Sunday 31 July 2011

Шоколадан соустай Чурро (Churros con chocolate)

Орц: 8 порц

* 250 мл ус
* 100 гр давсгүй масло
* 1 стакан гурил
* 1/4 амттаны халбага давс
* 3 ш өндөг
* шарахад тос
* 1/2 гр нунтаг сахар (icing sugar)
* 200 гр хар шоколад (dark chocolate)
* 250 мл сүү

Friday 22 July 2011

Жигнэсэн эрдэнэшиш (Steamed corn)

Орц:

* эрдэнэшиш
* масло
* давс

Бэлтгэх нь:
  1. Жигнүүрний доорх савандаа багахан ус хийн буцалгана.
  2. Жигнүүрэн дээр цэвэрлээд угаасан эрдэнэшишээ нэг эгнээ өрөөд (хүсвэл 2-3 хувааж бэлтгэнэ) буцалж буй устай жигнүүрний суурин дээрээ байрлуулна.
  3. Эрдэнэшишээ болтол нь 20 орчим минут жигнээд болохоор нь хоёр халбага эсвэл гал тогооны чимхүүр ашиглан гаргаад масло давсаар амтлаад халуунаар нь сервислэнэ.

Tuesday 19 July 2011

Тоортой мөстэй цай

Орц:

* 3 л тоорны шүүс
* 1 стакан сахар
* 2 л цай
* 1/4 стакан нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлээд аягалан мөстэй сервислэнэ.
Зүүлт:

* Ингэж бэлтгэсэн тоортой цай бэлэн савласан цайг бодоход арай өтгөн болдог юм билээ.

Эх сурвалж

Friday 15 July 2011

Цагаан шоколадатай маффин

Орц:

* 2
стакан гурил

* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 340 гр шоколад
* 4 амны халбага давсгүй масло, өрөөний темпратурт
* 1 ш өндөг, өрөөний темпратурт
* 3/4 стакан сахар
* 3/4 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд гурил хөөлгөгч нунтаг, давсаа холин нийцүүлнэ.
  2. 110 гр шоколадаа маслоны хамтаар шилэн саванд хийгээд багахан устай өөр нэг саванд дээр савтай нь тавин (double boiler) хайлуулна.
  3. Өөр нэг саванд өндөг, сахараа хутган нийцүүлнэ. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ нэмнэ нийцүүлнэ. Сүү ваниллины охио нэмнэ.
  4. Модон халбага ашиглан үлсэн шоколадаа жижиглэн хувааж нэмээд эцэст нь хуурай орцуудаа нэмнэ.
  5. Зуухаа 190 градуст халаана. Маффингийн хэвнүүдийг тослоод зуурмагнаасаа хэвнийхээ 3/4 татахуйцаар хийнэ. Халаасан зуухандаа хийн шаргалтаж шүдний чигчилүүрийн шалгуураар шалгахад болтол ойролцоогоор 25 минут шарна.
  6. Болсон маффингуудаа хэрээсэн төмөр дээр гарган 10 минут хөргөөд хэвнээс нь гарган дахин 5 минут хөргөөд сервислэнэ.

Tuesday 12 July 2011

Жирэмсэний үед зөв хооллох

Жирэмсэн эхийн өдөр дутмын хүнс тодорхой хэмжээний ураг, кальц, төмөр болон фоликсийн хүчлийг агуулж байх нь эхийн эрүүл мэнд, ургийн зохистой хөгжилд нэн чухал байдаг.
  • Уураг (Protein): Ураг болон эхэсийн зохистой хөгжилд
  • Кальц (Calcium): урагийн эрүүл өсөлт, хөгжилд
  • Төмөр (Iron): ургийн цусны хэрэгцээг эхэд цус багадалт үүсгэлгүйгээр хангахад
  • Фоликсийн хүчил (Folic acid): урагийн spina bifida, anencephaly г.м нугас тархины гэмтэл, гажигтай төрөх магадлалыг багасгахад
Талх, будаа, гоймон зэрэг гурил гурилан бүтээгдэхүүн (Bread, Cereal, Rice, And Pasta): өдөрт 9-11 порц

Эдгээр төрлийн хүнс нь нүүрс ус (carbohydrate) агуулдаг бөгөөд нүүрс ус нь эхийн бие болон ургийн өсөлтийг энергиэр хангана. Хивэгтэй талх, хивэгтэй гоймон зэргээр (Whole-grain) энэ төрлийн хэрэгцээгээ хангавал нүүрс уснаас гадна фоликсийн хүчил болон төмөрөөр хангагддаг давуу талтай. 1 зүсэм талх, 1/2 стакан агшаасан будаа эсвэл гоймон 1 English muffin 1 порцтой тэнцэнэ.

Хүнсний ногоо
(Vegetables): өдөрт 4-5 порц

Хүнсний ногоонууд A, C витамин, фоликсийн хүчил, төмөр, магнезиумаар баялаг байдаг. Өдөр бүр хамгийн багадаа 2 порц навчлаг ногоон ургамал (бууцай, Swiss chard, kale, purslane, салат навчнууд г.м) хүнсэндээ хэрэглэж байвал сайн. Учир нь навчлаг ногоон ургамалууд тослог багатай, нэг калорид оногдог уураг өндөртэй, төмөр, кальц, файбер (fiber) өндөртэй 1 стакан болгосон эсвэл түүхий навчлаг ногоо, 3/4 стакан ногооны шүүс, 1/2 стакан хэрчээд болгосон эсвэл түүхий ногоо 1 порцтой тэнцэнэ.

Жимс (Fruit): өдөрт 3-4 порц

Жимснүүд витамин A болон C, кали (potassium), файберээр (fiber) баялаг байдаг. Боломжтой бол лаазалсан хөлдөөсөн бус шинэхэн жимс болон шинэхэн жимсний шүүс сонгон хэрэглэж байвал сайн. С витаминаар баялаг хүччиллэг жимс (нимбэг, бирсүүт жүрж г.м), гуа (melon), berries ахиухан хэрэглэвэл сайн. 1 ш дунд зэргийн бүхэл жимс (гадил, алим, жүрж г.м), 1/2 стакан хэрчээд хөлдөөсөн, лаазалсан жимс, 3/4 стакан жимсний шүүс 1 порцтой тэнцэнэ.

Сүү, тараг, бяслаг (Milk, Yogurt, And Cheese): өдөрт 3 порц

Сүү, сүүн бүтээгдэхүүн уураг, кальц, фосфорыг агуулдаг бөгөөд тослог багатай сүү сүүн бүтээгдхүүн тослотой бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээний кальц болон уураг агуулдаг мөртлөө тослог багатай (таргалуулдаггүй) байдаг тул тослог багатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэвэл сайн. 1 стакан сүү эсвэл тараг, 40 гр натурал бяслаг (Бяслагтай жорууд болон зарим нэг бяслагны жор энд), 6 processed бяслаг 1 порцтой тэнцэнэ.

Мах, тахиа, загас, хатаасан буурцаг, өндөг, самар (Meat, Poultry, Fish, Dry Beans, Eggs, And Nuts): өдөрт 3 порц

Энэ бүлэгт хамрагдах хүнснүүд B витамин, цайр, төмөр, уургаар баялаг байдаг. 60-90 гр болгосон мах, тахиа, загас (гахай, тахиа, үхэр, загасны махтй жорууд энд), 1/2 стакан болгосон буурцаг (буурцагтай жорууд энд), 1 ш өндөг, 2 амны халбага газрын самарны нухаш 1 порцтой тэнцэнэ. Жирэмсэний үед хэт таргалахгүйн тулд өөх тос багатай мах сонгож хэрэглэх нь зүйтэй.

Өөх, тос, амттан (Fats, Oils, And Sweets): бага хэмжээгээр

Эдгээр нь ихэнхдээ дан калори (тэжээллэг чанар багатай эсвэл ер үгүй) байдаг тул бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Энэ багт масло, маргарин, салатны соуснууд, элдэв тоснууд болон амттангууд орно.

Эх сурвалж

Saturday 2 July 2011

Honeycomb


Орц:

* 1½ стакан сахар
* 1/3 стакан эрдэнэшишийн сироп эсвэл сахарын уусмал (liquid glucose)
* 2 амны халбага зөгийн бал
* ¼ стакан ус
* 2 амттаны халбага сода (bicarbonate of soda)

Бэлтгэх нь:
  1. Өндөрдүү саванд сахар сахарын уусмал зөгийн балаа нэмээд сахараа уустал халаана.
  2. Шаргалтаж карамелжтэл 15 орчим минут буцалгана.
  3. Энэ зуур хэвээ бэлтгэнэ. 20x30 хэвэнд тостой цаас эсвэл мөнгөн цаас давхарлан тавиж бэлтгэнэ.
  4. Содагаа сайтар шигшиж бэлтгэнэ. Сахараа хайлаад шаргатаад ирэхээр содагаа нэмж нийцүүлэн хутгаад (содагаа хийнгүүт бэлдмэлийн өнгө цайрч хөөсөрч эхлэнэ) бэлтгэсэн тавцан руугаа хийн хөргөөд хугалан сервислэнэ.

Friday 1 July 2011

Тоорны шүүс (peach nectar)

Орц:

* 2 стакан хальслаад жижиглэн хэрчсэн тоор
* 1 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Барихад хэт хатуу биш тоор сонгоод буцалж буй усанд дүрэн хагас минут байлгаад шүүн гаргаж мөстэй усанд сойно. Ингэж бэлтгэсэн торнууд хальснаасаа амархан салдаг. Хальслаж бэлтгэсэн тоорнуудаа үрийг нь аваад жижиглэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Тоор усаа блендэрт хийн ширхэггүй болтол нухана. Хүсвэл шүүгээд шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.
Эх сурвалж