
Орц:
* Сүү
* хөрөнгө
Тараг бүрэх:
- Тогоотой сүүгээ халаагаад бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө хийнэ. Хөрөнгө хийхдээ эхлээд бага хэмжээний сүүнд сайн хутгаж нийцүүлсний дараа тогоон дахь сүүндээ хийнэ.
- Дараа нь хөрөнгөө самарч дүйцүүлээд сүүгээ халуун бүлээн болмогц тогооноос модон буюу паалантай хувинд юүлж хучна. Тараг хучсанаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ.
Зүүлт:
* Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Хавар анхны таргийг таргийн аарц, ааруулын нунтаг зэргээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урд жилийн хур таргаар хөрөнгөлөх нь илүүтэй.
* Тарaгны хөрөнгийг багадуулж хучилтыг муутган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.
*Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн.
2 comments:
ene receptiig harj bsiim shig bhii :-)
@Ermek магадгүй, би блоггүй байхдаа нэг газраас олж авч хадгалж байсан юм, хаанаас гэдгээ санахгүй байгаа болохоор эх сурвалж дурьдаагүй юм. Хаана харсанаа санавал хэлээрэй, эх сурвалж болгоод дурьдмаар...
Post a Comment