* 3 ш том эсвэл 7-8 жижгэвтэр төмс, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 стакан утсан гауда бяслаг, үрсэн
* 1 1/2 стакан сүүн крем (heavy whipping cream)
* давс, перц
Бэлтгэх нь
- Зуухаа 175 градуст халаана.
- Төмсөө нимгэлэн хэрчээд (мандолин эсвэл food processor ашиглан хэрчвэл жигд болно) бяслаг, крем, төмсөө холиод давс перцээр амтлана.
- 22х33 хэвийг тослож бэлтгэнэ. Амталсан төмсөө жигд тараан тавиад (2.5 см орчим зузаантай) мөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 1 цаг болгоно.