Wednesday 6 November 2013

Бровние

Орц:

* 185 гр масло
* 185 гр хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 том өндөг
* 275 гр сахар

Бэлтгэх нь
  1. Масло хар шоколадаа жижиг шилэн саванд хийгээд устай саван дээр суулган шоколад маслоо хайлуулна.
  2. Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ,
  3. Өндөг сахараа 3-8 минут миксердэж өтгөн цагаавтар болгоно. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ бага багаар өндгөн зуурмаган дээрээ нэмээд fold in хийж нийцүүлнэ.
  4. Гурилаа мөн адил fold in техник ашиглан нийцүүлнэ. Ширүүн хутгавал өндөгний хөөс бууж бровние хөөхгүй тул их зөөлөн хутгах хэрэгтэй.
  5. Сүүтэй болон цагаан шоколадаа хэрчиж бэлтгэнэ.
  6. Зуурмагтаа мөн болгоомжтойгоор нэмээд тослож бэлтгэсэн 20 см хэвэнд хийнэ.
  7. Халаасан зуухандаа хийн бровниегоо болтол нь 25 орчим минут жигнээд гарган хэвэнд нь хөргөнө. Бровниегоо хөрөхөөр нь зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 2 November 2013

Цагаан талх

Орц:

* 1 1/8 стакан бүлээн ус
* 2 3/4 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч
* 1 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Усандаа сахар дрожоо хийн 5 минут байлгаж малгайлуулна.
  2. Гурилаа давстайгаа холино.
  3. Гурилаа хөөс үүссэн усаараа зуурна. 15 орчим минут нухаж нийцүүлнэ. Талхны гурил багахан нь авааад татахад сунадаг болсон байна.
  4. Зуураад нийцүүлсэн гурилаа тослоод зуурсан савандаа хийн таглаад халуун дулаан газар байлгаж 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  5. Хөөсөн гурилаа дахин нэг нухаад талхны хэвэнд байрлуулна.
  6. Хөөн 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  7. Зуухаа 175 градуст халаана. Хөөсөн талхаа хийгээд болж шаргалттал нь 30-35 минут шарна.
Эх сурвалж 

Friday 1 November 2013

Яргай загасны махан котлет

Орц: 20-24 ш

* 700 гр яргай
* 60 гр ногоон сонгино
* 35 мл чидун жимсний тос
* 2-3 мөчир tarragon
* 1 ш лимоны үрсэн хальс
* 2 ш өндөг
* давс
* хар перц
* хатаасан талхны үйрмэг

Бэлтгэх нь:

1. Загасны махаа иртэй хутгаар жижиглэн хэрчинэ. Шинэхэн сонгино, tarragon-аа жижиглэн хэрчээд лимоний хальс, өндөгний хамтаар нэмнэ. Давс перцээр амтлана.
2. Талхны үйрмэг бага багаар нэмж хэлбэрт оруулж болохуйц болгоно.
3. Энэхүү бэлдмэлээсээ 10-12 см хэмжээтэй 20-25 котлет бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн котлетуудаа жигнээд (хүсвэл тосгүй наалддаггүй хайруулын тавганд шарж болно.) салса вэрдэ эсвэл tarragon-тай төмсний нухаштай сервислэнэ.

tarragon-тай төмсний нухаш

Орц:

* 1 кг төмс
* 300 мл сүү
* 2 мөчир tarragon
* 1ш сонгино
* масло
* давс

Бэлтгэх нь:

1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчинэ. Давстай усанд хийн хааяа хааяа хутгаж зөөлөртөл нь чанана.
2. Өөр нэгэн саванд сүүгээд сонгино, tarragon хамтаар буцалгана. Хөөрсөн сүүгээ салгаад жижиглэн хэрчсэн сонгино, tarragon амтыг илүү хурц болгохын тулд 30 орчим минут амраана. Болсон төмсөө шүүгээд шүүж сонгино, tarragon-с ангижруулсан сүүгээ нэмэн нухна.
3. Нухсан төмсөө давс маслоор амтлана.