Saturday 22 November 2008

Тortilla



Орц:

* 2 стакан эрдэнэшишийн гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг (хүсвэл)
* 1 1/2-2 стакан халуун ус
* 1/4 амттаны халбага давс (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Гурилаа давс хэрэглэх бол давстайгаа холино. Тортияагаа хөөлгөхийг хүсвэл хөөлгөгчөө бас нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. Халуун усаа нэмээд гурилаа зуурна.
  2. Зуурч бэлтгэсэн гурилаа 5 минут орчим амраагаад голфийн бөмбөг хэртэйг тасдаж аваад tortilla хэвлэгчний завсар хийн хэвлэнэ. Энэхүү зуурмагнаас ойролцоогоор 16-18 тортияа гардаг.
  3. Хайруулын тавгандаа тос хийлгүйгээр халааж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн тортияагаа тосгүй хайруулын тавганд хийн зөөлөн гал дээр хайрна.

Гурилаар бэлтгэх нь:

Орц:

* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 4-6 амны халбага ургамалын тос (vegetable shortening)
* 1 1/4 стакан халуун ус

Бэлтгэх нь:
  1. Хуурай орцуудаа томхон саванд хийн холиж бэтгэнэ.
  2. Ургамалын тосоо нэмээд холиж нийцүүлнэ.
  3. Бүлээн усаа бага багаар нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа хэдэн минут нухаж эвлүүлнэ. Сувиад 12 тэнцүү хуваана. Чийгтэй алчуураар бүтээн хамгийн багадаа 10 минут амраана.
  4. Гурилаа бага зэрэг хуурай гурил цацсан тавцан дээр тавин илдэнэ. Хайруулын тавгаа тосгүйгээр халаагаад тортияагаа хайрна.
Зүүлт

* Тортияа нь хэд хэдэн Мексик хоолны түүхий эд юм. Тортияаг гурвалжилан хуваагаад их тосонд шарж чипс, шарсан чипсэн дээрээ улаан лоолийн соустай бэлтгэсэн мах жоохон асгаад, бяслаг тавиж хайлуулаaд nachos, дотор нь элдэв хуурсан мах ногоo, бяслаг хийж ороогоод буррито (burrito), голд нь бяслагны хажуугаар болсон мах, тахиа эсвэл ногоо хавчуулан шараад quesadilla, голд нь бага зэрэг тахиа эсвэл мах хийн хуйлаад шажигнуур болгож шараад Taquito ил гал дээр шарсан мах, тахиа зэргийг дээр нь тавин нугалахад fajita, аяган хэлбэрт оруулан шараад дотор нь элдэв ногоов навч, огурцы, лооль хийж Taco salad бэлтгэнэ.

5 comments:

orchlon said...

thanks, odoo turshij uzlee, yum yum :DD

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Туршиж үзчихээд хэр болсоноо чавал дуулгаарай, туршисанд таанкс :)

orchlon said...

goyo boljilee, :DD
harin zuurchiih uedee ymarhu dough boloh estoin bol geel joohon ergelzsen, kk
odoo dahiad hiij idlee, hehe [ortsuuda harkeel drop by-dsiin]

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ, за дахиад амжилт тэгвэл

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Гурилан тортиллаг туршив. Эндхийн гурил нь ус муу даадаг болохоор нэг стакан ус хангалттай байна лээ. Таван амны халбага тос хэрэглэсэн. Турших хүн байвал амжилт...