Wednesday 27 August 2008

Шоколадтай Gelato



Gelato гэдэг нь Италиар хөлдсөн, хөлдүүс гэсэн үг аж. 1600 оны үед зөвхөн баячуудын хүнс байсан хөлдүүс 19 дүгээр зуунаас эхлэн ард түмний хэрэглээнд орсон байна.

Орц:

* 3 стакан сүү
* 3⁄4 стакан сахар
* 2 амны халбага эрдэнэшишйн цардуул
* 3⁄4 стакан какао

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус, мөс хийж бэлтгэнэ.
  2. 2 стакан сүүгээ буцалгана. Үлдсэн 1 стакан сүүгээ сахар, цардуул, какаотойгоо холиж нийцүүлнэ. Халуун сүүн дээрээ нэмээд сахараа хайлтал халаана.
  3. Устай, мөстэй савандаа суулгаж хөргөнө. Хөргөчинд хийн 3-4 цаг хөргөнө.
  4. Хүйтэн бэлдмэлдээ зайрмагны машиндаа машины зааврын дагуу хийгээд, ажиллуулна. (Зайрмагны машингүй бол доор хэрхэн гараараа хийх заавар хавсаргасан байгаа.)
  5. Хэт гүнзгий биш, агаар оруулдаггүй (таглаатай) хуванцар саванд хийгээд хамгийн багадаа 5 цаг хөлдөөнө.

Зайрмагны машингүй бол

Зайрмагны зориулалтын машин нь хутгах явцдаа жигд хөргөж, хөлдөх явцад үүсдэг талстуудыг үүсгэхгүй, хутгахдаа илүү их агаар оруулж илүү хөвсгөр болгодог байна.

Зайрмаг болон сорбетыг зайрмагны машингүйгээр хийж болдог ч машинаар хийсэн шиг хөвсгэр, талстгүй болдоггүй ч орцондоо сүү, өндөг, цөцгийгүй зайрмаг, сорбетүүдийг зайрмагны машингүйгээр хийхэд боломжийн үр дүнд хүрдэг.

Дээрх жорын дагуу хийгээд томдуу амсартай нэг саванд хийнэ. Хөргөгчинд 5-8 цаг байлгана. 5-8 цагийн эцэст хөлдөөгчинд хийгээд мөстөж, хөлдтөл нь 30 минут дутамд нэг удаа гаргаж ирээд 2-3 минутын турш хурдан хурдан хутгаад буцааж хөлдөөгчинд хийнэ. 3-4 удаа ингэж хутгасаны эцэст Gelato маань бэлэн болно. Бэлэн болсон Gelato-гоо хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны дараа чимээд сервилэхэд бэлэн боллоо.

Saveur

Tuesday 26 August 2008

Амталж бүтнээр нь шарсан тахиа



Орц:
* 1-1.5 кг бүтэн тахиа
* давс
* хар перц
* 2 амттаны халбага хэрчсэн ганга/thyme (хүсвэл)
* давсгүй масло (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халаана. Тахиагаа угаагаад хатаана.
  2. Гэдэс дотор руу давс, хар перц цацна.
  3. 1 амны халбага хэртэй давсыг тахиан дээгүүрээ цацна. Хар перцээр амтлана. Тахианы гуя. далавчийг ийм байдлаар уяна. Масло хэрэглэх бол гангаа маслотой холиод тахианыхаа цээж болон нурууны хэсэгт арисных нь доогуур тараан түрхэж өгнө. Тахианыхаа дээгүүр давс цацаж амтлна. Хар перц түлэгддэг тул гадуур нь цацахгүй байхыг зөвлөе.
  4. Тахиагаа тавцан дээрээ байрлуулаад халаaсан зуухандаа хийн 50-60 минут жигнэнэ. (Энэхүү жорыг авсан эмэгтэй тахиагаа жигнэж явцдаа ер эргүүлж тойруулдаггүй гэсэн.)
  5. Зуухнаасаа тахиагаа гаргаад ялгарсан шүүснээс нь халбагаар авч дээрээс нь асгаад ганга хэрэглэж байгаа бол хэрчсэн гангаа цацна. 15 минут хэртэй амраана.
  6. 15 минутын дараа тахиа маань хэрчээд сервислэхэд бэлэн болно.

Нимгэлэн илдсэн гурил (Рhyllo dough), Пидэ/Пита талх





Phyllo Dough нь Грек, Турк гал тогоонд элдэв боов, боорцог, баклава хийхэд хэрэглэгддэг нимгэн илдээд өрөөсөн талыг (2 талыг нь жигнэхээр хэт нимгэн тул хатчихдаг гэсэн) нь жигнэж, угааж, хатаасан гурил юм. Гэрийн нөхцөлд бэлтгэж хэрэглэх бол жигнэж, угааж, хатааж процесыг алгасаж болно.

Орц:

* 8 стакан гурил
* 2 амттаны халбага raki (арслангийн сүү хэмээгддэг ус нэмж цагааруулж уудаг анаксон хэмээх ургамалын (хоолойны ч билүү, ханиадны ч билүү нэг усан эм байдаг даа МОнголд) орцтой Турк архи. Италид бас төстэй архи байдаг гэсэн.) эсвэл цагаан цуу
* 2 амттаны халбага оливийн тос
* 1 лимоны шүүс
* 1 1/4 - 1 1/3 стакан халуун ус
* хуурай гурил

Бэлтгэх нь:

* халуун ус хэрэглэнэ. Буцалсан,буцламгай ус биш шүү.

Гоймонгийн машин хэрэглэх бол:
  1. Бүх орцоо холиод зуурна. Хуурай гурилаар гурилдсан тавцан дээрээ зуурмагаа гаргаад 15-20 минут нухна. Гялгар уутаар орогоод хөргөгчинд хийж хонуулна.
  2. Гоймонгийн машинаа 9 дээр тохируулаад (1-10 хүртэл дугаарласан байдаг. 1 нь хамгийн зузаан нь.) гурилаа илдэнэ. Хэрэв pitas хийх бол 6 дээр тохируулаарай. Элдсэн Пита талхаа тосгүй хайруулын тавган дээр хайрч хэрэглэнэ.
  3. Ингэж бэлтгэсэн гурилаа 10 хоногиин турш хөлдөөгчинд хадгалж болно.
Гараараа илдэх бол:

(18-20 том илдүүрт)
  1. 6 стакан гурилаа (үлдсэн 2 стаканыг илдэхэд хэрэглэнэ), raki эсвэл цагаан цуугаа нэмнэ. 1 стакан ус нэмээд гурилаа зуурч үзнэ. Тосоо нэмнэ. Хэрэгтэй бол ус нэмнэ.
  2. Гараа бага зэрэг тослоод гурилаа тавцан дээрээ гарган гурилаа нийцтэл (10 минут хэртэй) нухна.
  3. Зуурмагаа 18-20 тэнцүү хуваагаад ахиухан хуурай гурил хэрэглэн илдэнэ. Рhyllo dough маань 2 давхар бичгийн цаасны зузаантай байхад тохиромжтой.
About.com

Sigara Börek-Тамхин боорцог :)


Oрц:

* 1 илдүүр Yufka, Phyllo/fillo dough (маш нимгэн илдээд, нэг талыг нь хайраад угааж, хатаасан гурил, сонин сонсогдож байгаа биз.) жор энд
* 100 гр Feta бяслаг/Beyaz peynir (Турк Beyaz peynir-г давстай усанд дарсан байдаг болохоор давс хэрэглэх хэрэггүй байдаг.)
* яншуй (parsley)
* бага хэмжээний рашаан
* 1 өндөгний шар
* хар перц
* давс
* 1 хумс сармис
* шарах тос

Бэлтгэх нь:
  1. Бяслагаа сайтар угаагаад нухна. Хэрчиж бэлтгэсэн яншуйгаа нэмнэ. Холино. Бага зэрэг давс, хар перцээр амтлана. Өндөгний шараа нэмнэ. Нийцтэл нь хутгана. Рашаанаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
  2. Нимгэн гурилаа голоор нь хуваагаад давхарлана. Дахин таллаад, давхарлаад дахиж нэг хуваагаад 8 хэсэг гурвалжин гурилтай болно.
  3. Гурилаа өргөн талыг өөр лүүгээ харуулан урдаа байрлуулаад, ирмэгээс нь 1,5-2 см хэрийн зайтай бяслагтай бэлдмэлээсээ тавина. 2 талаас нь бяслагтай бэлдмлээ давуулан нугалаад хоосон үлдээсэн ирмэгээ бас бяслаган дээрээ тавина. Энэ байдлаас үзүүр лүү чадах чинээгээрэ чанга ороогоод үзүүрийг усанд дүрж наана.
  4. Ийм маягаар бүх оорцоо дуусгаад халааж бэлтгэсэн тосонд шарж бүлээнээр нь сервислэнэ.
Зүүлт:

* Энэхүү боорцогны бяслаган бэлдмэлийг зөвхөн бяслаг яншуй холин бэлтгэх нь бий. Хүн бүр өөрийн вкуст тааруулан бэлтгэж болох жор юм.
* Зааван фета бяслаг гэлтгүй сосик, хиам зэргийг нарийхан хэрчиж гурилныхаа голд байрлуулаад ороод тосонд шараад сервислэж болно.
видео өөр нэгэн видео

Франц маягаар шарсан талх/ Франц тост



Орц:

* 1 ш өндөг
* 3 амны халбага сүү
* 2-3 зүсэм талх
* шарахад масло

Бэлтгэх нь:
  1. Өндгөө сүүтэйгээ холин нийцүүлнэ.
  2. 2-3 зүсэм талхаа өндөг, сүүний бэлдмэлдээ дүрээд хэсэг байлгана.
  3. Хайруулын тавгаа халаагаад масло хайлуулж бэлдмэлд дүрсэн талхнуудаа 2 талаар нь шаргалттал нь шарна.
Зүүлт

* Хуучин, хатсан талх ашиглан энэхүү шарсан талхыг бэлтгэж болно.

Самартай Бискоти



Орц:

* 3 стакан гурил
* 1 стакан самар, нүдсэн (hazelnut)
* 1 стакан сахар + дээр нь цацах сахар
* 4 өндөг
* 60 гр масло
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх мь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Масло, сахараа хөөсөртөл нь хутгана. 3 өндгөө нэг нэгээр нэмэн, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ, холино. Гурилаа нэмнэ. Нийцүүлнэ.
  3. Гараа сайтар хуурай гурилаар гурилдаад зуурмагныхаа талыг аван 30 см урттай 5 см диаметртэй сувина. Тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавина. Үлдсэн зуурмагаа мөн адил бэлтгээд тавцан дээрээ хооронд нь 5 см зайтай тавина.
  4. Сувиж бэлтгээд, тослосон тавцан дээр тависан зуурмаган дээрээ зөөлөн дарж хавтгайлна. Үлдсэн өндгөө хутгаад багсны тусламжтайгаар зуурмаган дээрээ түрхээд ахиухан сахар цацна.
  5. Халааж бэлтгэсэн зуухандаа хийж 25 минут жигнэнэ. 12.5 минутанд тавцангийнхаа байрлалыг солино/ тавцангаа эргүүлнэ.
  6. 25 минутын эцэст жигнэмэгээ гаргаад 20-30 минут хөргөнө. Зуухныхаа халууныг 150 градус болгон буулгана. Жигнэмэгээ 2 см зузаантай хэрчээд хэрээстэй давцан дээр өрөөд дахин 30 минут жигнэнэ.
CafeFernando

Кофетой, самартай жигнэмэг


Alice Medrich-ын Pure Dessert номноос.

Орц:

* 2 стакан гурил
* 1 стакан самар
* 3/4 cтакан сахар
* 1/4 цайны халбага давс
* 2 амны халбага татсан кофе + 45ш кофень үр (чимэглэхэд)
* 210 гр масло, хөргөгчинд хадгалсан
* 1.5 цайны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Гурил, самар, давс, сахараа роботонд хийгээд нунтаглана.
  2. Кофегоо нэмээд үргэлжилүүлэнэ.
  3. Дараа нь жижиглэн хэрчсэн масло нэмээд бүx орцыг нийцтэл нь хутгана.
  4. Ваниллины охио нэмнэ.
  5. Зуурмагаа тостой цаасанд ороогоод хөргөгчинд хийж хамгийн багадаа 2 цаг амраана.
  6. Зуухаа 180 градуст халаана.
  7. Зуурмагаа хагас см зузаантай илдэж хэвлэнэ. Хооронд нь 3 см зайтай өрнө. Голд нь нэг нэг кофены үр зөөлөн дарж байрлуулаад зуухандаа хийж болтол нь (14-16 минут) жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэгээ тавцан дээр нь хэсэг хөргөөд (халуун дээр нь авбал бутарч унах магадлалтай тул болгоомжтой байгаарай.) авч сервислэнэ.
Жинхэнэ жигнэмэгний зургийг CafeFernando

Monday 25 August 2008

Самартай, жимсний чанамалтай жигнэмэг


Орц: (25 ш)

* 1 стакан гурил
* 1 стакан самар
* 125 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан сахар
* 2/3 стакан жимсний чанамал

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халааж, давцангаа тослож бэлтгэнэ.
  2. Самараа сайтар нухна, нунтагласан самараа гурилтайгаа холино.
  3. Өрөөний темпратур дахь маслоо сахарьн хамтаар 5 минут хэртэй хутгана. Гурил, самрын нунтагны холимогноосоо бага багаар нэмж нийцүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа 30 минут хөргөгчинд хийж амраана.
  4. 30 минутын дараа зуурмагаа гаргаж ирээд 25 хуваана. Тус бүрийг бөөрөнхийлөөд, голд нь эрхий хуруугаараа дарж хонхор үүсгэнэ.
  5. Тослож бэлтгэсэн тавцан дээрээ хооронд нь 5 см зайтай өрөөд зуухандаа хийж шаргалттал нь (12-15 минут) жигнэнэ.
  6. Жигнэмэгүүдээ гаргаад өрөөний темпратурт хөрөхөөр нь хүссэн жимсний чанамалаа хонхорхойд нь хийгээд сервислэхэд бэлэн боллоо.
CafeFernando

Жүржтэй жигнэмэг


Dorie Greenspan-ы Baking: From My Home to Yours номноос.

Орц:

* 2 жүржийн хальс үрсэн
* 2 1/2 стакан гурил
* 1 стакан сахар
* 1/4 стакан самар
* 150 гр масло
* 2 өндөг
* нэг атга томхон нухсан самар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Жүржийн хальс, сахараа нэг саванд хийгээд ууранд (өөр нэгэн багахан устай саван дээр тавин жигнэнэ.) халаана. Халах явцад сайтар хутгаж нийцүүлнэ.
  3. Сахартай бэлдмэл, дөрвөлжлөн хэрчсэн масло, самар, гурилийг нэг ширхэг өндөгний хамтаар зуурна.
  4. Зуурмагаа хагас см зузаантай элдээд хүссэн хэвэндээ хэвлэнэ.
  5. Үлдсэн өндгөө хутгаад багсний тусламжтайгаар жигнэмэгүүд дээрээ түрхэнэ. Том том хуваасан самарнуудаа жигнэмэгүүд дээрээ цацна.
  6. Болтол нь (16-18 минут) жигнэнэ
CafeFernando

Friday 22 August 2008

Clementine, оливийн тостой кекс




Alice Medrich-ны “Pure Dessert” номны “Olive Oil and Sherry Pound Cake” жорноос санаа авав.

Орц:

* 2 стакан гурил
* 1.5 цайны халбага хөөлгөгч нунтаг
* нэг чимх давс
* 1 стакан сахар
* 2/3 стакан оливийн тос
* 2 амны халбага clementine-ы үрсэн хальс*
* 3 ш өндөг
* 1 стакан clementine-ы (улбар шардуу хальстай мандарин шиг жимс байдаг даа) шүүс*

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 30*10 см хэвээ тослож бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  3. Сахараа clementine халистай сайтар үрэн нэг саванд хийнэ. Оливийн тосоо нэмээд өндөр хурдтайгаар нийцтэл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдээ 3-5 минут нийцтэл нь хутгана. Холигчоо түр зогсоон хуурай орцныхоо 1/3-г нэмнэ, нийцүүлнэ. Гурилаа зуурмагтаа нийцхээр нь холигчоо дахин хэсэг зогсоогоод сlementine-ны тал шүүсээ нэмнэ, нийцтэл хутгана. Дараа нь гурилнь 1/3-г нэмээд үлдсэн шүүсээ, үлдсэн гурилаа нэмнэ. Нэмэх бүрдээ нэмсэн орцоо зуурмагтаа (бага хурдтайгаар) нийцтэл хутгана.
  4. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд болтол нь (50 минут хэртэй) шарна. Бэлэн болсон кексээ 15 минут хэртэй хэвэнд нь амраагаад хэвнээс нь гаргаж сервислэнэ.
Зүүлт

* 2 ш clementine-аас 1 стакан шүүс, 2 амны халбага clementine үрсэн хальс гарна. Энэхүү жорыг clementine-аас гадна лимон, жүржээр хийж болно.


CafeFernando

Шоколадтай Гүзээлзгэнэтэй Бялуу


Крем

Доорх орцоос 2.5 стакан крем гарна.

Орц:

* 2 стакан сүү
* 4 өндөгний шар
* 6 амны халбага сахар
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул, шигшсэн
* 200 гр хар шоколад, хайлуулсан
* 40 гр масло, өрөөний темпратурт

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус мөс хийж бэлтгэнэ. Энэхүү мөстэй саванд суулгахад болохоор дунд зэргийн сав бэлтгэнэ.
  2. Жижиг саванд сүүгээ хийгээд буцалгана. Бэлтгэсэн дунд зэргийн саванд өндөгний шар, сахар, цардуулаа холино. Хутгах явцдаа буцалсан сүүнээсээ бага багаар нэмнэ. Бүх сүүгээ нэмсэний дараа энэхүү бэлдмэлээ дунд зэргийн гал дээр тавиад байнга хутгасаар буцалгана. 1-2 минут буцалгаад шоколадаа нэмээд гал дээрээс аван шоколадаа нийцүүлнэ.
  3. Энэхүү бэлдмэлээ мөстэй, устай савандаа суулгаж хөргөнө. Кремээ ойролцоогоор 60 гардуст ирэхээр нь масло 3-4 хувааж нэмээд нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Өрөөний темпратурт иртэл нь хүйтэн усанд байлгана.
Кекс

Орц:

* 1 1/3 стакан гурил
* 1/2 стакан какао
* 3/4 цайны халбага сода
* 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс
* 150 гр масло (өрөний темпратурт)
* 1/2 стакан бор сахар
* 1/2 стакан сахар
* 3 өндөг, өрөөний темпратурт
* 1 цайны халбага ваниллины охь
* 60 гр хар шоколад, хайлуулаад, өрөөний темпратурт бүлээсгэсэн
* 1/2 стакан сүү өрөөний темпраурт
* 1/2 стакан буцламгай ус
* 120 гр сүүтэй шоколад, жижиглэж бэлтгэсэн
* 3 стакан гүзээлзгэнэ, хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. 2 ш 20 см хэв тослоно.
  2. Гурил, какао, сода, давс, хөөлгөгч нунтгаа нэг саванд шигшинэ.
  3. Масло зөөлөртөл хутгана. Бор болон цагаан сахараа нэмээд минут хэртэй дахин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмэн, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ.
  4. Холигчоо хамгийн удаан дээр нь тохируулаад шоколадаа нэмнэ. Бүх орц нийцсэний дараа сүү болон хуурай орцоо үелүүлэн (хуурай орцноосоо эхлэн сүү, хуурай орц, сүү гэх мэт) нэмнэ, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Эцэст нь буцламгай усаа маш бага багаар нэмнэ. 5. Шоколадаа нэмээд модон халбагаар хутгаж нийцүүлээд 2 хэвэндээ хуваан хийгээд болтол нь (30-35 минут) жигнэнэ.
  5. Бэлэн болсон кексээ зуухнаасаа гаргаад 15-20 минут хөргөөд хэвнээс нь гаргана.
Бялуу

Чимэглэх орц:

* какао
* 250 гр сүүтэй шоколад (10-12 ш гацуур)
* гүзээлзгэнэ
* нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Сервислэх тавган дээрээ бялууныхаа улыг тавина. Таваг кекс хоёрьн завсраар жижиг жижиг тостой цаасууд байрлуулна. Кремнээсээ дээгүүр болон хажуу талаар нь түрхэнэ. Хэрчиж бэлтгэсэн гүзээлзгэнээсээ өрнө. 2 дахь давхаргийг тавина. Үлдсэн кремээ асгаад жигдлэнэ. Дээгүүр нь болон хажуугаад нь какао цацна. Бялуугаа гэмтээлгүйгээр тостой цаасаа сугалж авна.
  2. 250 гр шоколадаа ууранд хайлуулаад тостой цаасан дээр 3-4 мм зузаантай жигдлэн асгана. 5 минут хөргөгчинд хийнэ. Гаргаж ирээд гацууран хэлбэртэй жигнэмэгний хэвээр дарж хэвлээд 30 минут хөргөгчинд байлгана. 30 минутын дараа гаргаж ирээд, цас төлөөлүүлэн нунтаг сахар цацаад тостой цааснаас салган бялууныхаа ирмэгийг чимнэ. Энэхүү чимэглэлийг жигнэмэгээр хийвэл илүү хялбар байдаг аж.
Жинхэнэ бялууны зургийг Cafefernando

Лимонтой Rasberry-тэй бялуу


Орц: (2 ш нимгэн кекс)

* 2 стакан гурил
* 1/4 стакан цардуул
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1+1/4 стакан сүү
* 6 өндөгний цагаан
* 1.5 стакан сахар
* 3 ш лимоны хальс, үрсэн
* 125 гр масло, өрөөний темпратурт

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. 2 ш 22 см-н хэв тослож бэлтгэнэ.
  3. Гурил, давс, хөөлгөгч нунтгаа нэг саванд шигшинэ.
  4. Өөр нэгэн саванд өндөгний цагаан, сүүгээ хутгана.
  5. Сүү, өндөгний холимог руугаа сахар, лимоны хальс хоёроо хооронд нь үрж нэмнэ. (Ингэсэнээр лимоны халисан дахь ароматик тоснууд сахартай холилдоно.) Масло нэмээд дунд зэргийн хурдтайгаар 3 минут хэртэй хутгана.
  6. Гурилан холимогийнхоо 1/3-г хийгээд хэсэг холино. Сүүнийхээ 1/2-г нэмнэ. Драа гурил, сүү, гурил дарааллаар бүх орцоо холиод нийцтэл нь хутгана.
  7. Энэхүү бэлдмэлээ хоёр хэвэндээ тэнцүү хуваагаад шаргалттал нь (25-30 минут) жигнэнэ.
Buttercream

Орц:

* 6 өндөгний цагаан
* 1 стакан сахар
* 375 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан лимоны шүүс (ойролцоогоор 3 лимоны шүүс)
* 1 амттаны халбага ваниллины охь (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд ус хийж буцалгаад галаа багасгана. Дээр нь дунд зэргийн болж өгвөл ган сав (шилэн сав битгий хэрэглээрэй) тавина.
  2. Ган савандаа сахар, өндөгний цагаанаа хийгээд 3-5 минут хутгана. Гал дээрээс авна.
  3. 5 минут хэртэй, бэлдмэлээ хөртөл хутгана.
  4. Өрөөний темпратур дахь маслоо 3 хуваан нэмнэ. Энэ хооронд хутгасаар байна. Бүх масло нэмсэний дараа бэлдмэлийг өтгөртөл нь (ойроцоогоор 10 минут) хутгана. Холигчныхоо хурдыг дунд зэрэг болгоод лимоны шүүс, хэрэглэх бол ваниллины охио бага багаар нэмнэ.
  5. Бүх орц нийцсэний дараа кремээ хөргөгчинд хийж хэсэг байлгана.
  6. Buttercream-г хөргөгчинд удаахаар хатуурдаг тул тортоо хийх өдрөө хийгээрэй.
Rasberry-ын соус

Орц:

* 800 гр Rasberry (хөлдөөсөн)
* 1 стакан сахар
* 1 лимоны шүүс
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Rasberry-гээ бледэрдэээд шүүнэ.
  2. Сахар, лимоны шүүс, эрдэнэшишийн цардуулаа нэмээд таглалгүйгээр өтгөртөл нь (ойролцоогоор 45-60 минут) буцалгана.
  3. Таглааг нь таглаад хөргөгчинд хийж хөргөнө.
Дээр нь:

* 1 стакан кокос

Бялуу
  1. Сайтар хөрсөн кексээ тэгчлэж бэлтгэнэ. Голоор нь хувааж 2 давхрага болгоно.
  2. Сууриа тавган дээрээ байрлуулна. Суурь таваг 2н завсраад 3-4 ш жижиг жижиг тостой цаасаар тавина. Тостой цаас дэвсэхийн учир нь Вuttercream-ээ түрхэсэний дараа доорх тостой цааснуудыг татаж авахад таваг маань цэвэрхэн байх болно.
  3. Соусныхаа 1/3-г захаас 1 см зайтай түрхэнэ. Buttercream-ын 1/4-г соусныхаа дээрээс түрхэнэ, тэгчлэнэ. Энэ чигээр нь хөлдөөгчинд 10 минут байлгана. 10 минутн дараа дахиж нэг кекс, соус, крем дарааллаар адилхан үелээд дахин 10 минут хөргөгчинд байлгана. Энэ маягаар бүх орцоо дуусгаад үлдсэн 1/4 кремээ бялууныхаа дээгүүр, хажуугаар түрхэнэ. Эцэст нь 1 стакан кокосоор хажуу тал болод дээд талыг нь чимээд сервислэтэлээ хөргөгчинд хадгална.

Вишнатай Frangipane тарт


Frangipane, бялуу, тарт өөр бусад амттанд хэрэглэгддэг алмондны орцтой крем юм.

Тартны зуурмаг

Орц:

Dorie Greenspan-ы “Baking: From My Home to Yours” номноос

1 стакан = 237 мл

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Гурил, сахар, савсаа холино. Жижиг дөрвөлжин хэрчиж, хөлдөөгчинд 15 минут байлгасан масло нэмнэ. Сэрээний ард талаар бүх орцыг нийцтэл хутгана. Зуурмагаа тостой цаасан ороогоод хөлдөөчинд хийж нэг цаг амраана.
  3. 23 см хэвээ тослоод зуурмагаа голд нь тавина. Хоёр гар.нхаа эрхий хуруунуудыг ашиглан зуурмагаа хэвэндээ жигд тараана. Мөнгөн цаасаар хэвийн хамтаар ороогоод зуухандаа хийж 15 минут жигнэнэ. Зуухныхаа хэмийг 180 градус болгоно.
Frangipane

Орц:

Martha Stewart’s Baking Handbook номноос санаа авав.

* 1 стакан алмонд, хуурсан, давсгүй
* 1 өндөг
* 1/2 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага масло, жижигхэн дчрвчлжин хэрчиж бэлтгэнэ.
* 1 1/2 стакан вишна, үрийг нь гаргаж, ишийг нь авсан.

Бэлтгэх нь:
  1. Хэрэв алмонд тань хальстай бол нэг саванд хийгээд буцалсан ус нэмж 10-15 минут буцалгана. 10 минутын дараа хүйтэн усанд сойгоод хальсыг нь гаргана. Сайтар хатаана.
  2. Сахар, давс, алмондоо блендэрдэж сайтар нунтаглана. Сахар, өндгөө нэмээд зөөлөн зуурмаг болтол нь холино.
  3. Зуухнаас гаргаж хөргөсөн тартны гуриландаа хийгээд дээд талыг нь тэгшлэнэ.
  4. Угаагаад, үр, ишийг нь гаргасан вишнануудаа Frangipane кремнийхээ дээр өрөөд 180 градуст шаргалттал нь (20 минут) жигнэнэ.
  5. Бүлээнээр нь сервислэнэ. Ваниллинтай зайрмагтай сервилэвэл илүү амттай байх болно.
Cafefernando

Шарсан Баклажан/Хаш





Орц: (2 хүний)

* 1 ш хаш
* ургамалын тос
* давс

Бэлтгэх нь:
  1. Хашаа угаагаад ишийг нь, үзүүрийн хамтаар авна.
  2. Хүсвэл хальстай чигээр нь, хүсвэл алаглуулан хальслаад хэрчинэ.
  3. Халаасан тостой хайруулын тавганд өрөөд тал бүрийг нь 3-4 минут, шаргалттаж, зөөлөртөл нь шарна. Хаш тос их уудаг тул шарсан хашуудаа салфетган дээр байрлуулж илүүдэл тосыг авна. Ингэж шарсан хаш их өег байдаг бөгөөд Франц талхны завсар хавчуулаад идэхэд үнэхээр гоё байдаг.

Thursday 21 August 2008

Koфены ликёр (Kahlúa)




Орц:

* 4 стакан сахар
* 2 стакан буцламгай ус
* 1 стакан кофе
* 1 шил (750 мл) водка
* 3 амны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Сахар кофегоо холиод буцламгай усаа нэмж уусгана. Хөргөнө.
  2. Томхон шилэн саванд дээрх бэлдмэлээ шүүж хийгээд архи, ваниллины охио нэмнэ.
  3. Сайтар холисоны дараа бэлэн болсон ликёроо архины шилэнд сүүж хийгээд ликёр маань бэлэн боллоо.
Зүүлт

* Кофены ликёр удах тусам амт чанар нь сайжирдаг ажээ.

Yogurtland

Тирамису (Tiramisu)


Tiramisu

Орц:

1 стакан = 1 cup = 237 мл

* 1 стакан Mascarpone бяслаг
* 2 стакан крем (heavy cream)
* 1 стакан нунтаг сахар
* 36 ш Savoiardi жигнэмэг (жор нь энд)
* 4 стакан өтгөн nescafe
* 160 гр үрсэн сүүтэй шоколад
* 2 амттаны халбага Baileys Irish cream эсвэл кофены ликёр (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Цахилгаан холигчоор Mascarpone бяслаг, нунтаг сахараа хөөсөртөл (ойролцоогоор 4-5 минут) нь хутгана. Бага багаар крем болон Baileys-аа нэмээд 5-10 минутын дараа хутгана.
  2. Шоколадаа үрнэ. Үрсэн шоколадныхаа талыг нь тирамисугаа чимэхэд хэрэглэнэ.
  3. Кофегоо гүнзгий саванд хийгээд Savoiardi-нуудаа хурдан эргүүлэн 2 талаар нь кофендоо түрээд гаргана. Ингэж бэлтгэсэн Savoiardi-нуудаа нэг эгнээ өрөөд дээрээс нь кремнээсээ тарааж дараа нь нэг эгнээ шоколад явна. Энэ үелэлийг Savoiardi кексээ дуустал хийгээд үлдээсэн тал үрсэн шоколадаа хамгийн дээгүүр нь цацаад хөргөгчинд 1-2 цаг байлгасаны эцэст сервислэхэд бэлэн боллоо.
Cafefernando

Луувантай кекс


Кексэнд

Орц:

* 1 стакан гурил
* 3/4 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 3/4 цайны халбага сода
* 1 цайны халбага нунтаг Цагаан гаа (ginger)
* маш бага давс
* 90 гр масло, өрөөний темпратурт
* 2/3 стакан сахар
* 2 өндөг
* 1.5 стакан, үрүүлийн нарийн талаар үрсэн лууван
* 1/2 стакан нүдсэн хушига
* 1/3 стакан кокос
* 1/3 стакан үзэм

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана.
  2. Бөөрөнхий кексний хэв тослож бэлтгэнэ.
  3. Нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давс, нунтаг цагаан гаагаа шигшиж холино.
  4. Өөр нэгэн саванд үрсэн лууван, нухсан хушига, үзэм, кокосоо холино.
  5. Өрөөний темпратурт маслоо сайтар зөөлөртөл нь хутгана.
  6. Сахараа нэмээд таван минут дахин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  7. Дараа нь хуурай орцуудаа нэмээд модон халбаганы тусламжтайгаар нийцтэл хутгана.
  8. Лууван,хушиганы бэлдмэлээ нэмээд нийцүүлнэ.
  9. Хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшилж зуухандаа хийгээд болтол нь шарна.
Крем бяслагтай түрхлэг

Орц:

* 60 гр масло өрөөний темпратурт
* 300 гр крем бяслаг
* 1/2 стакан нутаг сахар

Бэлтгэх нь:
  1. Өрөөний төмпратурт байгаа маслоо сайтар хутгаж зөөллөнө.
  2. Крем бяслаг, сахараа нэмээд нийцтэл хутгана.
  3. Бэлэн болсон кекснийхээ дээр түхээд хагас цаг хөргөгчинд байлгасаны дараа сервислэхэд бэлэн болно.
Зүүлт

* энэхүү кексийг крем бяслагны түрхлэггүйгээр идэхэд бас гоё амттай байдаг.

Cafefernando

Өөр нэгэн арга

Орц:

* 350 гр гурил
* 350 гр лууван, угаагаад эсвэл арилгаад үрүүлийн нарийн талаар үрсэн
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага сода
* 1/4 амттаны халбага nutmeg
* 1/4 амттаны халбага allspice
* 1/4 амттаны халбага синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 280 гр сахар
* 60 гр бор сахар
* 3 өндөг
* 180 мл тараг
* 180 мл ургамалын тос

Кремэнд:

* 225 гр крем бяслаг
* 255 гр нунтаг сахар
* 55 гр масло
* 1 амны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Хуурай орцуудаа холиж нийцүүлнэ. Хуурай орцонд гурил, хөөлгөгч нунтаг, сода, nutmeg, allspice, синнамон давс орно. Холиж бэлтгэсэн хуурайорцоо үрсэн луувантайгаа холино.
  3. Шингэн орцуудаа холино. Үүнд бор, цагаан сахар, өндөг, тараг, ургамалын тос орно. Baking-д сахар шингэн орц хэмээн тооцогддог.
  4. Хуурай шингэн орцоо холиод 10 хэдэн уда гараараа хутгаж нийцүүлээд тослоод гурилдаад, тостои цас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийн 175 градуст халаасан зууханд 45 минут жигнэнэ.
  5. 45 минутын эцэст галаа багасган 160 болгоод 20 минут дахин жигнэнэ.
  6. Масло, крем бяслагаа нийцтэл хутгана. Ваниллины охио нэмээд сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Хөргөгчинд хийж 5-10 минут амраагаад хөрсөн кексэн дээрээ түрхээд сервислэнэ.

Bloody Mary



Орц:

* 50 мл водка
* 100 мл улаан лоолийн шүүс
* 1 зүсэм lime (ногоон лимон)
* 1/2 амттаны Worcestershire sauce
* 2-3 дусал Tabasco sauce
* мөс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод сайтар сэгсрэнэ.
  2. Мөсөөр дүүргэсэн стакандаа хийгээд 1 зүсэм lime, хүсвэл celery-гээр чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Гэрийн нөхцөлд бэлтгэсэн улаан лоолийн шүүс



Орц:

* 1,5 кг бүрэн болосорсон улаан лооль, ишний суурийг авсан, том том хэрчсэн.
* 1 1/4 стакан хэрчсэн celery навчтай
* 1/3 станах хэрчсэн сонгино
* 2 амны халбага сахар (амтлах)
* 1 амттаны халбага давс
* чимх хар перц
* 6-8 дусал Tabasco sauce (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод ган саванд (stainless steel) хийгээд таглалгүйгээр бүх орцны шүүсийг гартал ойролцоогоор 25 минут буцалгана.
  2. 25 минутын эцэст дээрх бэлдмэлээ шүүгээд, өүүлтүүр дээр үлдсэн үлдэгдэлийг халбаганы ар талаар сайтар нухаад хөргөнө.
  3. Ингэж бэлгэсэн улаан лоолийн шүүсээ таглаатай саванд хийгээд, хөргөгчинд хадгална. Ингэж бэлтгэсэн шүүсийг долоо хоног хөргөгчинд хадгалахадчанараа алдахгүй.
Simply Recipes

Wednesday 20 August 2008

Гадилтай Кекс/Талх


Simply Recipes блогийн эзэн Elise Bauer-ын жороор.

Орц:

* 3-4 ш гүйцэд боловсорсон гадил
* 80 гр масло, хайлуулсан
* 1 стакан сахар (3/4 стакан болгон багасгаж болно.)
* 1 өндөг, хутгасан
* 1 цайны халбага ваниллины охь
* 1 цайны халбага сода
* 1/8 цайны халбага давс
* 1 1/2 стакан гурил

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Модон халбагаар томхон саванд гадилын нухаш, хайлуулсан масло холино.
  3. Сахар, өндөг, ваниллины охио нэмээд сайтар хутгана.
  4. Сода, давсаа нэмнэ.
  5. Эцэст нь гурилаа шигшээд, нэмнэ.
  6. Зуурмагаа тослож бэлтгэсэн савандаа хийгээд 175 градуст халаасан зуухандаа хийн болтол нь шарна. Талхны хэвэнд хийн шарах бол 40-50 минут жигнэнэ.
эх сурвалж

Вишнатай Сорбет


Орц:

* 450 гр вишна
* 1 1/2 стакан сахар
* 1 стакан ус
* 1 лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Сахар, усаа дунд зэргийн саванд хийж 2 стакан болж ширгэтэл нь (ойролцоогоор 5 минут) буцалгана. Өрөөний темпратурт хэсэг хөргөсөний дараа хөргөгчинд хийнэ.
  2. Вишнагаа блендэрдээр том сав рүү шүүнэ. Шүүгдэж үлдсэн жимсний үлдэгдэлийг модон халбаганы хойд талаар бяцалж аль болох их шүүс гаргана. 1 Лимоны шүүсээ нэмэхэд ойролцоогоор 2 стакан болж байх ёстой. Сахартал сиропноосоо 1 стаканыг вишнан дээрээ нэмээд хөргөгчинд хийж 3 цаг хэртэй байлгана.
  3. 3 цагийн эцэст хөлдөөгчнөөсөө бэлдмэлээ гаргахад дээгүүр нь зузаавтар жимсний үлдэгдэл хөлдсөн байх болно. Энэ давхаргыг аваад хаях хэрэгтэй.
  4. Энэхүү бэлдмэлээ зайрмагны машиндаа машины зааврын дагуу хийгээд, холино.
  5. Бэлэн болсон сорбетээ хэтэрхий гүнзгий биш, таглатай хуванцар саванд хийгээд таглаж хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст сервислэхэд бэлэн болно.

Gianduja Stracciatella Gelato


David Lebovitz-ын The Perfect Scoop номноос.

Орц:

* 185 самар, хальсгүй, хуурсан
* 1 стакан сүү
* 2 стакан крем (heavy cream)
* 3/4 стакан сахар
* 1/4 цайны халбага давс
* 120 гр сүүтэй шоколад, жижиглэн хэрчсэн
* 5 ш өндөгний шар
* 1/8 цайны халбага ваниллины охь
* 150 гр bittersweet шоколад, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Самараа робот хэрэглэн нухаж нунтаглана.
  2. 1 стакан крем, сүү, сахар, давсаа холиод халаана. Нухсан самараа нэмнэ. Гал дээрээс аваад таглааг нь таглан цаг байлгана.
  3. Сүүтэй шоколадаа том саванд хийнэ. Жижиг саванд үлдсэн кремээ халаана. Шоколадан дээрэ нэмнэ. Шоколадаа хайлтал сайтар хутгана.
  4. Жижгэвтэр саванд самартай, сүүтэй бэлдмэлээ шүүнэ. Шүүгдэж үлдсэн самарнуудыг базаж аль болох бүх шүүсийг ялгана. Энэхүү бэлдмэлээ дахин халаана.
  5. Дунд зэргийн саванд өндөгний шараа хийгээд бүлээссэн сүүний бэлдмэлээ бага багаар нэмж байнга хутгана. Энэхүү бэлдмэлээ дунд зэргийн гал дээр өтгөртөл нь хутгана. Өтгөрсөн бэлдмэлээ шоколадан бэлдмэл рүүгээ шүүж хийнэ. Ваниллины охио нэмээд хутгаж устай, мөстэй саванд савтай нь суулгана. Байнга хутгасааар хөргөнө.
  6. Bittersweet шоколадаа үрж бэлтгэнэ.
  7. Зайрмагны бэлдмэлийн хөргөгчинд хийж сайтар хөргөсөний дараа (ойролцоогоор 6 цаг) зайрманы машиндаа зааврын дагуу хийгээд зааврын дагуу хутгана. Сүүлийн минутанд үрж бэлтгэсэн шоколадаа нэмээд gelato-гоо хөргөгчинд хадгалах агаар таглаатай, хэтэрхий гүнзгий биш савандаа султгана.
  8. Хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст зайрмагаа сервислэхэд бэлэн болно.
Cafefernando

Бирсүүт жүрж, Campari-гийн Сорбет

Campari-гийн тухай

Campari 1860 онд Италийн Наваро хотод үүссэн. Энэхүү архины жор Gaspare Campari-гийх бөгөөд нууц ажээ. Ойролцоогоор 60 төрлийн орцыг холин бэлтгэдэг Campari-гийн олонд мэдэгддэг орцууд нь бирсүүт жүржийн хальс, kinin, ginseng, rhubarb (бидний айраг хэмээн зажилдаг ургамал бололтой) мөн Бахамад ургадаг Cascarilla модны хальс(!).

Энэхүү гашуун умдааны улаан өнгө кактусанд амьдардаг улаан хорхойноос аж. Эм улаан хорхойны бие, өндөгнөөс нь гаргаж авдаг carminic хүчилын улаан охийг Campari-гаас гадна гоо сайханы бүтээгдэхүүн, текстилын салбарт зуу зуун жил ашигласаар иржээ. Энэхүү хорхойг халуун усанд байлгаж, жигнэж, зууханд эсвэл наранд хатааж байж улаан өнгийг гаргадаг бөгөөд улбар шараас уб улаан хүртэл олон төрлийн өнгөтэй гаргаж авдаг гэнэ. Ойролцоогоор 1 кг улаан будаг гаргахын тулд 155,000 хорхой хэрэглэдэг аж.

Бирсүүт жүрж, Campari-гийн Сорбет

Орц:

Сорбет

* 2 1/2 стакан шинэхэн шахсан бирсүүт жүржний шүүс
* 1/2 стакан сахар
* 1/3 стакан Campari
* 1 бирсүүт жүрсний хальс (үрсэн)
* тал лимоны шүүс

Амталсан бирсүүт жүржийн хальс

Орц:

* 1 ш бирсүүт жүрж
* 1/2 стакан сахар
* 1/4 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Бирсүүт жүржийн шүүс, сахар, тал лимонь шүүсээ холиод гал дээр тавиж, сахар уустал халаана.
  2. Гал дээрээс аваад шүүж өөр нэг саванд хийнэ. Бирсүүт жүржийн халисаа нэмнэ. Өрөөний темпратурт болон хөрөхөөр хөлдөөгчинд хилж 3-4 цаг байлгана.
  3. Campari-гаа хүйтэн бэлдмэлдээ зайрмагны машиндаа машиныхаа зааврын дагуу хийгээд, ажиллуулна. (Зайрмагны машингүй бол доор хэрхэн гараараа хийх завар хавсаргасан байгаа.)
  4. Хэт гүнзгий биш, агаар оруулдаггүй (таглаатай) хуванцар саванд хийгээд хамгийн багадаа 5 цаг хөлдөөнө.
  5. Амталсан бирсүүт жүржиийн халисыг бэлтгэхийн тулд 1 бирсуут жүржийг халислаад (халисны мах/цагаан хэсгийг аль болох бага оруулах хэрэгтэй) 1 см өргөн, 8 см урттай хэрчинэ. Ус сахарын хамтаар 15-20 минут буцалгана. Дараа нь халиснуудаа шүүж гаргаад хөргөнө.
Зайрмагны машингүй бол

Зайрмагны зориулалтын машин нь хутгах явцдаа жигд хөргөж, хөлдөх явцад үүсдэг талстуудыг үүсгэхгүй, хутгахдаа илүү их агаар оруулж илүү хөвсгөр болгодог байна.

Зайрмаг болон сорбетыг зайрмагны машингүйгээр хийж болдог ч машинаар хийсэн шиг хөвсгэр, талстгүй болдоггүй ч орцондоо сүү, өндөг, цөцгийгүй зайрмаг, сорбетүүдийг зайрмагны машингүйгээр хийхэд боломжийн үр дүнд хүрдэг.

Дээрх жорын дагуу хийгээд томдуу амсартай нэг саванд хийнэ. Хөргөгчинд 5-8 цаг байлгана. 5-8 цагийн эцэст хөлдөөгчинд хийгээд мөстөж, хөлдтөл нь 30 минут дутамд нэг удаа гаргаж ирээд 2-3 минутын турш хурдан хурдан хутгаад буцааж хөлдөөгчинд хийнэ. 3-4 удаа ингэж хутгасаны эцэст сорбет маань бэлэн болно. Бэлэн болсон сорбетээ хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст амталсан бирсүүт жүржийн халисаараа чимээд сервилэхэд бэлэн боллоо.

Гүзээлзгэнэтэй Зайрмаг


Joy of Baking номноос.

Орц:

* 1 стакан сүү
* 1 стакан крем

Бэлтгэх нь:
  1. зайрмагны машинд (хутгаж байхдаа хөлдөөдөг зориулалтын машин байдаг юм байна.) машины зааврын дагуу хийгээд холино. Сүүлийн 2-3 минутанд дөрвөлжлөн хэрчсэн гүзээлзгэнээ нэмнэ.
  2. Ингэж бэлтгэсэн зайрмагаа хэт гүнзгий биш хуванцар саванд хийгээд хөлдөөгчинд хамгийн багадаа 5 цаг байлгана. Сервислэхээсээ 1 цагиийн өмнө хөлдөөгчнөөс буулган хөргөгчиндөө хийж дөрвөлжилөн хэрчиж хийсэн гүзээлзгэнээ гэсгээнэ.
Гүзээлзгэний нухаш

Орц:

* 570 гр гүзээлзгэнэ
* 1/3 стакан сахар
* Тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод блендэрдэнэ. Ойролцоогоор 10 хоног хөргөгчинд хадгалж болно. Илүү удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл хөлдөөж бас болно.

Tuesday 19 August 2008

Хонг Конг маягийн өндөгтэй тарт


Орц:

Сууринд:

* 1 стакан нунтаг сахар
* 3 стакан гурил
* 1 стакан масло
* 1 өндөг
* 2 дусал ваниллины охь

Дээр нь:

* 2/3 стакан сахар
* 1 1/2 стакан ус
* 9 өндөг
* 2 дусал ваниллины охь
* 1 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Гурил сахараа холино. Масло нэмээд сэрээгээр сайтар холино. Өндөг, ваниллины охио нэмээд зуурна. Зуурмагаа 12 хуваагаад тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. 2 гарынхаа эрхий хуруунуудыг ашиглан (хүсвэл илдээд байрлуулж болно) гурилаа нимгэлнэ.
  2. Зуухаа 230 градуст халаана. Усандаа сахараа хийгээд буцалгана. Сахар хайлангуут гал дээрээс аваад хөргөнө. Хутгасан өндөг, сүү, ваниллины охио нэмээд хэвэндэээ дэвсэж бэлтгэсэн зуурмагаа дүүргэнэ.
  3. Шаргалттал нь (15-20 минут) шарна.

Monday 18 August 2008

Итали Гантиг (Marbré Italien)







Oрц:

* 3 ш өндөг
* 150 гр сахар
* 190 гр гурил
* 62 гр тос
* 62 мл сүү
* какао (3-4 өнгийн хүнсний будаг)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 5 гр хөөлгөгч нунтаг

Бэлтгэх нь:
  1. Өндгөө шар цагаанаар нь ялгана. Цагаанаа тал сахарын хамтаар цасан цагаан болтол нь хутгана. Цагаанд өчүүхэн ч атугай шар холилдсон тохиолдолд цасан цагаан болохгүй тул өндгөө ялгахдаа маш болгоомжтой байгаарай.
  2. Өөр нөгөн саванд шараа үлдсэн сахарын хамтаар нийцтэл нь (8-10 минут) хутгана.
  3. Өндөгний шар дээрээ сүүгээ нэмнэ. Хутгана. Тосоо нэмнэ хутгана. Ваниллины охио нэмнэ. Хутгана.
  4. Шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтгаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
  5. Өндөгний цагаанаа нэмээд халбаганы тусламжтайгаар зөөлөн, доороос нь дээшээ гаргаж ирэх маягаар холино.
  6. Зуурмагаа 2 хуваана. Талд нь какаогоо хийгээд нийцүүлнэ. Какаотой бэлдмэл дээрээ бага зэрэг сүү нэмж шингэлэнэ. Олон өнгөтэй кекс бэлдэх бол өнгөнийхөө тоогоор хуваагаад тус бүрд нь хүнсний будгаасаа нэг дуслийг дусаагаад нийцүүлнэ. Хүссэн өнгө тань гараагүй бол дахин нэг дусаагаад нийцүүлж хүссэн өнгөө гаргаж авна.
  7. 18-24 см бөөрөнхий хэв тослоод хэвнийхээ голд хүссэн өнгөтэй бэлдмэлээс 1 амны халбага дусаана. Дараа нь үлдсэн өнгүүдээс нэг нэг амны халбагийг (дээр дээрээс нь) дусаана. Өнгө бүрт тус тусын халбага хэрэглээрэй.
  8. Ийм маягаад үелүүлсээр бүх зуурмагаа дуусгаад 180 градуст халаасан зууханд хийн болтол нь (ойролцоогоор 25-30 минут) шарна.
  9. Бүтээгдэхүүнээ бэлэн болсоны дараа зуухаа унтраагаад кексээ 10 минутын турш унтраалттай зууханд байлгана.
Papilles et Pupilles жинхэнэ Итали Гантиг какаотой, цагаантай байдаг.
Cake's Anatomy

Friday 15 August 2008

Шоколадтай М&M-тэй Жигнэмэг


Орц:

(24 ш жигнэмэгт)

* 2 стакан гурил
* 3/4 цайны халбага сода
* 1 сайны халбага давс
* 225 гр масло
* 1 гр сахар
* 1/2 стакан бор сахар
* 2 өндөг
* 2 цайны халбага ваниллинь охь
* 280 гр bittersweet шоколад, жижиглэн хэрчсэн
* 110 гр M&M

Бэлтгэх нь:
  1. Зухаа 180 градуст халаана. Тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд давс, сода, гурилаа шигшиж, холино.
  3. Өрөөний темпратурт масло нэг минут хутгаж зөөлрүүлнэ. Сахараа нэмээд 2 минут хэрэй холино. Өндгөө нэг нэгээр нэмээд, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  4. Ваниллины охио нэмнэ.
  5. Холигчныхоо хурдыг хамгийн бага дээр нь тохируулаад гурилаа 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл хутгана.
  6. Хэрчиж бэлтгэсэн шоколадаа нэмээд модон халбагаар хутгана.
  7. Бэлэн болсон зуурмагаа 30 минутын турш хөргөгчинд амраана.
  8. 30 минутын дараа зуурмагаа гаргаж ирээд 24 хувааж хоёр алгаараа бөөрөнхийлөөд зөөлөн дарна.
  9. 10-11 минут жигнээд зуухнаасаа гаргана. Гаргангуутаа M&M шоколадаа зөөлөн дарж байрлуулна.

Thursday 14 August 2008

Улаан лоольтой, фета (Feta cheese) бяслагтай киш


Pâte Brisée (Давстай тарны зуурмаг)

Орц:

* 1 1/4 стакан гурил
* 1/2 цайны халбага давс
* 150 гр масло, дөрвөлжилөн хэрчсэн
* 2 амны халбага хүйтэн ус

Бэлтгэх нь:
  1. Масло дөрвөлжлөн хэрчээд 10 минут хөлдөөгчинд байлгана.
  2. Нэг саванд давс, гурилаа хийгээд холино.
  3. Масло нэмнэ. Том том элсэн ширхэг шиг болтол нь сэрээний тусламжтайгаар холино.
  4. Хүйтэн усаа нэмнэ. 2 хуруугаараа чимхэхэд хэлбэрт ордог болтол холино.
  5. Гурилаа тостой цаасанд ороогоод хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд амраана.

Тартанд


Орц:

* Pâte Brisée, хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг амраасан
* 1 1/4 стакан фета бяслаг (сүүгээ хөөрүүлээд ганц хоёр дусал лимон хийж гашилгана. Ээдмийг гүзээ даавуугаар шүүж аваад сайтар шахаж шар усыг гаргахад Фета маань бэлэн болно.)
* 35-40 ш давжаа улаан лооль
* 2 амны халбага оливийн тос
* ганга (Thyme)
* Давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 225 градуст халаана.
  2. 23 см тартны хэвийг тослон гурилан зуурмагаа (гялгар уутанд хийн элдэж болох бөгөөд хуруунуудаараа зөөлөн дарж тарааж ч болно) байрлуулна.
  3. Жижиглэж бэлтгэсэн бяслагаа зуурмаг дээрээ тараана.
  4. Вкусаараа давс, хар перц нэмж амтлана.
  5. Давжаа лоолиудаа өрнө.
  6. Зуухныхаа халууныг 200 градус болгон багасгана.
  7. Нэг амны халбага оливийн тос тарааж асгаад зуухандаа хийж 35-40 минут жигнэнэ.
  8. Зуухаа онгойлгоод гангаа нэмээд дахин 10-аад минут жигнэнэ.
  9. Тартаа гаргаж ирээд үлдсэн оливийн тосоо тарааж асгаад сервислэхэд бэлэн боллоо.

Багел



Багел нь Америкаас гадна олон оронд өөр өөр нэртэйгээр түгсэн зөөлөн боов/талх юм. Анх хаана үүссэн нь одоог хүртэл хэрүүл, хэлэлцээрийн гол сэдэв аж. Зарим судлаачид Германд, зарим нь Австри, зарим нь Полишт үүссэн гэдэг байна. Багел Орос, Украйн, Беларуст "Бублик", Славт "Баранки" (жижиг хуурай) "Сушки" (Баранкигаас илүү жижиг, хуурай), Литваньд "riestainiai" заримдаа Славикаар "Баронкос", Шинжаны Уйгарууд "girdeh nan" (Перс хэлэнд бөөрөнхий талх) нэртэйгээр түгсэн байдаг бол Туркэд "Ачма", Австрын зарим хэсэгт "Beugel", Руминд "ковриги" нэртэйгээр багелтэй төстэй талх/боов зарагддаг аж.

Багел гэдэг нь Еврей хэлэнд (Yeshivish) 12 цаг унттаг хүн гэсэн утгатай аж.

Peter Reinhart-ын “The Bread Baker’s Apprentice” номноос.

Энэхүү жорыг их явдалтай, удаан хүлээдэг ч үнэхээр амттай гэж туршсан болгон магтсан байна лээ шүү, шантралгүй туршаад үзээрэй.

Орц:

12 ш том, 24 ш жижиг багел

Эхний зуурмагт:

* 1 амттаны халбага дрожж (instant)
* 4 стакан талхны гурил (талханд цавуулаг ихтэй гурил хэрэглэдэг)
* 2.5 стакан ус

Багелны зуурмагт:

* 1/2 амттаны халбага дрожж (instant)
* 3+3/4 стакан гурил
* 3 амттаны халбага давс
* 1 амны халбага бор сахар

Шарахад:

* 1 амны халбага сода
* Тавцан дээр цацахын тулд нэг атга каш
* Бaгелээ чимэх амтлагчууд (наран цэцгийн үр, seasame seeds, Poppy seeds... )

Бэлтгэх нь:

1. Өдөр
  1. Эхний зуурмагт хэрэглэгдэх гурил, дрожоо гурил зуурах савандаа хийгээд холино. Усаа нэмээд шингэвтэр зуурмаг бэлтгэнэ.
  2. Гялгар уутаар ороогоод өрөөний темпратурт 2 цаг хэртэй хөөлгөнө. Ойролцоогоор 2 дахин том болтол нь.
  3. Багелын зуурмагаа бэлтгэхийн тулд зуурмагтай савандаа үлдсэн (багелын зуурмагт орох орцны) дрожоо нэмнэ, холино. 3 стакан гурил, давс, бор сахараа нэмнэ. Үлдсэн 3/4 стакан гурилаа зуурах явцдаа бага багаар нэмнэ. Хатуувтардуу зуурмаг болох ёстой.
  4. Гурил гампанц дээрээ гаргаад 10-аад (талхны гурил (талханд цавуулаг ихтэй тусгай гурил хэрэглэдэг) хэрэглээгүй бол 20-30 минут) минут нухна.
  5. Сайтар нухаж бэлэн болгосон гурилнаасаа бага зэргийг тасдаж аваад цонхон дээр очоод нар луу харуулж сунгана. Тасралгүйгээр нимгэрч нарны гэрлийг нэвтрүүлж байвал зуурмаг маань бэлэн боллоо гэсэн үг. Хэрвээ тасарч/урагдаж байвал дахиад хэсэг нухна.
  6. Нухаж, цонхоны шалгалтаа хийсэний дараагаар зуурмаг тань цонхны шалгалгуурыг амжилттай давсан тохиолдолд зуурмагаа 12 хуваагаад (жижиг багел хийх бол 24 хуваана.) бөөрөнхийлнө. Бага зэрэг тослосон тавцан дээр тавиад 20 минут амраана.
  7. Гараа бага зэрэг тослоод бөөрөнхийлсөн гурилныхаа голоор эрхий хуруугаа оруулан нүхлэнэ. Нүхээ 3-4 см хэртэй томсгоно.
  8. Багелуудаа бага зэрэг Канола-гийн (нэг төрлийн ургамалын тос. Канадад ургадаг ургамал бөгөөд Канад тос гэдэг үгийг товчилон канола гэх болсон байна. Түүнчлэн "LEAR" тос (Low Erucic Acid Rapeseed) гэгдэх нь бий.) тосоор тослосон тавцан дээр хооронд нь тав таван см зайтай өрж тавиад тавцангаа гялгар уутаар ороож дахин 20 минут амраана.
  9. Энэ үед зуурмагаа 2 дахь удаагаа шалгана. Нэг саванд хүйтэн ус дүүргээд нэг багел (түүхий) хийнэ. Огт живэхгүй эсвэл 10 секундэд хөвж гарч ирж байвал энэхүү багелаа хуурайлаад тавцан дээрээ бусдынх нь хажууд тавиад тавцантай нь хөргөгчинд хийж хонуулна. Хэрвээ энэхүү шалгалтыг даваагүй бол дахин хөөлгөнө. Арван минут дутамд хүйтэн усанд хийж шалгахаа мартуузай. Энэхүү шалгалгуурыг давахгүй бол багелүүд маань шарахад хөөхгүй тул энэхүү шалгуурыг давах нь чухал.

2. Өдөр
  1. Зуухаа 250 градуст халаана.
  2. Нэг саванд ус хийж буцалгаад содагаа нэмнэ.
  3. Багелуудаа хоёр хоёроор нь усанд хийн тал бүрийг нь 1 минут нийт 2 минут чанана.
  4. Багелуудаа шүүж аваад дээр нь тавихаар/ чимэхээр зэхсэн орцондоо өнхрүүлнэ. Бага зэрэг каш цацсан тавцан дээр тавина. 5 минут шарна.
  5. Зуухныхаа градусыг 230 болгон багасгана. Тавцангуудынхаа байрлалыг солиод 230 градуст дахин 5-10 минут жигнэнэ.

Турк Ачманы жор энд.

Cafefernando
wikipedia

Шоколадтай капкек


Жор Cupcake Bakeshop блогийн эзэн Cheryl-ынх.

25 ш кaпкек

Орц:

* 200 гр хар шоколад
* 343 гр масло
* 2+1/4 стакан (445 гр) сахар
* 8 өндөг
* 1+1/4 стакан (180 гр) гурил
* 1/4 стакан (30 гр) какао
* 1+1/2 стакан (7 гр) хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Хэвэндээ зориулалтын цаасаа дэвсэж бэлтгэнэ.
  2. Шоколадаа жижиглэн хэрчээд маслоны хамтаар ууранд хайлуулна.
  3. Гал дээрээс аваад сахараа нэмнэ. 10 минут хөргөнө. 1 минутын эцэст цахилгаан холигчоор 3 минут хутгана.
  4. Дараа нь өндгөө нэг нэгээр нэмэн, нэмэх бүрдээ 10 секунд хутгана.
  5. Өөр нэгэн саванд гурил, какао, давс, хөөлгөгч нунтгаа шигшинэ. Шоколаднь бэлдмэлээ нэмээд нийцтэл нь хутгана.
  6. Зуурмагаа хэвнийхээ 3/4′ыг дүүргэ хуваана. 25 минут жигнэнэ.

Шоколадтай ганашан крем

Орц:

* 400 гр хар шоколад
* 1 стакан крем (Шоколадан чимэглэл

Орц:

* 160 гр цагаан шоколад
* дээр нь өнгө оруулах орц (
писташио, хатаасан чангаанз (apricot), хатаасан илжигэн чих (fig), бөөрөлзгөнө...)

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа ууранд хайлуулаад тостой цаас дэвссэн тавцан дээр асган (3 мм зузаантай) тэгшлэнэ.
  2. Жижиглэн хэрчсэн өнгө оруулах орцоо жигд тараан цацаад 1-2 цаг өрөөний темпратурт байлгана. Дараа нь хөргөгчинд хийнэ. энэхүү чимэглэлийг нэг өдрийн өмнө бэлтгэхийг/хийхийг зөвлөсөн байна. Царцсан шоколадаа хүссэн хэлбэрээрээ, хүссэн хэмжээгээрээ хуваагаад капкекээ чимнэ.
Cafefernando

Ноён гүзээлзгэнэ

Орц:

* 15 ш гүзэлзгэнэ.
* 80 гр цагаан шоколад
* 80 гр сүүтэй шоколад

Бэлтгэх нь:

1. Сүүтэй болон цагаан шоколадаа тус тусад нь хайлуулна.

2.

3.

4.

5.

6.

Cafefernando
Зургуудыг

Гүзээлзгэний тарт


Жор Dorie Greenspan-ын “Baking: From My Home to Yours” номноос

Тартны гурил

Орц:

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 ш өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Гурил, сахар, давсаа холино. Дөрвөлжилөн хэршсэн масло нэмнэ. Сэрээгээр сайтар холино. Өндөгний шараа нэмнэ, сайтар нухаж нийцүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа агаар оруулахгүй уутанд хийн хөргөгчинд нэг цаг амраана.
  3. 23 см хэвээ тослоод зуурмагаа голд нь тавьж хоёр гарынхаа эрхий хуруугаар жигд тараана. Бэлэн болсон хэвээ мөнгөн цаасаар ороогоод зууханд хийн 25 минут жигнэнэ. 25 минутын дараа зухнаасаа гаргаж ирээд мөнгөн цаасаа аваад дахиж 8 минут жигнэнэ.
Ваниллинтай крем (бялууны крем)

Орц:

* 2 стакан сүү
* 6 өндөгний шар
* 1/2 стакан сахар
* 1/3 стакан эрдэнэшишийн цардуул шигшсэн
* 1 1/2 цайны халбага ваниллины охь
* 3 1/2 амны халбага масло, жижиглэн хэрчсэн

Дээр нь:

* 15-20 ш гүзэлзгэнэ (өөр жимс хэрэглэж болно.)

Бэлгэх нь:
  1. Сүүгээ хөөрүүлнэ. Өөр нэгэн саванд өндөгний шар, сахар, эрдэнэшишийн цардуулаа холино.
  2. Өндөгний шараа хутгах явцдаа сүүнээсээ 1/4 стаканыг бага багаар нэмнэ. Халуун сүүг нэг дор нэмбэл өндөгний шар болж бөөгнөрөх тул бага багаар нэмж байнга хутгахаа мартуузай. Үлдсэн сүүгээ хутгах явцдаа нэмээд, энэхүү бэлдмэлээ гал дээр тавина. Байнга хутгасаар буцалгаад, буцалсаны дараа 1-2 минут сайтар хутгаад гал дээрээс авна. Ваниллины охио нэмээд нийцтэл хутгана.
  3. Бэлтгэсэн кремээ 5 минут хэртэй бүлээсгээд жижиглэн хэрчсэн масло нэмнэ. Уустал нь хутгана. Энэхүү кремийг тэр дор нь хэрэглэх бол хүйтэн устан том саванд савтай чигээр нь хийж хааяа хааяа хутгаж хөргөнө. Дараа нь хэрэлэх бол кремээ уутаар таглаад (кремэн дээгүүрээ ямар ч зай/агаар үлдээлгүй уут тавина, савны амсарьг бас уутаар таглана.) хөргөгчинд хийнэ. Ингэж хадгалсан тохиолдолд 3 өдөр чанараа алдахгүй.
  4. Жигнэж бэлэн болгосон хэвэндээ кремээ асгаад тарааж дээр нь гүзээлзгэнээ өрөөд (өөр жимс хэрэглэж болно.)хөргөж сервислэхэд бэлэн боллоо.

Ганаштай тарт


Тартны сууринд

Орц:

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 өндөгний шар

Ганашанд


Орц:

* 330 гр bittersweet шоколад
* 1 1/4 стакан крем (heavy cream)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар, давсаа холино.
  3. Масло нэмээд сайтар холино.
  4. Өндөгний шараа нэмнэ.
  5. Гурилаа сайтар нухна, тостой цаасанд ороогоод хөргөгчинд 1 цаг амраана.
  6. 23 см тартны хэвийг тослож бэлтгээд голд нь гурилаа тавина.
  7. Хоёр гарынхаа эрхий хуруунуудыг ашиглан гурилаа жигд тараана. Уутны завсар тавиж байгаад илдээд байрлуулж болно.
  8. Мөнгөн цаасаар ороогоод зууханд хийн 25 минут жигнэн. 25 минутын эцэст мөнгөн цаасыг аваад буцаан зуухадаа хийж 8 минут жигнэнэ.
  9. Шоколадаа жижиглэн хэрчинэ. Жижиг саванд кремөө хийгээд буцалгана. Буцалсан цөцгийгөө гал дээрээс аваад шоколадаа нэмж хайлуулна. Бэлэн болсон ганашаа жигнэж бэлтгэсэн тартныхаа сууринд хийгээд хөргөгчинд хийнэ. 1-2 цагийн дараа ганаштай тарт маань сервислэхэд бэлэн болсон байна.
Cafefernando

Шоколадтай гадилтай бялуу


Жор Dorie Greenspan-ын “Baking: From My Home to Yours” номноос.

Орц:

* 2 стакан гурил
* 1 стакан какао
* 1+1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага сода
* 125 гр масло
* 1+1/4 стакан сахар
* 2 өндөг
* 3 ш гүйцэд боловсорсон гадил
* 3/4 стакан сүү
* 80 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градус халаана. 28×10 см хэвээ тослож бэлтгэнэ.
  2. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа холин шигшинэ.
  3. 1/2 стакан сахараа наалддаггүй хайруулын тавганд хийгээд дунд зэргийн гал дээр алтан шаргал болтол нь (ойролцоогоор 6-8 минут) түлнэ. Арилгасан банануудаа нэмнэ. Эргүүлэн зөөлөртөл нь (3-5 минут) шарна. Болсоныx нь дараа нухаж бэлтгэнэ.
  4. Өөр нэгэн саванд масло зөөлөртөл нь (2 минут хэртэй) холино. 3/4 стакан сахараа нэмээд 2 минут дахиж хутгана.
  5. Өндгөө нэг нэгээр нь нэмэн нийцүүлнэ.
  6. Гурилан хольцоо 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь (хэтэрхий их хутгагүйг хичээгээрэй) хутгана. Жижиглэж бэлтгэсэн шоколадаа нэмээд дахин хутгана.
  7. Тал зуурмагаа хэвэндээ асгаад дээр нь гадилын нухашаа тарааж (Бялууны захаар 1-2 см үлдээж) тавина. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана. Жигдлэнэ.
  8. 30 минут жигнээд гаргаж ирэн дээгүүр нь мөнгөн цаасаар таглаад (түлэхгүйн тулд) дахиж 40 минут жигнэнэ.
  9. Кекээ зуухнаасаа гаргаад хэвнээс нь гаргаж сервисний таваг дээр байрлуулаад өрөөний темпратурт ирэхээр хэрчээд сервислэж болно.

Самартай, шоколадтай Бискоти (Biscotti)


Oрц:

* 2 стакан гурил
* 1/2 стакан какао
* 1 цайны халбага хүнсний сода
* 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс
* 90 гр масло (өрөөний темпратурт)
* 1 стакан сахар (дээр нь цацах нэмэгдэл сахар)
* 3 ш өндөг
* 1 стакан самар том том хуваасан
* 120 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 2 тавцан тослож бэлтгэнэ.
  2. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа нэг саванд шигшинэ.
  3. Эхлээд масло 3-4 минут хутгаж зөөлрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд 3-4 минут дахин хутгана.
  4. Багахан хутгасан 2 өндгөө нэмээд 5 минут дахиж хутгана.
  5. Шигшиж бэлтгэсэн гурилан холицоо бага багаар нэмнэ. Нийцтэл нь хутгана. эцэст нь самар, шоколадаа нэмээд модон халбагаар багахан хутгана.
  6. Гартаа хуурай гурил үрээд зуурмагаа 2 хувааж тус бүрийг 30 см урттай болгож сувина.
  7. Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад үлдсэн өндөгний цагааныг багсны тусламжтайгаар бискоти дээрээ турхээд нунтаг сахар цацна.
  8. Бискотигоо 25 минут жигнэнэ. 12 минутын дараа тавцангаа эргүүлнэ.
  9. Жигнэмэгээ гаргаж ирээд 20-30 минут хөргөнө. Энэ хооронд зуухаа 150 градут халаана. Хөргөсөний дараа 1.5-2 см өргөнтэй хэрчээд буцаан тавцан дээрээ өрөөд 150 градуст халаасан зууханд 30минут жигнэнэ.