Wednesday 30 March 2011

Crêpe Suzette


Орц:

Крепэнд (crêpes)

* 110 гр гурил, шигшсэн
* чимх давс
* 2 ш өндөг
* 200 мл сүү+75 мл ус
* 50 гр масло
* 1 ш дунд зэргийн жүржийн үрсэн хальс
* 1 амны халбага нунтаг сахар

Соусанд:

* 150 мл жүржийн шүүс
* 1 ш дунд зэгийн хэмжээтэй жүржийн үрсэн хальс
* 1 ш жижиг нимбэг хальсийг нь үрээд шүүсийг нь шахсан
* 1 амны халбага нунтаг сахар
* 3 амны халбага Grand Marnier, Cointreau эсвэл бранди
* 50 гр масло
* багахан нэмэлт Grand Marnier ликёр эсвэл бранди, крепээ галын дөлтэй сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Гурил, давсaa томхон сав руу шигшинэ. Голд нь нүх гаргаад өндгөө хагална. Гурилаа сэрээ эсвэл хутгуур ашиглан нийцүүлнэ.
  2. Хутгуураараа хутгасаар ус сүүний бэлдмэлээ бага багаар нэмнэ. Нийцүүлнэ. 50 гр мслоо хайлуулна. Хайлуулсан маслосоо 2 амны халбагыг зуурмагтаа нэмж нийцүүлнэ. Үлдсэн маслыг крепээ шарах бүрдээ хайруулын тавгаа тослоход ашиглана.
  3. Хайруулын тавгаа халаана. Багахан масло хийх хайруулын тавгаа тослоно. Зуурмагнаасаа багаханг хийгээд хайруулын тавгаа ишнээс нь барин эргүүлж крепний зуурмагийг жигд тараана. Хагас минут шараад хайруулын таваг крепний завсараад хутга эсвэл модон хутгуур оруулан хайруулын тавгаас хөндийлөөд крепээ эргүүлээд нөгөө талыг болж шаргалтта хэдхэн секунд шарна. Дээрх зуурмагнаас 15-16 креп гарна.
  4. Маслоноос бусад соусны бүх орцыг холино. Маслоо хайруулын тавганд хийн халаагаад соусны хольсон бэлдмэлүүдээ нэмнэ. Зөөлөн гал дээр буцалгана. Эхний крепээ соус руугаа хийгээд эхлээд голоор нь нугална. Нугалсан крепээ дахин голоор нь нэг нугалаад гурвалжин үүсгээд хайруулын тавагныхаа нэг буланд байрлуулна. Дараагийн крепээ хийн мөн гурвалжилан нугалаад өмнөх крепний хамт булан байрлуулна. Энэ мэтээр бүгдий нь халааж соусанд булхуулаад халуун тавган дээр таваглана.
  5. Хүсвэл багахан нэмэлт Grand Marnier ашиглан крепээ галын дөлөөр чимэглэж болно. Ингэхийн тулд төмөр том халбагыг халын дээр барин халаана. Халаасан халбагаа галаар түр холдуулаад ликёроо нэмнэ. Халбагаа буцаан гал дээр тавиж арсаа халаагаад гал дээрээсээ аван халбаган дотрох халаасан дарсаа галлана. Галын дөлөө халуун крепэн дээрээ асгаад сервислэнэ.

  6. Эх сурвалж

Tuesday 29 March 2011

Тахианы кордон блэү (Chicken Cordon Bleu)


Орц: 6 порц

* 6 зүсэм Швед бяслаг (Swiss cheese)
* 6 зүсэм утсан гахайн мах (ham)
* 3 амны халбага гурил
* 1 амттаны халбага паприка (paprika)
* 6 амны халбага масло
* 1/2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* 1 амттаны халбага тахианы бульон, нунтаг (chicken bouillon granules)
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 6 ш арьсгүй, ясгүй тахианы цээжний цул мах (breast halves)

Бэлтгэх нь:
  1. Тахианы цээжээ давтаж бэлтгэнэ. Голд нь гахайн мах болон бяслагнаасаа нэг нэг зүсмийг байрлуулаад ороож бэлтгэнэ. Үзүүрийг шүдний чигчилүүрээр бэхэлж өгнө.
  2. Гурил, паприкагаа холино. Ороож бэлтгэсэн тахиагаа холиж бэлтгэсэн гурилдаа өнхрүүлнэ.
  3. Маслоо томхон хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа нэмээд тал бүрийг нь шаргалттал шарна. Дарс бульоноо нэмээд галаа багасган таглаад тахиагаа болтол 30 минут шарна.
  4. Тахиагаа гаргаад шүдний чигчлүүрээ гаргаад тусад нь таваг дээр хэсэг тавина. Цардуулаа кремтэйгээ холиж нийцүүлнэ. Тахиагаа болгосон соусан дээрээ цардуул кремний уусмалаа нэмж өтгөрүүлээд тавагласан тахиан дээрээ бэлтгэсэн соусаа асган сервислэнэ.
Эх сурвалж

Monday 28 March 2011

Даниш (Danish)




Орц:

* 3 амны халбага масло (unsalted butter)
* 1/4 стакан нойтон дрожж (compressed yeast)
* 1/2 стакан хүйтэн ус
* 3 1/3 стакан талхны гурил (bread flour)
* 2 амттаны халбага давс
* 1/3 стакан нунтаг сахар
* 1/2 cтакан сүү
* 1 стакан+2 амны халбага өрөөний темпратурт масло
* лаазалан жимс
* алмондны крем (Almond cream), жор нь доор

Өндгөн түрхлэгт:

* 2 ш том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Чимэглэхэд:

* нунтаг сахар
* маш бага ус

Бэлтгэх нь:

  1. 3 амны халбага маслоо хайлуулна. Хайлуулсан маслоо өрөөний темпратурт тавин бүлээсгэнэ.
  2. Жижиг саванд дрожжоо хүйтэн усанд хайлуулна. Гурил, сахар, давс,сүү, хайлуулсан маслоо холиод зуурна. Усанд хайлуулсан дрожжоо нэмж нийцүүлнэ. Гурил хэт хатуу байвал хуурай гурил нэг удаад нэг амны халбагаар нэмэн хэт хатуу байвал ус нэг удаад нэг амне халбагаар нэмж нийцүүлэн зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа 30 орчим секунд нухан дугуй хэлбэрт оруулна. Гурилаа гялгар уутаар ороон өрөөний темпратурт 30 минут амраана.
  3. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гарган 20x38 харьцаатай 6 орчим мм зузаантай дөрвөлжилөн илдэнэ. Илдсэн гурилаа гялгар уутанд ороон 2 орчим цаг хөргөгчинд амраана.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр уртааш нь байрлуулаад гурилныхаа гуравны хоёр дээр зөөлрүүлсэн масло түрхэнэ. Маслогүй хэсгээсээ эхлэн нугалан гурван давхар гурил болгоод дахин илдэж 25x75 см 3 мм зузаантай болгоно. Гурилаа хоёр захаас нь гол руу нь нугалаад эцэст нь голоор нь нэг нугалан дөрвөн давхар гурил үүсгэнэ. Ингэж нуалсан гурила дахин гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хамгийн багадаа 2цаг амраана.
  5. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд илдэн 25x75 см дөрвөлжин үүсгэнэ. Илдсэн гурилаа дахин хоёр нугалан гурван давхар гурил үүсгээд мөн гялгар уутаараа ороон эцэсийн удаа дахин 30 минут амраана.
  6. Амраасан гурилаа гаргаж ирээд 25x90 см харьцаатай дөрвөлжилөн илдээд мянган давхар гурил маань бэлэн болно.
  7. Илдсэн гурилаа нэг үзүүрээс нь эхлэн ороож 5 орчим см диаметртэй цилиндр үүсгэнэ. Иртэй хутга ашиглан цилиндрээ 4 см дугуй болгон зүснэ.
  8. Хэрчсэн цагиргуудаа тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд өрсөн тавцангаа гялгар уутаар ороогоод ил тавин 1 1/2 - 3 орчим байлган хөөлгөнө.
  9. Өндөг, өндөгний шар, сүүгээ холиж хутгаад багс ашиглан хөөлгөсөн кройсантууд дээрээ түрхэнэ. Голд нь хуруугаараа даран хонхорхой үүсгээд үүсгэсэн хонхорхойдоо бэлтгэсэн алмондны кремнээсээ багаханг хийгээд дээр нь шүүсэн лаазасан жимснээсээ байрлуулаад 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 15-20 минут шарна.
  10. Болгосон данишуудаа хөргөөд хүсвэл багахан сахараар уусгасан нунтаг цахараар чимэглэнэ.

Алмондны крем (Almond Cream):


Орц: 1 3/4 стакан

* 1/2 стакан + 1 амны халбага масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан алмондны гурил (almond flour)
* 1 ш том өндөг
*1/4 стакан гурил

Бэлтгэх нь:

  1. Масло, сахар, алмондны гурилаа дунд зэргийн саванд хийн цахилгаан холигчоор 5 орчим минут хутгаж нийцүүлнэ.
  2. Өндгөө нэмнэ, 3 минут хутган нийцүүлнэ.
  3. Гурилаа нэмнэ, нийцүүлнэ.

Tuesday 22 March 2011

Газрын самарны brittle (Peanut brittle)



Oрц:


* 3 стакан сахар
* 3 стакан давсалсан хуурсан газрын самар
* 1 стакан эрдэнэшишийн сироп (Karo syrup)
* ½ стакан ус
* 1 амны халбага масло
* 1 амттаны халбага хүнсний сода

Бэлтгэх нь:

  1. Томхон тавцангийн доод талыг маслодож бэлтгэнэ.
  2. Самар, сахар, эрдэнэшишийн сироп, усаа холиод дунд зэргийн гал дээр тавин хааяа хааяа хутган нь 5 орчим минут буцалгана.
  3. Савтай бэлдмэлээ гал дээрээс аваад масло, хүнсний содагаа нэмж бэлдмэлийн хөөсөрч эхэлтэл хурдан хурдан хутгана. Хөөсөрсөн бэлдмэлийг маслодсон тавцан руугаа асгаад жигд тараан brittle-ээ 45 минут хөргөнө.
  4. Гүйцэд царцаж болсон brittle-ээ үмхийн дайтай болгож хугалж хуваагаад агаар оруулдаггүй саванд хийн 2 хүртэл долоо хоног хадгалж болно.

Friday 18 March 2011

S'mores


Орц:

* 1 стакан масло, хайлуулсан
* 1/3 стакан сахар
* 3 стакан жигнэмэг үйрүүлсэн (graham cracker)
* 2 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 3 стакан жижигхэн хөөсөн чихэр (miniature marshmallows)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 20x30 харьцаатай хэв тослож бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд масло сахар жигнэмэгний үйрмэгээ холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн холимогоо тослож бэлтгэсэн хэвэндээ жигд тараагаад дээр нь шоколад эцэст нь зөөлөн чихрээ тараана.
  3. Халаасан зуухандаа хийн зөөлөн чихрийг хайл шаргалттал 10 минут шараад гаргаж хөргөөд зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 14 March 2011

Sloppy Joe


Орц: 6 порц

* 455 гр машиндсан мах
* 1/4 стакан жижиглн хэрчсэн сонгино
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү (green bell pepper)
* 1/2 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1 амттаны халбага шар гич (yellow mustard)
* 3/4 стакан кетчүп
* 3 амттаны халбага бор сахар (brown sugar)
* давс
* хар перц
* 6 ш бургерний талх

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн хайруулын тавганд мах, сонгино, чинжүүгээ хуурч борлуулна, болгоно.
  2. Сармис, гич, сахар, кетчупээ нэмнэ. Ниьцүүлж хутгаад гадаа багасган 30 минут хуурна. Давс перцээр амтлаад бургернийхээ талхнууд дээр тэнцүү хуваан тавиад сервислэнэ.
Эх сурвалж

Сахарын уусмал (Simple syrup)


Орц:

* 2 стакан сахар
* 3/4 стакан ус
* 1/4 амттаны халбага cream of tartar (олдохгүй бол хэрэглэхгүй байж болно)
* 1 чимх давс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо нэг саванд хийн байнга хутгаж өтгөртөл нь буцалгаж бэлтгэнэ.

Sunday 13 March 2011

Хулууны гратин (Zucchini gratin)


Орц:

* 6 амны халбага масло
* 3 ш том сонгино ойролцоогоор 450 гр, арилгаад жижиг шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 4 ш хулуу ойролцоогоор 900 гр угаагаад хоёр үзүүрий тайрч аваад 0.5 см зузаантай цагиргалан хэрчиж бэлтгэсэн (zucchini)
* 2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг хар перц
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 2 амны халбага гурил
* 1 стакан халуун сүү
* 3/4 стакан шинэхэн талхны үйрмэг (bread crumbs)
* 3/4 стакан үрсэн грүер бяслаг (Gruyere)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Маслоо томхон хайруулын тавганд хийн халаана. Галаа багасгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж 20 минут хуурна.
  3. Хулуугаа нэмээд таглан зөөлөрч болтол нь 10 минут таглан болгоно.
  4. Давс, перц, натмегээр амтлана. Дахин 5 минут хуураад гурилаа нэмнэ.
  5. Халуун сүүгээ нэмээд зөөлөн гал дээр дахин хэдэн минут хуурна. Ингэж бэлтгэсэн хулуугаа 20x25 см хэвэнд хийгээд талх бяслагаа холин дээр нь тараан цацаад 1 амны халбага маслоо жижиглэн хуваан жигд тарааж өгөөд халаасан зуухандаа хийн бяслагийг хайлж хулууг болтол ойролцоогоор 20 минут шарж борлуулаад халуун бүлээнээр сервислэнэ.
Зүүлт:

* Би энэ жорт талхны үйрмэг хэрэглэдэггүй.
* Заавал Gruyere гэлгүй ямар ч хамаагүй хайлдаг бяслаг хэрэглэхэд болох байх. Би одоог хүртэл 3 удаа туршихдаа edam, kaşar (турк бяслаг), emmental, fondue cheese ээлжлүүлэн заримдаа хольж хэрэглэсэн.

Эх сурвалж

Thursday 10 March 2011

Карамельжүүлсэн холимог самар (Caramelised nuts)


Орц:

* 200 гр холимог самар (pecans, almonds, hazlenuts, pistachios)
* 140 гр нунтаг сахар
* 3 амны халбага Grand Marnier ликёр (Конъяакыг эсгэлэн жүржийн (bitter orange) охьтой холин гаргаж авсан ликёр)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо хайруулын тавганд хийн холиод дунд зэргийн гал дээр тавина. Байнга хутган сахарыг хайлж карамелжтэл бүх самарыг жигд карамелиэр бүрнэ.
  2. Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа тараан тавиад хөргөнө. Агаар оруулдаггүй саванд 7 хүртэл хоногоор хадгалж болно.

Monday 7 March 2011

Улаан лооль, basil-тэй гоймонтой хуурга


Орц: 6 порц

* 1 амны халбага нэмэх нь 1/4 амттаны халбага давс
* 1 уут penne гоймон
* 680 гр улаан лооль
* 225 гр мозарелла бяслаг (fresh mozzarella), 0.75 см куб хэрчсэн
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 стакан basil-н навч, давхарлаж хуйлж байгаад нарийхан нарийхан хэрчсэн
* 1/2 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус хийгээд 1 амны халбага давсаа нэмж уусгаад гоймонгоо хийн чанана. Гоймонгоо болтол чанана.
  2. Энэ зуур улаан лоолио жижиглэн хэрчээд, мозарелла, сармис, basil-тэйгээ холино. Чидун жимсний тосоо давстайгаа улаан лоольний бэлдмэл рүүгээ нэмээд гоймонгоо шүүгээд гоймонтойгоо холиод халуунаар нь сервислэнэ. Хүсвэл хөргөөд салад маягаар сервислэнэ.

Эх сурвалж

Sunday 6 March 2011

Жүржийн цэлцэгнүүр (Orange jelly)


Орц:
* 3/4 стакан жүржийн шүүс
* 2 стакан ус
* 3 амны халбага буудайн цардуул
* 4-8 амны халбага нунтаг сахар, жимсний чихэрлэгээс болон вкусандаа тааруулан
* 2 амттаны халбага үрсэн хальс

Бэлтгэх нь:

  1. Цардуун нунтаг сахараа нэг сав руу шигшин хийнэ.
  2. Жүржийн шүүсээ нэмж нийцүүлнэ. Усан нэмэн нийцүүлнэ.
  3. Сахар цардуул бүхэлгүйгээр уусахаар саваа гал дээр тавин хутгангаа буцалгаж эхлэнэ. Өтгөрөөд ирэхээр галаа багасгаад үрсэн хальсаа нэмж нийцүүлээд дахин 2-3 минут хутгангаа буцалгана.
  4. Багахан усаар норгосон аяганд болгосон цэлцэгнүүрээ аягалаад хөргөгчинд хийн 3-4 цаг байлгаж хөргөж царцаагаад хүссэн зүйлээрээ чимэглэн сервислэнэ.

Saturday 5 March 2011

Нухалтгүй сайхан талх (No knead bread)


Орц:

* 3 стакан гурил
* ¼ амттаны халбага дрожж (instant yeast)
* 1¼ амттаны халбага давс
* эрдэнэшишийн гурил
* 1 5/8 стакан ус буюу 1 1/2 стакан + 2 амны халбага ус

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, дрожж, давсаа холино. 1 5/8 стакан усаа нэмээд нийцүүлэн нялцгайдуу зуурмаг болохоор савны амыг гал тогооны гялгар уутаар таглан зуурмагаа халуун дулаан газар 12-18 цаг байлган хөөлгөнө.
  2. Хөөлгөсөний эцэст зуурмагны дээр хий бөмбөлөгүүд үүссэн байх бөгөөд энэ нь зуурмаг маань бэлэн болсоны тэмдэг юм. Зуурмагаа хуурай гурил цацсан тавцан дээр гаргаад ганц хоёр нухаад дахин гялгар уутаар ороогоод 15 минут амраана.
  3. 15 минутын дараа гурилаа гартаа наалдүүлэлгүйгээр хурдан нухан дугуй хэлбэрт оруулна. Гал тоогооны цэвэрхэн давуу алчуур дээр хангалттай эрдэнэшишийн гурил цацаад дугуй хэлбэрт оруулсан талхны зуурмагаа тавиад дээрээс нь мөн эрдэнэшишийн гурил цацаад өөр нэг алчуураар хучаад дахин 2 цаг хөөлгөнө.
  4. Гурилаа хөөж болохоос хамгийн багадаа хагас цагийн өмнөөс зуухаа 230 градуст халаагаад 5.6-7.5 л багтаамжтай дугуй халуун тэсвэртэй сав байрлуулна.
  5. Зуухаа гүйцэд халахаар халаасан хэвээ гаргаж ирээд зуурмагаа алчуурны доод талаас барьж байгаад болгоомжтой халаасан хэвэндээ хийнэ. Хэвээ ганц хоёр удаа сэгсрэн хэвэн дотрох зуурмагаа тэгшлээд таглан халаасан зуухандаа хийн 30 минут шарна. 30 минутын эцэст хэвнийхээ таглааг аваад талхаа шаргалтаж борлотол дахин 15-30 минут шарна. Болсон талхаа хэрээсэн тавцан дээр гарган хөргөөд зүсээд сервислэнэ.
Зүүлт

* Талхны зуурмаг хэрэглэсэн гурилнаасаа хамааран ер нь нилээн шингэндүү талдаа болох юм билээ. Эндхийн гурил нь ус даахдаа муу тул эхний буюу олон цагийн эсгэлтийн дараа хэсэг нухаад алчууранд ороохын оронд буцаагаад гурил зуурдаг хуванцар савандаа хийж 2 цаг хөөлгөөд мөн цагийн эцэст зуурмагаа маслоор тослоод каш цацсан хэвэндээ хийж шарсан.
* Мөн манайд эрдэнэшишийн гурил байхгүй байсан тул каш хэрэглэсэн. Аль аль нь байхгүй бол гурил ч хэрэглэсэн болно.
* Мөн энэ талхыг хуурсан гурилаар туршсан тухай нэг сэтгэгдэл дээрээс уншсан юм. Цай хийцлэх гэж байгаа мэт гурилаа сайхан хуураад шаргалтуулаад хийвэл үнэр амт нь арай өөр болох байх, дараагийн удаад тэгж туршнаа гэж бодож байгаа.
* Зуурах хөөлгөх болгох гээд ойролцоогоор 16-21 цаг шаардана.

Эх сурвалж

Tuesday 1 March 2011

Талхан сюрпризтэй жигнэмэг-Мэронпан (Melonpan)


Орц: 5 ширхэг

Талхны гуриланд
* 140 гр талхны гурил (Bread Flour)
* 25 гр сахар
* 1/3 амттаны халбага давс
* 5 гр тослоггүй хуурай сүү (Non-Fat Dry Milk Powder)
* 3 гр дрожж ойролцоогоор 1 амттаны халбага
* 1 амттаны халбага хутгасан өндөг
* 70 мл бүлээн ус
* 15 гр масло
* цацах талхны гурил

Жигнэмэгний гуриланд
* 25 гр масло
* 35 гр сахар
* 25 гр хутгасан өндөг
* 80 гр кексний гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* цацах талхны гурил

* сахар

Бэлтгэх нь:

  1. Эхлээд жигнэмэгний зуурмагийг бэлтгэнэ. Зөөлрүүлсэн маслоо хутгаж байгаад сахараа нэмж нийцүүлнэ. Сахар маслоо нийцэн цагаарч эхэлхээр хутгасан өндгөө бага багаар нэмж нийцүүлнэ. Гурил хөөлгөгч нунтгаа холино. Гурилаа хоёр удаа шигшээд, гурав хуваан маслоны бэлдмэл рүүгээ нэмнэ. Нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Багахан гурил цацсан тавцан дээр тавиад цилиндр хэлбэрт оруулаад гялгар уутаар ороон хөргөгчинд хийн цаг орчим амраана.
  2. Дараа нь алхны зуурмагаа бэлтгэнэ. Сахар, давс, хуурай сүү, дрожоо гурилан дээрээ нэмнэ, нийцүүлж хутгана. Бүлээн усандаа өндгөө хийнэ, нийцүүлнэ. Гурилан дээрээ нэмээд гурилаа зуурна. Гурилаа сайтар нухаж нийцүүлээд маслоо голд нь тавин нухаж нийцүүлнэ. 10 орчим минут нухаж нийцүүлээд гурилаа бөмбөлөг хэлбэрт оруулаад гурил зуурсан савандаа буцаан хийн хүнсний гялгар уутаар ороогоод бүлээн газар тавин 40 минут хөөлгөнө.
  3. Хөөлгөсөн талхны гурилаа нухаж хийг гаргаад тав тэнцүү хувааж бэлтгэнэ. Гурил бүрээ бөмбөлөг хэлбэрт оруулаад баахан гурил цацсан тавцан дээр тавин дахин 20 минут өрөөний темпратурт хөөлгөнө.
  4. Энэ зуур жигнэмэгний гурилаа гаргаж ирээд тав тэнцүү хувааж бэлтгэнэ. Гурил бүрээ илдэн 9 см диаметртэй дугуй үүсгээд багахан гурил цацсан тавцан дээр тавин гялгар уутаар ороогоод талхны гурилаа хөөтөл хөргөгчинд хийн амраана.
  5. Жигнэмэгний гурилаараа бөмбөлөг хэлбэрт оруулан хэсэг амраан хөөлгөсөн гурилаа бүтээгээд доор ньь цухуйх талхны гурилаасаа барьж байгаад бүрхүүл буюу жигнэмэгний гурилаа сахарт өнхрүүлж бэлтгэнэ. Сахараар бүрсэн жигнэмэгний гурилан дээрээ диамонд хэлбэртэй хээ гаргаад тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад бүтээн бүлээн газар тавиж дахин 40 амраана, хөөлгөнө.
  6. Зуухаа 170 градуст халаана. Халаасан зуухандаа хөөлгөнө меронпанаа хийгээд гадна талыг шаргалтаж болтол 12 минут шарна. Болсон меронпанаа хэрээсэн төмрөн тавцан дээр гаргаж хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж (видео)

Сала́т Оливье́ буюу нийслэл салат


Oрц: 8-10 порц

* 700 гр төмс, арилгаад угаагаад шоо хэлбэртэй хэрчсэн
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн цагаан сонгино
* 2 ш өндөг, чанасан
* 1 ш том дарсан огурцы
* 1 стакан вандуй (green peas), лаазалсан эсвэл хөлдөөсөн
* 1 стакан жижиглэн хэрчсэн мах эсвэл хиам
* 2 ш лууван, арилгаад шоо хэлбэртэй хэрчсэн
* 3/4 стакан майонез

Бэлтгэх нь:
  1. Буцламтгай давстай усанд луувангаа хийж чанана. 3-5 минут чанасаны дараа төмсөө нэмээд зөөлөрч болтол чанана. Болсон төмс луувангаа шүүгээд хүйтэн усаар сойно.
  2. Хиам, төмс, сонгино, вандуй, огурцы, өндөг, сонгиноо холино.
  3. Майонезээ нэмээд хутгаад хэрэгтэй гэж үзвэл давс перцээр амтлаад сервислэнэ.

Нимбэгний үйрмэгтэй брокколи


Орц: 10 порц

* 2 зүсэм хар талх (whole-wheat bread)
* 2 амны халбага масло
* 1 ш нимбэг
* 1/2 амттаны халбага давс (kosher salt)
* шинэхэн нунтагласан хар перц
* 1 том брокколи, тенцүү хэмжээтэй болгож хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Талхаа роботонд хийн үйрүүлнэ. Маслоо хайлуулна. Талхныхаа үйрмэгийг маслон дээрээ нэмээд хэсэг хуурна.
  2. Нимбэгний халисаа үрээд таллан шүүсийг нь шахна.
  3. Талхны үйрмэг дээрээ давс, хар перцээ нэмээд нимбэгний шүүс нимбэгний халисаа нэмээд нимбэгний шүүсийг ширгэж талхны үйрмэгээ нимбэгтэй үйрмэг болтол нь хуурна.
  4. Броколигоо чанаж шүүгээд нимбэгтэй талхны үйрмэгээ тараан цацаад сервислэнэ.

Эх сурвалж