Friday 31 May 2013

Крепэн богцтой кебаб-Маниса кебаб (Manisa kebabı)


Орц:

* 3 амны халбага масло
* 750 гр шоон хэлбэртэй хэрчсэн үхрийн цул мах
* 1 ш сонгино
* 1 ш лууван
* 2 ш төмс
* 200 гр мөөг
* давс
* хар перц

Крепэнд:

* 3 ш өндөг
* 2 стакан сүү
* 2 стакан гурил
* ургамалын тос

Дээр нь:

* 8 зүсэм кашар бяслаг (kaşar peyniri)
* 2 ш улаан лооль
* 6 ш ногоон чинжүү

Бэлтгэх нь:
  1. Маслоо хайлуулаад арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хэсэг хуурна. Махаа нэмээд шүүсгүй болтол хуурна.
  2. Луувангаа цагиргалан хэрчинэ. Хуурч буй махан дээрээ нэмээд 3 минут хуурна.
  3. Төмсөө хэмжээнээс нь хамааран хоёроос дөрөв хуваасан мөөгтэйгөө нэмнэ. Давс перцээр амтлаад багахан ус нэмэн төмс ногоог болж зөөлөртөл хуурна.
  4. Крепний гурил сүү өндөг давс тосоо холиж нийцүүлнэ. Наалддаггүй хайруулын тавгийг багахан тосоор тослоно. Зуурмагнаасаа 1 стаканыг халаасан хайруулын тавгандаа хийн хоёр талыг шаргалтаж шарлахаар гаргаад шөлтөй хоолны аяганд голлуулан илүү гарсан ирмэгүүдийг хажуугаар нь унжуулан байрлуулна.
  5. Бэлтгэсэн махтай бэлдмэлээсээ цоорхойтой халбагаар авч аягандаа байрлуулсан креп рүүгээ халбагадаж хийгээд унжсан крепүүдийг давхарлан ороож богц үүсгээд багахан тослосон тавцан руу ороож бэлтгэсэн кебабаа аягатай нь хөмрөн тавцан руу шилжүүлнэ.
  6. Бүх кебабийг энэ маягаар бэлтгэсэний дараа нэг бүр дээр нэг нэг зүсэм бяслаг байрлуулаад махнаас үлдсэн шүүсийг мөн хэв руу хийгээд 200 градуст халаасан зууханд хийн бяслагийг хайлж шаргалттал 5 минут шараад кебаб бүр дээр нэг нэг зүсэм улаан лооль болон чинжүү байлуулаад таваглаад сервислэнэ.

Wednesday 29 May 2013

Honeycomb


Орц:

* 5 амы халбага сахар
 * 3 амны халбага сахарын сироп (golden syrup)
 * 1 амттаны халбага сода

Бэлтгэх нь:

  1. Сироп сахараа саванд хийгээд сахарыг хайлтал халаана.
  2. Сахараа хайлахаар галаа багахан чангалаад сахарын бэлдмлээ борлотол нь халаана.
  3. Энэ зуур нэг хэвийг тослож байвал силикон хуудас эсвэл тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  4. Сахарын бэлдмэл рүүгээ содагаа нэмж нийцүүлнэ. Бэлтгэсэн хэв рүүгээ болсон чихэрээ хийгээд хөргөөд/ царцаагаад хуваагаад сервислэнэ.
Эх сурвалж

Monday 27 May 2013

Шоколадтай сорбе


Орц: 6 порц

* 2 1/2 стакан ус
* 1 1/4 стакан сахар
* 1/2 стакан какао (unsweetened cocoa)
* 85 гр шоколад (bittersweet chocolate), жижиглэн хэрчсэн
* 2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)

Бэлтгэх нь:
  1. Усаа дунд зэргийн гал дээр тавиж халаана. Сахар, какаогоо нэмээд галаа багасган байнга хутган 5 минут буцалгана. Бэлдмэлээ гал дээрээс аваад шоколад болон ваниллинаа нэмээд хутган хайлуулаад таглан хөргөнө.
  2. Бэлдмэлээ зайрмагний машинд хийн зааврын дагуу хөргөн сорбе болгоод цаг орчим хөлдөөгөөд сервислэнэ.
Эх сурвалж

Friday 24 May 2013

Халгайн пиво

Орц:

* 1 кг халгай (дээд хэсэгт ургадаг хэдэн навч, зөөлөн)
* 5 л ус
* 450 гр сахар
* 2 ш нимбэгний шүүс
* 50 гр cream of tartar
* 1 уут пивоний исгэгч
* fining (хүсвэл)

Бэлтгэх нь
  1. Халгайгаа угааж цэвэрлээж жижиглэн хэрчээд (fining хэрэглэх бол халгайтайгаа) буцалгана. Сахараа нэмээд хайлуулна.
  2. Нимбэгний шүүсээ исгэгчний хамтаар хийн хутгаж нийцүүлнэ. Пиво исгэгч дээрх зааврын дагуу исгэгчээ идэвхжүүлээд таглан 3 хоног исгэнэ.
  3. Исгэсэн пивоо доор нь тунасан тундасыг бургиулан хөдөлгөлгүйгээр ариутгасан мултардаг тагтай шилэнд хийн хамгийн багадаа 7 хоног хадгалаад хэрэглэхэд бэлэн болно. Шүүж мултардаг тагтай шилэнд хийсэний дараа ч гэсэн пиво маань исэх тул хааяа нэг тагийг мулталан илүүдэл хийг гаргах хэрэгтэй.
* Гэрийн нөхцөлд исгэсэн пиво тул жоохон булингартай болох магадлалтай
* Fining хэмээх бодис нь ундаа, пиво вино зэргийг тунгалаг болоход тусладаг химийн болон биологийн бодис юм.

Эх сурвалж

Wednesday 22 May 2013

Taco dip


Oрц:

* 250 гр машиндсан мах
* 115 гр крем бяслаг (cream cheese)
* 1/2 стакан цөцгий (sour cream)
* 1/4 стакан майонез (mayonnaise)
* 2 ш ногоон сонгино, арилгаад, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага таконы амтлагч (taco seasoning)
* 1 стакан салса (salsa)
* 1/2 стакан жак бяслаг (jack cheese)
* 1/2 стакан чеддар бяслаг (cheddar cheese), үрсэн

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгаа халаагаа махаа хийн борлож болтол нь хуурна.
  2. Бяслагаа холиод багаханг үлдээгээд багаханг үлдээгээд, махаа бяслаг болон бусад орцтойгоо томхон саванд хийн холиод бэлдмэлээ халуун тэсвэртэй сав руу султгана. Үлдээсэн бяслагаа дээр нь тараан цацна.
  3. 170 халаасан зууханд хийн бяслагийг хайлтал 20-30 шараад гаргаад чипсны хамтаар сервислэнэ.

Saturday 18 May 2013

Давжаа улаан лоольтой тост



Орц: 4 порц

* 450 гр томхон давжаа улаан лооль ( large cherry tomatoes 24ш)
* 1/4 стакан чидун жимсний тос
* 2 амны халбага шинэхэн oregano навч эсвэл 2 амттаны халбага хатаасан oregano
* шинэхэн бяцалсан хар перц
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 8 зүсэм талх (sourdough bread)
* 2 хумс сармис, арилгаад уртааш нь хоёр хуваасан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 135 градуст халаана. Улаан лоолио тавцан дээр өрнө. Тал тосоо улаан лоолин дээрээ тараан асгаад oregano-гоо цацна. Дээр нь багахан хар перц нунтаглан цацаад халаасан зуухандаа хийн улаан лоолио 40 минут шарна.
  2. Талхаа тавцан дээр тавиад ил гал дээр тохируулаад талхныхаа хоёр талыг шаргалтаж шарагдтал шарна.
  3. Шарсан талхнуудыхаа нэг тал дээр арилгасан сармисаа үрээд үлдсэн тос 1/2 амттаны халбага давсаа цацаад шарсан улаан лоолио талхан дээрээ тавин сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 16 May 2013

Гүзээлзгэнэ алмондтой тарт



Орц: 10 порц


Сууринд:

* 36 ш зөгийн балтай кракер (honey graham crackers)
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага масло, хайлуулсан
* 4 амттаны халбага ус
* Cooking spray

Шанз:

* 2/3 стакан крем бяслаг (light cream cheese)
* 1/4 стакан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1/4 амттаны халбага алмондны охь (almond extract)

Дээр нь:

* 6 стакан жижигхэн гүзээлзгэнэ, угаагаад хоёр хуваасан
* 2/3 стакан сахар
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1 амны халбага нимбэгний шүүс (lemon juice)
*2 амны халбага хэрчсэн бүйлс самар (almonds), хуурсан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Жигнэмэгээ роботонд хийн үйрүүлнэ. 2 амны халбага сахар, масло, усаа нэмж нийцүүлнэ. 22 см тослосон хэвэнд үйрүүлсэн жигнэмэгээ захын хэсгээр 2 см орчим гол руугаа нимгэрсэн байдалтай байхаар жигд тараагаад халаасан зуухандаа хийн сууриа шаргалтаж болтол ойролцоогоор 10 минут шарна.
  3. Шанзыг бэлтгэхийн тулд бяслагаа сахартайгаа холино. Охиодуу нэмж нийцүүлээд бэлтгэсэн сууриндаа хийн жигд тараана.
  4. 2 стакан гүзээлзгэнээ роботонд хийгээд гүзээлзгэний нухаш бэлтгэнэ. Бэлтгэсэн гүзээлзгэний нухашаа 2/3 стакан сахар, эрдэнэшишийн цардуултайгаа холиод дунд зэргийн хэмжээтэй саванд хийн хутгангаа буцалгана. Галаа багасгаад 1 минут буцалган өтгөрүүлнэ. Ингэж бэлтгэсэн glaze-ээ хааяа хааяа хутган хөргөнө.
  5. Үлдсэн 4 стакан гүзээлзгэнэ дээрээ нимбэгний шүүсээ нэмж холиод бэлтгэсэн тартан дээрээ босоогоор нь өрнө. Бэлтгэсэн гүзээлзгэний нухаштай glaze-нийхээ талыг өрсөн гүзээлзгэнэ дээрээ жигд тараан асгаад, самараа цацаад, тартаа хөргөгчинд хийн 3 цаг амраагаад зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 14 May 2013

Халгайн зутан шөл

Орц

* 450 гр хайлгай
* 2 амттаны халбага давс
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш цагаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан басмати будаа
* 4 стакан тахианы тунгалаг шөл
* давс, перц

Бэлтгэх нь
  1. Томхон саванд 2 халбага давстай ус буцалгана. Буцалсан усандаа халгайгаа хийн 1-2 минут буцалгана. Халгайгаа шүүгээд хүйтэн усаар зайлаад илүүдэл ишийг нь авч хаяад жижиглэн хэрчинэ..
  2.  Тосоо халаагаад сонгиноо хийнэ. 5 минут хуурч болгоно.Будаа, тунгалаг шөл, халгайгаа хийн буцалгаад таглан галаа зөллөж будаагаа болтол 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Болсон шөлөө блендэрдээд таваглаад сервислэнэ. 
Эх сурвалж

Sunday 12 May 2013

Рикотто бууцайгаар шанзалсан тахианы цээж


Орц: 4 порц

* 280 гр хөлдөөсөн бууцай, гэсгээгээд жижиглэн хэрчсэн (spinach)
* 1/2 стакан рикотто бяслаг (ricotta cheese)
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* давс
* хар перц
* 4 ш тахианы цээжний цул мах (нэг бүр нь ойролцоогоор 340 гр), арьсгүй

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Гэсгээсэн бууцайгаа шүүгээд томхон саванд хийгээд рикотто, сармис 1 амттаны халбага давс, 1/4 амттаны халбага перцтэйгээ холиж нийцүүлнэ.
  3. Тахианыхаа махыг тавцан дээр тавиад тахианы голоор уртааш нь зүснэ. Голд нь бэлтгэсэн шанзаасаа багаханг тараан байрлуулна. Тослосон тавцан дээр шанзалсан тахиануудаа өрөөд давс, перцээр амтлаад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 25-30 минут шарна.
Эх сурвалж

Wednesday 8 May 2013

Шанзаар дүүргэсэн майлзны үндэс

Орц: 6 порц

* 6 ш томхон майлзны үндэс (celery root)
* 600 гр машиндсан мах
* 50 гр будаа
* 150 гр ногоон сонгино
* 1 багц гоньд
* ½ багц гаа, минт
* 75 гр чидун жимсний тос
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Celery root-ээ арилгаад дотрохыг ухаж гаргана. Дотрохыг ухаж гаргасан торхоо багахан гурил, нимбэгний шүүстэй усанд хийнэ.
  2. Сонгино, гаа, гоньдоо жижиглэн хэрчинэ.
  3. Машиндсан мах, будаа, чидун жимсний тосонд дээрээ жижиглэн хэрчсэн ногоонуудаа нэмээд нийцүүлнэ. Давс, перц нэмж амтлана.
  4. Торхнуудаа лимон, гурилтай уснаас гаргаад шанзаар дүүргэнэ.
  5. Шанзаар дүүргэж бэлтгэсэн торхуудаа том саванд босоогоор нь өрөөд бөөрөөр нь татахуйц ус нэмээд, усанд давс нэмээд, таглан дунд зэргийн гал дээр зөөлөрч болтол нь чанана.
  6. Бэлэн болсон шанзалсан celery root-ээ таваглаад

Sunday 5 May 2013

Тоорны чанамал


Oрц:

* 1 кг тоор
* 1 амны халбага зөгийн бал
* 100 гр бор сахар
* тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Тоорыхоо доор жижиг хутга ашиглан Х маягаар зураад буцалж буй халуун усанд хийн хагас минут байлгаад арилгаж дөрөв хуваана.
  2. Саванд 1 амны халбага ус, зөгийн бал, сахар, тоор, нимбэгний шүүсээ нэмээд 10минут орчим хутган буцалгаад гал дээрээс аван хөргөөд ваниллинтай зайрмагтай сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 2 May 2013

Броколины зутан шөл

Oрц
* 4 амны халбага масло
* 680 гр броколи
* 1том сонгино
* 1 лууван
* давс, хар перц
* 3 амны халбага гурил
* 4 стакан тахианы тунгалаг шөл
* 1/2 стакан сүүн крем
Бэлтгэх нь
  1.  Маслоо хайлуулна. Броколи, сонгино, лууван, давс, хар перцээ хийгээд сонгиноо тунгалаг болтол 6 орчим минут хуурна. Гурилаа нэмээд дахин 1 минут хуурна.
  2. Шөлөө нэмээд таглалгүйгээр броколиг зөөлөртөл 15 минут буцалгана. Кремээ нэмээд шөлөө блендэрдэнэ. Халуунаар нь хатаасан талхтай сервислэнэ.
Эх сурвалж