Sunday 4 January 2009

Ноки (Gnocchi)


Орц:

* 1 кг цардуул ихтэй төмс
* 1/4 стакан өндөг (ойролцоогоор 1 том өндөг=62 мл)
* 1 стакан гурил
* далайн давс (ширээний йоджуулсан давс)
* ус

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгад жижиглэн хэрчинэ. Томхон саванд ус хийгээд давс нэмж буцалгана. Төмсөө нэмнэ. Зөөлөртөл нь (нухаж болохуйц болтол) хааяа хааяа хутган буцалгана.
  2. Төмсөө шүүгээд сэрээгээр нухаж бэлтгэнэ. Хөргөөд бага зэрэг хутгаж бэлтгэсэн өндөг, 3/4 стакан гурилаа нэмээд сайтар нийцүүлнэ. Гурилаа гарт наалддаггүй болтол үлдээсэн 1/4 стакан гурилнаасаа багa багаар нэмж нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн зуурмагаа хэд хэд хуваагаад эрхий хурууны дайтай сувиж бэлтгэнэ. Сувиж бэлтгэсэн гурилаа хурууны 1 үе дайтай хэрчээд бага зэрэг хуурай гурилтай сэрээгээр даран хэлбэр оруулна. Ингэж бэлтгэсэн төмсний гоймон/баншийг гоймон маягаар чанаж, шарж иддэг.

8 comments:

Anonymous said...

Анхаа, 1/4 стакан өндөг гэдгийг хуурай өндөг гэж ойлгох уу

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зүгээр шингэн өндөг. Том жижиг гээд хэмжээ нь адилгүй болохоор стаканаар хэмжсийн...

Anonymous said...

тэгэхээр хэдэн өндөг вэ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Том буюу 63-72 гр өндөгнөөс 1 бүтэн байхад болох байх. Өндөг тань жижиг бол бараг 2 хэрэг болох байхаа. 62 мл өндөг...

Anonymous said...

за их баярлалаа,ойхгүй л жоохон мангартаад...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би харин ойлгомжгүй биччихэж, доор нь тайлбар хийнэ ээ..

Sunshine said...

goy goy holni jorud bna gehdee heden hunii portsoor ve ?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Мөнх-Одоо жор бүр өөр хоорондоо харилцан адилгүй порцоор байгаа. Энэ нокиний жорыг нэг рестораны сайтаас олж орчуулсан тул ахиухан болох байх. Мэдээж хэрэглээнийхээ хэрээр орцоо ихэсгэж багасгаад хийж болно. Амжилт хүсье..