Saturday 30 March 2013

"Дөрвөлжин" нимбэг (Lemon squares)


Орц:

Сууринд

* 1 стакан гурил
* 1/4 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 8 амны халбага масло хайлуулсан
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Дээр нь (Lemon Topping):

* 1 ш органик нимбэг
* 1 гр сахар
* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* 3 ш том өндөг, өрөөний темпратурт
* 4 амттаны халбага эрдэнэшишийн цардуул (corn starch)
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага хайлуулсан масло
* нунтаг сахар, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. 20 см куб хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Дунд зэргийн саванд гурил, 1/4 стакан сахар, 1/4 амттаны халбага давс, 8 амны халбага (115 гр) хайлуулсан масло, ваниллины охио холиод нийцтэл нь хутгана.
  4. Зуурмагаа тостой цаас дэвссэн тавцан руугаа султгаад тэгшлэж бэлтгэнэ. Халаасан зуухандаа хийн суурийг болж шаргалттал 25 минут шарна.
  5. Энэ зуур нимбэгээ таллан зүсээд үрийг нь аваад дөрвөлжилөн хэрчинэ.
  6. Дөрвөлжилөн хэрчсэн нимбэгээ нимбэгний шүүс сахарын хамтаар гал тогооны роботонд хийн (food processor) нийцүүлнэ.
  7. Нимгэний бэлдмэл дээрээ цардуул, өндөг, 1/4 амттаны халбага давс, 3 амны халбага хайлуулсан масолоо нэмээд дахин хутгаж нийцүүлнэ.
  8. Сууриа болохоор галаа багасган зуухаа 150 градуст тохируулаад нимбэгний бэлдмэлээ болгосон суурин дээрээ асгаад дахин 25 минут шарна.
  9. Болсон нимбэгний тартаа гаргаж ирээд хэвэнд нь хөргөөд хөрсөнийх нь араа болгоомжтой хэвнээс нь гаргаад дөрвөлжилөн хэрчээд хүсвэл нунтаг сахар цацаад сервислэнэ.

Sunday 24 March 2013

Улаан буурцаг, ногооны кастроль (Spicy root & lentil casserole)

Oрц: 4 порц

* 2 амны халбага ургамалын тос
* 1 ш сонгино, арилгаад хэрчсэн
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 700 гр төмс, арилгаад угаагаад хэрчсэн
* 4 ш лууван, арилгаад зузаахан хэрчсэн
* 2 ш цагаан лууван (parsnips), арилгаад угаагаад зузаахан хэрчсэн
* 2 амны халбага карри паст эсвэл нунтаг карри
* 1 л ногооны тунгалаг шөл
* 100 гр улаан буурцаг (red lentils)
* жижиг багш яншуй (coriander), жижиглэн хэрчсэн
* тараг, наан талх сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тос халаагаад сонгино сармисаа хийж болж зөөлөртөл нь хааяа хааюа хутган 3-4 минут хуурна. Төмс, лууван, цагаан луувангаа нэмээд галаа нэмэн хааяа хааяа хутган ногоонуудаа болж шаргалттал 6-7 минут хуурна.
  2. Карри паст эсвэл хуурай карригаа нэмээд шөлөө нэмж буцалгана. Галаа багасгаад угааж цэвэрлэсэн буурцгаа нэмээд таглан зөөлөн гал дээр шөлийг өтгөрч ногоонууд болон буурцгийг болтол 15-20 минут болгоно.
  3. Ихэнх яншуйгаа хийж хутгаад 1-2 минут гал дээр байлгаад таваглан үлдсэн яншуйгаараа чимэглээд хавтгай талх, тарагтай сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 20 March 2013

Кимчи (김치)


Орц:

* 450 гр Хятад байцаа (Napa cabbage)
* 4 стакан хүйтэн ус
* 3 амны халбага далайн давс (sea salt)
* 1 амны халбага бяцлаад жижиглэн хэрчсэн сармис (garlic)
* 1 амны халбага арилгааад жижиглэн хэрчсэн цагаан гаа (fresh ginger)
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино (green onions)
* 1 амттаны халбага перц (dried red chili pepper flakes), халуун ногоонд дуртай бол нэмэлт
* 1 1/2-2амттаны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Байцааны навчаа салгаад сайтар угаана. 2 амны халбага давсаа жигд тараан цацаад навчнуудаа томхон саванд хийн 4 стакан ус нэмнэ. Гал тогооны гялгар уутаар таглаад хөргөгчинд хийн хонуулна.
  2. Маргааш нь усаа асгаад давсалсан навчнуудаа цэвэр усаар зайлна.
  3. Шүүж бэлтгэсэн байцаагаа буцаан том савандаа хийгээд сармис, ногоон сонгино, цагаан гаа, чинжүү, 1 амттаны халбага давс сахараа хийж амтлагш бэлтгээд бэлтгэсэн амтлагчаа навч бүрд түрхэж өгнө.
  4. Амталсан навчнуудаа том шилэн саванд сайтар шигжин хийгээд навш амталсан саванд үлдсэн шингэнийг мөн нэмнэ.
  5. Шилний дээр 5 см орчим зай үлдээгээд кимчитэь шилээ таглан өрөөний темпратурт 2-3 хонуулна. Мөн хугацааны дараа кимчи маань идэхэд бэлэн болох бөгөөд үлдсэн кимчигээ хөргөгшинд хийж хадгална.
Эх сурвалж

Sunday 17 March 2013

Анчин/ нүүдэлчин маягаар бэлтгэсэн тахиа (onepot chicken chasseur)


Орц:

* 1 амттаны халбага чидун жимсний тос
* 25 гр масло
* 4 ш тахианы гуя
* 1 ш сонгино, арилгаад жижиглнэ хэрчсэн
* 2 хумс сармис, арилгаад бяцлаад жижиглэн хэрчсэн
* 200 гр мөөг (button эсвэл chestnut mushrooms)
* 225 мл улаан дарс
* 2 амны халбага улаан лоолийн нухаш
* 2 мөчир ганга (thyme)
* 500 мл тахианы тунгалаг шөл

Бэлтгэх нь:
  1. Тал масло тосоо холин томхон саванд хиьн халаана хайлуулна. Тахиагаа давс хар перцээр амтлана. Масло тостой савандаа хийн тал бүрийг нь шаргалттал 5, 5 минут шарна. Шаргалтуулсан тахиагаа тавган дээр гаргана.
  2. Үлдсэн маслоо хайлуулна. Сонгиноо нэмээд болж зөөлөртөл нь 5 минут хуурна. Сармисаа нэмээд 1 минут хуурна. Мөөгөө нэмнэ, 2 минут хуураад дарсаа нэмнэ. Улаан лоолийн нухашаа нэмээд ганга тахианы тунгалаг шөлөө нэмнэ. 5 орчим ширүүн гал дээр буцалган дарсаа ширгээгээд тахиагаа нэмэн таглаад галаа багасган тахиагаа болтол 1 цаг орчим шарна.
  3. Тахиагаа гаргаад шөлөө дахин 10 минут ширүүн гал дээр ширгээнэ. 10 минутын дараа тахианы гуянуудаа буцаан соусанд хийгээд хүсвэл халаагаад сервислэнэ.
Эх сурвалж

Friday 15 March 2013

Purslane-тэй улаан лооль өргөст хэмхний салат

Oрц:

* 1 ш нимбэг
* 3/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 3 амны халбага чидун жимсний тос
* 2 ш өргөст хэмх, арилгаад үрийг нь аваад хэрчиж бэлтгэсэн (2 1/3 стакан хэрчсэн өргөст хэмх)
* 3 ш улаан лооль, угаагаад жижиглэн хэрчсэн (2 1/2 стакан)
* 1 ш жижгэвтэр арилгаад сайтар жижиглэн хэрчсэн улаан сонгино эсвэл 5ш ногоон сонгино
* 1 стакан жижиглэн хэрөсэн purslane
* 1 багц жижиглэн хэрчсэн яншуй (fresh flat-leaf parsley)
* 1/2 стакан жижиглэн хэрөсэн гаа (fresh mint)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холино. Тос, давс, перц, нимбэгний шүүсээ өөр саванд холиж нийцүлээд салатны орцон дээгүүрээ хэсүүлнэ.
Зүүлт

* Хүсвэл purslane нэмэхгүй сан огурцы улаан лоолийн нимбэгтэй салат бэлтгэж болно.
* Монголд байдаг урт том өргөст хэмхнээс хэрэглэх бол 1 ш байхад болох байх.

Tuesday 12 March 2013

Шоколадтай зайрмаг (chocolate icecream)

Орц:

* 2 стакан сүү
* 4 амттаны халбага эрдэнэшишипн цардуул
* 1 стакан крем (heavy cream)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн

соусанд:
* 1/2 стакан какао (unsweetened cocoa)
* 1/2 стакан найруулсан кофе (brewed coffee)
* 1/2 стакан сахар
* 42 гр хар шоколад (bittersweet chocolate)

Бэлтгэх нь:
  1. 1/4 стакан сүү,  эрдэнэшишийн цардуулаа холино. Өөр нэг саванд үлдсэн сүү, крем, сахар, сироп, давсаа холиод дунд зэргийн гал дээр тавин халаана. 4 минут буцалгаад гал дээрээс аван сүү цардуулын холимогоо нэмнэ. Буцаан гал дээрээ тавиад өтгөртөл нь 2 минут буцалгана. Нэг саванд хийсэн крем бяслаган дээрээ бэлдмэлийнхээ 1/4 стаканыг нэмээд нийцүүлнэ. Үлдсэн бэлдмэлээ нэмнэ. 
  2. Какао, кофе, сахараа нэг саванд хийгээд гал дээр тавин 30 минут буцалгана. Гал дээрээс аваад шоколадаа нэмнэ.
  3. Дээрх 2 орцоо нэг саванд хийн холино. Өрөөний темпратурт болж хөрөхөөр нь зайрмагны машиндаа хийн машиныхаа зааврын дагуу ажиллуулна.
эх сурвалж

Sunday 10 March 2013

Кофе хушигатай бялуу (Coffee and walnut cake)


Орц:

* 125 гр масло, өрөөний темпратурт
* 125 гр нунтаг сахар (caster sugar)
* 2 ш өндөг
* 125 гр хөөлгөгчтэй гурил (self-raising flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага кофе (овоолоостой) 100 мл усанд хайлуулсан
* 100 гр хушига

Кремэнд: (buttercream)

* 200 гр масло
* 200 гр нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. 18 см кексний хэвийг тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Масло сахараа холигчоор холиж бэлтгэнэ. Масло сахараа нийцэхээр өндгөө нэг нэгээр нэмж нийцүүлнэ. Гурил, хөөлгөгч нунтгаа шигшиж нэмнэ, нийцүүлнэ.
  3. Усанд уусгасан кофеноосоо нэг удаад 1 амны халбагийг зуурмаг руугаа нэмж нийцүүлээд зуурмагаа халбаганаас урсахуйц шингэнтэй болгоод үлдсэн кофений бэлдмэлээ кремэнд ашиглахаар хадгална.
  4. Хушигаа зөөлөн хугалж нэмээд, хутгаж нийцүүлээд тостой цаас дэвссэн хэв рүүгээ султгаад дээд талыг нь тэгшлээд халаасан зуухандаа хийн кексийг болтол ойролцоогоор 40 минут болгоно.
  5. Кремээ бэлтгэхдээ маслоо зөөлөртөл нь хутгана. 200 гр сахараа нэмж нийцүүлээд үлдсэн кофегоо бага багаар нэмж нийцүүлнэ кремний өнгө өтгөн шингэнийг тохируулна. Крем арай шингэдвэл бага зэрэг сахар нэмж нийцүүлнэ.
  6. Болгосон кексээ хөндлөнгөөр нь 3 давхрага болгож зүсээд голд нь кремнээсээ асган гурван давхар бялуу болгоод үлдсэн хушигаараа чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 7 March 2013

Хушига, сүүтэй шоколадтай маффин


Oрц:

* 2 стакан гурил
* 1/3 стакан бор сахар light-brown sugar
* 1/3 стакан сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2/3 стакан сүү
* 1/2 cтакан масло, хайлуулаад хөргөсөн
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 325 гр сүүтэй шоколад, жижиглэн хэрсэн (milk chocolate chips)
* 1/2 стакан пекан эсвэл хушига (pecans, walnuts), хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халаана. Маффингийн 12 хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  3. Өөр нэг саванд сүү, өндөг, масло, ваниллины охио холиж нийцүүлнэ.
  4. Хуурай, шингэн орцоо холиж нийцүүлнэ.
  5. Шоколад, жижиглэн хэрчсэн самараа нэмж нийцүүлнэ. Тослосон хэвэндээ бэлтгэсэн зуурмагнаасаа хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 15-20 минут шарна.
  6. Маффингаа хэвтэй нь хэрээсэн төмөр тавцан дээр тавиж 5 минут хөргөөд хэвнээс нь гарган халуун бүлээн эсвэл хүйтнээр нь сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 5 March 2013

Тоортой урвуулсан кекс (peach upside down cake)


Орц:

* 3 амны халбага масло
* 3 амны халбага бор сахар
* 4-5 ш дунд зэргийн хэмжээтэй тоор
* 113 гр масло өрөөний темпратурт
* 3/4 стакан сахар
* 3 ш өндөг, өрөөний темпратурт
* ¼ стакан цөцгий (sour cream)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага үрсэн цагаан гаа (fresh ginger)
* 1 стакан (whole wheat pastry flour)
* ½ стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ½ амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага синнамон
* ½ стакан нимгэлэн зүссэн хуурсан алмонд (toasted sliced almonds)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 23 см салдаг хэвний доод талд тостой цаас дэвсээд хажуу хэсгийг маслодож гурилдаж бэлтгэнэ. Маслодсон хэвээ мөнгөн цаасаар орооно.
  2. Дунд зэргиьн саванд ус хиьн буцалгана. Тоорнууд дээрээ Х маягаар зүсээд халуун усанд хийн 30 секунд байлгаад гаргаж ирэн мөстэй усанд сойгоод халислана. Халисласан тооруудаа хагас сар хэлбэртэй зүснэ.
  3. Энэ зуур хайруулын тавганд 3 амны халбага маслоо хайлуулна. Маслоо хайлахаар бор сахараа нэмээд тоороо нэмж нийцүүлнэ. Хэсэг карамельжүүлээд тоороо хэвнийхээ ёроолд жигд байрлуулна.
  4. Холигчны саванд масло сахараа холиод хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Цөцгий, ваниллины охь, цагаан гаагаа нэмж нийцүүлнэ.
  5. Өөр нэг саванд сода, гурил, хөөлгөгч, синнамоноо шигшин хийж нийцүүлнэ. Хуурай орцоо дээр бэлтгэсэн шингэн орцтойгоо холиж нийцүүлнэ. Хуурсан самараа нэмж модон халбагаар хутгаж нийцүүлээд зуурмагаа тоорон дээрээ жигд тараан асгана.
  6. Халаасан зууханд хийн кексийг болж голд нь зоосон шүдний чигчилүүрийг цэвэрхэн гарч иртэл нь шараад өрөөний темпратурт 15минут хэвэнд нь байлгаж хөргөөд хэвнээс нь гарган урвуулж тавган дээр тавиад нунтаг сахар эсвэл хэрчсэн алмондоор чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 2 March 2013

Далайн бүтээгдэхүүнтэй Солонгос бин (Hae-Mul Pajeon)


Орц:

* 2 стакан гурил
* 2 стакан ус
* 2 ш өндөг
* 1 багц ногоон сонгино
* Ургамалын тос
* давс
* перц
* 1 стакан oysters (хясаа)
* 1 стакан жижиглэн хэрсэн clams
* 1 стакан жижиг сам хорхой (baby shrimps)

Соусанд:

* ¼ стакан цуу
* ½ амны халбага уксус (distilled white vinegar)
* 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
* ½ амттаны халбага сахар
* 1 амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перцээр амтлана. 10-15 минут байлгана.
  3. Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
  4. Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо мөн сайтар угааж цэвэрлээд холисон далайн бүтээгдэхүүнүүдээсээ ¼ стаканыг тараан цацаад бингийхээ доод талыг нь болж шаргалтал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
  5. Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагын пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пизза маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо холиж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.