
broth/stock: тахиа/үхэр/загас/ногоо чанасан тунгалаг шөл бөгөөд сүү шиг савлан зардаг. Cүүмс, хоол, шөл бэлтгэхэд хэрэглэдэг.
Орц:
* 1,5 кг үхрийн сүүл, шийр
* бага зэрэг канола тос
* давс
* 2 ш дунд зэргийг сонгино
* celery
* 2 ш лууван арилгасан
* яншуй
* сармис
* 1 амттаны халбага бөөрөнхий хар перц
* ус
Бэлтгэх нь:
- Бага зэрэг халаасан тостой даралттай саванд (pressure pot) үхрийн шийрээ нэмж боролтол нь хэсэг хуурна.
- Ногоонуудаа бүтнээр нь нэмээд савныхаа 2/3-г усаар дүүргээд буцалгана. Нитгэлийг нь ялгаж асгаад даралттай савныхаа тагийг таглаад даралт эхлэсэнээс хойш 50 минут буцалгана.
- Даралттай савныхаа таглааг болгоомжтой онгойлгоод яс, ногоогоо шүүж аваад, шөлөө марлиар шүүнэ. Хүсвэл тэр чигээр нь шингэлж хэрэглэнэ.
* Даралттай саванд дүүртэл ус хийвэл дэлбэрэх аюултай байдаг тул 2/3 илүү дүүргэж болохгүй шүү.
* Даралттай сав зүгээр саванд буцалгах цагийг 2-3 дахин багасгах увидастай.
No comments:
Post a Comment