Tuesday 30 September 2008

Жигнэсэн дун (mussel)



Орц:

* 3 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага нухсан сармис
* 1 том leek, угаагаад, арилгааж хэрчиж бэлтгэнэ
* 1 улаан лооль, угаагаад үрийг нь гаргаад, хэрчиж бэлтгэнэ
* 1 1/2 стакан цагаан дарс
* дун
* давс
* яншуй

Бэлтгэх нь:
  1. Чидуны тос, сармис, leek-ээ хайруулын тавгандаа хийж зөөлөн гал дээр тавина. 1 чимх давс нэмнэ. Зөөлөртөл нь зөөлөн гал дээр байлгана.
  2. Зөөлөрсөн leek-н дээрээ улаан лоолио нэмнэ.Дарсаа нэмнэ. Галаа нэмээд буцалгана.
  3. Жигнүүрэн дээр тавиж бэлтгэсэн дунгаа дээр нь тавиж 3 минутын турш жигнэнэ.
  4. 3 минутын эцэст дунгаа гаргаж ирэхэд бүх дун маань ангайсан байна. Ангаагаагүй байвал таглаад дахиад 30 секунд жигнэх хэрэгтэй. 30 секундын дараа ангаагаагүй дун байвал авч хаях хэрэгтэй.
  5. Жигнэсэн шүүсэндээ 10 орчим дунгийн махыг хийгээд блендэрдэж жигнэсэн дун дээрээ асгаад хэрчсэн яншуй цацаж талхтай сервислэнэ.
Зүүлт

* Дунг жигнэхдээ ган сав хэрэглэвэл зохимжтой.
* Дунгаа авсан даруйдаа хэрэглэхгүй бол амьдаар нь хадгалах чухал бөгөөд
хөргөгчинд
ус нэмэлгүйгээр
чийгтэй (норгосон салфетка дээр нь тавина.)
хүйтэн (гялгар уутанд мөс хийж дээр нь тавина, мөсөө өдөр бүр солино.) орчинд хадгалбал дунгууд 7 хоног гаруй амьд байна.

Monday 29 September 2008

NESTLÉ® шоколадтай жигнэмэг (chocolate chip cookies)




Жинхэнэ Nestlé Toll House шоколадтай жигнэмэг

* 2 1/4 стакан гурил
* 1 амттаны халбага сода
* 1 амттаны халбага давс
* 225 гр масло, зөөлрүүлсэн
* 3/4 стакан нунтаг сахар
* 3/4 стакан бор сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 ш том өндөг
* 2 стакан шоколад(NESTLÉ® TOLL HOUSE® Semi-Sweet Chocolate Morsels)
* 1 стакан хэрчсэн самар

Бэлтгэх нь:
  1. Гурил, сода, давсаа жижиг саванд холино.
  2. Масло сахар, ваниллины охийн хамтаар хутгана.
  3. Өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Нэмэх бүрдээ сайтар хутгана.
  4. Гурилаа бага багаар нэмж нийцүүлнэ.
  5. Шоколад, самараа нэмээд, хэвлээд, тослоогүй тавцан дээр тави 190 градуст халаасан зуухад болтол нь 9-11 минут шарна.
  6. Гаргаж ирээд 2 минут тавцан дээр нь амараагаад, тавцан дээрээс авч хэрээсэн төмөр дээр тавиж гүйцэд хөргөнө.
Нимгэн шажигнуур жигнэмэг хийхийн тулд;

Орц:

* 2 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага +1 чимх хүнсний сода
* 1 ш өндөг
* 60 мл сүү
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 225 гр масло
* 1 стакан цагаан сахар
* 1/2 стакан бор сахар
* 2 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:
  1. Масло сахараа холиод нийцтэл нь хутгана. Холигчныхоо хурдийг багасгаад өндгөө нэмнэ.
  2. Сүү, ваниллины охио нэмнэ.
  3. Шигшиж бэлтгэсэн хуурай орцуудаа (сода, гурил, хөөлгөгч нунтаг) шингэн орцон дээрээ нэмээд нийцтэл нь хутгана.
  4. Шоколадаа нэмнэ. Зуурмагаа 30 минут хэртэй хөргөгчинд амараана. Гаргаж ирээд тослож бэлтгэсэн тавцан дээр зайрмагны халбагаар (#20 disher) хутгаж тавиад 190 градуст халаасан зууханд 13-15 минут жигнэнэ.
Илүү сэвсгэр жигнэмэг бэлтгэхийн тулд;

Орц:

* Маслоны оронд маслоны 1 стакан амттай shortening (butter flavored shortening)
* 3/4 стакан цагаан сахар
* 1 стакан бор сахар
* 2 1/4 кексний гурил (cake flour)
* 1 амттаны халбага давс
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (сода хэрэглэхгүй)
* 2 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:
  1. shortening, сахараа холигчиндоо хийж нийцүүлнэ.
  2. Өндөг, ваниллины охио нэмнэ.
  3. Хамтад нь шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  4. Шоколадаа нэмээд, нийцтэл нь хутгана.
  5. Хөргөгчинд хийж 30 минут хэртэй хөргөөд гаргаж ирээд арай жижиг хутгуур хэрэглэн тостой цаас дэвссэн тавцан дээр өрж тавиад 190 градуст халаасан зууханд болтол нь жигнэнэ.
Илүү зажилууртай жигнэмэг бэлтгэхийг хүсвэл (chewy);

Орц:

* 225 гр масло хайлуулсан
* 2 1/4 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цагаан сахар
* 1 1/4 Бор сахар
* 1 бүтэн өндөг + 1 өндөгний шар
* 2 амны халбага сүү
* 1 1/2 ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Маслоо сахарын хамтаар хутгана.
  2. Өндөг, сүү, ваниллинаа нэмнэ.
  3. Шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа бага багаар нэмнэ.
  4. 2 стакан шоколадаа нэмээд хөргөгчид хийж 30 минут хэртэй амраагаад тостой цаасан дээр өрөөд жигнэнэ.

Friday 26 September 2008

Хорхог


Орц:

* мах
* лууван
* давс
* ус
* Сонгино
* сармис
* төмс

Бэлтгэх нь:
  1. Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ.Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.

* "Х" сайтаас авав. Тоогүй аль сайтаас авсанаа санадаггүй ээ..

Крем




Крем нь тослогоосоо хамааран хэд хэдэн төрөл байдаг бөгөөд кремийг хоол эсвэл кекс бялуу хийхэд хэрэглэх гэж байгаа бол доорх маягаар бэлтгэн орлуулж болно.

1 стакан Half-and-Half бэлтгэхийн тулд
* 7/8 стакан сүүг
* 7/8 амны халбага масло эсвэл маргарин

1 стакан Light Cream (18%-20% тослогтой)
* 3/4 стакан сүү
* 3 амны халбага масло эсвэл маргарин

1 стакан Heavy Cream (36%-40% тослогтой)
* 3/4 стакан сүүг
* 1/3 стакан масло эсвэл маргаринтай холино.

Зүүлт

* Дээрх маягаар бэлтгэсэн кремээр whipping cream хийхэд тохиромжгүй.

Thursday 25 September 2008

Амталж шарсан гахайн хавирга


Орц:

* 2 ш гахайн хавирга
* 8 хэмжээс бор сахар
* 3 хэмжээс давс
* 1 хэмжээс chili powder
* 1 хэмжээс сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перцны холимог
* 1 стакан цагаан дарс
* 2 амны халбага цагаан дарсны цуу
* 2 амны халбага Worcestershire соус
* 1 амны халбага зөгийн бал
* 2 ш сармис, нухсан

Бэлтгэх нь:
  1. 8 хэмжээс бор сахар, 3 хэмжээс давс, 1 хэмжээс chili powder, 1 хэмжээс амтлагчуудын (сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перц, chili powder) холимогоо холиж нийцүүлнэ. Томхон нухтэй давсны саванд султгана. 2 гахайн хавирган дээрээ дээрх цацлаганаасаа жигд тараан цацна.
  2. Амталсан гахайн хавиргаа 2 давхарлан бэлтгэсэн томхон мөнгөн цаасан дээр байрлуулна.
  3. Зөгийн бал, сармис, Worcestershire соус, цагаан дарс мөн цагаан дарсны цуугаа холин 1 минут хэртэй пейчинд хийж нийцүүлнэ.
  4. Гаргаж ирээд 2 гахайн хавирг руугаа тэнцүү хувааж хийгээд 110 градуст халаасан зууханд нийж 2.5 цаг байлгана.
  5. Болсон гахайгаа гаргаж ирээд шүүсийг нь нэг саванд султгана. 10 минут хэртэй буцалгаж ширгээнэ.
  6. Ширгээж бэлтгэсэн соусаа гахайн хавирга дээрээ жигд түрхээд зуухныхаа broil-г (ил гал/grill дээр шарж болно.) ажиллуулан шаргалттал нь шарна. Broiler байхгүй бол тавцангаа зуухныхаа хамгийн дээд давхарт байрлуулан шарна.
  7. Шаргалттал нь шарсан хавиргаа үлдсэн соусандаа булхуулаад сервислэнэ.

Тахианы тунгалаг шөл


Орц:

* 2 кг орчим тахианы яс
* 1 ш том сонгино, 4 хуваасан
* 4 ш том лууван, арилгаад 2-3 хуваасан
* 4 гожгор celery
* 1 ш leek, зөвхөн цагаан хэсгийг уртааш нь 2 хуваасан
* 10 ш шинэхэн ганга
* 10 ш шинэхэн яншуй, ишний хамтаар
* 2 ш лаврын навч
* 8-10 ш бөөрөнхий хар перц
* 2 хумс сармис, бүтнээрээ
* 7-7.5 л хүйтэн ус

Бэлтгэх нь:
  1. Тахианы яс, ногоо, амтлагчуудаа томхон саваннд хийнэ. Буцалтал нь ширүүн гал дээр байлгаж байгаад буцлангуут нь нитгэлийг нь хамж аваад галаа зөөллөнө.
  2. Эхний цагт 10-15 минут дутамд эргэж нитгэл байвал хамна. Дараагийн 2 цагийн турш цаг тутамд 2 удаа эргэж нитгэл байвал хамж хаяна. Шөл нь ширгэж яс, ного зэрэг орц ил гарсан байвал ногоо ясыг далд ортол халуун ус нэмнэ. Таглалгүйгээр 6-8 цаг зөөлөн гал дээр буцалгана.
  3. 6-8 цагийн дараа шөлөө шүүгээд шууд хөдөөгчинд эсвэл мөстэй усанд хийж хөргөнө. Хөргөгчинд хийж хонуулаад, царцсан тосыг хагалж хаяна.
  4. Ингэж бэлтгэсэн шөлөө таглаатай саванд хийн хөргөгчинд 2-3 хоног хадгалж болно. Эсвэл хөлдөөгчинд хийж 3 сар хүртэл хадгалж болно. Хэрэглэхдээ 2 минутын турш буцалгаад бусад орцон дээрээ нэмнэ. Будаа агшаахдаа, шөлөнд, сүмсэнд хэрэглэхэд тохиромжтой.

Waldorf Салат (жимсний салат)


Oрц:

* 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн)
* 1 ш улаан алим (Red Delicious)
* 3 амны халбага алмны цуу
* 1 стакан майонез
* 1 чимх давс
* хар перц
* 3/4 стакан хушига, бяцалсан
* 1 стакан шар үзэм
* 2 амттаны халбага карри
* 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
* 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн
* 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
* 1 ш салатны навч (romaine lettuce)

бэлтгэх нь:
  1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ.
  2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана.
  3. Хушигa, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
  4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана.
  5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.

Шоколадтай waffle



Орц:

* 1 1/2 стакан гурил
* 3 амны халбага сахар
* 1/2 стакан какао
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага сода
* 3 ш өндөг, хутгасан
* 55 гр масло, хайлуулаад хөргөсөн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан buttermilk, өрөөний темпратурт
* 3/4 стакан шоколад (chocolate chips)


Бэлтгэх нь:
  1. Waffle-ныхаа хэвийг халаана.
  2. Дунд зэргийн саванд гурил, сахар, какао, сода, хөөлгөгч нунтаг, давсаа хийж холино.
  3. Өөр нэгэн саванд хайлуулсан масло, бага зэрэг хутгасан өндөг, ваниллины охь, buttermilk-ээ холино.
  4. Нойтон орцоо, хуурй орцон дээрээ нэмээд нийцтэл нь хутгана. Шоколадаа нэмнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа 5 минут хэртэй амраана.
  5. Хэвэндээ таарсан хэмжээний зуурмаг асгаад 2 талыг нь шажигнадаг болтол нь шарна. Халуунаар нь сервислэнэ. Сервислтэлээ 95-100 градуст халаасан зууханд хийж халууныг нь хадгална.

Blueberry маффин



Oрц:

* 350 гр кексний гурил
* 1 амттаны халбага сода
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 чимх давс
* 1 стакан сахар
* 1/2 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 1 стакан тараг
* 1 1/2 стакан шинэхэн blueberry

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 195 градуст халаана.
  2. Том саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа шигшинэ.
  3. Өөр нэгэн саванд тос, сахар, өндөг, таргаа цуг хутгана. 1 амны халбага хуурай орцыг blueberry дээрээ нэмэн хутгана. Үлдсэн хуурай орцыг нойтон орцон дээрээ нэмж 10 удаа хутгаж нийцүүлнэ.
  4. Тал стакан жимсээ нэмээд нэмж 3 удаа хутгана.
  5. Тослож эсвэл зориулалтын цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ 1/2-г дүүртэл зурмагнаасаа хийгээд үлдсэн жимсээ дээгүүр нь тарааж тавиад зөөлөн дарж шигтгэнэ.
  6. Зуухандаа хийгээд зуухныхаа хэмийг 205 болгоно. Болтол нь 20-25 минут жигнэнэ. Голд нь тавцангаа гаргаж ирээд эргүүлэх хэрэгтэй.
  7. Бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ цэвэрхэн алрууран дээр доош нь харуулан тавиж хөргөөд сервислэнэ. Агаар оруулдаггүй саванд 2-3 хоног хадгалж болно.

Тахиа, эрдэнэ шишийн шөл (chicken chowder)


Орц:

* 4 амны халбага тос
* 1 ш сонгино, хэрчсэн
* 2-3 гожгор celery, хэрчсэн
* 2-3 ш төмс, арилгаж хэрчсэн
* 2 амны халбага хэрчсэн яншуй
* 1 амттаны халбага хатаасан ганга
* 2 амны халбага гурил
* 1 стакан сүү
* 2 стакан тахианы тунгалаг шөл
* 2 стакан чанаад жижиг дөрвөлжилж хэрчсэн тахиа
* давс
* хар перц
* 1 стакан эрдэнэ шишийн ширхэг

Бэлтгэх нь:
  1. Тогоогоо халаагаад тосоо нэмнэ. Хэрчиж бэлтгэсэн сонгино, celery-гаа нэмнэ. 5 минут хэртэй хуурна. Төмсөө нэмнэ. Таглаад 10 минут хэртэй байлгаад амтлагчуудаа нэмнэ.
  2. Сүүгээ, гурилтайгаа хольж нийцүүлнэ. Гурилтай холиж бэлтгэсэн шөлөө тахианы тунгалаг шөлтэйгээ холиод нэмж ногоонуудыг зөөлөртөл буцалгана.
  3. Тахианы мах, эрдэнэ шишийн ширхэгүүдээ нэмээд хутгаж давс, перцээр амтлана. 5 минут хэртэй буцалгаад аягалж сервислэнэ.

Coq au Vin



Oрц:

* 24-30 ш давжаа сонгино (pearl onions)
* тахианы 4 гуя эсвэл 1 бүтэн тахиаг сервислэх хэмжээндээ хувааж бэлтгэнэ
* Давс
* хар перц
* 1/4-1/2 стакан гурил
* 2 амны халбага ус
* 170 гр давсалсан гахайн мах эсвэл bacon (гахайн нурууны махыг утаж нимгэн нимгэн хэрчсэн) дөрвөлжилөн хэрчинэ
* 230 гр мөөг, угаагаад, 4 хувааж бэлтгэсэн
* 1 амны халбага давсгүй масло
* 2 шил (750 мл) улаан дарс, pinot noir байвал сайн
* 2 амны халбага улаан лоолийн паст
* 1 ш дунд зэрэг сонгино, 4 хуваасан
* 2 ш celery, 4 хуваасан
* 2 ш дунд зэргийн лууван, 4 хуваасан
* 3 хумс сармис, бяцалсан
* 6-8 мөчир ганга
* 1 ш лаврын навч
* 2 стакан тахианы тунгалаг шөл

Бэлтгэх нь:
  1. Давжаа сонгиныхоо үндсийг тайраад оронд нь хутгаараа "х" зурж бэлтгэнэ. 2-3 стакан ус буцалгаад сонгиноо хийж 1 минут байлгана. Сонгиноо шүүгээд, хөргөөд, арилгана. Ишнээс барин зөөлөн шахахад сонгино маань бүлтрэн гарч ирдэг болсон байна.
  2. Тахианыхаа бүх талыг давс, хар перц цацаж амтлана. Амталж бэлтгэсэн тахиагаа бага зэрэг гурилтай гялгар уутанд хийгээд сэгсэрч бүх талыг гурилаар бүрхээд гаргаж ирэн хэрээстэй төмөр дээр байрлуулна.
  3. 2 амны халбага усаа том саванд хийгээд гахайны махаа нэмээд усыг ширгэтэл таглаж болгоно. 8-10 минутын дараа гахайн махаа гаргаад гахайн махнаас ялгарсан тосон дээр давжаа сонгиноо нэмээд давс, перцээр амтлан 8-10 минут хэртэй шаргалтал нь шарна. Сонгиноо гаргаад нэг тавган дээр тавина.
  4. Тахиагаа нэмээд тал бүрийг нь шаргалттал нь шараад гаргаж авч ширмэн тогоонд шилжүүлнэ.
  5. 4 хувааж бэлтгэсэн мөөгөө 1 амны халбага маслонд ойролцоогоор 5 минут хуурна. Өрөөний темпратурт болж хөрсөн сонгино, мөөг, гахайн махаа хэрэглэтлээ агаар оруулдаггүй саванд хийгээд хөргөгчинд хийж хадгална.
  6. Үлдсэн тосыг асгаад тогооны доор наалдсан бор дээр 1 стакан дарс хийж deglaze (тогооны дор наалдсан бүх борыг дарсаараа цэвэрлэх) хийнэ.
  7. Дарсаа (deglaze хийж бэлтгэсэн дарсаа бас нэмнэ) тахианыхаа хамтаар ширмэн тогоондоо хийгээд сонгино, тахианы тунгалаг шөл, паст, лууван, сармис, ганга, celery, лаврын навчаа нэмнэ. Таглаад хөргөгчинг хийж хонуулна.
  8. Маргааш нь зуухаа 160 градуст халаагаад тахиагаа зуухандаа хийн 2-2 1/2 цаг буцалгана.
  9. Тахиагаа болохоор нь шүүж аваад халуунд тэсвэртэй саванд хийн таглаад халууныг нь барихын тулд буцаааж зуухандаа хийнэ.
  10. Шөлөө шүүж ногоонуудыг ялгаад тунгалаг шөлөө буцаад тогоондоо хийн дунд зэргийг гал дээр тавин 1/3 болтол нь ширгээнэ. Анх хэр хэмжээний шөл байснаасаа хамааран 20-45 минут болно.
  11. Ширгээж бэлтгэж буй соус маань өтгөрөгөөр давжаа сонгино, мөөг, гахайн махаа нэмээд 15 минут буцалгана. Амсаад хэрэгтэй гэж үзвэл амтлагч нэмнэ.
  12. Тахиагаа нэмээд таваглаж сервислэнэ.

Wednesday 24 September 2008

Махны тунгалаг шөл/broth



broth/stock: тахиа/үхэр/загас/ногоо чанасан тунгалаг шөл бөгөөд сүү шиг савлан зардаг. Cүүмс, хоол, шөл бэлтгэхэд хэрэглэдэг.

Орц:

* 1,5 кг үхрийн сүүл, шийр
* бага зэрэг канола тос
* давс
* 2 ш дунд зэргийг сонгино
* celery
* 2 ш лууван арилгасан
* яншуй
* сармис
* 1 амттаны халбага бөөрөнхий хар перц
* ус

Бэлтгэх нь:
  1. Бага зэрэг халаасан тостой даралттай саванд (pressure pot) үхрийн шийрээ нэмж боролтол нь хэсэг хуурна.
  2. Ногоонуудаа бүтнээр нь нэмээд савныхаа 2/3-г усаар дүүргээд буцалгана. Нитгэлийг нь ялгаж асгаад даралттай савныхаа тагийг таглаад даралт эхлэсэнээс хойш 50 минут буцалгана.
  3. Даралттай савныхаа таглааг болгоомжтой онгойлгоод яс, ногоогоо шүүж аваад, шөлөө марлиар шүүнэ. Хүсвэл тэр чигээр нь шингэлж хэрэглэнэ.
Зүүлт

* Даралттай саванд дүүртэл ус хийвэл дэлбэрэх аюултай байдаг тул 2/3 илүү дүүргэж болохгүй шүү.
* Даралттай сав зүгээр саванд буцалгах цагийг 2-3 дахин багасгах увидастай.

Шарсан тахиа




Орц:

* 1 бүтэн тахиа, 8 хувааж бэлтгэнэ (цээжний цул мах, гуя, хаа)
* buttermilk
* 2 амны халбга давс
* 2 амны халбага улаан перц (Hungarian paprika)
* 2 амны халбага сармисны нунтаг
* 1 амны халбага cayenne перц
* гурил
* тос (shortening байвал сайн.)

Бэлтгэх нь:
  1. 8 хуваасан тахиагаа нэг саванд хийгээд дээрээс нь хангалттай buttermilk нэмнэ. Хөргөгчинд 12-24 цаг байлгана.
  2. Давс, cayenne, Hungarian paprika, сармисны хунтгаа холин томхон нүхтэй давсны саванд хийж нийцүүүлнэ.
  3. Тахиагаа шүүгээд нэг тавцан дээр өрж тавиад холисон амтлагчнаасаа жигд цацаж амтлана.
  4. Амталсан тахиагаа гуриланд өнхрүүлээд зөөлөн сэгсэрч илүүдэл гурилийг унагаагаад нэг тавцан дээр тавиж 1-2 минут амраагаад 175 гардуст халаасан тосондоо хийн тал бүрийг нь 12 минут шарна. Нэг талыг нь 12 минут шарсаны эцэст ганцхан удаа иргүүлнэ шүү.
  5. Ингэж шарсан тахиагаа хэрсэн төмөр дээр тавиж хэдэн минут илүүдэл тосыг шүүгээд элдэв хачиртай идэхэд тохиромжтой.
Зүүлт

* Тос бүрд түлэгдэх цэг/smoke point гэж байдаг бөгөөд shortening нь масло, маргаринийг бодвол арай өндөр түлэгдэх цэгтэй байдаг юм байна. Түлэгдэх цэг/градус-наасаа илүү халсан тос муухай үнэр гаргахын хажуугаар тус тосонд шарсан, хуурсан бүтээгдэхүүнд өвөрмөц, содон амт оруулдаг байна.

эх сурвалж

Wednesday 17 September 2008

Ил гал дээр шарсан туна



Орц:

* 1 кг жинтэй yellowfin туна загасны нурууны мах
* 1/2 стакан зөгийн бал
* 1/4 стакан wasabi нунтаг
* 1/2 стакан цуу
* 1/2 стакан sesame үр

Бэлтгэх нь:
  1. Загасаа дөрвөн тэнцүү куб болгон хэрчинэ. Хэрчихдээ аль болох урт хутгаар, байж болох хамгийн бага зүсэлтээр (хөдөлгөөнөөр) зүсэх хэрэгтэй.
  2. Зөгийн бал, wasabi нунтаг, цуугаа холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээсээ тал стаканыг нь салган хадгална.
  3. Кублэж хэрчсэн загасны махаа 1-4 цаг дээрх бэлдмэлдээ байлгаж амтлана. Амтлах явцдаа соус тань тунаг бүрэн таглахгүй байгаа тохиолдолд эргүүлнэ.
  4. Амталсан тунагаа гаргаж ирээд sesame үр цацаж бэлтгэсэн тавган дээр дөрвөн талаар нь өнхрүүлээд шатааж бэлтгэсэн модны нүүрстэй ил гал (grill) дээр тослож, халааж бэлтгэсэн сараалжин тавцан дээр тавиад тал бүрыг нь 30 секунд шарна.
  5. Бэлэн болсон тунагаа цэвэр тавган дээр тавиад гялгар уутаар ороон тал 3 минут амраана.
  6. Гурван минутын эцэст тунагаа нимгэн нимгэн хэрчээд хадгалсан соусаа жижиг аяганд хийж хажууд нь тавьсан тавган дээр өрж сервислэнэ. Агшаасан будаа, хуурсан элдэв ногоотой сервислэж болно.
Зүүлт

* Туна загасны мах улаан өнгөтэй байдаг байна. Яагаад улаан байдаг вэ гэхээр тунаны булчин дахь эдэд нь их хэмжээний myoglobin, агаар дамжуулах молекул (oxygen-binding molecule) байдагтай холбоотой аж. Зарим төрлийн том туна заганууд цусньхаа даралтын усныхаа даралтнаас шалтгаалан өөрчилж чаддаг тул хүйтэн усанд амьд гарах чадвартай байдаг аж. Мөн зарим төрлийн туна загас халуун цустай байдаг бөгөөд, 70 км/цаг хүртэл хурдтай сэлж чаддаг байна. Туна нь хэт их агналтаас болоод ховордсон загас болно.

Төмс leek-ны зутан шөл



Орц:

* 3 амны халбага масло
* 1.5 стакан жижиглэн хэрчсэн leek
* 1.5 амттаны халбага сармис
* давс
* 6 стакан тахианы шөл
* 1.5 стакан buttermilk
* тал стакан цөцгий
* хэрчсэн мангир
* тал стакан Parmesan бяслаг
* 4 ш төмс
* 2 амны халбага cherry vinegar


Бэлтгэх нь:
  1. Төмсөө угаагаад, сэрээгээр хэд хэд цоолоод 200 градуст халаасан зууханд хийж болтол нь шарна.
  2. Гүйцэд болсон төмсөө хальслаад, үрүүлийн нарийн талаар үрнэ.
  3. Масло хайлуулна. Сармис, leek-ээ нэмнэ. Давсаа нэмнэ.
  4. Сармис, leek маань зөөлөрхөөр тахианы тунгалаг шөлөө нэмнэ. Галаа нэмж буцалгана.
  5. Үрсэн төмсөн дээрээ buttermilk, тал стакан цөцгийгөө тал стакан Parmesan бяслагаа нэмж нийцтэл нь хутгана. Галаа түр багасгаад төмсний бэлдмэлээ нэмнэ. Галаа нэмээд буцалгана.
  6. Шөлөө буцлахаар нь гал дээрээс аваад 2 амны халбага cherry vinegar-аа нэмээд таваглаж хэрчиж бэлтгэсэн мангир цацаад сервислэнэ.

Төмсний салат



Орц:

* 1150 гр улаан төмс, жижиг, ойролцоо хэмжээтэй байвал сайн
* 3 амны халбага алимны цуу
* 3/4 стакан майонез
* 1 амттаны халбага хуурай гич
* 2 амттаны халбага сармисний нунтаг
* 1 амттаны халбага Эстрагон (tаrragon)
* 1/4 стакан хэрчсэн яншуй
* 1/4 стакан жижиглэж хэрчсэн дарсан огурцы
* 1/2 стакан жижиглэж хэрчсэн улаан сонгино
* 1/2 стакан нарийхан хэрчиж бэлтгэсэн celery
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Төмсөө угаагаад бүтнээр нь давстай хүйтэн усанд хийн чанаж бэлтгэнэ. Сэрээ зооход зөөлөрч бутардаг болсон төмсөө гаргаад хүйтэн усанд сойно.
  2. Хөргөсөн төмсөө хэрчиж нэг саванд хийгээд дээрээс нь 2-3 амны халбага алимны хүчил хийн таглаж 3-4 цаг хөргөгчинд байлгана. Нэг хэвийн хэрчихийн тулд өндөг зүсэгч хэрэглэж болно.
  3. Майонезаа бусад амтлагч, хэрчиж бэлтгэсэн ногоонуудтайгаа холиод хөргөсөн төмсөн дээрээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд давс хар перцээр амтлан сервислэхэд бэлэн боллоо.

Rösti (рөшти)



Oрц: 4 хүнийх

* 3 ш дунд зэргийг шар төмс (yukon), хөргөгчинд хийж хонуулсан
* 1 ш дунд зэргийн сонгино
* масло
* давс
* нунтаг хар перц

Бэлтгэх нь:
  1. Төмс, сонгино арилгаад үрнэ.
  2. Үрсэн төмс, сонгиноо Salad spinner-т хийж хатаана.
  3. Төмс, сонгины бэлдмэлийнхээ 1/4-г бага зэрэг давс, хар перцээр амтлаад, 1/4 амны халбага масло бүхий хайруулын тавганд хийж, модон хутгуураар бөөрөнхий хэлбэрт оруулаад, зөөлөн гал дээр 7 минут шарна. 7 минутын эцэст дээр нь бага зэрэг масло тавиад эргүүлэн 5 минут шарна.
  4. Ингэж бэлтэсэн Rösti-гоо бага зэрэг цөцгийтөй сервислэнэ.
Зүүлт

* Төмсөө дор бүрд нь амтлах нь чухал. Учир нь бөөнд нь амталсанаар төмсний шүүс ялгарч хатаасны хэрэг гарахгүй.
* Төмсөө хөргөгчинд хадгалсанаар цардуул нь сахар болон хувирч шарах явцад илүү борлоно.

Бяслаган соустай Макарони




Орц:

* 2 стакан Англи Чеддар (english cheddar cheese)
* 500 гр гоймон
* гоймонгоо чанах давстай ус
* 3 амны халбага масло
* 3 амны халбага гурил
* 1 амны халбага хуурай гич
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц
* 1/2 стакан жижиглэж хэрчсэн сонгино
* 1 ш лаврын навч
* 1 амттаны халбага давс
* 3 стакан сүү
* 1 ш өндөг
* 1 стакан сухарь
* 1/4 стакан хайлуулсан масло

Бэлтгэх нь:
  1. Гоймонгоо давстай ахиухан усанд ал дантэ/ al dante (зажилууртай) болгоно. Чанаж болгосон гоймонгоо хүйтэн усанд сойж хэт болохоос нь хамгаална. Шууд сервислэх тохиолдолд гоймонг бэлтгэхдээ ахиухан усанд ал дантэ чанаж шүүгээд бага зэрэг тос хийн хутгаад таглаж тавихад хэдэн минутын дараа гоймон маань гүйцэд болсон бас халуунаараа байдаг.

Бешамел
  1. 3 амны халбага масло зузаан ултай саванд хийн усыг нь ууршиж дуустал нь халаана. 3. Гурилаа нэмээд шар өнгөтэй болтол нь хуутгана.
  2. Гич, улаан перц, сонгино, лаврын навч, давсаа нэмээд гал дээрээс түрхэндээ авна.
  3. Сүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ. Пал хийтэл ихээр нэмбэл бешамел маань бөөгнөрөх тул байнга хутгангаа бага багаар нэмээрэй. Буцаан гал дээр тавиад өтгөртөл нь хутгаж буцалгана.
  4. Нэг ширхэг өндөг хутгаж бэлтгэнэ. Бешамел соуснаасаа 2-3 амны халбагыг өндгөн дээрээ нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ хутгаж нийцүүлээд бешамел дээрээ нэмнэ. Ингэж өндөг соусны градусыг ойролцоо болгож байж соусан дээрээ нэмэхгүй бол өндөг болж бөөгнөрөх болно.
  5. 1,5 стакан чеддар бяслагаа соусан дээрээ нэмээд хайлуулна.
  6. Гоймонгоо соустайгаа холиод зууханд тэсвэртэй саванд хийн тэгшлээд 1 стакан сухарийг 1/4 стакан хайлуулсан маслотой хольж дээгүүр нь тавиад 170 градуст халаасан зууханд хийж 25 минут хэртэй жигнэнэ.
  7. Гаргаж ирээд үлдсэн бяслагаа цацаад сервислэнэ.
Зүүлт:

* Заавал зууханд хийлгүйгээр гоймонгоо чанаж бэлтгэсэнийхээ дараа өөр нэгэн саванд маслоо хийж хайлуулаад бяслагаа нэмж бага зэрэг сүүгээр шингэлээд чанаж бэлтгэсэн гоймонтойгоо холиод идэхэд ажиллагаа багатай, гоё амттай байдаг.
* Энэхүү хоолыг голдоо жижиг нүхтэй гоймонгоор бэлтгэвэл завсраар нь бага зэрэг соус орж илүү амттай болдог аж.
* Дөрвөлжин саванд хийж зууханд хийхээр дөрвөн өнцөг нь хатаад байдаг тул байвал бөөрөнхий саванд хийгээрэй.
* Сухарин давхаргийг алгасаж болно.

Tuesday 16 September 2008

Ногоотой хурсан наймаалж


Oрц:

* 2 амны халбага sesame-н тос(sesame oil)
* 1 амттаны халбага хэрчсэн сармис
* 1 амттаны халбага цагаан гаа (ginger)
* 2 ш хатаасан чинжүү (dried chilies)
* 250 гр угааж цэвэрлэсэн наймаалж
* 1/3 стакан хэрчсэн сонгино
* 1/3 стакан улаан ногоон перц
* 1/4 стакан мөөг (oyster mushroom)
* 1 амттаны халбага балзамик цуу (balsamic vinegar)
* 1 амттаны халбага эрдэнэ шишийн цардуул
* 1/2 cup miso broth

Бэлтгэх нь:
  1. Ширмэн хайлуулын тавганд ширүүн гал дээр тосоо хийж халаана. Сармис, цагаан гаагаа нэмж хуурна.
  2. Чинжүүгээ нэмнэ. Хэсэг хуураад хэрчиж бэлтгэсэн наймаалны биеэ нэмнэ.
  3. Сонгино, мөөг, перцээ нэмнэ. Хэсэг хуураад балзамик цуугаа нэмнэ.
  4. Эрдэнэ шишийн цардуулаа miso broth-тойгоо холиж ниийцүүлээд нэмнэ. 2-3 мнут хуураад таваглаж сервислэнэ. Наймаалжийг удаан болгох тусам хатуурдаг гэсэн буруу ойлголт байдаг. Эхний 1-3 минутанд зөөлөн байсан наймаалж маань 5-6 минутын дараа хатуурдаг бол 10 буюу түүнээс дээш минут жигнэхэд буцаад зөөлөрдөг байна.

Monday 15 September 2008

Кокостой, шоколадаар бүрсэн бөмбөлөг (Гэрийн нөхцөлд бэлтгэсэн Bounty)



Орц:

* 250 гр үрсэн кокос
* 1 стакан хуурсан macadamiа самар, хэрчсэн (toasted macadamiа nuts)
* 1 стакан өтгөрүүлсэн сүү/sweetened condensed milk (молоко)
* 1/2 амттаны халбага алмондны охь
* 350 гр шоколад

Бэлтгэх нь:
  1. Кокос, молоко, самар. алмондны охио холиж нийцүүйнэ.
  2. Жижиг жижиг хуваагаад хоёр алгаараа зөөлөн дарж бөөрөнхийлнө. Тостой цаас дэвссэн тавцан дээр өрж тавиад 3-4 цаг хатаана.
  3. 50 гр шоколадаа ууран дээр тавиж хайлуулаад бөмбөлөгнүүдээ дүрж гаргаж ирээд тостой цаастай тавцан дээрээ буцааж тавин 1-2 цаг хөргөгчинд байлгаж шоколодыг биежихээр сервислэнэ.

Зүүлт

* Мacadamiа нь мөнх ногоон, 9 төрлийн, цэцэглэдэг ургамал бөгөөд энэхүү төрлийг анх тодорхойлсон John Macadam-н нэрээр нэрлэгдсэн аж. Автрали (7 төрөл), Индонез (1 төрөл), New Caledonia-д (1 төрөл) ургадаг энэхүү бутны самрыг Macadamia, Macadamia nut, Queensland nut, Bush nut, Maroochi nut мөн bauple nut; Австралийн уугуулууд gyndl, jindilli, мөн boombera хэмээн нэрлэдэг аж.
Дээрх 9 төрлийн модны самраас 2 нь л хоргүй бөгөөд хүнсэнд хэрэглэгддэг аж. Энэхүү самар нь нохойг үхүүлж чадах хэмжээний хор агуулдаг аж.

Манготой салад



Орц:

* 2 ш манго
* 1 ш улаан сонгино
* 1-2 key lime шүүс
* хэрчсэн basil эсвэл mint
* хар перц
* Фета бяслаг

Бэлтгэх нь:
  1. 2 ш мангогоо угаагаад нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Мангог хэрчихдээ гараа мэдээрэй. Том, хавтгай үртэй тул овгор талаар нь тавцан дээрээ тавиад тэг дундаас нь жоохон зайтай хэрчинэ. Нөгөө талыг нь бас тэгээс нь зайтай хэрчихэд үр нь үлдэх болно. Үрний эргэн тойрон дох зөөлөн эдийг хэрчиж аваад үрийг хаяна.
  2. Улаан сонгиноо орилгаад хагас цагирган хэлбэртэй хэрчинэ. Мангон дээрээ нэмнэ.
  3. Манго, сонгиноны бэлдмэл дээрээ key lime шүүсээ нэмээд хэрчиж бэлтгэсэн basil эсвэл mint-ээ нэмнэ.
  4. Орцуудаа холиод бага зэрэг хар перцээр амтлаад тавгалан бяцалсан фета бяслагаар чимнэ.

Кокостой сам хорхой

Орц:

* 24 ш том сам хорхой
* 1/2 стакан эрдэнэ шишийн цардуул
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан перц
* 1/4 амттаны халбага нунтаг cayenne перц
* 4 ш өндөгний цагаан, хольсон
* 2 1/2 стакан үрсэн кокос
* Шарах тос

Бэлтгэх нь:
  1. Бүх хуурай орцоо холино.
  2. Угааж цэвэрлээд судасыг нь авсан сам хорхойгоо өндөгний цагаандаа дүрээд дараа нь гурил дахиад өндөгний цагаан үрсэн кокос дарааллаар дүрэн халааж бэлтгэсэн тосонд шаргаттал нь шарна. Эсвэл тавцан дээр өрж тавиад тал 170 градуст халаасан зуухан бүрийг нь 3 минут жигнэнэ.
  3. Ингэж бэлтгэсэн сам хорхойгоо нимбэгний хамтаар дуртай соустай сервислэнэ.

Sunday 14 September 2008

Майoнез




Орц:

* 1 ш том өндөгний шар
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хуурай гич
* 2 чимх сахар
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага цагаан дарсны цуу
* 1 стакан эрдэнэ шишийн тос

Бэлтгэх нь:
  1. Өндөгний шар, давс, сахар, хуурай гичээ шилэн саванд хийгээд (төмөр, хөнгөн цагаанаас бусад бүх төрлийн савыг хэрэглэж болно.) холиод нийцүүлнэ.
  2. Нимбэгний шүүс, цуугаа тусад нь жижиг аяганд холиж нийцүүлнэ.
  3. Өндөгний холимог дээрээ нимбэгний шүүсний бэлдмэлийнхээ талыг нэмж нийцүүлнэ.
  4. Тосоо бага багаар хутгангаа нэмнэ. Майонез маань биежиж эхлэхэд үлдсэн нимбэгний бэлмэлээ нэмэн нийцтэл нь хутгана.
  5. Үлдсэн тосоо мөн адил хутгангаа бага багаар нэмж нийцүүлнэ.

Зүүлт

Майoнезэн дээр бусад орц нэмэн өөр соусууд гаргаж авдаг бөгөөд жишээлбэл

* Майoнез+ жижиглэн хэрчсэн дарсан огурцы+ногоон гоньд (dill)+capers=Тартар соус
* Майoнез+улаан лоолийн соус/кетчүп+хэрчсэн улаан перц=sauce on the loose
* Майoнез+улаан лоолийн соус/кетчүп+жижиглэн хэрчсэн дарсан огурцы=thousand island
* 2 хэмжүүр майнез+ 1 хэмжүүр зөөхий (sour cream) =shantilie
* Оливийн тосоор бэлтгэсэн майoнез+сармис=Aïoli.
* aïoli+saffron, улаан перц эсвэл paprika=Rouille
* нимбэгний оронд lime хэрэглэсэн майoнезыг Mayonesa гэдэг аж. Энэхүү бүтээгдэхүүнийн Спайн, Мексик дэлгүүрүүдэд зардаг аж.
* buttermilk (зөөхий боловсруулан масло хийх явцад үлдсэн шингэн/сүү )эсвэл цөцгийг майoнезтай холин хэрчсэн ногоон сонгино зэргээр амтлан Ranch гаргаж авна.

Сармистай шарсан тахиа (chicken with 40 cloves)



Oрц:

* 1 ш тахиа
* 40 хумс сармис
* давс
* перц
* 4-5 мөчир ганга (thyme)
* 1/2 стакан оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Тахиагаа угаагаад 8 тэнцүү хувааж бэлтгэнэ.
  3. Тахиагаа халаасан хайруулын тавганд шарж хоёр талаар нь борлуулна.
  4. Арилгаж бэлтгэсэн сармисаа нэмнэ.
  5. Давс, хар перц нэмнэ. Ганга оливийн тосоо нэмээд таглаж 175 градуст халаасан зуухандаа 1.5 цаг байлгана.
  6. Ингэж бэлтгэсэн тахианыхаа тосыг хэрчиж бэлтгэсэн талхан дээр багсний тусламжтайгаар түрхээд халуун зууханд хэдэн минут байлгаж борлуулна. Гаргаж ирээд нөгөө талыг нь борлуулан сармистай тост бэлтгэнэ.
  7. Ингэж бэлтгэсэн тостон дээрээ 1 хумс сармис түрхээд хэрчиж бэлтгэсэн яншуй цацаж нэг хэсэг тахианы хамтаар сервислэнэ.

Зөгийн бал




Зөгийн балтай соус

Орц:

* 1/3 стакан зөгийн бал
* 1 стакан зөөхий (sour cream) эсвэл тараг

Бэлтгэх нь:
  1. Зөгийн балаа зөөлөн гал дээр халаана.
  2. Гал дээрээс аваад зөөхийгөө нэмж нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусаа гүзээлзгэнэ зэрэг шинэхэн жимсэн дээр асгаж эсвэл амттаны соус болгож сервислэнэ.
Зөгийн балтай гич (honey mustard)


Орц:

* 5 амны халбага зөгийн бал
* 3 амны халбага гич (smooth dijon mustard)
* 2 амны халбага rice wine vinegar

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нийцтэл нь хутгана. Ингэж бэлтгэсэн соусыг шарсан тахиа (chicken finger) эсвэл саладан дээр асгаж сервислэнэ.
Зөгийн балтай бэлтгэсэн жимс

Орц:

* зөгийн бал
* жимс (peach, plum, figs, papaya)

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгандаа бага зэрэг зөгийн бал нэмнэ. Дунд зэргийн гал дээр халаана.
  2. Угаагаад үрийг нь авч, хэрчсэн жимсээ хэрчсэн талаар нь нэмнэ. Жимс маань зөөлрөн, бүх зөгийн балыг шингээсэний дараа галаа ширүүн болгонж 1 минут хэртэй карамелжүүлнэ. Ингэж бэлтгэсэн жимсийг зайрмаг, кекс зэрэг амттантай сервислэнэ.
Жүржтэй кекс


Орц:

* 1 стакан зөгийн бал эсвэл 1 1/4 стакан сахар
* 4 ш өндөг
* 1 амны халбага жүржний хальс эсвэл 3 амны халбага жүржний шүүс
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх хүнсний сода

Бэлтгэх нь:
  1. Өндгөө зөгийн балын хамтаар нийцтэл нь хутгана. Зөгийн балны оронд сахар хэрэглэж байгаа бол өндгөө цагаартал нь хутгана.
  2. 1 амны халбага жүржний хальсаа нэмнэ. Сахартай бэлтгэж байгаа бол 3 амны халбага жүржний шүүс нэмж нийцүүлнэ.
  3. Гурил, хөөлгөгч нунтаг, содагаа шигшиж бэлтгэнэ. Кексээ сахартай бэлтгэж байгаа бол сода хэрэглэхгүй.
  4. Хуурай, нойтон орцоо холиод нийцтэл нь хутгана.
  5. Тослож бэлтгэсэн талхны хэвэнд хийгээд 175 градуст 30 минут жигнэнэ. Бэлдмэлээ сахартай бэлтгэсэн бол 190 градуст 30 минут жигнэнэ.

Kaламари



Орц:

* наймаалж
* гурил
* давс
* тос
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Гурил, давс, хар перцээ холиж хуурай түрхлэг бэлтгэнэ. Өөрийн дуртай, хүссэн хуурай амтлагчуудаа хэрэглэж болно.
  2. Наймаалжныхаа толгойг зөөлнөөр татан гаргаж ирнэ. Толгойтой нь залгаатай ink sack (аюул учирсан тохиолдолд ink sack дотopх шингэнээ гадагшлуулан усаа булингартуулаад зугтах маягаар бие хамгаалахад зориулагдсан шингэн агуулах уут аж.) байдаг бөгөөд тэрхүү шингэнийг асгалгүйгээр авах хэрэгтэй. Нурууг нь дагасан тунгалаг урт ясыг авна. Нүдтэй хэсгийг хайчилж аваад шахахад толгой дотроос нь жижиг бөөрөнхий зүйл гарах ёстой. Түүнийг бас хаяна. Бие, сүүлэн дээрх халисыг хуулж хаяна.
  3. Наймаалжныхаа биеийг цагирлалан хэрчээд сүүл, толгой, tentacle дараа нь хэрэглэхээр хадгална.
  4. Цагиргалан хэрчиж бэлтгэсэн наймаалжаа хуурай түрхлэгтээ дүрэн илүүдэл гурилыг зөөлөн сэгсэрч унагаагаад халааж бэлтгэсэн тосонд хийн тал бүрийг нь шаргалттал нь шарна.
  5. Бэлэн болсон каламаригаа соустай, лимонтой сервислэнэ.

Хялбар сүүмс (gravy)



Орц:

* 1 хэмжүүр гурил
* 1 хэмжүүр масло
* 1 хэмжүүр махны ширгээсэн шөл

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулна.
  2. Гурилаа нэмээд холигчоор сайтар хутгана. 1-2 минут хутгасаны эцэст шингэрч эхлэх болно. Энэ үед галаа багасгаад хааяа хааяа хутган 5 минут хэртэй болгоно.
  3. 5 минутын дараа гал дээрээс аваад хутгангаа шөлөө бага багаар нэмнэ.
  4. Бүх шөлөө нэмсэний дараа бэлдмэлээ буцааж гал дээр тавиад хүссэн хэмжээндээ өтгөртөл буцалгана. Ингэж бэлтгэсэн соус хөрхөөрөө өтгөрдөг тул дахин бага зэрэг шөл нэмж шингэлээд соусны аяганд хийж сервислэнэ.

Ногоотой хуурсан наймаалж (오징어 볶음)





Орц:

* 1 амны халбага сахар
* 5 амны халбага цуу
* 2-3 амны халбага улаан перц
* 4-5 хумс сармис
* 1 ш сонгино
* 12 ш ногоон сонгино
* 500 гр хэртэй наймаалж (squid)
* 1 ш лууван
* 1 ш ногоон чинжүү
* оливийн тос
* sesame-ын тос

Бэлтгэх нь:
  1. Наймаалжныхаа гэдэсийг гаргаж нүдийг нь авч бэлтгэнэ. Гэдсэн дотор нь inksack байдаг бөгөөд тэрийг нь хагалалгүйгээр авах хэрэгтэй. Нуруунд нь тунгалаг яс байдаг бөгөөд тэрийг нь бас олж авна. (Youtube-ээс хэрхэн цэвэрлэх талаар видео олж үзээрэй.)
  2. Цэвэрлэсэн наймаалжаа угаана. 0.5 см хэртэй хэрчиж бэлтгэнэ.
  3. Луувангаа арилгаад савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  4. 12 ш ногоон сонгиноо арилгаад, угааж 5-7 см урттай хэрчинэ.
  5. Дунд зэргийн сонгиноо арилгаад хагас цагираг болгож хэрчинэ.
  6. Ногоон перцнийхээ үрийг гаргаад хэрчиж бэлтгэнэ.
  7. Аяганд хэчиж бэлтгэсэн 5 хумс сармис. 5 амны халбага цуу, 2 амны халбага улаан перц, 1 амныхалбага сахар холиж бэлтгэнэ.
  8. Хайруулын тавганд 1 амны халбага оливийн тос хийж халаана.
  9. Халаасан тосондоо лууван, сонгино, ногоон сонгино, ногон перц дарааллаар хэрчсэн ногоогоо нэмж хуурна.
  10. Хэрчиж бэлтгэсэн наймаалж, сармистай соусаа нэмээд хэдэн минут хуурна.
  11. Бага зэрэг sesame-ын тос нэмээд сервислэнэ.

Friday 12 September 2008

Бурханы/тэнгэрийн элчийн хоол бялуу (Аngel food Cake)



Орц:

* 1 1/2 стакан нунтаг сахар (1 3/4 сахарын 2 минутын турш блендэрдээд хэрэглэж болно.)
* 1 стакан кексний гурил
* 1/4 амттаны халбага давс
* 12 том өндөгний цагаан
* 1/3 стакан бүлээн ус
* 1 1/2 амттаны халбага cream of tartar
* 1 амттаны халбага охь (алмонд, ваниллин, жүрж гээд хүссэн охио хэрэглэж болно.)

Бэлтгэх нь:
  1. Гурил, тал сахар, давсаа холино.
  2. Өндөгний цагаанаа охь, cream of tartar, усны хамтаар шил эсвэл ган саванд хийн цайртал нь хутгана. Үлдсэн сахараа нэмээд цасан цагаан болж өтгөртөл (хэлбэрт ордог болсон байна.) нь хутгана. Өндөгний цагаан маань нэг ч дусал шаргүй байх хэрэгтэй.
  3. Хөөсөрсөн өндөгний цагааныхаа гурилаа бага багаар нэмээд fold.
  4. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ тослоогүй голдоо баганатай хэвэнд хийгээд хэвээ ширээн дээрээ тавиастайгаар зөөлөн эргүүлэн зуурмагаа тэгшлээд 175 градуст 35 минут жигнэнэ.
Видео Youtube-с
Good Eats S4E6P1
Good Eats S4E6P2

Thursday 11 September 2008

Дүфүтэй (tofu ) шоколадтай pie


Шоколадтай pie

Орц:

* 2 стакан шоколад (chocolate chips), хайлуулж бэлтгэнэ
* 1 куб дүфу
* 1/3 стакан кофе ликёр
* 1 амттаы халбага ванилины охь
* 1 амны халбага зөгийн бал

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод блендэрдэж бэлэн эсвэл бэлтгэсэн тартны сууринд юүлж 180 градуст хаалаасан зууханд болтол нь жигнэнэ.

Хагалж чанасан өндөг (poached egg)



Орц:

* 4 ш өндөг
* ус
* хүчил

Бэлтгэх нь:
  1. Наалддаггүй хайруулын тавганд 2-3 см хэртэй ус хийгээд, стакан ус дутамд 1 амттаны халбага нимбэгний шүүс эсвэл уксус хийж буцалгана.
  2. Өндгөө хагалж хоолны халбаганд эсвэл жижиг аяганд хийнэ. Ус буцлангуут өндгөө усандаа хийгээд галаа унтраан таглаад 7 минут байлгана. Өндгөө уутанд хийгээд уутных нь хамтаар чанах нь бий.
  3. Өндгөө шүүж гаргаад сервислэж болохын зэрэгцээ мөстэй усанд хийн хөргөгчинд 8 хүртэл цаг хадгалж болно. Хөргөгчинд хийж хадгалсан өндгийг буцааж халаахдаа дахин чанахын оронд жигнэх нь дээр байдаг байна.

Хүммүс (hummus)


Орц:

* 2-3 хумс сармис
* 1 лааз (420 гр) garbanzo шош(мөн chick beans хэмээгддэг)
* лаазалсан шошны шүүсны тал эсвэл ус, багахан тараг
* 2-3 амттаны халбага tahini, няцалж паст болгосон sesame (peanut butter-аар орлуулж болно)
* 1 атга яншуй
* 1 ш лимоны хальс (zest), шүүс
* 2 чимх давс
* хар перц
* 1/3 стакан extra virgin оливийн тос

Бэлтгэх нь:

1. Яншуйнаас бусад бүх орцоо робот эсвэл блендэрт хийгээд паст болтол нь нухна.
2. Бэлэн болсон хүммүсээ таваглаад жижиглэн хэрчсэн яншуй болон чидун жимсний тосоор чимэглээд чипс, лууван зэрэгтэй сервислэж болохын зэрэгцээ салатны дрессинг болгож болно.

* Хүммүс нь газрын дундад тэнгисийн улсуудад (Mediterranean) тархсан соус юм.

Цагаан масло соус (beurre blanc)



Oрц:

* 2 амны халбага жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 240 мл цагаан дарс
* 60 мл лимоны шүүс
* 1 амны халбага cream
* 12 амны халбага масло
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Улаан сонгино, цагаан дарс, лимоны шүүсээ холиод 2 амны хэртэй халбага болтол нь ширгээнэ.
  2. Сream-ээ нэмнэ. Буцлангуут нь галаа багасгана. Маслоо нэг нэгээр нэмнэ. Эхний амны халбага масло нэмж хайлуулсаныхаа дараа галаа унтраана.
  3. Үлдсэн маслоо нэг нэгээр нэмэн, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгаад, өтгөрхөөр нь давс хар перцээр амтлана. Сүүмсээ хэрэглэх хүртэлээ халуун саванд хадгалаарай.
Зүүлт

* Вeurre Вlanc загас, тахиа гээд цагаан махан хоолонд зохидог.

Wednesday 10 September 2008

Шоколадтай mousse




Орц:

* 170 гр цэвэр шоколад
* 8 ш өндөгний цагаан
* 1 чимх давс
* 30 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа хэрчээд халуун буцалсан тависан өөр нэгэн саванд хийж ууранд хайлуулна. Давсаа нэмж уусгана. Элдэв амттанд давс нэмснээр чихэрлэг, шоколадлаг амт нь илүү доторч өгдөг.
  2. Өндгөө шар цагаанаар нь ялгана. Цагаанаа сахарын хамтаар хөөсөрч биежтэл нь холигчоор хутгана.
  3. Хутгасан өндөгний цагаанаасаа багаханг хайлуулсан шоколад дээрээ нэмж 2 орцны темпратурын зөрүүг багасгана (temper). Пал хийтэл нэмбэл өндөгний цагаан болох тул болгоомжил. Шоколадаа хөргөл нь хүлээх бас тийм ш сайхан санаа биш шүү, шоколад царцаад хатуурч, хэвэнд орох талтай.
  4. Эцэст нь 2 орцоо холиод fold хийх (өндөгний цагааныг хөөсийг нураалгүйгээр бусад орцтой нийцүүлэх арга) аргаар хутгаж нийцүүлнэ.
  5. Ингэж бэлдсэн mousse-гээ өндөр шанпаскний шилэн хундаганд хийж хөргөөд сервислэнэ.

Monday 8 September 2008

Бешамел (Béchamel)



Орц:

* 2 амны халбага тос (тахиа, мах бүр хиам шарсан тосоо хэрэглэж болно.)
* 4 амны халбага гурил
* 2 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. 2 амны халбага тосондоо гурилаа нэмнэ. 30 секунд хэртэй хутгаж нийцүүлнэ.
  2. 2 минут хэртэй хуураад гал дээрээс аван холигчоор хутгангаа сүүгээ нэмээд ширүүн гал дээр өтгөртөл нь буцалгана.
Béchamel соусан дээр элдэв орц нэмж өөр олон төрлийн соус гаргаж авдаг.

Жишээ нь:

* Béchamel + чимх cayenne,parmesan,Gruyère = mornay нэмж соусыг гаргаж авдаг бөгөөд энэхүү соусыг ногоо, өндөг, загасан дээр сервислэнэ.


* Béchamel + хэрчсэн сонгино=soubise соусыг бэлтгэдэг бөгөөд энэхүү соус нь бараг бүх хоолонд зохидог аж.

* Béchamel + cheddar= нэмж бэлтгэсэн соусыг cheddar соус гэх бөгөөд энэхүү соусыг чанасан гоймонтой холиод 170 градуст халаасан зууханд хийж 5-7 минут жигнээд гаргаж ирээд сервислэнэ.

Мөөртэй Гратин



Энэхүү хоол нь au gratin хэмээх хоол бэлтгэх Франц техникээс (бүх орцоо нимгэн хэрчиж Béchamel эсвэл Mornay соусаар амтлан шарах) санаа авсан нимгэн хэрчсэн төмс, үрсэн бяслаг, давс гол орцноос бүрдсэн хоол юм.

Орц:

* Төмс
* үрсэн бяслаг
* мөөг (броколи, хулуу гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* яншуй
* тал аяга сүү эсвэл цөцгий (хоёуланг нь тэнцүү хэмжээтэй холиж half&half болгож хэрэглэж болно.)
* давс
* хар перц
* саваа тослох бага зэрэг масло

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад, угааж жигд нимгэн нимгэн (2-3 давхар чипсний дайтай) хэрчиж бэлтгэнэ.
  2. Мөөгөө бас нимгэлэн хэрчинэ.
  3. Тослож бэлтгэсэн тавцан дээрээ нэг эгнээ зайгүй төмс өрөөд дээр нь хэдэн зүсэм мөөг хаялана. Бага зэрэг үрсэн бяслаг цацаад, давс хар перцээр амтлана.
  4. Дараагийн эгнээ төмсөө өрнө. Мөөг, бяслаг, давс, чинжүү, төмс, мөөг, бяслаг, давс, чинжүү, төмс гэж үелүүлэн тавина. Хамгийн сүүлийн төмсөн давхрага дээрээ сүүгээ асгаад хоёр алгаараа дарж үе хоорондох агаарыг гаргана. Нэмсэн сүү тань захаараа гарч байвал боллоо үеүүдийн хооронд агаар үлдээгүй байна гэсэн үг.
  5. Сав тань таглаатай бол таглаад таглаагүй бол мөнгөн цаасаар ороогоод 200-230 градуст халаасан зууханд хийн 35 минут жигнэнэ. 35 минутын дараа бялаг үлдсэн бол цацаад 15 минут таглаагүйгээр жигнэнэ.
  6. Бэлэн болсон гратинаа гаргаж ирээд өрөөний темпратурт 15-30 минут байлгаад зүсч, шарсан мах зэрэг махтай хоолны хажууд эсвэл дангаар нь үндсэн хоол болгон сервислэж болно.

lemon curd


Орц:

* 4 нимбэгний zest
* 2 лимоны шүүс
* 5 өндөгний шар
* 1 стакан сахар
* 113 гр масло

Бэлтгэх нь:
  1. Нимбэгний хамгийн гадаргийг (зөвхөн шар хэсэг, цагаан руу оролгүйгээр) үрж бэлтгэнэ. 1/3 стакан нимбэгний шүүсээ нэмнэ. 2 лимоноос 1/3 стакан шүүс гарахгүй бол усаар гүйцээж болно.
  2. Сахараа нэмнэ. Өндөгний шараа нэмнэ. Бүгдийг нийцтэл 4 минут хэртэй хутгаад өөр нэгэн буцалж буй устай саван дээр тавиад (bein marie), галаа хамгийн бага дээр тохируулаад сахар уустал ойролцоогоор 7 минут хутгана.
  3. lemon curd-ээ гал дээрээс аваад маслоо жижиг жижиг хуваан 7, 8 удаад нэмнэ. Нэмэх бүрдээ өмнө нэмсэн маслоо хайлтал нь хутгана. Ингэж бэлтгэсэн lemon curd-г талх кексэн дээр түрхэн идэж болохын зэрэгцээ өөр бусад жорд хэрэглэж болно.
Double-boiler (bain-marie): давхарлан тавиж болохуйц 2 сав сонгоод доор нь байрлуулах саванд ус хийж буцалгана. Доод саванд байгаа ус дээд савыг дээр нь байрлуулахад ёроолд нь хүрэхгүй байх ёстой. Дээд саванд хайлуулах орцоо хийгээд буцалж буй устай саван дээрээ тавиж хайлуулаж арга. Ихэнхдээ шоколадыг ийм аргаар хайлуулдаг. Ихэнхдээ шоколадыг энэ аргаар хайлуулдаг.

egg wash: 1 ш өндгийг 1 амны халбага устай холиж нийцтэл нь хутгаад багсны тусламжтайгаар гурил, гурилан бүтээгдэхүүнийг будах үйлдэл. Гурил, гурилан бүтээгдэхүүнүүдийг хооронд нь наах эсвэл шарах явцад илүү алтлаг, шаргал болгох зорилгоор egg wash хийнэ.

fold:: 4-5 минут холигчоор хутгахад хөөсөрч цасан цагаан болсон өндөгний цагааныг бусад орцтой хөөсийг буулгалгүйгээр холих арга. Өндөгний цагаанаасаа бага зэргийг бусад бэлдмэл дээрээ нэмээд холино. Үлдсэн цагаанаа нэмээд пластик хутгуураар өндөгнийхөө голоор хэрчээд (cut), эргүүлэх (turn) үйлдэлийн давтамж.

zest: нимбэг, жүрж зэрэг хүчиллэг жимсний хальсны гадаргуу. Хальсны цагаан хэсэг орохгүй. Цагаантай хальсыг peel гэнэ.

Пүддингийн хуурай бэлдмэл бэлтгэх нь


Какаотой пүддингийн бэлдмэл

Орц:

* 3/4 стакан хуурай сүү
* 1 стакан - 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1, 5 стакан сахар
* 3/4 стакан какао
* 1 цайны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлнэ.
  2. Агаар оруулалгүйгээр савлан хуурай сэрүүн газар хадгална.
  3. Хэрэглэх үедээ 2/3 стакан хуурай бэлдмэлийг 500 мл хүйтэн сүүнд хийж байнга хутгасаар буцалгана. Галыг нь зөөлрүүлэн өтгөрөл нь буцалгана.
  4. Аягалаад хөргөж хөргөгчиндөө хийгээд 2-3 цаг хөргөсөний дараа сервислэхэд бэлэн болно.
Butterscotch Пүддин

Орц:

* 1-3/4 стакан бор сахар
* 3/4 стакан өөх тосгүй хуурай сүү (nonfat)
* 1 стакан эрдэннэшишийн цардуул
* 1/4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод хуурай сэрүүн газар хадгална. 3 стакан хуурай бэлдмэл болно. 24 порц.
  2. 2 хүний порцонд бэлтгэхэд 2 амны халбага масло, 1/4 стакан пүддингийн хуурай бэлдмэл, 1 стакан хүйтэн сүү холиж зөөлөн гал дээр хутгасаар 1 минут хэртэй буцалгана.
  3. 2 хуваан саванд хийгээд өтгөртөл нь хөргөөд сервислэнэ.
Шоколадтай пүддин

* 2 стакан сахар
* 1 стакан амтлаагүй какао (unsweetened)
* 2/3 стакан эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Агаар оруулдаггүй саванд хийн хуурай сэрүүн газар хадгална. 3 стакан бэлдмэл болно. 12 порц.
  2. 2 порцоор бэлтгэхэд 1/2 стакан шоколадтай пүддингийн бэлдмэл, 4 амны халбага масло, 1-1/3 стакан хүйтэн сүү холин 1 минут хэртэй буцалгаад аягалж хөргөөд сервислэнэ.
Кокостой пүддин

* 1/2 стакан хэрчсэн кокос (coconut)
* 1-1/2 стакан өөх тосгүй хуурай сүү
* 1 стакан сахар
* 1 стакан эрдэнэшишийн цардуул
* 1 цайны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Кокосоо блендэрдэж нунтаглаадбусад орцтойгоо холино. 3-1/3 стакан бэлдмэлээр 24 порц пүддин бэлтгэнэ.
  2. 2 порцонд 12/3 стакан кокостой пүддингийн бэлдмэлийн 1стакан хүйтэн сүүтэй холиод 1 минут хэртэй буцалгаад аягалж, хөргөөд сервислэнэ.
Ваниллинтай пүддингийн бэлдмэл

* 1-1/2 стакан өөх тосгүй хуурай сүү
* 1 стакан сахар
* 1 стакан эрдэнэшишийн цардуул
* 1 цайны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Нүх орцоо холиод агаар оруулдаггүй саванд хийн, хуурай сэрүн газар хадгална. Ингэж бэлтгэсэн 3 стакан бэлдмэлээр 24 порц пүддин бэлтгэнэ.
  2. 1/4 стакан бэлдмэлийг 1 стакан хүйтэн сүүтэй холин хутгасаар 1 минут буцалгана. Галаа унтраагаад 1/4 амттаны халбага ваниллны охь нэмж хутгаад аягалж хөргөөд сервислэнэ.

Saturday 6 September 2008

Амталж хатаасан талх (Crouton)


Орц:

* Талх
* 4 амны халбага хайлуулсан масло
* 1 амттаны халбага сармисний нунтаг (garlic powder)
* 1 амны халбага хатаасан яншуй
* 1 амны халбага үрсэн пармежан бяслаг (parmesan cheese)
* чимх давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 160 градуст халааж бэлтгэнэ.
  2. Талхаа нимгэлэн зүснэ. Хатаасан талхаа шөлөнд хэрэглэх зорилготой бэлтгэж байгаа болжижиг жижиг куб, дугуй гурвалжин эсвэл зүрх гээд хүссэн хэлбэрээтээ оруулан хэрчинэ.
  3. Хэрчиж бэлтгэсэн талхаа мөнгөн цаас эсвэл тостой цаас дэвссэн тавцан дэр агсаад нэг эгнээ болгож тараана.
  4. Бүх амтлагчаа холиод нийцтэл нь хутгана. Багсны тусламжтайгаар талх бүрийг амтрагчаар бүрнэ.
  5. Тавцангаа зуухандаа хийгээд шаргалтаж, хаттал нь (25-30 минут) жигнэнэ. Талхаа зузаан хэрчсэн бол өгөгдсөн цагаас арай удаан, нимгэн хэрчсэн бол арай богино хугацаанд жигнэнэ. Амталж хатаасан талхаа хөргөөд агаар оруулдаггүй саванд хийж хадгална. Ингэж бэлтгэсэн амталж хатаасан талхаар зутан шөл, ногоон салад салад чимж иднэ.
Видео

Onion Rings



Орц:

* 1-2 ш том сонгино
* 1 лааз пиво
* 1 1/2 стакан гурил
* шарахад тос

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад 0.5-1 см зузаантай цагиргалан хэрчээд давхрага бүрийг салгаж бэлтгэнэ.
  2. Пиво гурилаа холиод нийцүүлнэ. Гялгар уутаар таглаад 1-2 цаг байлгана.
  3. Цaгиргалан хэрчсэн сонгинуудаа пивотой бэлдмэлдээ дүрээд гаргаж ирэн халаасан тосонд хийн тал бүрийг нь боролтол нь (тус бүр 2 минут хэртэй) шараад гаргаж ирэн салфеткан дээр тавиж илүүдэл тосыг нь шүүгээд давс цацан амтлаад хажууд нь хүссэн соусаа тавиад сервислэхэд бэлэн боллоо.

* Пивотой бэлдмэлд дүрээд шарсан хүнсний холестрол ус, сүү гээд бусад шингэнээр бэлтгэсэн бэлдмэлд дүрж шарсан хүнсний холестролоос даруй 40% бага байдгийг Шинэ Зеландийн их сургуулийхан тогтоосон байна.

Видео

Тоортой Strudel



Орц:

* 1000 давхар гурил (puff pastry)

Жимсний бэлдмэл

* 1 1/2 стакан тоор хэрчиж бэлтгэсэн
* 1/2 амттаны халбага синнамон
* 1 амны халбага сахар
* 1 амны халбага гурил
* 1/4 стакан үзэм

Сахартай бэлдмэл


* 1/4 стакан хэрчсэн хушига
* 2 амны халбага бор сахар
* 1 амны халбага сухари (хатаасан талх, нунтагласан)
* 1 амны халбага цагаан сахар

Бэлтгэх нь:
  1. 1000 давхар гурилаа багахан гурилдсан тавцан дээр тавиад хүссэн хэмжээндээ илдэж бэлтгэнэ.
  2. 1 ш өндгийг 2 амны халбага устай холин сайтар хутгана. Илдсэн гурилийн тань нэг тал нь нөгөөгөөсөө арай "царай муутай" байх болно. Царай муутай талыг дээш нь харуулаад царай муутай тал дээрээ шингэлсэн өндгөө багсны тусламжтайгаар сайтар түрхэнэ. Сахараа асган гурилны 2/3 д нь тараана. Сахар дээрээ жимсээ асгаад 1/3-д тараана. Доор нь зай үлдээхээ мартуузай.
  3. Үлдээсэн зайгаа (доор нь) жимсэн (жимсний дор сахаран давхрага бий) дээгүүрээ давуулаад үлдээсэн ирмэгүүдээ дарж хооронд нь наагаад жимсний хамтаар эргүүлэн дахиж ирмэгүүдийг наагаад дахиж нэг эргүүлэн ирмэгүүдийг нааж бэлтгэнэ.
  4. Ингэж бэлтгэсэн Strudel-ээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тавиад хэд хэд зүсээд өндөгний бэлмэлээсээ түрхэн 190 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь (30-45 минут) жигнээд гаргаж ирэн хөргөөд сервислэхэд бэлэн боллоо
Видео

* Энэхүү жорыг алим. лийр гээд хүссэн жимсээрээ хийж болно.

Карамельтэй шоколадтай алим



Орц:

* Хагас кг бор сахар (dark brown sugar)
* 1 стакан давсгүй масло
* 400 гр молоко
* 2/3 стакан эрдэншишийн сироп (dark corn syrup)
* 1/3 стакан maple syrup
* 1 цайны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага dark molasses
* 1/4 амттаны халбага давс
* 12 савх
* 12 дунд зэргийг Granny Smith алим
* Гадуур нь бүрэх хэрчсэн самар, кокос, мини m&m
* Хайлуулсан хар/цагаан/сүүтэй шоколад (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Эхний найман орцыг нэг саванд хийн модон халбагаар нийцтэл нь (ойролцоогоор 15 минут) хутгана.
  2. Чихрийн термометр хийгээд (термометрээ савныхаа ёроолд хүргэлгүйгээр дүүжлэх хэрэгтэй) галаа дунд зэргийн дээр тохируулан 236°F-г заатал нь, ойролцоогоор 12 минут, хааяа хааяа хутган халаана. Халааж карамельжүүлсэн сахараа 200°F болж хөртөл нь ойролцоогоор 15-20 минут хутгалгүйгээр хүлээнэ.
  3. Карамель-аа хөрж байх явцад 2 тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Бүх алимаа угаагаад ишийг нь аваад, ишний оронд савх зоож бэлтгэнэ. Чимэглэх самар, шоколад зэргээ тавган дээр асгана.
  4. Алимаа савхнаас нь бариад карамельдаа булхуулан гаргаж ирээд сэгсэрч илүүдэл карамелийг савтай карамель рүү дусаана. Хайлуулсан шоколаданд дүрэх бол тостой цаас дэвсэн тавцан дээрээ тавиад хөргөгчинд хийнэ. Шоколаданд дүрэхгүй бол чимэглэхээр тавган дээр асгаж бэлтгэсэн орцондоо өнхрүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээр тавина. Мэдээж гадуур нь элдэв орцоор чимэглэлгүйгээр дан карамельтай чигээр нь сервислэж болно.
  5. Карамельд дүрсэн алимаа хөргөгчинд хийн 15 минут хэртэй байлгана.
  6. 15 минутын дараа карамельтай алимаа гаргаж ирээд хайлуулсан шоколадандаа дүрээд гадуур нь чимэглэхээр бэлтгэсэн орцондоо дүрээд хэрэглэж байсан тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавиад буцаан хөргөгчинд хийж 1 цаг хэртэй хүлээгээд сервислэхэд бэлэн боллоо.
  7. Ингэж бэлтгэсэн алимийг 7 хүртэл хоног хөргөгчинд хадгалж болно.

Dyann

Хулуутай талх (Pumpkin bread)



Oрц:

* 3 стакан нунтаг сахар
* 445 мл хулууны нухаш (АНУ-д 15 ounce-аар лаазалсан байдаг, тэрнээс 1 лааз)
* 1 стакан ургамалын тос
* 2/3 стакан ус
* 4 өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 3 1/2 стакан гурил
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг натмег (nutmeg)
* 2 амны халбага сода
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 стакан жижиг шоколад (chocolate chips)
* 1/2 стакан хэрчсэн хушига (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Талхны хэвээ тослоод гурилдаж бэлтгэнэ. Хэвээ масло эсвэл маргаринаар тослоод бага зэрэг гурил цацаж бүх газраар тараана. (Видео)
  3. Том саванд сахар, тос, ус, хулууны нухаш, ваниллины охь, өндгөө холиж нийцүүлнэ.
  4. Өөр нэгэн саванд натмег, сода, давс, гурилаа шигшиж бэлтгэнэ.
  5. Шигшиж бэлтгэсэн хуурай орцуудаа 2-3 удаад нойтон орцон дээрээ нэмнэ. Нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь хутгана.
  6. Шоколад, хушигаа нэмнэ. Жоохон хутгаж холино.
  7. Болтол нь (40-60 минут) жигнэнэ. Голд нь хутга эсвэл шүдний чигчлүүр зооход цэвэрхэн гарч ирвэл талх маань болжээ гэсэн үг.
  8. Талхаа зуухнаасаа гаргаад 5 минут хэртэй хөргөнө.
  9. Хэвнээс нь гаргаад хэрээсэн төмөр дээр тавиж 30-40 минут хөргөөд сервислэхэд бэлэн боллоо.
Dyannbakes.com

Friday 5 September 2008

Guacamole-авакадоны нухаш/салад



Oрц:

* 2 ш гүйцэд боловсорсон авакадо
* 1 ш улаан сонгино
* 1/2 лимоны шүүс
* 1 цайны халбага давс
* хар перц
* 1 ш улаан лооль
* 1 ш jalapeno перц (халуун ногоо хэрэглэдэггүй бол 1 ш улаан перц)
* яншуй

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн саванд хийнэ. Яншуйгаа угаагаад ишийг нь авч хэрчинэ. Сонгино дээрээ нэмнэ. Улаан лоолио угаагаад жижиглэн хэрчиж сонгино яншуйн дээрээ нэмнэ. Бээлий өмсөж байгаад jalapeno перцийхээ үрийг гаргаад угааж жижиглэн хэрчээд холимог дээрээ нэмнэ.
  2. Авакадогоо угаагаад голоор нь хэрчинэ. Үрэнд нь хутгаа шигтгээд зөөлөн эргүүлж үрийг гаргаж авна. Хальсан доторх зөөлөн эдийг жижиг хутгаар жижиглэн хэрчээд халбагаар ухаж (зөөлөн эдийг) бусад ногоогоо хийсэн савандаа хийнэ.
  3. Лимоноо голоор нь хуваагаад сэрээгээр 2-3 цоолоод шүүсийг нь шахаж савандаа хийнэ. Лимон авакадоны харлахаас хамгаалдаг.
  4. Бүх орцоо холиод давс, хар перцээр амтлаад Guacamole маань блэн боллоо. Ингэж бэлтгэсэн Guacamole-г чипс дүрж идэхээс гадна, салатны соус, сандвичны завсар тавьж идэж болно.

Кетчүп майонезтай хялбар соус




Орц:

* 1 хэмжээс майонез
* 1-1.5 хэмжээс кетчүп
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нийцтэл нь хутгана. Чипсээ дүрээд амтархан иднэ.