Wednesday 31 July 2013

Жууцайтай шарсан төмстэй өндөг

Oрц:

* 4 стакан угааж хатаагаад хэрчсэн жууцай
* 3 амны халбага бэконы тос
* 3-4 ш төмс арилгаад угааж хэрчсэн
* 3 том өндөг

Бэлгэх нь:
  1. Бэконы тосоо халаана. Жууцай төмнөө нэмээд төмсөө зөөлөртөл зөөлөн гал дээр шарна.
  2. Өндгөө нэмээд хутгаад өндгөө болтол 2 минут өрчим дахин шарна. Эргүүлээд өндгөө гүйцэд болтол нь дахин 2-4 минут шараад таваглан сервислэнэ.   

Tuesday 30 July 2013

Крем бяслаган кремтэй луувантай бялуу (Carrot Cake with Cream Cheese Frosting)


Орц: нэг ш 20-23 см диаметртэй давхар бялуу

Кексэнд:

*4 ш том өндөг, өрөөний темпратурт
* ¼ стакан (60мл) ургамалын тос
* ¾ стакан (180мл) хайлуулсан бор масло эсвэл ургамалын тос
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан (280 гр) гурил
* 2 стакан (400 гр) сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking soda)
* 1 амттаны халбага синнамон
* чимх нунтаг натме мөн хадаасан цэцэг (nutmeg, cloves)
* 1 амттаны халбааг давс
* 4 стакан (375гр) үрсэн лууван
* 1/2 стакан (60гр) хатаасан шар үзэм

Фростин:

* 450 гр крем бяслаг, өрөөний темпратурт (cream cheese)
* 110 гр масло, өрөөний темпратурт
* 2-3 стакан нунтаг сахар (240-360гр), шигшсэн
* хэдэн дусал ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Хоёр хэвнийхээ ёроолд бөөрөнхийлөн тайрсан тостой цаас дэвсээд хажуу талыг маслодоод гурилдаж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар, амтлагчууд, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ. Нэг саванд өндгөө хийгээд цахилгаан холигчоор хутгаж цайвал цагаан болж өтгөртөл хутгана. Өндгөө хутгангаа тос, масло, ваниллины охио бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Гурилаа өндөгний тосны бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлээд эцэст нь үзэм, луувангаа нэмнэ.
  4. Зуурмагаа хоёр хэвэндээ хувааж хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 30-35 минут шараад гаргаад кремээ түрххээсээ өмнө хөргөнө.
  5. Кремээ хийхдээ бяслаг масло хоёроо нийцтэл нь хутгана. Нунтаг сахараа бага багаар нэмээд хөөсөрч гялалзсан өнгөтөй болтол хутгаад ваниллинаа нэмж нийцүүлнэ. Бэлдсэн кремээрээ бялуугаа чимэглээд сервислэхэд бэлэн болно.
Эх сурвалж

Thursday 25 July 2013

Гадилтай талх (banana bread)

Орц 6-8 порц

* масло, хэвээ тослоход
* 1 стакан гурил, хэвээ тослоход нэмэгдэл гурил
* 3⁄4 амттаны халбага хүнсний сода
* 1⁄4 амттаны халбага давс
* 1 стакан сахар
* 1⁄2 стакан канола тос (canola oil)
* 1⁄3 стакан buttermilk
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш бүтэн өндөг нэмэх нь 1 өндөгний шар
* 2⁄3 стакан хэрчсэн pecans эсвэл хушига
* 3 ш гүйцэд боловсорч хальс нь харласан гадил жимс

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана. Талхны хэвээ маслодоод дээгүүр нь хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, сода, давсаа холино.
  3. Өөр нэг саванд өндөг, сахар, тос, buttermilk, ваниллины охь, өндөгний шараа холино. 
  4. Хуурай орцон дээрээ шингэн орцоо нэмээд нийцүүлнэ. Бяцалсан гадил жимсээ самарны хамт нэмж нийцүүлээд бэлтгэсэн хэвэндээ хийн халаасан зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 60–65  минут шарна. Гаргаж ирээд хэвэнд нь 30 минут хөргөөд хэвнээс нь гарган зүсч сервислэнэ. 

Monday 22 July 2013

Хар чавганы тарт (plum tart)


Орц:

* 10-12 ш хар чавга
* 1 ш өндөг
* 1 стакан кексний гурил эсвэл 1 стакан гурил + 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага сахар
* 1/4 амтаны халбага давс
* 60 гр масло, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн
* 6 амны халбага сүү
* 1 /2 амттаны халбага ваниллины охь

Дээр нь:

* 40 гр масло эсвэл маргарин, хайлуулсан
* 1/2 стакан сахар
* 1/2 амттаны халбага синнамон

Бэлтгэх нь:
  1. Зухаа 200 градуст халаана. Хэрэглэх хэвээ тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар, давс, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн маслоо роботонд хийн бантангийн гурил дайтай болгож бэлтгэнэ.
  3. Өөр нэг саванд өндөг, ваниллины охь, сүүгээ холино. Бантангийн гурил шиг ширхэгтэй болсон гурилан дээрээ нэмээд нийцүүлнэ. Тостой цаас дэвссэн тавцан дээрээ тараан суурь бэлтгэнэ.
  4. Үрийг нь аваад уртааш нь хоер хуваасан хар чавгануудаа босоогоор нь байрлуулна. Өөр нэг саванд дээр нь цацах сахар, синнамоноо холиод чавганууд дээрээ жигд тараан цацаж бэлтгэнэ. Хайлуулсан маслоо мөн онцгойлон чавганууд дээрээ хуваан асгаад халаасан зуухандаа хийн 40 минут шарна. Ингэж бэлтгэсэн тартыг бүлээнээр нь зүсэн сервислэнэ.

Saturday 20 July 2013

Жууцайтай хутгаж шарсан өндөг

Орц: 6-8 порц

* 450-900 гр
* 6 ш том өндөг
* давс, перц
*3-4 амны халбага бэконий тос

Бэлтгэх нь
  1. Жууцайгаа уридчилан чанаж бэлтгэнэ.
  2. Тосоо халаагаад, шүүгээд жижиглэн хэрчсэн жууцайгаа нэмнэ. Өндгөө мөн нэмээд өндгөө болтол хутган хуурна. Таваглаад жижиглэн хэрчээд хуурсан бэконтой сервислэнэ.

Thursday 18 July 2013

Сүүн карамелтэй кекс (dulce de leche cake)

Oрц:

* 2 амттаны халбага масло
* 1 амны халбага нэмэх нь 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 1⁄2 амттаны халбага давс
* 6 өндөг, өрөөний темпратурт, шар цагаанаар нь салгасан
* 1 1⁄4 стакан сахар
* 1⁄2 стакан сүү
* 1 1⁄2 амны халбага рум (dark rum)
* 1 амны халбага ваниллины охь
* 400 гр молоко
* 1.5 стакан өтгөрүүлсэн, ууршуулсан сүү (evaporated milk)
* 1 стакан крем (heavy cream)
* 475 мл dulce de leche (сүүний карамел)

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана. 22х33 см хэв маслодоод 1 амны халбага гурилаар гурилдаж бэлтгэнэ.
  2. Үлдсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  3. Өндөгний цагаанаа томхон саванд хийн soft peaks болтол нь ойролцоогоор 2 минут хутгана. Хутгангаа сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Өндөгний шараа нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ. Шигшсэн гурилаа мөн сүүгээ сөөлжлүүлэн гурван удаад нэмнэ, нийцүүлнэ. Рум, ваниллинаа нэмж холино.
  4. Бэлтгэсэн кексний зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд халаасан зуухандаа хийн кексээ болж шаргалттал нь 30 орчим минут шараад гаргаж ирэн 30 минут хөргөнө.
  5. Молоко, өтгөрүүлсэн сүү, сүүний карамелиэ холиж нийцүүлнэ. Кексээ халуун дээр нь сэрээгээр сайтар сийчээд (ёроолд нь хүргэн) халуун бүлээн дээр нь бэлтгэсэн карамелин соусаа асгаад сайтар хөргөнө.
  6. Хүнсний скочоор хэвтэй нь бүрээд хөргөгчинд хийн хонуулаад маргааш нь гарган сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 16 July 2013

Бровни (brownies)

Орц: 9 бровни

* 8 амны халбага масло нэмэх нь хэвээ тослоход
* 55 гр хар шоколад (unsweetened chocolate)
* 1 стакан сахар
* 2 ш өндөг
* 1⁄2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан хэрчсэн хушига
* 1⁄4 стакан гурил
* 1⁄4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1.  Зуухаа 160 градуст халаана. 22х22 см хэв тослоод гурилдаж эсвэл тостой цаас дэвсгэж бэлтгэнэ.
  2.  Масло, шоколадаа жижиг саванд хийн зөөлөн гал дээр тавиж хайлуулна.
  3. Хайлуулсан масло шоколадны бэлдмэлээ гал дээрээс аваад сахараа нэмнэ. Өндөг ваниллинаа нэмээд эцэст нь хушига гурил давсаа нэмж нийцүүлнэ. 
  4. Бэлтгэсэн зуурмагаа тослосон хэвэндээ хийгээд халаасан зуухандаа хийн болтол нь 40–45 минут жигнэнэ. Хөргөөд зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 14 July 2013

Винеград (French vinaigrette)



Орц: 60 мл винеград

* 1/8 амттаны халбага далайн давс
* 1 амны халбага шери эсвэл улааан дарсны цуу (sherry эсвэл red wine vinegar)
* 1/2 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallot)
* 1/2 амттаны халбага дижон гич (Dijon mustard)
* 3-4 амны халбага чидун жимсний тос (olive oil)

Бэлтгэх нь:

1. Жижигхэн саванд давс, цуу, сонгиноо холино. 10 орчим минут амраана.
2. Гич, чидун жимсний тосоо хүчил, сонгины бэлдмэл дээрээ нэмээд нийцүүлэн хутгаад угаагаад хатааж бэлтгэсэн ногоон салатаа энэхүү винеградаараа амтлан иднэ.

Friday 12 July 2013

Шоколадтай зайрмаг

Орц

* 1 стакан сүү
* 1 стакан крем
* 110 гр хар шоколад, талыг нь үрж үлдсэн талыг нь хэрчиж бэлтгэсэн
* 1/3 стакан нэмэх нь 2 амны халбага какао
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан сахар
* 5 ш өндөгний шар

Бэлтгэх нь
  1. Томхон саванд хүйтэн усанд мөс хийж бэлтгэнэ.
  2. Өөр нэг саванд ус хийн буцалгана.
  3. Өөр нэг саванд сүү, крем, какаогоо холино. Энэ бэлдмэлээ дунд зэргийн гал дээр тавиад хэрчсэн шоколадаа (55 гр) нэмнэ.
  4.  Өөр нэг саванд өндөгний шараа сахартайгаа (төмөр саванд) цайрч нийцтэл нь хутгана.
  5. Халаасан сүүнийхээ бэлдмэлийг хутгаж цайруулсан өндөгний шар сахарын холимог руугаа хутгангаа бага багаар нэмж нийцүүлнэ. 
  6. Дээрх бэлдмэлээ буцалж буй устай саван дээрээ суулган 77 градуст хүртэл хутган халаана. 
  7. Зайрмагны бэлдмэл халаад өтгөрөөр савтай нь авч мөстэй усан дээр мөн савтай нь суулган мөн хутгангаа хөргөнө. Ваниллины охио нэмж нийцүүлээд хөргөгчинд хийн 3 цаг байлгана.  
  8. Хөргөсөн бэлдмэлээ зайрмагны машинд хийн машиныг зааврын дагуу ажиллуулна. Гаргахаасаа 2-3 минутын өмнө үрсэн шоколадаа нэмнэ. Бэлэн болсон зайрмагаа гүехэн таглаатай хуванцар саванд хийн хөлдөөгчинд хийн 5 цаг байлгаад сервислэнэ. 
* Зайрмагны машингүй тохиолдолд хөлдөөгчинд хийн 1 цаг орчим байлгаад гаргаж ирэн цахилгаан холигчоор микдердэнэ. Энэ процессийг дахин 1-2 давтаад бэлэн болсон зайрмагаа хөлдөөгчинд хийн мөн хамгийн багадаа 5 цаг хөлдөөгөөд хэрэглэж болно.

Wednesday 10 July 2013

Луувантай талх (carrot bread)

Орц:

* 3/4 стакан сахар
* 1/4 стакан бор сахар
* 3/4 стакан наран цэцгийн тос (sunflower seed oil)
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбгаа хүнсний сода
* 1 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 2 ш өндөг
* 1 чимх давс
* 1 стакан үрсэн лууван
* 1/2 стакан бяцалсан пикан самар (pecans)
*  1/2амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 гградуст халаана. Талхны хэвээ маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Том саванд тос сахараа холино. Гурил, хөөлгөгч нунтаг, сода, синнамон, давсаа шигшин нэмнэ.
  3. Өндгөө хутгаж бэлтгэнэ. Зуурмаг руугаа нэмээд нийцүүлнэ. 
  4. Лууван, ваниллин, самараа зуурмаг руугаа нэмж нийцүүлээд тослосон хэвэндээ хийнэ.
  5. Халаасан зуухандаа хиьн 60 минут болгоод гаргаж хөргөөд хэвнээс нь гарган зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Monday 8 July 2013

Крем бяслагтай фростинтой гадилтай бялуу

Орц:

* 1 1/2 стакан нухсан гадил жимс
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 3 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 3/4 стакан масло, зөөлрүүлсэн
* 2 1/8 стакан сахар
* 3 ш том өндөг
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан buttermilk

Frosting

* 1/2 стакан масло, өрөөний төмпратурт
* 225 гр крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 3 1/2 стакан нунтаг сахар (icing sugar)
*  хэрчсэн хушига, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 135 градуст халаана. 22.8х33 см хэв маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Жижиг саванд банана, нимбэгний шүүсээ холино.
  3. томхон саванд масло сахараа хийн цайртал нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ. Ваниллинаа нэмж нийцүүлнэ.
  4. Гурилаа давс содатайгаа холино. 
  5. 3 номерт бэлтгэсэн бэлдмэл дээр нэг гурил нэг buttermilk маягаар сөөлжлүүлэн нэмж нийцүүлнэ.
  6.  Гадилаа нэмж нийцүүлнэ. Тослож бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь цаг орчим жигнэнэ.
  7. Болсон кексээ зуухнаасаа гаргаад шууд хөлдөөгчинд хийн 45 минут байлгана. Ингэснээр кекс маань их чийглэг зөөлөн болно.
  8. Фростингийхоо масло, крем бяслагийг нийцүүлнэ. Ваниллины охио нэмнэ. Нунтаг сахараа нэмээд бага хурд дээр нийцүүлээд хурдыг нь нэмэн жигдэртэл нь хутгана.
  9. Болсон кремээ хөргөсөн кексэн дээрээ жигд тараан түрхээд хэрчсэн хушигаар чимэглэн сервислэнэ.

Эх сурвалж

Friday 5 July 2013

Гүзээлзгэнтэй ризотто (strawberry risotto)


Орц: 4 порц

* 3 стакан тахианы тунгалаг шөл
* 1 стакан гүзээлзгэнэ угаагаад ишийг авсан
* 2 амны халбага масло
* 1 стакан будаа (arborio rice)
* 1⁄4 стакан цагаан дарс
* 3⁄4 стакан үрсэн пармежан бяслаг (parmigiano-reggiano)
* давс, перц

Бэлтгэх нь:
  1. Тахианы тунгалаг шөлөө буцалгана. Гүзээлзгэнээ нэмээд 30 секунд байлгана. Гүзээлзгэнээ шүүж аваад блендэрдэж нухаш болгоно. Тахианы тунгалаг шөлөө гал дээрээс авна.
  2. Томхон хайруулын тавганд маслоо хайлуулна. Будаагаа нэмээд 1 минут байнга хутган хуурна. Дарсаа нэмээд ууршитал нь хуурна. Дарсаа ууршихаар шөлнөөсөө нэг удаад 1⁄2 стаканаар будаа руугаа нэмэн нэмэх бүрдээ шөлийг ширгэтэл хутгаад дахин тал стаканыг нэмнэ. Энэ маягаар бүх шөлийг дуусч будааг болтол 25 орчим минут хуураад ризоттогоо гал дээрээс авна.
  3. Гүзээлзгэний нухаш бяслагаа нэмж нийцүүлээд давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 2 July 2013

Жигнэж болгосон Sea bass



Орц:

* 1 кг seabass, fillet болгож янзалсан
* 4 ш улаан лооль
* 100 гр мөөг
* 2 хумс сармис
* 1 амны халбага цагаан дарс
* 2 үсэм нимбэг
* 1 амны халбага масло
* 2 амны халбага улаан лоолийн соусм кетчүп
* 3 ш халуун хогоон чинжүү
* 5-6 мөчир яншуй
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Улаан лоолио үрнэ. Мөөгөө лимонтой усанд байлгана.
  2. Гүнзгий халуунд тэсвэртэй саванд загасаа өрнө. Дээр нь үрсэн улаан лооль, мөөгөө тараан тавина. Сармис, дарс, улаан лоолийн соус, давс, хар перц, үрийг нь аваад хэрчсэн ногоон чинжүү, жижиглэн хэрчсэн янщуй, хайлуулсан маслоо нэмээд нимбэгээ хамгийн дээр нь байрлуулна.
  3. 170 градуст халаасан зууханд хийн 20 минут болгоод халуунаар нь таваглан сервислэнэ.

Monday 1 July 2013

Ил гал дээр шарсан халиар (ramp)

Орц:

* 32 ш жууцай
* 2 амны халбаа чидун жимсний тос
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Жууцайгаа угаагаад үндэстэй бол үндэсийг нь авч бэлтгэнэ. 
  2. Саванд хатаасан жууцайгаа нэмээд тосо хийж сайтар эргүүлж тойруулан тосоор бүрнэ.
  3. Дөл болсон ил гал дээр тараан тавиад таглан 5 минут болгож зөөллөнө. Болсон жууцайгаа таваглаад хүсвэл багахан оливийн тос нэмж түрхээд сервислэнэ. 
Эх сурвалж