Saturday 9 August 2008

Tөрөл бүрийн кекс


Классик кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 Кофены аяга сахар (Туркүүд Турк кофений аягыг бас хэмжих нэгж болгож ашигладаг бөгөөд манай гэрт байгаа кофений аяга 70мл-н багтаамжтай юм билээ.)
* 4 кофены аяга гурил
* 1 кофены аяга тос
* 1.5 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Классик какаотой кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 кофены аяга сахар
* 3 кофены аяга гурил
* 1 кофены аяга какао
* 1 кофены аяга тос
* 1.5 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Цардуултай кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 кофены аяга сахар
* 4 кофены аяга гурил
* 1 кофены аяга буудайн эсвэл эрдэнэшишийн цардуул
* 1 кофены аяга тос
* 1.5 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Цардуултай какаотой кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 кофены аяга сахар
* 3 кофены аяга гурил
* 1 кофены аяга буудайн эсвэл эрдэнэшишийн цардуул
* 1 кофены аяга какао
* 1 кофены аяга тос
* 1.5 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Тарагтай кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 кофены аяга сахар
* 4 кофены аяга гурил
* 1 кофены аяга тараг
* 1 кофены аяга тос
* 1.5 кофены аяга какао
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Тарагтай кекс (16-18см-н хэвэнд)

Орц:

* 3 ш өндөг
* 3 кофены аяга сахар
* 3 кофены аяга гурил
* 1 кофены аяга тараг
* тал кофены аяга тос
* 1 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Тарагтай какаотой кекс (24 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 4 кофены аяга сахар
* 3 кофены аяга гурил
* 1 кофены аяга тараг
* 1 кофены аяга какао
* 1 кофены аяга тос
* 1,5 кофены аяга буцламгай ус
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин

Шоколадтай кекс (22 см-н хэвэнд)

Орц:

* 4 ш өндөг
* 1 стакан сахар
* 1 стакан гурил
* 1 стакан тараг
* 1 кофены аяга какао
* ½ стакан тос
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин
* 80 гр сүүтэй шоколад
* 80 гр хар шоколад

Кексээ хийх нь:
  1. Өндөгний цагаанаа шилэн саванд хийн өтгөртөл нь хутгана.
  2. Өөр нэгэн саванд өндөгний шар, сахар, буцламгай усаа холиод сахараа хайлтал нь (6-7 минут) хутгана.
  3. Хуурай орцуудаа холиод шигшинэ. Өндөгний цагаан, шар хоёроо холиод дахиж хэсэг хутгана.
  4. Тослоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд 180 градус халаасан зууханд хийн болтол нь (30-35 минут) жигнэнэ.
Зүүлт

* Кексээ зөөлөн болгохын тулд өндөгний шар цагаанаа тусад нь хутгах хэрэгтэй. Өндөгний цагаанаа цэвэрхэн шилэх саванд хутгавал зохимжтой.
* Кексэндээ хийх шингэн орцуудаа (тараг, тос, хайлуулсан шоколад зэрэг), өндөгний шараа сахартайгаа хутгаад, сахар хайлсаны дараа нэмэх хэрэгтэй.
* Хуурай орцуудаа өөр нэг саванд, хамгийн багадаа 1 удаа боломжтой бол 2 удаа шигших хэрэгтэй.
* Хэвээ маргарин эсвэл масло зэрэг хатуу тосоор тослох хэрэгтэй. Тослосоныхоо дараа бага хэмжээний гурил цацаж тараана. Цоожтой хэв хэрэглэх бол зөвхөн ёроолыг нь тослож, гурилдах хэрэгтэй. Гаргахдаа захаар нь хутга гүйлгээд онгойлгоход кекс маань гэмтэлгүйгээр гарна.
* Кексээ голоор нь амархан хуваахын тулд нэг өдрийн өмнөөс хийх хэрэгтэй.
* Классик болон цардуултай кексыг бялуу болгон чимэхээсээ өмнө сахартай бүлээн ус эсвэл жимсний чанамалтай усаар багсны тусламжтайгаар норгох хэрэгтэй.
* Тарагтай кексийг норгох хэрэггүй байдаг.

11 comments:

Indra said...

энийг заавал туршиж үзнээ
гоё блог бна

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

тэгээрэй, блогийг маань дагаж эхэлсэнд таанкс :)

Uspech said...

Их гоё гоё хоолны жорууд байнаа.
Миний хийсэн кексүүд дандаа хатуу болоод байдаг. :(. Тэгсэн өндөгний цагаан шарыг нь тусад нь хутгаагүй юм байна.)
Дараа хийхээр бол эндээс харж байгаад хийнээ.

ariukaa said...

hi
miniihiisen tort bolgon erosoo hoodoggui.ondgoo salgaj hiij uzsenbas shuud holiod hiij uzsen bolohgui baisan.tortnii keks hiihed tuslaach.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Uspech өндгөө шар цагаанаар салгаад байхад зөөлрөхгүй бол доорх зөвлөмжүүдийг дагаад үзээрэй.
Ариука хөөлгөөч нунтагны тань хугацаа дуусаагүй байгаа. Доорх зөвөлгөөнүүдийг дагаад нэг үзээрэй.

1. Кексний бүх орц (өндөг, сүү, тос) өрөөний темпратут байх хэрэгтэй.

2. Гурил, хөөлгөгч нунтаг (Baking powder), какао зэрэг хуурай орцуудаа хамгийн багадаа 1 удаа (хэмжсэнийхээ дараа) шигшиж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр агаар орж кекс тань илүү хөвсгөр болох болно.
1 стакан=237мл=140 гр гурил (стакан овоолоостой биш, амсараас илүү гарсан гурилыг хутгаар хусч хэрэглэнэ)

3. Өндгөө, сахарныхаа хамтаар сайтар хутгаж, сахараа уусгах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл өндөгний цагаан (цэвэрхэн, шилэн саванд), шараа тус тусад нь хутгана. Тусад нь хутгаж дараа нь холисоноор кекс маань хөвсгөр, зөөлөн болно.

4. Кексээ жигнэж байх явцдаа эхний 15 минут (өгөгдсөн цагийн 2/3т) зуухаа ер онгойлгож болохгүй. Зуухаа онгойлгосоноор нь хөөлт нь буудаг бөгөөд зуух дулаанаа алдаж кексээ илүү удаан жигнэх хэрэгтэй болдог.

5. Кекс тортонд хийх шоколадыг нэг саванд хийгээд, буцалж буй устай өөр саван дээр тавиж хайлуулна. Энэхүү аргийг bain marie (Франц)/double boiler (Англи) гэнэ. Жигнүүрнийхээ сууринд ус буцалгаад дээр нь нэг жигнүүр тавиж, жигнүүр дээрээ савтай шоколадаа тавиж хайлуулж болно.

6. Өндөгний цагааныг хэрхэн ороох/fold талаар видео. Зөөлнөөр, өндөгний цагааныг сэвсгэр, цасан цагаанаар нь бусад орцтойгоо нийцүлэх тухай. Ингэж бэлтгэсэн кекс, панкэк их гоё хөвсгөр, зөөлөн болно.

Anonymous said...

Hi goy blog shuu!
Tos gej yu bilee? yrgamliin tos uu? Oliviin tos uu? maslo yy?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ Anonymous тос гэж зүгээр ургамалын тос.

Unknown said...

Сайн байна уу, танай блог их гоё шүү. Их олон хоолыг нь хийж үзсэн бүгд их гоё юм байна лээ. Гэхдээ кэкс ерөөсөө болохгүй юмаа. Миний кекснээс өндөг амтагдаад байхын, яагаад тэгээд байгаам бол туслаач?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Кексээ эндээс туршсан ууҮ дээрх жорний хэмжүүр нь турк кофений аяга буюу 70 мл
Би энэ жороор хийдэг энийг туршаад үзэх юму өндөг энэ тэр амтагдахгүй гоё чийглэг кекс болдог.
150гр өндөг
100гр сахар
90гр хөөлгөгчтэй гурик(Cake/Pastry Flour)
15 гр масло
1 амны халбага сүү

18 см диаметртэй хэв

Өндгөө хутгаж эхлэнэ. Сахараа нэмээд 30 сек хутгана. Зуурмагаа савтай нь халуун устай саван дээр тавиад (ууранд) өндөр хурдтайгаар 1-2 минут хутгана. Зуурмаг цагаараад ирэх ёстой. Зуурмагаа халуун усанд дээрээсээ аваад дахин 3-4 минут хутгана. Маслоо хайлуулаад сүүтэйгээ холино. Гурилаа шигшиж нэмнэ, Fold in техникээр хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. Сүү маслоо нэмээд мөн зөөлөн хутгаж нийцүүлээд тостой цааас дэвссэн 18 см хэвэндээ зуурмагаа хийнэ. 160 градуст халаасан зууханд 23 орчим минут жигнэнэ.
ингэж болгосон кексээ simple syrup ор чийглээд хэрэглэдэг

Anonymous said...

Кексээ зууханд хийгээд хугацаа нь болоход 2 дахин их болсон байсан зуухнаас гаргаад хөргөсөн чинь буцаад жижигхэн болчих юм энэ юутай холбоотой вэ. Би Baking povder gedeg zuiliig ni hiihgeegui yumaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

baking powder gdg ni hoolgoh zoriulalttai yum aa tegeed buusan baih