Tuesday 9 September 2014

Зуккинитай талх

За ганц нэг жор туршаад эхэлсэн, зав гараад (сүүлийн 3 жилд 2 хүүхэдтэй болчихсон чинь анхны маань baby, блог маань жоохон хаягдаад байна ойлгоорой, жор орохыг хүлээдэг хардаг нэг нь уучлаарай) :D
Намар болоод ногооны үзэсгэлэн хаа сайгүй нээгдээд сайхан байна. Хадгалж даршилж хөлдөөж болдоггүй ногоонуудыг хэрэглээгээ мэдэхгүй ихээр авчихаараа элдэв жор хайгаад туршаад ходоодондоо хадгалах арга хэмжээ авч байна.

Орц:

* 2 стакан үрсэн зуккини

* 3 ш өндөг

* 1 3/4 стакан сахар

* 1 стакан ургамалын тос

* 2 стакан гурил

* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг

* 2 амттаны халбага хүнсний сода

* 2 амттаны халбага синнамон (корица)

* 1 амттаны халбага давс

* 2 амттаны халбага ваниллины охь

* 1 стакан хэрчсэн самар

Бэлтгэх нь
  1. Үрсэн хулуундаа багахан давс цацаад нэг саван дээр шүүрэн дотор (илүүдэл усыг гадагшлуулах зорилгоор) байрлуулна.
  2. Зуухаа 175 градуст халаана.
  3. Дунд зэргийн саванд өндөг, сахарм тосоо холиод нийцүүлнэ,
  4. Хуурай орцоо нэмээд хутгаж нийцүүлнэ. 
  5. Хулуугаа нэмнэ. Хутгана.
  6. Маслодоод гурилдсан 2 талхны хэвэнд тэнцүү хэмжээтэй хувааж хийгээд болж шаргалттал нь цаг орчим шарна.

Monday 7 July 2014

Brigadeiro

За саяхан food network сувгаар unique sweets нэвтрүүлгийг үзэж байгаад сурсан амттан/чихэр болох Brigadeiro-г танилцуулья. Хийхэд маш юм билээ..

Орц

* 1 лааз молоко
* 3 амны халбага хуурай какао
* 1 амны халбага масло
* sprinkles, зорсон самар, кокос, нунтаг какао 

Бэлтгэх нь
  1. Молокогоо задлаад наалддаггүй саванд хийнэ, Масло какаогоо нэмээд зөөлөн гал дээр байнга хутган өтгөртөл нь ойролцоогоор 8-10 минут буцалгана.
  2. Бэлэн болсон бэлдмэлээ хэсэг хөргөнө. Жижиг халбагаа таслах авцх масло эсвэл цацдаг тос нялцан алгандаа бөөрөнхийлөөд спринкл зорсон самар кокос какао гээд хүссэн чимэглэх орцондоо өнхрүүлээд бэлэн болсон бригадэйрогоо таарсан цаасан аяганд суулгаж өгнө.
Эх сурвалж


Wednesday 18 June 2014

Төмс халиарны шөл

Орц:

* 4-6 зүсэм бэкон
* 4 стакан угааж цэвэрлээж жижиглэн хэрсэн төмс
* 4-5 стакан жижиглэн хэрчсэн халиар (ramp)
* 3 амны халбага гурил
* 4 стакан тахианы тунгалаг шөл
* 1 стакан сүүн крем
* давс перц

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд жижиглэн хэрчсэн бэконоо хуурна. Бэконоо шүүж гаргаад төмс халиараа нэмнэ. Гурилаа нэмээ гурилаа уустал хутгана.
  2. Шөлөө нэмнэ. Давс перцээр амтлаад төмсөө зөөлөртөл буцалгана. Кремээ нэмж халаагаад таваглан хуурсан беконээр чимээд сервислэнэ. Хүсвэл блендэрдэн зутан шөл бэлтгэж болно.

Гишүүнэ буюу айраг (Rhubarb)

За нөгөө айраг/ гишүүнэ гээд уул хадаар явахад элбэг байдаг ургамал чинь их ид шидтэй нь батлагдсан гэнэ. Би нь саяхан хэдэн кг гишүүнэ аваад крамбл бас чанамал хийв. Ер нь өөр олон төрлөөр ашиглаж болдог юм билээ.

"Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.
Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн эм болдог юм байна." гэнэ шүү. Эх сурвалж. https://www.facebook.com/zaluusiintov/photos/a.626172874098357.1073741827.625785784137066/712136258835351/?type=1&theater

Би нь бид органик гээд органик цай нухаш Монголд тариалсан элдэв ногоонууд зардаг дэлгүүрээс кг-г нь (тариалаад түүгээд угаасан зөвхөн иш хэсгийг) 3.750 төгрөгөөр авч хэрэглэсэн шүү. Мөн миний уншиж мэдсэнээр навч нь хортой байдаг юм гэсэн. Эцэст нь түүж байгаа нь энэ гээд үндэсээр нь зулгаагаад хаячихав аа, хутга эсвэл хайч авч яваад үндсийг нь үлдээгээд зүсээд тайраад аваарай.. Удахгүй туршссан туршаагүй ганц гурван жор оруулна. Stay tuned :D

Wednesday 16 April 2014

жууцайтай ризотто

Орц:

* 1/2 стакан рикотто бяслаг
* 2 амны халбага chives
* 1 амны халбага яншуй (parsley)
* 2 амны халбага оливийн тос
* 24 ш жууцай (ramps)
* 6 амны халбага масло
* 1 стакан цагаан хуурай дарс
* 5 стакан ногооны тунгалаг шөл
* 1 1/2 стакан цагаан будаа (risotto style rice)
* 1 үрсэн пармежан бяслаг
* 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс
* 1 амттаны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь
  1. Томхон саванд ус буцалгана.
  2. Нэг аяганд рикотто бяслагаа тал мангир, тал яншуйтайгаа холино. Ризоттогоо бэлэн болтол хөргөгчинд хийн хадгална.
  3. Халиарнаасаа 8г ялгаж авч үлдээгээд үлдсэнийг нь цагаан ногооноор нь хуваан ногоон хэсгийг нь буцалж буй усандаа дүрэн 45 сек байлгаад шүүж авна. Шүүж авсан халиараа хүйтэн усанд сойно. Халиараа багахан устай блендэрдэж бэлтгэнэ.
  4. Халаасан хайруулын тавганд 4 амны халбага маслоо оливийн тостойгоо хийнэ. Масло хайлаад тос халахаар жижиглэн хэрчсэн халиарны цагаан хэсгийг хийн хуурна.
  5. Будаагаа нэмнэ. Шаргалттал нь хааяа хааяа хутган 3 орчим минут хуурна. Виногоо нэмээд хутгангаа ихэнх виног ширгээнэ. Тунгалаг шөлнийхөө такыг нэмээд дахин хутгангаа болгоно. Дахин 2 стакан шөлөө нэг нэгээр нь нэмээд шөлийг будаа уутал хутгана.

Saturday 12 April 2014

Жууцайны зутан шөл


Орц:

* 450 гр жууцай (ramps)
* тал сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан перц
* 2 амны халбага ургамалын тос
* 1/3 стакан хуурай цагаан дарс
* 3 1/2 стакан давсгүй тахиаы тунгалаг шөл
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmigiano-Reggiano)
*  2 амны халбага масло

бэлтгэх нь
  1. Үзүүрийн цагаан хэсгийг зүсч авна. Ногоон хэсгийг угаагаад 3 стаках хэртэй хэрчиж бэлтгэнэ. Ягаан болон цагаан булцуу хэсгийг бас нимгэлэн хэрчиж бэлтгэнэ, 
  2. Цагаан хэсэг болон сонгино цагаан перц 1/2 амттаны халбага давсаа халаасан тосон дээр нэмээд зөөлөртөл нь 10 орчим минут хуурна.
  3. Дарсаа нэмээд галаа багасган хааяа хааяа хутгаж дарсыг ширгэтэл буцалгана. Шөлөө нэмээд таглааг нь хагас таглаад дахин 20 минут буцалгана. Ногоон хэсгийг нэмээд дахин 1 минут буцалгана.
  4. Шөлөө хэдэн хэсэг хуваан блендэрдээд шүүж өөр нэг цэвэр саванд хийгээд бяслаг, маслоо нэмнэ. Амсаж байгаад хүсвэл давс нэмээд тавалан гүйлс эсвэл оливийн тосоор чимэглээд сервислэнэ.

Tuesday 8 April 2014

Жууцайтай спагетти

Орц:

* 1 уут гоймон (спагетти эсвэл лингүйни)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1-2 амны халбага хатаагаад нунтагласан улаан перц
* 225 гр жууцай (ramps)
* 2 амны халбага хатаасан талхны үйрмэг

Бэлтгэх нь
  1. Ахиухан ус давтай буцалгаад гоймонгоо хийн чанаж ал данте (зажилууртай) болгоно.
  2. Тосоо халаагаад жууцайныхаа цагаан хэсгийг хэрчин уртаар нь хийн,. Бага зэрэг давсаар амтлаад зөөлөртэл нь хуурна. Ногоон хэсгийг нэмнэ. Улаан перц давсаар амтлаад сүүлд нэмсэн ногоон хэсгээ болтол хуурна.
  3. Гоймонгоо шүүгээд жууцай дээрээ нэмээд хэсэг хутган нийцүүлнэ. 
  4. Болсон жууцайтай гоймонгоо 4 хувааж таваглаад талхныхаа үрмэгээр чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж