

Орц:
* 1 ш том өндөгний шар
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хуурай гич
* 2 чимх сахар
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага цагаан дарсны цуу
* 1 стакан эрдэнэ шишийн тос
Бэлтгэх нь:
- Өндөгний шар, давс, сахар, хуурай гичээ шилэн саванд хийгээд (төмөр, хөнгөн цагаанаас бусад бүх төрлийн савыг хэрэглэж болно.) холиод нийцүүлнэ.
- Нимбэгний шүүс, цуугаа тусад нь жижиг аяганд холиж нийцүүлнэ.
- Өндөгний холимог дээрээ нимбэгний шүүсний бэлдмэлийнхээ талыг нэмж нийцүүлнэ.
- Тосоо бага багаар хутгангаа нэмнэ. Майонез маань биежиж эхлэхэд үлдсэн нимбэгний бэлмэлээ нэмэн нийцтэл нь хутгана.
- Үлдсэн тосоо мөн адил хутгангаа бага багаар нэмж нийцүүлнэ.
Зүүлт
Майoнезэн дээр бусад орц нэмэн өөр соусууд гаргаж авдаг бөгөөд жишээлбэл
* Майoнез+ жижиглэн хэрчсэн дарсан огурцы+ногоон гоньд (dill)+capers=Тартар соус
* Майoнез+улаан лоолийн соус/кетчүп+хэрчсэн улаан перц=sauce on the loose
* Майoнез+улаан лоолийн соус/кетчүп+жижиглэн хэрчсэн дарсан огурцы=thousand island
* 2 хэмжүүр майнез+ 1 хэмжүүр зөөхий (sour cream) =shantilie
* Оливийн тосоор бэлтгэсэн майoнез+сармис=Aïoli.
* aïoli+saffron, улаан перц эсвэл paprika=Rouille
* нимбэгний оронд lime хэрэглэсэн майoнезыг Mayonesa гэдэг аж. Энэхүү бүтээгдэхүүнийн Спайн, Мексик дэлгүүрүүдэд зардаг аж.
* buttermilk (зөөхий боловсруулан масло хийх явцад үлдсэн шингэн/сүү )эсвэл цөцгийг майoнезтай холин хэрчсэн ногоон сонгино зэргээр амтлан Ranch гаргаж авна.
2 comments:
Майонез
Бас л буруу биччихэж үү, алдааг маань залруулсан таанкс, засаад биччихий..
Post a Comment