
Орц: (ойролцоогоор 2 стакан)
* 1.9 л сүү (whole milk)
* 1 стакан тараг (whole-milk yogurt)
* 1/2 стакан (сүүний) крем (heavy cream), хүсвэл
* 2 амттаны халбага уксус (white vinegar)
* 1 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Томхон саванд сүүгээ хийгээд хөөрүүлнэ. Үлдсэн орцуудаа өөр нэгэн саванд нийцүүлээд хөөрсөн сүүн дээрээ нэмж ээдүүлнэ. 2-3 минут буцалгана.
- Бэлэн болсон рикота бялагаа хэд хэд давхарлан тавьсан маслиар шүүгээд шахаж шар усгүй болгоно. Ингэж бэлтгэсэн ээдмийг 3 хүртэл хоног хөргөгчинд хадгалж болно.
No comments:
Post a Comment