түүхий
* масло эсвэл ургамалын тос
* кетчүп, бяслаг гээд хүссэн орцоороо чимэглэнэ, амтлана

Бэлтгэх нь:

  1. Хувааж бэлтгэсэн зайдас бүрээ 5-10 спагеттины гоймонгоор сүвлээд буцаламгай давстай усанд хийн гоймонгийн зааврын дагуу чанаж бэлтгэнэ.
  2. Болсон гоймонгоо шүүгээд масло эсвэл ургамалын тосоор амтлаад наалдуулахгүй болгоод бяслаг эсвэл кетчүпээр чимэглээд сервислэнэ.

Байцааны шөл


Орц:

* 1 ш дунд зэргийн хэмжээтэй байцаа
* 1 ш өндөгний шар
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 1 стакан сүү
* 2 амны халбага тос
* 2 амны халбага гурил
* 4 стакан ус
* давс

Бэлтгэх нь:

  1. Байцаагаа угаагаад, сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Тосондоо сонгиноо хийж хуурна. Байцаагаа нэмээд зөөлөртөл нь хуурна. Гурилаа нэмээд 2 орчим минут хуураад усаа нэмнэ. Давс нэмж амтлана. Байцаагаа зөөлөртөл нь буцалгана.
  3. Сүүгээ өндөгний шартай хутгаж бэлтгэнэ. Шөлөн дээрээ бага багаар нэмээд хүсвэл давс нэмээд шөлөө ширхэггүй болгохыг хүсвэл блендердэнэ.
  4. Таваглаад халуунаар нь сервислэнэ.

Sunday 19 September 2010

Ногоон сонгино, ногоо, махтай Солонгос панкэк (파산적 / Pasanjeok)



Орц:

* тал амттаны халбага цуу
* 1 амттаны халбага зөгийн бал
* 1 хумс сармис
* 1 амттаны халбага гүнжидийн үрийн тос (sesame oil)
* ¼ амттаны халбага нунтаг хар перц
* 6-7 ш урт ногоон сонгино
* 1 ш том лууван лууван
* 6-7 ш asparagus
* 1½ амттаны халбага давс
* ½ стакан гурил
* 4+½ стакан ус
* ургамалын тос
* 200 гр үхрийн цул мах

Бэлтгэх нь:

  1. Махаа 13 см урттай, 1.25 см зуузаантай савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Савхлан хэрчсэн махаа хутганыхаа араар ширхэгийнх нь дагуу давтаж зөөллөнө.
  3. Давтсан махан дээрээ жижиглэн хэрчсэн сармис, зөгийн бал, цуу, гүнжидийн үрийн тос, нунтаг хар перцээ нэмээд нийцүүлэн хутгаад хөргөгчинд хийн амраана.
  4. Ногоонуудаа мах шигээ савхлаж хэрчинэ. 4 ус буцалгаад нэг амттаны халбага давс нэмэн савхлан хэрчсэн ногоонуудаа (лууван, аспарагус, ногоон сонгины цагаан хэсэг ) нэмж нэг минут буцалгаад шүүн хүйтэн усанд сойно.
  5. Шоронд ногоон сонгино, лууван, аспарагус, мах, аспарагус. лууван ногоон сонгино дарааллаар шорлож бэлтгэнэ.
  6. Гурил, ½ стакан усаа холиод ½ амттаны халбага давсаар амтлаж зуурмаг бэлтгэнэ.
  7. Шор бүрийг бэлтгэсэн зуурмагтаа дүрээд багахан тос асган халаасан наалддаггүй хайруулын тавганд хоёр талыг нь шаргалттал нь шарна.
  8. Ингэж бэлтгэсэн sanjeok-аа 1 амны халбага цуу, 1 амны халбага будааны цуу (vinegar), ½ амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино холиж бэлтгэсэн соустай сервислэнэ.

Зүүлт

* үхрийн махан панкэкийг soegogi sanjeok
мөөгтэй панкэкийг beoseot sanjeok гэнэ.

Эх сурвалж

Thursday 16 September 2010

Кофетой хөлдөөсөн тараг (Coffee frozen yogurt)



Орц:

* 2 стакан сүү
* 1-1/2 стакан сахар (raw sugar)
* 2 ш өндөг
* 1 стакан хөргөсөн өтгөн хар кофе
* 1/4 амттаны халбага давс
* 1- 1/2 стакан тараг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага кофений амттай ликёр (coffee-flavored liqueur) Kahlua

Бэлтгэх нь:

  1. Жижиг төмөр саванд сүүгээ хийгээд халаана. Халаасан сүүгээ гал дээрээс аваад сахараа нэмж хутган хайлуулна.
  2. Сахартай сүүгээ хутгасан өндгөн дээрээ нэмээд нийцүүлнэ. Багахан устал саваны дээр өндөг сүүний бэлдмэлээ өөр нэгэнд саванд хийн суулгаад өтгөртөл нь халаана. Энэхүү бэлдмэлээ хөргөөд бусад орцоо нэмж нийцүүлнэ. Хэсэг хөргөөд зайрмагны машинд хийн хөлдөөгөөд сервислэнэ. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.

Tuesday 14 September 2010

Эрдэнэшишийн чипс



Орц:

* 2/3 стакан бүлээн ус
* 1+ 1/4 стакан эрдэнэшишийн гурил
* 1/4 стакан гурил
* 1/8 амттаны халбага давс
* 1 амны халбага чидун жимсний нухаш (хүсвэл)
* 1 амны халбага улаан лоолийн паст (хүсвэл)
* эрдэнэшишийн тос, шарахад
* давс

Бэлтгэх нь:
  1. Эрдэнэшишийн гурил, гурил, ус, давсаа холин зуурмаг бэлтгэнэ.
  2. Зуурмагаа 3 хуваагаад нэгийг нь улаан лоолийн паст, нөгөөг нь чидун жимсний нухаштайгаа холиж нийцүүлнэ.
  3. Гурван зуурмагаа гялгар уутанд ороонд хөргөгчинд хагас цаг амраана.
  4. Амрааж нийцүүлсэн гурилаа 6 хуваагаад нэг бүрийг багахан гурил цацсан тавцан дээр тавин нимгэлэн илдэнэ.
  5. Илдсэн гурилаа хүссэн хэлбэрээрээ хэрчээд халаасан тосонд хийн 3-4 dakika минут шарна.
  6. Шарсан чипсээ шүүж гаргаад салфеткан дээр тавин илүүдэл тосыг шүүгээд халуун дээр нь давс цацаад хөргөөд сервислэнэ.

Monday 13 September 2010

Хавайн маягаар бэлтгэсэн ил гал дээр шарсан тахиа (Hawain BBQ chicken)


Орц:

* 1/4 стакан hoisin соус
* 1/4 стакан кетчүп
* 1/4 стакан зөгийн бал
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан хөлдөөсөн ананасны шүүс (concentrated frozen pineapple juice)
* 3 хумс сармис
* 2 амны халбага гүнжидийн үрийн тос (sesame oil)
* 1 амны халбага үрсэн цагаан гаа (ginger root)
* 1 ш тахиа 8 хувааж бэлтгэсэн

Бэлтгэх нь:

  1. Тахианаас бусад бүх орцоо нийцүүлээд тахиагаа нэмэн сайтар хутгаад хөргөгчинд хийн хонуулна.
  2. Ил галаа халаагаад ширүүн дээр тал бүрээр нь (high) 5 минут шараад галаа зөөллөн болтол нь шарна.

Saturday 11 September 2010

Чинжүүтэй омлет


Орц: 2 порц

* 3 ш өндөг
* 1 ш улаан чинжүү (capia pepper)
* 6 ш ногоон чинжүү (Italian pepper)
* 1 ш сонгино
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* давс
* нунтаг хар перц

Бэлтгэх нь:
  1. Улаан перцээ үр ишийг нь аваад хагас см өргөнтэй шүдэнзний модны урттай зүсч бэлтгэнэ.
  2. Ногоон чинжүүний үрийг ишийн хамтаар аваад том бол голоор нь зүсч бэлтгэнэ.
  3. Сонгиноо хавирган саран хэлбэртэй хэрчээд зууханд орж болохуйц хайруулын тавганд тосны хамт хийн хуурна. Чинжүүгээ нэмээд нэг минут хуурна.
  4. Өндгөө давс хар перцээр амтлан хутгаж нийцүүлээд хуурч буй чинжүү сонгино дээрээ нэмнэ. Энэ чигээр нь минут орчим шараад хүсвэл омлетээ хайруулын тавгын хамтаар зууханд хийн 10 минут болгоод (хүсвэл омлетээ эргүүлэн харуулан болгоод) таваглаад жижиглэн хэрчсэн яншуйгаараа чимэглээд халуунаар нь сервислэнэ.

Wednesday 8 September 2010

Овъёостой шоколадтай жигнэмэг (Oatmeal Chocolate Chip Cookies)


Орц:

* 450 гр масло эсвэл 2 стакан shortening
* 2 стакан бор сахар
* 2 стакан цагаан сахар
* 4 ш өндөг
* 1 амны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага хүнсний сода
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 1/2 амттаны халбага давс
* 5 стакан овъёос (oatmeal)
* 4 стакан гурил
* 225 гр шоколад

Бэлтгэх нь:
  1. Масло, сахараа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмнэ. Сода, хөөлгөгч нунтаг давс гурилаа нэмнэ. Oвъёос, шоколадаа нэмээд нийцүүлж хутгана.
  2. Зуухаа 190 градуст халаана. Бэлдмэлээсээ тостой цаас дэвссэн тавцан дээр зайрмагны халбага ашиглан хооронд нь зайтай байруулна. 9-10 минут захаасаа шаргалтаж эхэлтэл шараад хөргөөд сервислэнэ.

Tuesday 7 September 2010

Сармисаар шанзалсан мөөг (garlic stuffed mushroom)


Орц:

* 2 толгой сармис, хумс хумсаар салгаад арилгасан
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 1 амттаны халбага давс
* 1 стакан хатаасан цагаан талхны үйрмэг (bread crumbs)
* 24 ш томхон мөөг (button эсвэл cremini), ишийг нь авсан
* 2 амттаны халбага чидун жимсний тос
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц

Бэлтгэх нь:
  1. Жижиг саваа зөөлөн гал дээр тавиад сармисаа нэмнэ. Кремээ нэмээд сармисыг нухаж болохуйц болж зөөлөртөл ойролцоогоор 45 минут болгоно. Крем өтгөрч ууршсан байна.
  2. Сармисаа нухаад давс, талхны үйрмэгээ нэмж нийцүүлнэ. Зуухаа 230 градуст халаана. Мөөгнийхөө малгайнуудыг ишний талаар нь дээш нь харуулж тавиад ирмэгүүдийг багсны тусламжтайгаар тослож бэлтгэн. Бэлтгэсэн сармисатай шанзнаасаа мөөг бүрт тэнцүү хуваан хийгээд халаасан зууханд хийн 15 минут шарна.
  3. Шанзтай мөөгнүүдээ зуухнаас гаргаад 5-10 минут байлгаад таваглаад хар перц цацан чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 6 September 2010

Маклүбэ (Maklube)

Орц:

* 1.25 кг мах, томхон шоон хэлбэртэй хэрчсэн
* 1 кг будаа
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй төмс
* 2 ш дунд зэргийн хэмжээтэл сонгино
* эрдэнэшиш, вандуй... (хүссэн ногоо)
* 2 л Грек тараг (шар усыг нь шүүсэн өтгөн тараг). сервислэхэд
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Будаагаа халуун давстай усанд 5 минут байлгана.
  2. Махаа халаасан даралттай (pressure cooker) саванд хийн дунд зэргийн гал дээр хуурна. Багахан ус нэмээд махаа болгоно. Мах шөлөө салган тус тусад нь хадгална. Төмсөө шоон хэлбэртэй хэрчээд, тосонд шарж бэлтгэнэ. Хүссэн ногоогоо (эрдэнэшиш, вандуй г.м) бэлтгэнэ.
  3. Будаагаа шүүгээд будааны цардуулыг арилтал хэд хэд угаана.
  4. Мах хуурсан савандаа багахан масло хийж хайлуулна. Сонгиноо нэмээд хэсэг хуурна. Нэг эгнээ мах нэмнэ. Махан дээрээ шарсан төмсаа тараан тавина. Хэрэглэх хүссэн ногоогоо төмсөн дээрээ тарааг эгнээ эгнээгээр тавиад эцэст нь будаагаа тараан нэмээд мах чанасан будаагаа давтал шөлөө нэмнэ. Давс перцээр амтлана. Таглаад зөөлөн гал дээр 30-35 минут битүү болгоно. Энэхүү хоолоо тарагтай сервислэнэ.

Sunday 5 September 2010

Тоорны гранита (Peach granita)

Орц:

* 1 ш тоор
* 1 амны халбага сахар
* 2амны халбага ус

Бэлтгэх нь:
  1. Тоорныхоо хальсыг арилгаад үрийг нь авна.
  2. Зөөлөн эдийг ус сахарын хамт роботонд хийн нухаж бэлтгэнэ.
  3. Бэлтгэсэн нухшаа саванд хийн таглаад хөлдөөгчинд хийн хөлдөөнө.
  4. Сервислэхээсээ өмнө гранитагаа гаргаж ирээд цахилгаан роботонд хийн роботоо ажиллуулаад сервислэнэ.

Wednesday 1 September 2010

Момофоку-н Crack pie


Орц:

Сууринд:

* 2/3 стакан нэмэх нь 1 амны халбага гурил
* 1/8 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 стакан зөөлрүүлсэн масло
* 1/3 стакан бор сахар (light brown sugar)
* 3 амны халбага сахар
* 1 ш өндөг
* 1 стакан овъёос (rolled oats)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Дунд зэргийн саванд гурил, хөөлгөгч, хүнсний сода, давсаа шигшинэ.
  3. Масло, бор, цагаан сахараа хийгээд хутгаж хөөсрүүлнэ.
  4. Өндгөө маслоний бэлдмэл рүүгээ нэмээд нийцүүлнэ.
  5. Гурилаа бага багаар нэмж нийцүүлээд эцэст нь овъёосоо нэмнэ.
  6. Зуурмагаа тавцан дээр тараан тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 20 минут шарна. Жигнэмэгээ хөргөөд үйрмэглэж бэлтгэнэ.
Сууринд:

* бэлтгээд үйрүүлсэн жигнэмэг
* 1/4 стакан масло
* 1 1/2 амны халбага бор сахар
* 1/8 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Үйрүүлсэн жигнэмэгээ масло, давс, бор сахартайгаа холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн суурины бэлдмэлээ 2 пайны хэвэнд хувааж хийгээд шанзаа бэлтгэнэ.
Шанзанд:

* 1 1/2 стакан сахар
* 3/4 стакан нэмэх нь 3 амны халбага бор сахар (light brown sugar)
* 1/4 амттаны халбага давс
* 1/3 стакан нэмэх нь 1 амттаны халбага хуурай сүү (milk powder)
* 1 стакан масло, хайлуулсан
* 3/4 стакан нэмэх нь 2 амны халбага амны халбага крем (heavy cream)
* 1 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 8 ш өндөгний шар
* 2 суурь
* нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Томхон саванд бор, цагаан сахар, давс, хуурай сүү, хайлуулсан масло, крем, ваниллины охио нэмнэ.
  3. Өндөгний шараа нэмж нийцүүлнэ.
  4. Бэлтгэсэн хоёр сууриндаа шанзаа хуваан хийгээд нэг нэгээр нь 15 минут шараад зуухныхаа халууныг 160 градус болгон буулгаад дахин 10 минут дахин шарна.
    Хөргөөд, зүсээд сервислэнэ.