Thursday 29 November 2012

Нохойн хошууны чанамал (Rose Hip Jam)


Орц:
* 450 гр нохойн хошуу, угаагаад цэвэрлэсэн
* 1 стакан ус
* 3 1/2 стакан сахар

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд усаа угаагаад цэвэрлэсэн нохойн хошуугаа нэмнэ. Ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа зөөллөн нохойн хошуугаа зөөлөртөл 20 орчим минут буцалгана.
  2. Бэлдмэлээ шүүгээд 3 1/2 стакан сахар, шүүсэн нохойн хушуунаасаа томхонуудыг нь нэмээд өтгөртөл нь буцалгаад өтгөрөөд чанамалын дайтай өтгөн болохоор нь шилэн саванд хийгээд хөргөөд таглан хөргөгчинд хийж хадгална.
Эх сурвалж

Wednesday 28 November 2012

Жүржтэй жигнэмэг


Орц: 35 ш

* 1 ш өндөг
* 125 гр зөөлрүүлсэн масло
* 100 гр нунтаг сахар
* 1 уут ваниллинтай сахар
* 3 стакан гурил

* 100 гр нунтаг сахар
* 2 амны халбага жүржийн шүүс
* 1 жүржийн хальс, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Өндөг, маргарин, сахар, ваниллинтай сахараа холиж нийцүүлнэ. Гурилаа шигшин нэмнэ. Зуурмаг бэлтгэнэ.
  2. Зуурмагаа 2-3 мм зузаантай илдээд, стаканаар хэвлээд 175 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарж болгоно.
  3. Жүржийн шүүсээ сахартай холиж нийцүүлээд, болгоод, хөргөсөн жигнэмэгээ бэлтгэсэн глазерээрээ чимэглээд үрсэн жүржийн хальсаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 25 November 2012

Ямааны бяслаг авакадотой сандвич (Open-Face Avocado and Goat Cheese Sandwiches)


Орц: 6 порц

* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 амны халбага бяцалсан хар перц
* давс
* 1⁄4 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 115 гр зөөлөн ямааны бяслаг (soft goat cheese)
* 1⁄8 амттаны халбага сайтар нунтагласан хар перц (finely ground black pepper)
* 4 ш авакадо
* Tabasco
* 6 ш жижиг багет, голоор нь зүсээд багахан шарсан (small baguettes)
* улаан лооль
* өргөст хэмх

Бэлтгэх нь:
  1. 1 амны халбага нимбэгний шүүс нунтагласан 1 амны халбага бяцалсан хар перц давсаа нэг саванд хийн хутгана. Хутгангаа чидун жимсний тосоо бага багаар хийж нийцүүлээд дрэссин бэлтгэнэ.
  2. Ямааны бяслагаа үлдсэн 2 амны халбага нимбэгний шүүс сайтар нунтагласан хар перц авакадоны зөөлөн эдээ хэдэн дусал табаскотой холиод бяцалж нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн бяслаг авакадоны түрхлэгээ талхнууд дээрээ хувааж түрхээд тавцан дээр өрөн халаасан зууханд хийн сандвичээ халтал 1–2 минут шарна. Хэрчсэн улаан лооль болон өргөст хэмхээ өрнө. Бэлтгэсэн чидун жимсний дрэссингээ дээгүүр нь жоохон тараан цацаад сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 24 November 2012

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)

Орц:

* 2 амны халбага масло
* 1 tамны халбага чидун жимсний тос
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (Vidalia)
* 1 хумс сармис, арилгаад бяцалсан
* 2 багц бууцай, ишийг нь аваад угааж бэлтгэсэн
* давс, хар перц
* 1/4 амттаны халбага нунтагласан натмег
* 1/4 стакан крем (heavy cream)
Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн хайруулын тавганд маслоо хиььж хайлуулна. Маслоо хайлахаар чидун жимсний тосоо нэмээд сонгино сармисаа нэмж 2 минут хуурна.
  2. Хэрчсэн бууцайгаа нэмээд хэсэг хуурч бүх бууцайгаа тосоор бүрхэгдэн халж эхэлхээр кремээ нэмээд давс перц, натмегээр амтлана. Сайтар хутгаад шингэнийг ширгэж тал болтол нь ойролцоогоор 3-4 минут хуураад таваглан халуунаар нь сервислэнэ.

Wednesday 21 November 2012

Mediterranean маягаар бэлтгэсэн нимбэгтэй тахианы шорлог



Орц: (Rosemary-Lemon Marinade)

* 1/4 стакан нимбэгний шүүс
* 3 амны халбага чидун жимс эсвэл ургамалын тос
* 2 амттаны халбага шинэхэн rosemary эсвэл 1 амттаны халбага хатаасан rosemary
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг перц
* 4 хумс сармис

* 450 гр тахианы цул цээжний мах 3 см куб хэлбэрэтэй хэрчиж бэлтгэсэн
* 1 ш улаан чинжүү, үрийг нь аваад 2.5 см куб хэлбэртэй хэрчсэн
* 1 ш зуккини, ногоон шар хамаагүй, 2.5 см зузаанай цагиргалан хэрчсэн (zucchini)
* 1 ш улаан сонгино. арилгаад гурвалжилан хэрчсэн
* 450 гр аспарагус (asparagus)
* 1/4 стакан нунагласан фета бяслаг

Бэлтгэх нь:
  1. Таглаатай шилэн саванд эхний зургаан орцоо холиж нийцүүлнэ. Тахиагаа нэмээд хааяа хааяа хутган хамгийн багадаа 30 минут цаашлаад 6 хүртэл цаг хөргөгцинд таглан амраана.
  2. Ил галаа галлана эсвэл халаана. Тахиа амталсан шүүсээ асгалгүй хадгална. Тахиагаа чинжүү, зуккини, сонгино г.м ээлжлүүлэн 4 шоронд шорлоод багсны тусламжтайгаар шорлогоо үлдсэн тахианы амтлагчаараа амтлана.
  3. Халаасан ил гал дээрээ тавиад таглан тахиа, ногоонуудаа болтол 10-15 минут шарна. Тахиагаа гаргахаас 5 минутын өмнө аспарагусаа ил гал дээрээ тавиад хааяа хааяа эргүүлэн болгоно.
  4. Нунтагласан фета бяслагаа тахиан дээрээ цацаад болгосон аспарагустайгаа халуунаар нь таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Friday 16 November 2012

Ваниллинтай маслотой крем (бялууны)

Орц

* 1 стакан зөөлрүүлсэн масло
* 3 1/2 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 1 амттаны халбага сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс

Бэлтгэх нь:

1. Томхон саванд масло, сахар, давсаа нийцтэл нь хутгана.
2. Сүү, ваниллинаа нэмээд 3-5 минит хөөсөрч, нийцтэл нь хутгана.

Эх сурвалж

Tuesday 13 November 2012

Нутеллатай чийзкек, болгодоггүй


Орц:

* 12 ш Oreo жигнэмэг, нунтагласан
* 3амны халбага масло

* 230 гр крем бяслаг
* 2/3 стакан нутелла
* 1 амттаны халбага ваниллины охь
*230 гр хөөсрүүлсэн сүүн крем

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд нунтагласан жигнэмэг хайлуулсан маслоо холино. Бэлтгэсэн хэвэндээ дээрх суурины бэлдмэлээ хийн жигд тараана.
  2. Томхон саванд бяслаг нутеллагаа холиж нийцүүлнэ. Ваниллинаа нэмээд хэсэг хутгана. 
  3. Модон эсвэл резинэн халбага ашиглан хөөсрүүлсэн кремээ бяслаг нутеллагийхаа бэлдмэл рүү зөөлөн хутгаж (fold in) нийцүүлнэ.
  4. Суурь бэлтгэж хийсэн хэвэндээ дээрх бэлдмэлээ хийгээд жигд тараагаад хөргөгчинд хийн 2 амраагхаад сервислэхэд бэлэн болно.
  5. Хүсвэл хөөсрүүлсэн крем, зорсон шоколад, хуураад хэрчсэн самараар чимэглэж болно.

Friday 9 November 2012

3 орцоор хийдэг залхуу газрын самрын нухаштай жигнэмэг

Орц:12 ш

* 1 стакан газрын самарын нухаш (peanut butter)
* 1 стакан сахар
* 1 өндөг

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана. 
  2. Бүж орцоо холиж нийцүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээр халбагадан тавиад сэрээгээр хэрүүлэн хэв гаргана.
  3. халаасан зуухандаа хийн 6-8 минут жигнэнэ. 
Эх сурвалж

Tuesday 6 November 2012

Бүрж шарсан сонгино (Panko Onion Rings)

Орц:

* 1 сонгино, цагираг болгож зүсээд давхрага давхрагаар нь салгасан
* 1 стакан buttermilk
* ¼ стакан гурил
* 1амттаны халбага давс
* 2 том өндөг
* 1 – 1 ½ стакан талхны үйрмэг (Panko bread crumbs)
* канола тос, шарахад

Бэлтгэх нь:
  1.  Сонгиноо buttermilk-ндээ хийж 30 минут байлгана. 
  2. Томхон саванд тос хийн халаана. 
  3. Сонгины цагирагануудаа тус тусад нь тавагласан гурил өндөг талханд дээрх дарааллааэр дүрж бүрнэ.
  4. Халаасан тосондоо хийн шаргалттал нь шараад шүүн гаргаж халуунаар нь сервислэнэ.

Saturday 3 November 2012

Poppy seed-тэй талх/ кекс

Орц

* 1 амттаны халбага давс
* 1/4 стакан poppy seeds
* 3 стакан гурил
* 4 ш өндөг
* 1 1/2 стакан ургамалын тос
* 2 стакан сахар
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан сүү

Бэлтгэх нь
  1. Зуухаа 165 градуст халаана. 
  2. 2 ш талхны хэв маслоор тослоод хуурай гурил цацаж бэлтгэнэ. 
  3. Гурил, давс, сахар, содагаа холино. Өөр нэг саванд ваниллины охь, сүү, өндөг, тосоо холино. Хуурай орцон дээрээ холиж нийцүүлсэн шингэн орцоо нэмээд 5 минут хутгаж нийцүүлнэ. 
  4. Эцэст нь үрээ нэмж нийцүүлээд тослож бэлтгэсэн 2 хэвэндээ хувааж хийн халаасан зуухандаа хийн болтол нь цаг шарна.

Friday 2 November 2012

Көфтэ бургер (kofta burgers)

Орц: 8 порц

Көфтэ буюу котлетэнд:

* 1 кг машиндсан мах
* 2 ш сонгино, арилгаад үрсэн
* 1 сармис, хумслаад арилгаад үрсэн
* 6 амны халбага гарам масало
* 1 багц яншуй, жижиглэн хэрчсэн (coriander), хүсвэл
* 1 амны халбага чили соус (chilli sauce)

Сервислэхэд:

* 8 ш пита талх (pitta breads)
* 4 ш улаан лооль, угаагад цагиргалан зүссэн
* тал улаан байцаа нарийхан хэрчсэн
* 1 ш улаан сонгино, хагас цагирган хэлбэртэй хэрчсэн (хүсвэл)
* тараг

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд махаа хийнэ. Котлетний бусад орцоо давсны хамтаар нэмээд гараараа сайтар нийцүүлэн хутгана. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 16 тэнцүү хуваан жижгэвтэр котлетний хэлбэрт оруулна.
  2. Ингэж бэлтгэсэн көфтэгээ хүсвэл ил гал дээр хүсвэл тосгүй хайруулын тавганд багтах хэмжээгээр нь хийн махаа болж шаргалттал тал бүрээр 5-6 минут шараад халаасан пита талх хэрчсэн ногоонуудын хамтаар сервислэнэ.
Эх сурвалж