

Орц:
* талх
* 1/4 стакан пармежан бяслаг (Parmesan cheese)
* 2 амны халбага хатаасан яншуй
* 1 амттаны халбага хатаасан oregano
* 1 амттаны халбага хатаасан basil
* 1 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1 амттаны халбага сонгины нунтаг (onion powder)
Бэлтгэх нь:
- Хоносон талхнуудаа хэрчээд 120 градуст халаасан зууханд хийн 15 минут хэртэй байлгаж хатаана.
- Робот эсвэл блендэр бүр аль аль нь байхгүй бол ганжингаа ашиглан хатаасан талхаа нунтаглана. Давхар уутанд хийж байгаад эргүүлж тойруулан сайтар илдэхэд л хангалттай.
- Итали маягаар амталсан талхны үйрмэг хэрэг болонгуут дээрх маягаар үйрүүлэн бэлтгээд, уут, саванд хийж хадгалсан үйрмэгнээсээ 2 стаканыг дээрх амтлагч орцуудтай холин нийцүүлээд хэрэглэхэд бэлэн болно.
- Ийм маягаар амталж бэлтгэсэн талхны үйрмэгийг агаар оруулдаггүй сав, шилэнд хийн хөргөгчинд 2 сар хүртэл хадгалж болно.
1 comment:
үнэхээр гоё блог байна, цаг заваа гаргаж ийм гоё жоруудыг оруулж өгсөнд маш их баярлалаа. нилээн хэдэн хоол туршиж үзлээ үнэхээр гоё болж байна. дахин дахин баярлалаа
Post a Comment