Thursday 25 September 2008

Тахианы тунгалаг шөл


Орц:

* 2 кг орчим тахианы яс
* 1 ш том сонгино, 4 хуваасан
* 4 ш том лууван, арилгаад 2-3 хуваасан
* 4 гожгор celery
* 1 ш leek, зөвхөн цагаан хэсгийг уртааш нь 2 хуваасан
* 10 ш шинэхэн ганга
* 10 ш шинэхэн яншуй, ишний хамтаар
* 2 ш лаврын навч
* 8-10 ш бөөрөнхий хар перц
* 2 хумс сармис, бүтнээрээ
* 7-7.5 л хүйтэн ус

Бэлтгэх нь:
  1. Тахианы яс, ногоо, амтлагчуудаа томхон саваннд хийнэ. Буцалтал нь ширүүн гал дээр байлгаж байгаад буцлангуут нь нитгэлийг нь хамж аваад галаа зөөллөнө.
  2. Эхний цагт 10-15 минут дутамд эргэж нитгэл байвал хамна. Дараагийн 2 цагийн турш цаг тутамд 2 удаа эргэж нитгэл байвал хамж хаяна. Шөл нь ширгэж яс, ного зэрэг орц ил гарсан байвал ногоо ясыг далд ортол халуун ус нэмнэ. Таглалгүйгээр 6-8 цаг зөөлөн гал дээр буцалгана.
  3. 6-8 цагийн дараа шөлөө шүүгээд шууд хөдөөгчинд эсвэл мөстэй усанд хийж хөргөнө. Хөргөгчинд хийж хонуулаад, царцсан тосыг хагалж хаяна.
  4. Ингэж бэлтгэсэн шөлөө таглаатай саванд хийн хөргөгчинд 2-3 хоног хадгалж болно. Эсвэл хөлдөөгчинд хийж 3 сар хүртэл хадгалж болно. Хэрэглэхдээ 2 минутын турш буцалгаад бусад орцон дээрээ нэмнэ. Будаа агшаахдаа, шөлөнд, сүмсэнд хэрэглэхэд тохиромжтой.

No comments: