Thursday 30 August 2012

шоколадтай чийзкэк (chocolate cheesecake)

Орц:


* 1 стакан гурил
* 1/4 стакан нунтаг алмонд
* 1/8 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 1 амны халбага кокос
* 1 ш өндөгний шар
* 75 гр масло

Чийзкэкнд


* 750 гр шүүсэн labne бяслаг
* 320 гр хар шоколад (%70 хувийн какаотой), хайлуулаад хөргөсөн
* 4 ш өндөг
* 1 стакан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. 23 см салдаг дугуй хэвний ёроолыг маслодоод доор нь таарсан дугуй тостой цаас байрлуулан бэлтгэнэ.
  2. Гал тогооны роботонд алмондоо хийн нунтаглана. Гурил, давс, сахар, кокосоо нэмээд нийцүүлнэ.
  3. Дөрвөлжилөн хэрчсэн маслоо бага багаар нэмээд хутган бантангийн гурил дайтай болгоод өндөгний шараа нэмж гурилаа зуурна.
  4. Ингэж бэлтгэсэн гурилаа бэлтгэсэн хэв рүүгээ султгаад хуруу гараа ашиглан хэвний ёроолд жигд тараан байрлуулна.
  5. Зуухаа 180 градуст халаана. Сууриа хийгээд болтол нь 25 минут шарна. Болгосон сууриа гаргаад хэвэнд нь хөргөнө.
  6. Бялагаа цахилгаан холигчинд хийн хутгана.
  7. Сахараа нэмж нийцүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  8. Ваниллины охь, давс, эрдэншишийн цардуулаа нэмээд нийцүүлнэ. Хайлуулаад хөргөсөн шоколадаа нэмж нийцүүлнэ.
  9. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ савтай нь тавцан дээрээ цохин хийг нь гаргаад бэлтгэсэн сууриндаа султган 170 градуст халаасан зууханд хийн болтол нь 55 минут шарна.
  10. Болгосон чийзкэкээ гаргаад тавцан дээр өрөөний темпратурт болгож хөргөөд хөргөгчинд хийн дахин 8 цаг байлгана.
Эх сурвалж

No comments: