Monday, 29 June 2009

Маскарпон бяслаг


Орц:

* 400 мл крем
* 1 1/2 амттаны халбага крем тартар (2.5амны халбага лимоны шүүсээр орлуулж болдог гэнэ.)

Бэлтгэх нь:
  1. Кремээ устай саван дээр давхарлаж тависан саванд хийн (ууранд) хааяа хааяа хутган халаана.
  2. Крем тартараа нэмээд нийцүүлнэ.
  3. Хэдэн минут буцалгаад марлиар шүүж нэг хонуулна. Маргааш нь шинэхэн гэрийн нөхцөлд бэлтгэсэн маскарпоноо хэрэглэхэд бэлэн болсон байна. Ингэж бэлтгэсэн маскарпоныг 7 хүртэл хоног хөргөгчинд хадгалж болно.

5 comments:

enche said...

Крем гэж яг ямар кремийг хэлж байна вэ, тартар гэдэг нь ийм нэртэй бяслаг уу эсхүл өөр зүйл үү. Гэрийн нөхцөлд маскарпоне хийх их зүгээр санагдлаа, даанч орцнуудыг нь ойлгосонгүй, тйалбарлай өгвөл маш их баярлаана шүү

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Крем гэж сүүний крем, жижиг том сүү шиг савлаад зардаг. Тартар нь нэг төрлийн хүчиллэг давс (potassium hydrogen tartrate) гэнэ. Чехээр Vinný kámen болтой.
http://www.ochef.com/933.htm тартарын тухайбайгаа. Усан үзэмний шүүсийг дарж дарс хийсэний дараа саванд нь үлддэг бодис (http://www.culinarycafe.com/Spices_Herbs/Cream_Tartar.html) гэж энд тайлбарласан байна.

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

enche said...

за их баярлалаа, гэртээ туршнаа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Өчигдөр энэхүү жорыг туршаад одоо бяслагаараа шарлотте хийж байна. Тартарын хүчил олдоогүй тул нимбэгний шүүс ашигласан. Шүүх марлиа 4-5 давхарлахгүй бол ер нь шингэндүү талдаа болдог юм билээ. Зарим эх сурвалжид кремээ ууранд гэлтгүй шууд хайруулын тавганд хийгээд халаа гэж байсан. Крем тань ээдээгүй мэт санагдаад байвал дахиж халаагаад багахан нимбэгний шүүс нэмчих болно шүү...