Thursday 30 August 2012

шоколадтай чийзкэк (chocolate cheesecake)

Орц:


* 1 стакан гурил
* 1/4 стакан нунтаг алмонд
* 1/8 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 1 амны халбага кокос
* 1 ш өндөгний шар
* 75 гр масло

Чийзкэкнд


* 750 гр шүүсэн labne бяслаг
* 320 гр хар шоколад (%70 хувийн какаотой), хайлуулаад хөргөсөн
* 4 ш өндөг
* 1 стакан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. 23 см салдаг дугуй хэвний ёроолыг маслодоод доор нь таарсан дугуй тостой цаас байрлуулан бэлтгэнэ.
  2. Гал тогооны роботонд алмондоо хийн нунтаглана. Гурил, давс, сахар, кокосоо нэмээд нийцүүлнэ.
  3. Дөрвөлжилөн хэрчсэн маслоо бага багаар нэмээд хутган бантангийн гурил дайтай болгоод өндөгний шараа нэмж гурилаа зуурна.
  4. Ингэж бэлтгэсэн гурилаа бэлтгэсэн хэв рүүгээ султгаад хуруу гараа ашиглан хэвний ёроолд жигд тараан байрлуулна.
  5. Зуухаа 180 градуст халаана. Сууриа хийгээд болтол нь 25 минут шарна. Болгосон сууриа гаргаад хэвэнд нь хөргөнө.
  6. Бялагаа цахилгаан холигчинд хийн хутгана.
  7. Сахараа нэмж нийцүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  8. Ваниллины охь, давс, эрдэншишийн цардуулаа нэмээд нийцүүлнэ. Хайлуулаад хөргөсөн шоколадаа нэмж нийцүүлнэ.
  9. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ савтай нь тавцан дээрээ цохин хийг нь гаргаад бэлтгэсэн сууриндаа султган 170 градуст халаасан зууханд хийн болтол нь 55 минут шарна.
  10. Болгосон чийзкэкээ гаргаад тавцан дээр өрөөний темпратурт болгож хөргөөд хөргөгчинд хийн дахин 8 цаг байлгана.
Эх сурвалж

Sunday 26 August 2012

Айриш крем (Irish cream)


Орц:

* 3 ш өндөг
* 2 амны халбага шоколадтай сироп (Hershey's chocolate syrup)
* 2 амны халбага ваниллины охь
* 1 3 /4 амны халбага ус
* 400 гр молоко (sweetened condensed milk)
* 1 стакан Ирланд виски (Irish whiskey)
* 2 таглаа (60 мл) бранди
* 1 стакан крем

Бэлтгэх нь:

  1. Өндөг, шоколадны сироп, ваниллин, усаа блендэрт хийж нийцүүлнэ.
  2. Молоко, виски, брандигаа нэмнэ. Нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн кремээ 24 цаг (өндөг болж амтуудыг нийцтэл) хөргөгчинд байлгаад аягалаад мөстэй сервислэнэ. Ингэж бэлтгэсэн кремийг 2 хүртэл сар хөргөгчинд хадгалж болно.

Saturday 25 August 2012

Мөөгтэй пилаки


Орц:

* 100 гр мөөг, чанасан эсвэл хуурч болгосон
* 15 гр жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 20 гр улаан лооль, халислаад үмхийн дайтай хэрчсэн
* 15 гр ногоон чинжүү, цэвэрлээд үмхийн дайтай хэрчсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага ургамалын тос
* давс
* чимх сахар
* яншуй, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Мөөгөө том жижигээс нь хамааран 2 эсвэл 4 хуваана.
  2. Саванд тосоо хийж халаана. Сонгино сармисаа нэмээд хэсэг хуурч шаргалтуулна. Мөөгөө нэмж хуурна. Чинжүү эцэст нь улаан лоолио нэмнэ.
  3. Давс сахараар амтлаад шүүсгүй болтол хуураад галаа унтраан тавагаад жижиглэн хэрчсэн яншуйгаар чимэглээд бүлээн эсвэл хүйтнээр нь сервислэнэ.

Thursday 23 August 2012

Шоколадтай бровние (Chocolate brownie cake)

Орц: 6-8 порц

* 100 гр масло
* 175 гр сахар
* 75 гр бор эсвэл muscovado sugar (brown or muscovado sugar)
* 125 гр шоколад (хар эсвэл сүүтэй)
* 1 амны халбага эрдэнэшишийн сироп
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 100 гр гурил
* ½ амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага какао

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 20 см кексний хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Масло, сахар, бор сахар, шоколад, сиропоо холиж жижгэвтэр саванд хийн зөөлөн гал дээр тавиж хайлуулна.
  3. Өндгөө нэг саванд хийн хутгаж хөөсрүүлнэ. Хайлуулаад хөргөсөн масло шоколадны бэлдмэл рүүгээ гурил, хөөлгөгч нунтаг, өндөг, ваниллины охь, какаогоо нэмээд хутгаж нийцүүлнэ.
  4. Зуурмагаа тостой цаас дэвссэн хэвэндээ хийн халаасан зуухандаа хийн бровниг болтол 25-30 минут шарна.
  5. Бровнигоо болохоор гаргаад 20-30 минут хөргөөд зүсээд таваглан шинэхэн жимс крем эсвэл зайрмагтай сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 21 August 2012

Тахиатай биряни (Chicken biryani)

Орц: 4 порц

* 300 гр басмати будаа (basmati rice)
* 25 гр масло
* 1 ш том сонгино арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш лаврын навч (bay leaf)
* 3 cardamom pods
* 1 ш жижиг гожгор синнамон (cinnamon stick)
* 1 амттаны халбага turmeric
* 4 ш хальсгүй тахианы цээжний цул мах, томхон үмхийн дайтай хэрчсэн
* 4 амны халбага каррин нухаш (curry paste)
* 85 гр үзэм
* 850 мл тахианы тунгалаг шөл
* жижиглэн хэрчсэн яншуй, зорсон алмонд, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Будаагаа бүлээн усанд хийн хэсэг дэвтээнэ. Будаагаа тунгалаг ус гартал нь угааж цардуулгүй болгоно.
  2. Маслоо халаана. Сонгино, лаврын навч болон бусад бүхэл амтлагчуудаа (cardamom pods, cinnamon) хийн 10 минут хуурна.
  3. Turmeric-ээ нэмээд тахиа, кариний нухашаа нэмж хуурна.
  4. Будаа үзмээ нэмээд хэсэг хутгаж нийцүүлээд тахианы тунгалаг шөлөө нэмээд таглана. Ширүүн гал дээр буцалгаад галаа багасган зөөлөн гал дээр 5 минут болгоод галаа унтраан 10 минут амраана. Ингэж болгонсон бирянигаа жижиглэн хэрчсэн яншуй, зорсон алмондоор чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 18 August 2012

Scoville-н хэмжүүр

Сковилл, чинжүүн дэхь халууныг хэмжиж хэмжүүр юм. Сковилл-ын хэмжүүрийн нэгж нь (Scoville heat units) чинжүүнд агуулагдах Capsaicin бодисыг илтгэх бөгөөд Capsaicin нь чинжүүний халуунг тодорхойлдог химийн бодис аж. Сцовилл хэмжүүрийн нэр америкийн химич, 1912 онд хэмжүүрийг нээгч Wilbour Scoville-н овогоос гаралтай.

Scoville heat units (SHU) Жишээ
15,000,000–16,000,000 Цэвэр capsaicin
8,600,000–9,100,000 Зарим төрлийн capsaicinoids (жиш, homocapsaicin, homodihydrocapsaicin, nordihydrocapsaicin)
5,000,000–5,300,000 Цагдаа нарын хэрэглэдэг нулимас асгаруулагч хий (Law Enforcement Grade pepper spray,FN 303 irritant ammunition (загтануулах)
855,000–1,359,000 Naga Viper, Naga Jolokia (ghost chili)
350,000–580,000 Red Savina habanero
100,000–350,000 Guntur Chilli, Habanero chili, Scotch Bonnet Pepper,Datil pepper, Rocoto, African Birdseye (Piri Piri), Madame Jeanette, Jamaican Hot Pepper
50,000–100,000 Bird's eye chili/Thai Pepper/Indian Pepper, Malagueta Pepper Chiltepin Pepper, Pequin Pepper
30,000–50,000 Cayenne Pepper, Ají pepper,[16] Tabasco pepper, Cumari pepper (Capsicum Chinese)
10,000–23,000 Serrano Pepper, Peter Pepper
2,500–8,000 Jalapeño Pepper, Guajillo pepper, New Mexican varieties of Anaheim pepper, Paprika (Hungarian wax pepper), Tabasco Sauce
500–2,500 Anaheim pepper, Poblano Pepper, Rocotillo Pepper, Peppadew
100–500 Pimento, Peperoncini
0 Bell pepper, Cubanelle, Aji dulce

Эх сурвалж

Thursday 16 August 2012

Хулуутай пай (ALMODROTE)




Орц:

* 1 кг хулуу
* 325 гр фета бяслаг
* 150 гр талх
* 1 жижиг багц гоньд
* 1 ш өндөг
* хар перц
* 100 гр Gouda бяслаг

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана.
  2. Хулуугаа угаагаад, арилгаад, үрнэ. Үрсэн хулуугаа шүүж базаад томхон саванд хийнэ.
  3. Талхаа норгоод базаж усгүй болгоод үрсэн хулуу руугаа жижиглэн нэмнэ. Дээр нь угаагаад жижиглэн хэрчсэн гоньдоо нэмнэ. Фета бясалагаа жижиглэн нэмнэ. Өндгөө хагалж хийгээд вкусандаа тааруулан хар перц нэмээд нийцүүлж хутгана.
  4. Бэлдмэлээ тостой цаасан хэв хийсэн маффингийн хэвэнд тэнцүү хувааж хийгээд үрсэн Gouda бяслаг дээр нь тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн хагас цаг шараад хагас цагийн эцэст тавцанг мөнгөн цаасаар ороонпайуудыг түлэгдэхээргүй болгоод дахин 15минут шарна.
  5. Болсон пайуудаа зуухнаас гаргаад 10 минут хөргөөд халуун бүлээнээс сервислэнэ. Хүсвэл хүнсний гялгар уутаар агаар орохгүйгээр ороон хөлдөөгчинд хийн сар хүртэл хадгалж болох бөгөөд шарахдаа гаргаж ирээд гэсгээлгүйгээр шарах хугацаан дээр нэмэн 5-10 минут шараад мөн хөргөн халуун бүлээнээр сервислэнэ.

Wednesday 15 August 2012

Бүхлээр нь зууханд шарсан үхрийн мах (Roasted beef)


Орц:

* Хар перц
* давс (kosher salt)
* Оливийн тос (olive (not virgin) oil)
* 4.5-7 кг жинтэй хавирга (prime rib)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 230 градуст халаана.
  2. Махаа гаргаад тавцан дээр тавина.
  3. Махаа тослож бэлтгэнэ. Аль болох доош (тавцан дээр дусаахгүйг хичээн) нь урсгахгүйг хичээн багахан тосоор тослоно.
  4. Махаа хангалттай давс, перцээр амтлана. Халаасан зуухандаа тавцангын хамтаар хийнэ.
  5. 15-20 минут шарсаны дараа галаа багасган 175 болгоод зуухаа хаан дахин хоёр цаг орчим шарна.
  6. Махныхаа болсон эсэхийг махны термометрээр хэмжиж үзнэ. Махны дотоод хэм 55-60-70 хооронд хэлбэлзэж байх ёстой бөгөөд (55=шүүрхийдүү-rare, 60= дунд зэргийн-medium rare, 70 болон түүнээс дээш=сайн болсон-well done) ингэж бүхлээр нь шарсан махаа зуухнаасаа гаргаад мөнгөн цаасаар ороон 20-30 минут амраагаад (амрааснаар махны шүүс махны бүхэлд жигд тарж өгдөг) зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 13 August 2012

Шоколаданд дүрсэн жүржтэй жигнэмэг


Орц:

* 1 стакан масло (225 гр), өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан сахардаж хатаасан жүржийн хальс (candied orange peel), хэрчсэн
* 1 жүжийн хальс, үрсэн (zest)
* 1 амны халбага жүржийн шүүс
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 225 гр хар шоколад, хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Масло сахараа холиж хөөсрүүлнэ.
  2. Гурил давсаа өөр саванд шигшиж бэлтгэнэ.
  3. Хуурай (гурил), шингэн (масло, сахар) орцоо холиж нийцүүлнэ. Жүржийн үрсэн хальс, сахаржуулсан жүржийн хэрчсэн хальс, жүржийн шүүс, ваниллины охио нэмээд нийцүүлнэ.
  4. Зуурмагаа сувиад дөрвөлжин эсвэл дугуй гонзгой хэлбэрт оруулаад гал тогооны гялгар уутанд ороонд хөргөгчинд хийн цаг амраана.
  5.  Зуурмагаа гаргаж ирээд хагас см зузаантай хэрчээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 160 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол ойролцоогоор 15-20 минут шарна. Болсон жигнэмэгүүдээ гаргаад хөргөнө.
  6. Энэ зуур шооколадаа доор нь багахан халуун ус хийсэн давхар саванд (double boiler) хийн хутгаж хайлуулна. Хөргөсөн жигнэмэгүүдээ шоколаданд дүрээд буцаан тостой цаас дэвссэн тавцаан дээрээ тавиж хэдэн инут байлган шоколадан бүрхүүлийг царцаагаад таваглан сервислэнэ.

Saturday 11 August 2012

Машиндсан махтай ороомог (Sausage rolls)


Oрц:

* 30 гр масло
* 100 гр мөөг угааж цэвэрлээд хэрчсэн
* 1 амны халбага Woscestershire соус
* 1 амны халбага Tabasco соус
* 1 амны халбага хатаасан ганга (thyme)
* 450 гр машиндсан мах (sausage meat)
* давс
* хар перц
* 450 гр мянган давхар гурил (puff pastry)
* 1 ш өндөг, хутгасан

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  2. Томхон хайруулын тавганд маслоо хийж хайлуулаад мөөгөө нэмж зөөлөрч болтол нь хуурна. Мөөгөө нэг тавган дээр гаргаад хөргөнө.
  3. Махандаа Worcestershire соус, Tabasco соус, гангаа хийгээд холиж нийцүүлнэ. Давс, хар перцээр амтлана.
  4. Мянган давхар гурилаа илдэж том дөрвөлжин хэлбэрт оруулна. Уртааш нь зүсч хоёр урт дөрвөлжин үүсгэнэ. Амталсан махаа хоёр хуваан гурил бүрийн голд тал талаар нь байрлуулаад ороож хоёр амсрыг уулзуулаад нэг амсар дээр нь хутгасан өндгөө багсны тусламжтайгаар түрхээд хоёр амсарыг наана.
  5. Нэг бүрийг 8-10 хуваагаад тостой цаас дэвссэн тавцан дээр ороомгуудаа тавиад халаасан зуухандаа хийж шаргалтаж дотрох махыг болтол 15-20 минут шарна.
Эх сурвалж

Friday 10 August 2012

Tagliatelle гоймон


Орц:

* 3 стакан гурил
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 3 ш өндөг бүтэн 1 өндөгний шар
* 2 амны халбага ус
* 1 амны халбага чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Гурилаа томхон саванд хийгээд голд нь нүх ухаж бэлтгэнэ. Бусад бүх орцоо нэмээд гурилаа зуурч бэлтгэнэ.
  2. Гурилаа 10 орчим минут нухаад гялгар уутанд ороон 30 орчим минут амраана. Зуурмагаа 4 хувааж бэлтгэнэ.
  3. 1 гурилаа гаргаад бусды нь даавуугаар бүтээн гаргасан гурилаа гоймонгийн машины хамгийн зузаанаар нимгэлэн бэлтгэнэ.
  4. Нимгэлсэн гурилаа гурав нугалан дахин нэг удаа нэмгэлнэ. Энэ маягаар дахин хоёр удаа нийт 5 удаа нимгэлнэ. Нимгэлэх бүрдээ гоймонгийн машиний улыг нэг ахиулсаар 1.5 мм зузаантай болгож нимгэлнэ.
  5. Нимгэлсэн гурилаа тостой цаасан дээр дэлгээд үлдсэн гурилиудыг мөн адил илдээд өмнө нь илдсэн гурилан дээрээ завсараар нь хуурай цацаад давхарлан тавина.
  6. tagliatelle-ний гурилаа 1 см өргөнтэй хэрчээд 30 минут хатаагаад хэрэглэх бол буцламтгай давстай усанд хийн al dente болтол 3–4 минут чанаад шүүн сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 8 August 2012

Pecan balls


Мексик хуримын бялуу (wedding cakes)

Oрц:

* 1 стакан масло
* 2 1/2 стакан нунтаг сахар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1/2 амттаны халбага нунтаг Nutmeg
* 1/8 амттаны халбага давс
* 2 стакан гурил
* 2 стакан жижиглэн хэрчсэн пикан (pecans)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. Маслоо томхон саванд хийгээд цахилгаан холигчоор хөөсөртөл нь хутгана. 1/2 стакан сахар, ваниллин, натмег, давсаа нэмж нийцүүлээд гурил, самраа нэмнэ.
  2.  багаханг таслаж аван 2-2.5 см бөмбөлөг болгоод тостой цаас дэвссэн тавцан дээр 2.5 см зайтай өрнө. 
  3. Шаргалтаж болтол нь 15 минут шараад гаргаж ирэнгүүтээ халуунаар нь үлдсэн сахартаа өнхрүүлээд хөргөөд үлдсэн сахартаа дахин өнхрүүлээд сервислэнэ.

Эх сурвалж

Sunday 5 August 2012

Бяслагтай бөмбөлөг (cheese puffs)


Орц:

* 1 стакан сүү
* 130 гр масло
* 1 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага нунтаг хар перц
* чимх натмег (nutmeg)
* 1 стакан гурил
* 4 ш өндөг
* 1/2 стакан үрсэн Gruyere бяслаг, дээр нь цацахад нэмэлт бяслаг
* 1/4 сстакан үрсэн пармежан бяслаг
* 1 өндөг 1 амттаны халбага устай холиж бэлтгэсэн egg wash

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана. 2 тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Сүү, масло, давс, перц, натмегээ нэг саванд хийн халаана. Масло хайлахаар гурилаа нэг удаад нэмээд хутгаж нийцүүлнэ. Сайтар хутгаж 2 орчим минут буцалгана. Зуурмагаа өөр саванд хийгээд цахилгаан холигчоор хутгаж эхлэнэ. Жоохон хөрөөд ирэхээр өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлнэ. Бяслагуудаа нэмнэ. Нийцүүлнэ.
  3. Цайны халбагаар зуурмагнаасаа халбагадан тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавина. 3x2 см бөмбөлөгүүд үүсгэнэ. Бөмбөлөг бүрийг багс ашиглан өндөг түрхээд бяслаг цацаад халаасан зуухандаа хийн бөмблөгүүдийг шаргалтаж болтол ойролцоогоор 15 минут шарна.
Эх сурвалж

Friday 3 August 2012

Спагетти карбонара (Spaghetti carbonara)

Орц: 2 порц

* 250 гр спагетти гоймон
* масло
* 1 ш сонгино, арилгаад жижглэн хэрчсэн (shallot)
* 2 хумс сармис, арилгаад бяцлаад жижиглэн хэрчсэн
* 6 зүсэм bacon, хэрчсэн
* 2 ш өндөг
* 142 мл крем (single cream)
* 25 гр пармежан бяслаг, үрсэн

Бэлтгэх нь:
  1. Давстай усанд гоймонгоо хийн уутан дээрх зааврын дагуу чанаж al dante болгоно.
  2. Гоймонгоо чанах зуураа багахан масло хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгино, сармис, гахайн махаа нэмээд 5-7 минут хуурна. Өндгөө кремтэйгээ холиж нийцүүлээд ихэнх бяслаг ахиухан хар перцээр амтлана.
  3. Гоймонгоо шүүгээд сойлгүйгээр буцаан гоймонгоо чанасан савандаа хийгээд бэлтгэсэн карбонара соусаа хийж хутгаж нийцүүлнэ. Спагеттигээ 2 тавганд хувааж таваглаад үлдээсэн пармежан бяслагаа тараан цацаж чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 1 August 2012

Түрсээр шанзалсан өндөг (Caviar egg)


Орц:

* 4 ш өндөг
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн (shallot)
* 1 ш ногоон нимбэг (lime)
* нэг шил түрс

Бэлтгэх нь:

  1. Өндгөө 7 минут шанаж бэлтгэнэ. Болгон өндгөө шүүгээд хүйтэн усанд сойно. Сойсон өндгөө арилгаад уртааш нь хоёр хуваан шарууыг аваад нүх рүү нь нимбэгнээсээ ганц хоёр дусаагаад жижиглэн хэрзсэн сонгиноноооо багаханд хийгээд түрсээр дүүргээд сервислэнэ.