Friday 17 August 2007

Хялбар кекс (дан кекс)



орц;

* 7 гр Ваниллин
* 10 гр (1 амны халбага) хөөлгөгч нунтаг
* 3 ширхэг өндөг
* 9 амны халбага сахар
* 9 амны халбага гурил
* 100гр урагамалын тос
* 100гр сүү

Кексээ норгохын тулд:

* 200мл ус
* 10 амны халбага сахар
* 1-2 Амны халбага какао (хүсвэл)

эсвэл

*сүү, жимсний шүүс (жүүс)

Бэлтгэх нь;
  1. Өндөг сахараа хийн холигчоор (цахилгаан эсвэл гар холигч байж болно) хөөсөртөл нь хутгана. Сайтар хутгасаны дараа тосоо нэмэн нийцтэл нь холино.
  2. Ванилин, хөөлгөгч нунтгаа гурилтайгаа холиод сайтар хутгана.
  3. Өндгөн бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хутгаад сүү нэмж эвлэтэл нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа листэн дээрээ асган жигдлэн тараагаад 200 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарна.
Кексээ норгохын тулд:
  1. Хүйтэн усан дээрээ какаогоо хийн сайтар хутгаад галаа асааж сахараа нэмэн буцалгаад галаа салгаж хөргөнө. Эсвэл хүйтэн сүүг бэлэн болсон кексэн дээрээ жигд асгана.
Жич: энэхүү кексийг давхарлан, чимж торт эсвэл крем (варенье байж болно) асган тараагаад ороож рулет хийхэд тохиромжтой.

No comments: