Wednesday 29 February 2012

Цитрон цай (Юужа чай)


Орц:

* 4 ш цитрон (citrons), цитроны оронд 4 ш жүрж, 5 ш нимбэг эсвэл ногоон нимбэг (lemons or limes), 2 жижиг бирсүүт жүрж (grapefruit) зэрэг цитрусны төрлийн жимсүүдийг хэрэглэж болно
* хагас стакан зөгийн бал
* 1 1/2 стакан сахар

Бэлтгэх нь:

  1. Жимснүүдээ угаагаад арилган цагаан эдийг салгаад үрийг гаргаж бэлтгэнэ.  
  2. Хальсаа нимгэлэн хэрчээд, цагаан эдийг нь салгаж бэлтгэсэн жимсээ хумс хумсаар нь салгаж өгнө.
  3. Жимс болон хальсан дээрээ сахараа нэмээд хутган нийцүүлээд таглаж өрөөний темпратурт сахарыг хайлтал 4 орчим цаг байлгана.
  4. Эцэст нь зөгийн балаа нэмээд таглаатай шилэн саванд цайгаа хийгээд сайтар таглан хөргөгчинд 7 хоног байлгаад хэрэглэхэд бэлэн болно.
  5. Ингэж бэлтгэсэн цитроны цай жимсний чанамал маягтай болдог бөгөөн нэг амны халбагийг нэг аяга халуун эсвэл хүйтэн усанд уусган хэрэглэнэ.
Эх сурвалж

Wednesday 1 February 2012

Шоколадтай маффин


Орц:

* 2 стакан гурил
* 1/2 стакан сахар
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 3/4 стакан сүү
* 1/3 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 3/4 стакан шоколад (semi-sweet chocolate chips)
* 3 амны халбага цагаан сахар
* 2 амны халбага бор сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халаана. Маффингийн 12 хэв тослож бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд гурил, 1/2 стакан сахар, хөөлгөгч нунтаг, шоколад, aдавсаа холиж нийцүүлнэ.
  3. Өөр нэг жижиг саванд сүү, өндөг, тосоо холиж нийцүүлнэ. Хуурай, шингэн холицоо холиж нийцүүлнэ.
  4. Хэв бүрээ 2/3 стакан зуурмагаар дүүргэнэ. 3 амны халбага цагаан сахараа 2 амны халбага бор сахартай холиж нийцүүлээд хэвэнд хийж бэлтгэсэн зуурмагууд дээрээ цацна.
  5. Халаасан зуухандаа хийн маффинг болж шаргалттал 20-25 минут шарна. Болсон маффингаа хэвнээс нь гаргахаасаа өмнө 1 минут хөргөөд хэвнээс нь гарган халуун бүлээс эсвэл хүйтнээр нь сервислэнэ.
Эх сурвалж