Thursday 30 December 2010

Цасан бөмбөг (Snowball)

Орц:

* 1 ш ногоон нимбэг, хальсийн үрээд шүүсий нь шахаж бэлтгэсэн
* 3 амттаны халбага сахар (caster sugar )
* 1 ш жижиг өндөг
* 50 мл Шотланд виски
* аягаа дүүргэх ginger ale

Бэлтгэх нь:

  1. Нимбэгний шүүс, хальс, сахарыг холиж бэлтгэнэ. Хэрэглэхээсээ өмнө цаг амрааж үрсэн хальснаас ногоон нимбэгний тос, үнэр, амт ялгарч, сахарыг гүйцэд хайлуулна.
  2. Өндөг, вискигээ нэг амны халбага лаймны шүүсний бэлдмэлтэй холиод сайтар мөстэй шэйкэрт хийн сайтар сэгсэрнэ. Коктэйлээ өндөр стаканд шүүж хийгээд ginger ale-ээр дүүргээд сервислэнэ.

Эх сурвалж

Шинэ оны мэнд, сайхан баярлаарай. Блогий минь дагаж, байнга зочилдог та бүхэнд баярлалаа. Ирэх онд өшөө олон жороор уулзахын ерөөл дэвшүүлье :D

Wednesday 29 December 2010

Хялбар шоколадны мүүс (Chocolate mousse)



Орц:
* 265 гр хар шоколад (bittersweet %70 какаотой), томхон хэрчсэн
* 1 стакан ус
* 4 амны халбага сахар (хүсвэл)

Бэлтгэх нь:

  1. Дунд зэргийн саванд багахан хүйтэн ус мөсний хамтаар хийж бэлтгэнэ. Дээр нь шил эсвэл төмөр мөстэй савнаас арай том савны ёроолыг мөстэй усанд хүрж байхаар байрлуулна.
  2. Дунд зэргийн саванд шоколад, ус, хрэглэх бол усаа хийн хайлуулна. Шоколад, сахар хайлангуут шоколадаа гал дээрээс аваад модон халбагаар нийцтэл ойролцоогоор 2 минут хутгана.
  3. Шоколадны мүүсний бэлдмэлээ мөстэй саван дээр суулгасан томхон савандаа султгаад гар холигчоор хутгаж эхлэнэ. Мүүс шиг өтгөн болоод ирэхээр хутгахаа болиод сервислэх аягануудад хуваан хийж сервислэнэ.

Tuesday 28 December 2010

Ананас, ногоон чинжүүтэй бяслагны бөмбөлөг (Cheese ball)


Орц:

* 225 гр крем бяслаг (cream cheese)
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 225 гр лаазалсан ананас,шүүгээд жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага хатаасан сонгино
* 1 амттаны халбага сармистай давс (garlic salt)
* 1 амттаны халбага ногооны амтлагч
* нүдэж нунтагласан пекан самар (pecan)

Бэлтгэх нь:

  1. Самарнаас бусад бүх орцоо сайтар хутгаж нийцүүлнэ. Нийцүүлсэн бяслагны бэлдмэлээ бөмбөлөг хэлбэрт оруулаад үйрүүлсэн самартаа өндрүүлээд томхон таваган голд тавин хажуугаар нь хүссэн cracker-аасаа тавиад сервислэнэ.

Sunday 26 December 2010

Тахианы элэгний нухаш


Орц:

* 450 гр тахианы элэг
* 200гр масло, хайлуулсан
* 50мл крем (double cream)
* 1 амны халбага Armagnac эсвэл бранди
* давс, хар перц


Бэлтгэх нь:
  1. Зузаан ултай хайруулын тавганд хайлуулсан маслосоо багаханг дусаагаад тахианыхаа элэгний талыг хийгээд гурван минут хуурна. Тахианы элэгний гадна тал нь болж борлосон ч дотор тал нь ягаанараа байна.
  2. Шүүрхий болгосон элгээ тавган дээр гаргаад үлдсэнийг мен багахан маслонд гурван минут хуурч бэлтгэнэ.Шүүрхий болгосон элэгнүүдээ гал тогооны роботонд (food processor) хийнэ. Роботоо ажиллуулан хэдэн минут ажиллуулан нухаж эхлэнэ.
  3. Үлдсэн маслоо кремний хамтаар нэмж нийцүүлээд давс, перц, брандигаараа амтлана. Элэгний нухашаа нэг аванд хийн хөргөгчинд хийж хөргөөд зууханд шарсан талхтай сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 25 December 2010

Шампанскны коктэйл


Орц:

* 1 ш ёотон
* 2 дусал bitters (элдэв амтлагч, хатаасан жимс, жимсээр амталсан архи)
* 20 мл cognac
* шампанск

Бэлтгэх нь:

  1. Ёотонгоо жижиг халбаган дээр тавиад bitter-ээ дээр нь дусаана.
  2. Ёотонгоо шампанскны хундгандаа хийгээд конъякаа нэмнэ.
  3. Шампанскаар хундгаа дүүргээд сервислэнэ.

Friday 24 December 2010

Speculaas жигнэмэг

Орц:

* 100 гр гурил
* 1 амттаны халбага синнамон
* ½ амттаны халбага нунтаг цагаан гаа
* ½ амттаны хайлбага үрсэн натмег
* ½ амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ½ амттаны халбага давс
* 50 гр бор сахар (brown muscavado sugar)
* 1 амны халбага сүү
* 75 гр масло
* 2 амны халбага сахаржуулсан жүржийн хальс, жижиглэн хэрчсэн
* нимгэлэн зүссэн алмонд чимэглэхэд ( flaked almonds), хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Томхон саванд гурил, синнамон, цагаан гаа, хөөлгөгч нунтаг, сахар, натмегээ холиод сүү, масло. жижиглэн хэрчсэн сахаржуулсан хальсаа нэмж нийцүүлнэ.
  3. Зуурмагаа багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад 0.5 см зузаантай илдээд хэвлэнэ.
  4. Хэвлэсэн жигнэмүүдээ тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд flaked almond-оор чимэглэнэ.
  5. Тавцантай жигнэмэгээ халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15-18 минут шараад гаргаад хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж

Франц мартини (French martini)


Орц:

* 50 мл водка
* 15 мл бөөрөлзгөнөтэй ликёр
* 35 мл ананасны шүүс (pineapple juice)

Бэлтгэх нь:

  1. Водка, ликёр, ананасны шүүсээ мөстэй шэйкэрт хийгээд хэд сэгсрэн нийцүүлээд шүүж хундгалаад хөргөсөн хундганд хийн сервислэнэ.

Шоколадтай гаатай бровни (Chocolate mint brownie)

Орц:

Сууринд (Brownies):

* 1/2 стакан масло
* 115 гр хар шоколад (unsweetened chocolate)
* 1 1/2 стакан сахар
* 3 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан гурил

Гаатай icing (Mint Frosting)

* 1/4 стакан масло, зөөлрүүлсэн
* 2 1/2 стакан нунтаг сахар, шигшсэн
* 3 амн халбага сүү
* 1/2 амттаны халбага гааны охь (peppermint extract)
* 2-3 дусал хүнсний ногоон будаг

Шоколадан бүрхүүл (Chocolate Topping)

* 1 стакан хар шоколад (semisweet chocolate chips)
* 1/4 стакан масло

Бэлтгэх нь:

  1. Өндгөө хагалаад томхон саванд хийн хутгана. Сахараа нэмж нийцүүлнэ.
  2. 1 1/2 амттаны халбага ваниллины охио нэмж нийцүүлнэ. Шоколад, маслоо хүсвэл давхар саванд хийн эсвэл шилэн саванд хийн богино долгионы зууханд нэг минут байлгаж хайлуулна.
  3. Хайлуулсан шоколадаа өндөг рүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага давсаа гурилтайгаа холиж бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлж зуурмагаа бэлтгэнэ.
  4. 22x22 см хэв тослож гурилдаж бэлтгэнэ. Зуухаа 175 градуст халаана. Зуурмагаа тосолсон хэвэндээ хийгээд тэгшлээд халаасан зуухандаа хийн сууриа болтол 25-30 минут шарна.
  5. Зөөлрүүлсэн масло дээрээ 2.5 стакан сахараа хийгээд 1.5-3 амны халбага сүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага охио нэмж нийцүүлээд эцэст нь ногоон будгаа нэмж нийцүүлэн хүссэн ногоон өнгөндөө оруулна. Ингэж бэлтгэсэн icing-аа хөргөсөн суурин дээрээ тараан тавиад хэвийг гялгар уутаар ороон хөргөгчинд хийн 1-2 цаг амрааж царцаана.
  6. Шоколад, маслоо хайлуулаад царцаасан бровнигоо бүрээд буцааж таглан хөргөгчинд хийн шоколадыг царцаж хатууртал дахин нэг цаг байлгаад зүсээд сервислэнэ.

Wednesday 22 December 2010

Зул сарын үдшийн меню (Бүхлээр нь шарсан хавирга, зууханд шарсан төмс, Ёркшайр пүддин)


Yorkshire пүддинг

Орц:
* 350 гр гурил
* 4 ш том эсвэл 5 ш дунд зэргийн хэмжээтэй өндөг
* 800 мл сүү
* ургамалын тос
* давс

Маханд

* 2.5 кг хавирга
* 1 амны халбага English mustard powder
* ургамалын тос эсвэл 2 амттаны халбага нугасны тос
* хар перц

Зууханд шарсан төмсөнд

* 16 ш дунд зэргийн хэмжээтэй Maris Piper эсвэл King Edward сортын төмс, арилгаад жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
* 8 хумс сармис
* 5 амны халбага нугасны тос
* 8 мөчир ганга
* давс

Сүүмсэнд

* махнаас ялгарсан шүүс (pan-roasting juices)
* 350 мл улаан дарс
* 4 амттаны халбага гурил

Бэлтгэх нь:
  1. Эхлээд Yorkshire пүддингээ бэлтгэнэ. Гурилаа шигшинэ, давс, өндгөө нэмээд хангалттай сүү нэмж нийцүүлээд таглан хамгийн багадаа зургаан цаг амраана. Зуурмаг маань модон халбаганы хойд талыг бүрхээд тогтохуйц өтгөнтэй байна.

  2. Зуухаа 190 градуст халаана. Махаа хөргөгчнөөсөө гаргаад өрөөний темптатурт иртэл ил байлгана.

  3. Нунтаг гичээ ганц хоёр амттаны халбага устай холиж зуурмаг бэлтгэнэ. Махаа энэхүү гичийн бэлдмэлээрээ бүрээд давс перцээр амтлана.
  4. Тос эсвэл нугасны өөхөө том хайруулын тавганд хийн хайлуулна. Тосоо халахаар махаа нэмж бүх талыг нь борлуулна.
  5. Махаа борлуулаад тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн цаг шарна (450 гр дутамд 11 минутаар тооцоолон шарахад шүүрхийдүү болно). Махаа medium-rare болгох бол цаг 15 минут ( 450 гр дутамд 14 минут) махаа сайтар болгох (well-done) бол цаг 30 минут (450 гр дутамд 16 минут) шарна.
  6. Махаа болж байх хооронд төмсөө шарна. Давстай усанд арилгаад жигд хэрчиж бэлтгэсэн төмсөө долоон минут чанаад шүүж гаргана.
  7. Махаа зуухнаас гаргаад мөнгөн цаасаар ороон бүлээн газар тавин 30 минут амраана.
  8. Зуухаа 220 градуст халаана.
  9. Нугасны өөхөө зуухны тавцанд хийн хайлуулаад төмсөө нэмээд ганга, сармис, давсаар амтлаад бүх орцоо хутгаж нийцүүлээд зуухандаа хийн төмсөө шаргалттал 30-35 минут шарна.
  10. Энэ зуур Yorkshire пүддингээ хийнэ. Yorkshire пүддингийн хэв тус бүрт 5 мм тос хийгээд хэдэн минут зууханд хийн тосоо халаана.
  11. Тосоо халаахаар хэвээ зуухнаас гаргаж ирээд зуурмагаа сайтар хутгаж нийцүүлээд хэвэндээ болгоомжтой хуваан хийнэ. Хэв бүрийн талаар татахуйц зуурмаг хийгээд зуухандаа төмснийхөө хажуугаар хийнэ.
  12. Хөөгөөд, шаргалтаад, болтол 25-30 минут шарна.
  13. Энэ хооронд сүүмсээ хийнэ. Махнаас ялгарсан шүүсийг гурил, дарстай холин дунд зэргийн гал дээр тавиж )йролцоогоор арав орчим минут буцалгана. Амсаад хэрэгтэй гэж үзвэл нэмж амтлана.
Эх сурвалж

Tuesday 21 December 2010

Peppermint bark


Орц:

* 450 гр хар шоколад, хэрчсэн (dark chocolate)
* 450 гр цагаан шоколад, хэрчсэн
* 12 ш гаатай таяган чихэр (peppermint candy canes) нүдсэн ойролцоогоор 1 стакан

Бэлтгэх нь:

  1. Давхар савны доод талд нь багахан ус хийж бэлтгэнэ. Жижиг тавцан дээр тостой цаас дэвсэнэ. Давхар савнхыхаа дээд талд шоколадаа хийн хайлуулаад тостой цаас дэвссэн тавцан дээрээ асгаад жигд тараана. Тавцангаа хөргөгчинд хийн шоколадаа хатууруулна.
  2. Цагаан шоколадаа мөн давхар саванд хайлуулна. Нухсан чихрээ шигшиж үйрмэгийг томуудаас салгана. Чихрийн үртэсийг цагаан шоколадандаа хийн хутгаж нийцүүлээд хөргөгчнөөсөө хар шоколадтай хэвээ гаргаж ирэн дээр нь асгаад жигдлэнэ.
  3. Эцэст нь бүхэлдүү чихрийн үйрмэгүүдээ тараан цацаад мөн хагас-бүтэн цаг царцаагаад хугалж сервислэнэ.

Sunday 19 December 2010

Gingerbread house




Орц:

* 3/4 стакан масло
* 7/8 стакан бор сахар (light brown sugar)
* 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс (lemon zest)
* 1 1/2 амны халбага нимбэгний шүүс
* 1/2 стакан molasses
* 2 ш өндөг
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амны халбага нунтаг цагаан гаа (ginger)
* 2 аттаны халбага нунтаг allspice
* 6 ш өндөгний цагаан
* 450 гр нунтаг сахар
* чихэр, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Картон цаасаар байшингийн үндсэн хэлбэрийг гаргаж бэлтгэнэ. Хэмжээсүүд: хажуу хана, 4 1/2 x 8 инч; цаад хана, 4 1/2×5 инч; гурвалжин байчингийн нуруу, 4 1/2x3x3 инч; дээвэр, дөрвөлжин, 4 1/2× инч.
  2. Томхон саванад масло, сахараа холиж нийцүүлж хөөсрүүлнэ. Нимбэгний үрсэн хальс, нимбэгний шүүс, molasses-аа нэмнэ.
  3. Холигчныхоо хурдыг багасгаад хоёр өндгөө нэмж нийцүүлнэ.
  4. Өөр нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, амтлагчуудаа шигшиж бэлтгэнэ.
  5. Хутгаж хөөсрүүлсэн бэлдмэл рүүгээ хуурай орцоо нэмнэ.
  6. Зуурмагаа тостой цаасанд ороогоод хөргөгчинд хийн цаг амраана.
  7. Багахан хуурай гурил цацсан тавцан дээр зуурмагаа гаргаад 6 хувааж бэлтгэнэ. Хуваасан зуурмагуудаас хоёр нь үлдсэн дөрвөө бодвол хэмжээгээр арай том байвал сайн.
  8. Дөрвөн жижгэвтэр гурилаа дөрвөн хананы хэмжээтэй илдэнэ.
  9. Үлдсэн гурилаа илдээд дээврийн дайтай зүсч бэлтгэнэ.
  10. Илдсэн байшингаа тостой цаас дэвссэн эсвэл тослосон тавцан дээр өрнө. Зуурмаг илүү гарвал Gingerbread man хэлбэртэй хэвлээд байшингаа чимэглэж болно.
  11. 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал 10 минут шарна.
  12. Тавцангуудаа зуухнаас гаргаад жигнэмэгүүдээ хэдэ минут тавцан дээр нь амраагаад хэрээсэн төмрөн тавцан руу шилжүүлнэ. Хэрээсэн төмөр дээр нь нэгээс хоёр хонуулж жигнэмэгээ хатууруулна.
  13. Томхон саванд 2 өндөгний цагаанаа хутгана. Сахараа бага багаар нэмж нийт 5 орчим стакан сахар хийн нийцүүлж icing бэлтгэнэ. Хутгагчаа савнаас гаргаад эргүүлэхэд үүссэн шовх орох унахгүй байна. Энэ бэлдмэлээс халбагадан кремний торонд хийгээд ханануудаа нааж байшингаа босгохдоо цавуу болгон ашиглана.
  14. Байшингаа босгосоны дараа үлдсэн сахар дөрвөн өндөгний цагаанаа хутган цас болгож ашиглах icing-аа хийнэ. Бэлдмэлээр дээвэр дээр цас үүсгээд үлдсэнийг зихэрээр чимэглэхэд цавуу болгож ашиглана.
1 inch= 2.54 см

Эх сурвалж

Friday 17 December 2010

Тарагтай кекс


Орц:

* 1 1/2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1 стакан тараг (whole-milk yogurt)
* 1 стакан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага лимоны үрсэн хальс
* 1/4 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан ургамалын тос

Бэлтгэх нь:

  1. Хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулаад зуухаа 175 градуст халаана.
  2. Талхны хэв тослож бэлтгэнэ. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа нэг саванд шигшиж бэлтгэнэ.
  3. Өөр нэгэн саванд өндөг, тараг, нимбэгний хальс, ваниллин охио холиж нийцүүлнэ. Шингэн хуурай орцоо холин хутгаж нийцүүлээд эцэст нь тосооо нэмж нийцүүлнэ.
  4. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн зуухны голд байгаа хэрээсэн тавцан дээрээ тавин кексийг шаргалтан болтол нь 50 орчим минут шарна. Болсон кексээ хэвэнд нь 5 орчим минут байлгаж хөргөөд хэвнээс нь гаргаж гүйцэд хөргөнө.
Эх сурвалж

Monday 13 December 2010

Натмегтэй жигнэмэг




Орц: 30 ш

* 150 гр гурил
* 1 чимх хөөлгөгч нунтаг
* 125 гр масло
* 60 гр (4амны халбага) сахар
* 1 уут сахартай ваниллин эсвэл 1 амттаны халбага ваниллины охь
* 1.5 амны халбага какао
* 1.5 амттаны халбага нунтаг натмег

* 100 гр нунтаг сахар
* 2 амны халбага ус

Бэлтгэх нь:

  1. Гурил, хөөлгөгөч нунтгаа холиж нийцүүлнэ. Маргарин, нунтаг сахар, ванилинтай сахар, какао, нунтаг натмегээ нэмж зуурмаг бэлтгэнэ.
  2. Зуурмагнаасаа хушиганы дайтайг тасдаж аваад хэвлэж бэлтгэнэ.
  3. Жигнэмэгүүдээ тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 15 минут шарна.
  4. 2 амны халбага усаа 100 гр нунтаг сахартай холин нийцүүлээд тостой цаасаар хийсэн конусанд хийн үзүүийг жижгхэн хайчлаад болгоод хөргөсөн жигнэмэгэн дээргүүрээ хэсүүлэн чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 12 December 2010

Ногооны нухаш


Орц: 6-с дээш сартай хүүхдүүдэд 2 порц

* 1 ш жижиг сонгино
* 1 стакан вандуй
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй төмс
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 амны халбага чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Саванд тосоо хийж халаана.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд хэсэг хуураад мөн арилгаад жижиглэн хэрчсэн лууван төмсөө вандуйн хамтаар нэмнэ. Хангалттай ус нэмээд таглаад ногоонуудаа болж зөөлөртөл чанана.
  3. Чанаж болгосон ногоонуудаа блендэрдэж нухаш болгоод сервислэнэ.

Эх сурвалж

Kишны суурь (QUICHE)


Орц:

30 см хэвэнд

* 430 гр (3 стакан) гурил
* 300 гр масло
* 1 чимх сахар
* 1 чимх сахар
* хүйтэн, мөстэй ус

Дотор нь:

* 2 ш өндөг
* 200 мл крем
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Гурил, давс, сахараа холиж хутгана.
  2. Маслоо жижиглэн хэрчээд бага багаар нэмнэ. Нэмэх бүрдээ сэрээний ард талаар аль болох маслог хайлуулалгүйгээр гурилтай нийцүүлнэ.
  3. Маслотой нийцэж ширхэгтэй болсон зуурмаган дээрээ амны халбагаар хүйтэн ус нэмэн зуурмаг бэтгэнэ.
  4. Зуурмагаа элдээд 30 см хэвэнд байрлуулна. Хэвлэж бэлтгэсэн сууриа 10 орчим минут хөлдөөгчинд хийн амраана.
  5. Хөөлдөөгчнөөс сууриа гаргаад дээр нь тостой цаас дэвсээд суурьны аягийг элдэв буурцгаар дүүргэнэ. 190 градуст халаасан зууханд зууханд хийн 15 минут шараад хүндрүүлэх буурцгийг тостой цаасны хамтаар аваад дахин 10 минут шаргалттал нь шарна.

Thursday 9 December 2010

Маслотой, хайруулын тавганд шарсан trout


Орц: 4 хүнийх

* 8 ш trout
* 1 стакан гурил
* 4 амны халбага масло
* 1 стакан тос
* 5 ш лимон
* яншуй
* давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Загасаа сайтар цэвэрлээд сэлүүрүүдийг авна. Гэдэс дотрыг авч цэвэрлээд дотор гаднагүй сайн угаана. Цаасан салфеткаар загасаа арчиж хатаана.
  2. Тосоо хайруулын тавганд хийн халаана. Загасаа сайтар гурилдаж бэлтгэнэ. Сайтар халаасан тосондоо хийн болтол нь 4-5 минут шарна. Эргүүлээд дахин 4-5 минут шараад гаргаж ирэн давс перц цацаж амтлана.
  3. Өөр нэг саванд маслоо хайлуулаад нэг нимбэгний шүүстэй холино. Шарсан загасууд дээрээ тараан асгаад жижиглэн хэрчсэн яншуй, нимбэгийн хамтаар сервислэнэ.

Wednesday 8 December 2010

Ваффль



Орц:

* 1 1/3 стакан гурил
* 4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2 амттаны халбага сахар
* 2 ш өндөг, шар цагаанаар ялгасан
* 1/2 стакан масло, хайлуулсан
* 1 3/4 стакан сүү

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд хуурай орцуудаа холиж хутган нийцүүлнэ.
  2. Өндөгний шараа хуураайорцон дээрээ нэмнэ.
  3. Цагаанаа өөр нэгэн саванд хутгаж хөөсрүүлнэ.
  4. Сүү, хайлуулсан маслоо хуурйорцон дээрээ нэмж нийцүүлнэ.
  5. Хөөсрүүлсэн өндгөө нэмж хөөсийг нь буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. (Fold in)
  6. Халааж бэлтгэсэн хэв рүү (waffle iron) зуурмагаасаа халбагадан хийгээд шаргалтаж болтол нь шарна. Бэлэн болсон ваффлиа хэрчиж бэлтгэсэн жимс, самар, шоколадны түрхлэгтэй эсвэл зайрмагтай сервислэнэ.

Monday 6 December 2010

Бяслагаар шанзалсан улаан чинжүү (Peppers Stuffed With Cheese)


Македони маягаар бэлтгэсэн

Орц: 6 хүнийх

* 6 ш улаан перц, урт нарийхандуу хэлбэртэй
* 250 гр фета бяслаг
* 2 ш өндөг
* нэг багц яншуй
* 2 амны халбага тараг
* 2 амны халбага чидун жимсний тос
* давс, хар перц
* үрсэн пармежан бяслаг, дээр нь


Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Перцүүдээ хэрээсэн төмөр дээр тавиад халаасан зууханд хийн 5 минут байлгана. Эргүүлээд дахин 2 минут байлгана. Зуухнаас гаргаж ирээд өрөөний темпратурт иртэл хөргөнө. Гар түлхээргүй болмогч ишний хэсгийг аваад, үрийг дотрох судсуудын хамтаар авч цэвэрлэнэ.
  3. Бусад орцоо холигчоор хутгаж нийцүүлнэ. Перц бүрт зууханд байхдаа хэлбэрээ алдаж шалчийлгахгүйн тулд мөнгөн цаасаар гэр хийж өгнө.
  4. Перц бүрт бэлтгэсэн шанзнаасаа хийн хөргөгчинд хийж хагас цаг амраана. Үрсэн пармежан бяслагнаасаа шанзалсан чинжүү бүр дээр цацаад халаасан зуухандаа хийн 15-18 минут шарна.
Эх сурвалж

Friday 3 December 2010

Тоорны пай


Oрц:

* пайны суурь (сууринаас гадна пай-аа мөн зуурмагаар хучих тул 2 хэмжээсийг бэлтгэнэ)
* 1 ш өндөг, хутгасан
* 5 стакан арилгаад хэрчсэн тоор
* 2 амны халбага нимбэгний шүүс
* 1/2 стакан гурил
* 1 стакан сахар
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Хэвэндээ байрлуулсан сууриндаа өндөг түрхэж (багсаар) өгнө.
  3. Хэрчсэн тоороо томхон саванд хийгээд нимбэгний шүүсээ нэмнэ, хутгана. Өөр нэг саванд гурил, сахар, синнамон, натмег, давсаа холино. Тоорон дээрээ нэмээд зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. Бэлтгэсэн шанзаа хэвэндээ хийгээд үлдсэн суурины гурилаа илдэж пай дээрээ байрлуулаад агаар гаргах үүднээс нэг том цоолж өгнө.
  5. 175 градуст халаасан зууханд хийн болтол нь 30-35 минт шарна.

Thursday 2 December 2010

Синнамонтой ороомог (Cinnamon rolls)


Орц:

* 3/4 стакан сүү
* 1/4 стакан маргарин, зөөлрүүлсэн
* 3 1/4 стакан гурил
* 1 уут дрожж (package instant yeast)
* 1/4 стакан сахар
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 стакан ус
* 1 ш өндөг
* 1 стакан бор сахар
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1/2 стакан маргарин, зөөлрүүлсэн
* 1/2 стакан үзэм, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ халаана. Маргаринаа нэмээд хайтал нь хутгана. Галаа салгаад хөргөнө.
  2. Томхон саванд 2 1/4 стакан гурил, дрожж, сахар, давсаа холино. Ус, өндөг, сүүгээ нэмээд зуурна. Үлдсэн гурилаа тал тал саканаар хоёр удаад нэмээд зуурмагаа 5 минут нухна.
  3. Зуурмагаа чийгтэй алчуураар таглаад 10 минут амраана. Энэ зуур өөр нэг саванд бор сахар, тал стакан масло, синнамоноо холиж нийцүүлнэ.
  4. Зуурмагаа 22x30 см харьцаатай дөрвөлжилөн илдэнэ. Маргарин сахарын бэлдмэлээ тарааж түрхэнэ. Үзмээ тарааж цацна. Өнхрүүлж ороомог болгоод 12 тэнцүү хуваана. Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад алчуураар бүтээн 30 минут амрааж хөөлгөнө.
  5. Хөөсөн синнабоноо 190 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол ойролцоогоор 20 минут шарна. Халуун бүлээнээр сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 1 December 2010

Карамель хавчуургатай жигнэмэг (Alfajores)


Орц:

* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 3/4 стакан масло (170гр)
* 1+1/4 стакан сахар
* 2 ш өндөг
* 3/4 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь

Хавчуурга:

* 1 лааз молоко (dulce de leche)

Сервислэхэд:

* Нунтаг сахар (сервислэхэд)

Бэлтгэх нь:

  1. Молоконыхоо шошгийг хуулж аваад таглааг нь 2-3 удаа хутганы үзүүрээр цоолно. Лаазтай молокогоо өөр саванд хийгээд савныхаа ёроолоор ус хийнэ. Галаа асаана. Усан доторх хайрцагтай молокогоо шингэвтэр dulce de leche болгохын тул цаг хагасаас хоёр цаг буцалгана. Хэрэгтэй бол ус нэмнэ.
  2. Зуухаа 175 градуст халаана. Тавцан дээр тостой цаас давхарлан дэвсэнэ.
  3. Нэг саванд гурил, хөөлгөөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  4. Холигчны саванд масло, сахараа хийн хутгаж хөөсрүүлнэ. Масло сахар нийцэж цагаан өнгөтэй болохоор өндгөө нэг нэгээр хагалан нэмнэ. Нэмэх бүрдээ нийцүүлнэ. Нийцсэн бэлдмэл рүүгээ шигшиж бэлтгэсэн гурилны бэлдмэлээ нэмнэ. Эцэст нь сүүгээ бага багаар нэмж нийцүүлээд ваниллины охиороо амтлана.
  5. Ингэж бэлтгэсэн зуурмагаасаа амны халбагааар авч тостой цаас дэвссэн тавцан дээрээ хооронд нь 2 см зайтай өрөөд халаасан зуухандаа хийн жигнэмэгүүдээ шаргалтаж болтол 12-14 минут шарна.
  6. Болгоод хөргөж бэлтгэсэн жигнэмэгүүдийхээ завсар бялууны крем шахдаг торонд хийж бэлтгэсэн карамелээсээ багаханг асгаад давхарлан нааж сандвич болгоод нунтаг сахар цацаж сервислэнэ.
Зүүлт

* Латин Америк жигнэмэг болох Alfajores-г Зул сарын баярын жигнэмэг гэх нь бий.
* Жигнэмэгүүд хатуу шажигнуур биш зөөлөн кексэрхүү шинжтэй.

Tuesday 30 November 2010

Вандуй луувангийн нухаш


Орц: 2 порц хүүхдийн хоолонд

* 1 ш лууван
* 1 аяга вандуй

Бэлтгэх нь:

  1. Луувангаа арилгаад чанана. Вандуйгаа өөр нэг саванд чанана. Болсон лувангаа шүүж гаргаад жижиглэн хэрчээд шүүсэн вандуйны хамтаар блендэрт хийн нухаж бэлтгэнэ.

Monday 29 November 2010

Фета бяслаг, бууцайн шанзтай сонгино



Орц:

* 2 ш том Спани сонгино, ойролцоогоор 1 кг орчим (Spanish onions)
* 2 амттаны халбага чидун жимсний тос
* 1 хумс сармис
* 280 гр хөлдөөсөн бууцай, гэсгээгээд базаж хатаасан
* 1 амттаны халбага шинэхэн шахсан лимоны шүүс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1/4 стакан талхны үйрмэг
* 1/4 стакан нухсан фета бяслаг

Бэлтгэх нь:

  1. Сонгиноо арилгаад, багтахуйц таглаатай саванд хийн ус нэмээд таглан сонгиноо зөөлөртөл 10-15 минут буцалгана. Зөөлөрч хагас болсон сонгиноо таллан хуваагаад гадуур нь 1 см хальс үлдээн дотрохыг ухаж авна.
  2. Сонгинуудыг нэг эгнээ өрөхөд багтахуйц томхон, гүехэн тавцанг багахан тосоор тослоод, дотрохыг нь ухаж бэлтгсэн сонгинон гэрүүдээ нэг эгнээ өрнө.
  3. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  4. Ухаж авсан сонгины дотрох давхаргуудыг жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд хийж халаасан тосон дээрээ жижиглэн хэрчсэн сонгино, сармисаа нэмээд 5 орчим минут хуурна. Бууцай, лимоны шүүс, перцээ нэмээд бууцайнаас ялгарсан шингэн ууршиж алга болтол хуурна. Бэлэн болсон бууцайн дээрээ талхны үйрмэг, фета бяслагаа нэмж нийцүүлэнэ. Шанзаараа сонгинон гэрүүдээ дүүргээд тавцангаа таглаатай болтаглаад таглаагй бол мөнгөн цаасаар ороогоод халаасан зуухандаа хийж 25 орчим минут шарна.
Эх сурвалж

Sunday 28 November 2010

Тирамису сорбе (tiramisu sorbet)

Орц:

* 100 гр крем бяслаг
* 110 мл крем
* 2 том аяга кофе
* 6 амны халбага сахар
* чимэглэхэд какао

Бэлтгэх нь:

  1. Кремээ нэг саванд хийн халаана. Крем бяслагаа нэмээд нийцүүлнэ. Kофе, сахараа нэмж нийцүүлээд бэлдмэлээ хөргөнө. Хөлдөөгчинд хийн хонуулаад зайрмагныхаа машине зааврен дагуу сорбег бэлтгэнэ.

Friday 26 November 2010

Колагаар амталсан тахианы далавч (Cola glazed chicken wings)



Орц:

* 1 1/2 кг тахианы далавч
* 1 стакан Кола
* 2 ш нимбэгний шүүс
* 1 1/2 стакан бор сахар
* 1 амны халбага самарын тос
* 1/4 амттаны халбага давс
* 1 ш халапено, хүсвэл (Jalapeno)

Бэлтгэх нь:

  1. Тахианы далавчнаас бусад бүх орцоо холиод дунз зэргийн гал дээр тавин буцалгаж нийцүүлнэ. Галаа багасгаад 30 орчим минут буцалгаж өтгөрүүлнэ.
  2. Бэлтгэсэн соуснаас 50 мл орчим үлдээгээд өрөөний темпратурт хөргөнө. Гэсгэлэн тахианыхаа далавчин дээр хөргөсөн соусаа нэмээд хамгийн багадаа 1 цаг амраана.
  3. Зуухаа 200 градуст халаана. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. тахианы далавчуудаа тавцан дээр өрөөд халаасан зуухандаа хийн 10 орчим минут шараад гаргаж ирэн хадгалсан соусаа багсны тусламжтайгаар нэг бүрчлэн түрхээд далавч бүрийг эргүүлэн 15 минут дахин шарна.
  4. Ингэж болгосон далавчуудаа зуухнаас гаргаад 5 минут амраагаад таваглаад сервислэнэ.

Tuesday 23 November 2010

Синнамонтой жимсний чанамалан хавчуургатай жигнэмэг



Орц: 20 ш

* 250 гр гурил
* 1 амттамны халбага хөөлгөгч нунтаг
* 1 ш өндөг
* 125 гр маргарин
* 100 гр сахар
* 1 уут ваниллинтай сахар
* 1/4 амттаны халбага синнамон
* 2 амны халбага нунтаг сахар
* 4-5 амны халбага жимсний чанамал

Бэлтгэх нь:

  1. Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холиж нийцүүлнэ.
  2. Өндөг, маргарин, сахар, ваниллинтай сахараа холин цахилгаан холигчоор хутгаж хөөсрүүлнэ. Гурилаа шигшин нэмж зуурмагаа бэлтгэнэ.
  3. Сахар синнамоноо холино. Зуурмагаа хоёр хуваан сувьж бэлтгэнэ. Холисон сахартаа сувьсан жигнэмэгий зуурмагаа өнхрүүлнэ.
  4. Тостой цаастай тавцан дээр тавиад хөргөгчинд хийн цаг амраана. Гаргаж ирээд хагас см зузаантай хэрчин тостой цаасаа дэвссэн тавцан дээр өрөн 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 13-15 минут шарна.
  5. Болсон жигнэмэгээ гаргаж ирээд тал дээр нь жимсний чанамалаасаа түрхэн нөгөө талыг жимсний чанамал түрхсэн нэг бүр дээр наан давхарлаад сервислэнэ.
Эх сурвалж

Monday 22 November 2010

Tater tots

Орц:

* 8-10 төмс
* ½ сонгино, дунд зэргийн хэмжээтэй
* 4 амны халбага гурил

* 2 хумс сармис

* 1 амттаны халбага давс

* ½ амттаны халбага хар перц

* 1-2 стакан канола эсвэл чидун жимсний тос


Бэлтгэх нь:

  1. Төмсөө арилгаад чанана.
  2. Хоолны блендэрт чанасан төмсөө, сонгиноо хийн нийцүүлнэ.
  3. Нухсан сармисаа нэмж нийцүүлнэ. Давс перцээр амтлана. Гурилаа нэмж нийцүүлээд төмсөө хэлбэрт оруулаад халаасан тосондоо хийн тал бүрийг шаргалтаж болтол халаасан тосондоо хийн шарна.
  4. Болсон тотс-оо шүүж гаргаад тавцан дээр өрөөд 170 градуст халаасан зууханд хийн 30 минут шарна.



Saturday 20 November 2010

Лийр тоорны нухаш



Oрц:

* 1 ш дунд зэргийн тоор
* 1 ш дунд зэргийн лийр

Бэлтгэх нь:

  1. Жимснүүдээ арилгаад жижиглэн хэрчинэ. Жижиглэн хэрчсэн жимснүүдээ блендэрт хийн нухаш болгоод сервислэнэ.

Эх сурвалж

Friday 19 November 2010

Тахиатай буррито (Chicken burrito)


Орц:

* 4 ш том гурилан тортилла (Flour Tortillas)
* 450 гр тахианы цул мах
* ½ стакан Refried Beans
* ½ стакан жижиглэн хэрчсэн сонгино
* ½ стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* ½ стакан жижиглэн хэрчсэн улаан лооль
* ½ амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* давс
* перц
* цөцгий
* Гуакамоле (Guacamole)
* Pico de Gallo эсвэл Salsa

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд багахан тос хийж халаагаад тахиагаа нэмнэ. Сонгино, чинжүү, улаан лооль, давс перцээ нэмээд таглан ойролцоогоор 45 минут буцалгана.
  2. Тахиагаа хөргөөд хоёр ширхэг сэрээ ашиглан жижиглэнэ.
  3. Refried beans-ээ халаагаад халааж бэлтгэсэн тортилланыхаа голд түрхэнэ. 1 стакан тахианы шанз тавиад хүсвэл цөцгий, гуакмоле, салсаагаа тавиад тортилланыхаа хоёр талыг нь нугалан шанзыг асгарахгүйгээр ороож бэлтгэнэ.
  4. Бүх буррито ороож бэлтгээд таваглаад сервислэнэ.

Wednesday 17 November 2010

Ваниллинтай маффин


Oрц:

* 113 гр масло (тал стакан масло)
* 2/3 стакан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан сүү
* 1 ш нимбэгний үрсэн хальс, хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Сахар, маслоо холигчинд хийн хөөсөртөл нь хутгана.
  2. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл хутгана.
  3. Лимоны үрсэн хальс, ваниллины охио нэмнэ.
  4. Гурил, давс, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ.
  5. Өндөгний бэлдмэл рүүгээ гурил, сүү, гурил маягаар сөөлжлүүлэн нэмж нийцүүлээд зуурмагаа маффингийн хэвэнд хуваан хийгээд 175 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 20 минут шарна.
Эх сурвалж

Monday 15 November 2010

Claudia Fleming-н макарон (Claudia Fleming's Macarons)


Орц:

* 2 ¼ стакан нунтаг сахар (Confectioners’ (Icing) sugar)
* 2 стакан (190 гр) алмондны гурил (almond flour)
* 2 амны халбага сахар (Granulated sugar)
* 5 ш өндөгний цагаан, өрөөний темпратурт

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 95 градуст халаана.
  2. Өндөгний цагаанаа өтгөрч цагаартал хутгана. Нунтаг сахараа нэмээд хэлбэрт орохуйц болтол хутгана.
  3. Алмондны гурилаа хөөсөрсөн өндөг сахарны бэлдмэл рүү 3 хувааж шигшиж нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн (fold) хутгана.
  4. Бэлдмэлээ тортны крем шахдаг уутанд хийн тостой цаас дэвссэн тавцан дээр шахаж 2.5 см хэвлэнэ.
  5. Макаронуудаа 95 градуст халаасан зууханд хийн 5 минут шараад гарган зуухныхаа градусыг 190°C болгон нэмнэ. Зуухны дулаан 190 градус болохоор макаронтой тавцангаа буцаан зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь дахин 7-8 минут шарна.
зүүлт

* Заавал алмонд гэлгүй мөн хэмжээний nuts эсвэл pistachio хэрэглэж болно.
* Лимоны үрсэн хальс зэрэг элдэв зүйл нэмэх бол 3 дахь хэсэг алмондны гурилын хамтаар нэмж нийцүүлнэ.
* Макаронуудаа хослуулан наахаас өмнө хөргөнө.

Saturday 13 November 2010

Shirley Temple коктэйл (хүүхдийн буюу алкохольгүй коктэйл)

Хувилбар 1

Орц:

* 1 1/2 амны халбага grenadine сироп
* 1 амталж даршилсан интоор (maraschino cherry)
* 1/4 стакан нимбэгний амттай хийжүүлсэн ундаа (lemon-lime flavored carbonated beverage)

Бэлтгэх нь:

  1. Өндөр стаканыг мөсөөр дүүргээд ундаа сиропоо нэмж урт иштэй халбагаар хутгаж нийцүүлнэ. Амталсан интоороор чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Хувилбар 2

Орц:

* 1/2 стакан шинэхэн шахсан жүржийн шүүс (orange juice)
* 1/2 стакан нимбэгний амттай хийжүүлсэн ундаа (lemon-lime flavored carbonated beverage)
* 1 амны халбага grenadine syrup
* 1 ш амталж даршилсан интоор (maraschino cherry)

Бэлтгэх нь:

  1. Өндөр стаканд ундаа, жүржийн шүүсээ хийнэ. Стаканаа багахан налуулаад стаканы ханыг дагуулан сиропоо зөөлөн хийнэ. Интоороор чимэглээд соруултай сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 10 November 2010

Зөгийн балтай масло


Орц:

* 450 гр масло
* 1/4 стакан зөгийн бал
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Маслоо жижиглэн хуваана. Цахилгаан холигчныхоо саванд хийгээд багахан хутгана.
  2. Зөгийн масло, синнамон, ваниллинаа нэмээд нийцтэл нь 5-7 минут хутгаад тостой цаас эсвэл гялгар уутан дээр тавин ороогоод хөргөгчинд хийн 2орчим цаг байгаж царцаагаад хэрэглэхэд бэлэн болно.
Эх сурвалж


Monday 8 November 2010

Будааны шажигнуур (тахдиг)


Орц:

* 3 стакан будаа (Basmati rice)
* 3 амны халбага масло
* 3 амны халбага ургамалын тос
* 1/2 стакан тараг (хүсвэл)
* 2 амттаны халбага саффрон (Saffron)
* 1 амттаны халбага Turmeric
* 4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. 3 стакан будаагаа 3 стакан давстай усанд хийн 2 цаг байлгаж дэвтээнэ. Мөн хугацааны дараа будаагаа шүүгээд цэвэр усаар зайлна.
  2. Будаагаа саванд хийгээд 3 стакан ус 2 амн халбага тос, 2 амны халбага давсаа нэмж хутгаад будаагаа хагас болтол нь 5 минут буцалгана.
  3. Наалддаггүй саванд масло, үлдсэн тос, давс, хэрэглэх бол тараг saffron, turmeric-ээ нэмээд ххутгаад халангуут хагас агшаасан будаанаасаа 1 стаканыг нэмээд хутган нийцүүлнэ. 5-7 минут хуурч будаагаа жигд шаргалтуулаад тэгшлэн тараан үлдсэн будаагаа бага багаар нэмнэ.
  4. Бүх будаагаа нэмсэний дараа 2-3 хатган нүх гаргаад 4 амны халбага ус цацаж нэмнэ.
  5. Цэвэрхэн алчуур дэлгээд дээр нь савны тагийг байрлуулаад савтай будаа таг хоёрын завсараар алчуур байхаар тагаа байрлуулаад галаа багасган будаагаа 40-45 минут жигнэнэ. Ингэж болгосон будаагаа хутгалгүйгээр тавган дээр хөмөрч гаргаад гурвалжилан зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 7 November 2010

Цэнхэр толгой капкэк (Blueberry Hill Cupcakes)

Орц:

* 3 1/4
стакан гурил
* 1 1/4 стакан сахар

* 1
амны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2
амттаны халбага давс (coarse kosher salt)өн
* 1/4
амттаны халбага хүнсний сода
* 6
амны халбага масло, хайлуулсан
* 1/4
стакан канола тос (canola oil)
* 2
том өндөг
* 1
стакан buttermilk эсвэл тослог багатай тараг (low-fat yogurt)
* 1
стакан сүү (whole milk)
* 1
амттаны халбага ваниллины охь
* 1
амттаны халбага нимбэгний хальс, үрсэн
* 1 1/4
стакан blueberries, угааж цэвэрлээд, 4 цаг хөлдөөгчинд байлгасан

Фростин:

* 2 1/4
стакан нунтаг сахар
* 10
амны халбага масло
* 1/2
стакан+2 амны халбага maple sugar
* 1/2 амттаны халбага
давс (kosher salt)
* 1 1/4
амттаны халбага ваниллины охь
* 4
амттаны халбага сүү (whole milk)
* 1
стакан blueberries
* хүсвэл минтны навч
, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаааж бэлтгэнэ. 12 маффингийн хэвэнд зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ. Гурил, сода, хөөлгөгч, сахар, давсаа шигшиж бэлтгэнэ.
  2. Өөр нэгэн саванд хайлуулсан масло, тосоо холиж нийцүүлнэ. Өндгөө нэмж нийцүүлнэ. Сүү, buttermilk, ваниллины охь, нимбэгний үрсэн хальсаа нэмж нийцүүлнэ. Шингэн орцуудаа хуурай орц руугаа нэмээд хутгаж нийцүүлнэ. Хөлдөөсөн жимсээ нэмээд хэвнүүддээ тэнцүү хуваана.
  3. Халаасан зуухандаа хийгээд болтол нь 23 минут шарна.
  4. Фростинг бэлтгэхдээ жимс, минтны навчнаас бусад бүх орцоо холиод нийцүүлэн хутгаад хөргөж бэлтгэсэн капкэк дээрээ түрхэнэ.
  5. Жимс, минтны навчаар чимэглээд сервислэнэ.

Saturday 6 November 2010

Тахиа мөөгтэй карри


Орц:

* 400 гр мөөг
* 700 гр тахианы цээжний цул мах
* 200 мл крем
* 3 амны халбага чанасан эсвэл консервэлсэн эрдэнэ шиш
* 1 амны халбага карри соус
* 1 хумс сармис
* 1-2 амттаны халбага нунтаг карри
* давс
* хар перц
* чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Тахиагаа дөрвөлжилөн хэрчиж бэлтгэнэ.
  2. Мөөгийхөө ишийг салгаад тахианы махтайгаа ижил хэмжээтэй болгож хэрчинэ.
  3. Халаасан шанаган тогоонд багахан тос хийгээд сармисаа жижиглэн хэрчиж нэмнэ. Сармисаа хэсэг хуураад тахиагаа нэмнэ.
  4. Өөр нэг саванд мөөгөө шүүсгүй болтол хуурч бэлтгэнэ.
  5. Хуурсан мөөгөө тахиан дээрээ нэмээд эрдэнэшишээ нэмж нийцүүлнэ.
  6. Кремээ каррисоус, хуурай карригийн хамтаар нэмээд давс перцээр амтлаад 5-10 минут буцалгаад таваглаад агшаасан будааны хамтаар сервислэнэ.

Thursday 4 November 2010

Зууханд шарсан хулууны котлет (mücver)


Oрц: 6 порц

* 1500 гр хулуу (zucchini)
* 3 ш өндөг
* 370 мл крем
* 350 гр ногоон сонгино
* 1.5 багц гоньд
* 1 амттаны халбага улаан чинжүү (red pepper flakes)
* 1 амттаны халбага cumin
* 135 гр хатаасан талхны үйрмэг
* Давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Хулуунуудаа угаагаад 2 үзүүрийг аваад үрэгчний бүдүүн талаар үрнэ.
  2. Сонгино гоньдоо ялгаад угаагаад жижиглэн хэрчинэ.
  3. Талхны үйрмэгнээс бусад бүх орцоо холиод нийцүүлэн хутгана. Талхны үйрмэгээ нэмээд давс перцээр амтлана.
  4. Дугуй хэвнүүдээ тослоод (маффингийн хэв байж болно) шанзнаасаа нийн зөөлөн дарж хавтгайлаад 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.

Monday 1 November 2010

Давстай маслотой, карамель




Орц:

* 1 стакан сайтар чигжсэн бор сахар
* 1 стакан давстай масло
* 1 стакан сүү
* 1 стакан крем (whipping cream)
* 1 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. 33x22см харьцаатай хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Ваниллинаас бусад бүх орцоо холиод хааяа хааяа хутган маслоо хайлж буцалтал ойролцоогоор 15-20 минут халаана.
  3. Чихрийн термометр 117 градусыг заатал дахин 25-30 минут буцалгана.
  4. Гал дээрээс аваад ваниллинаа нэмж нийцүүлээд, тослосон хэвэндээ хийн хөргөөд, хөрөхөөр нь хүссэн хэмжээндээ зүсч цаасанд ороогоод сервислэхэд бэлэн болно.

Sunday 31 October 2010

Сүүтэй хулууны шөл (Zucchini soup)


Орц: 4 порц

* 650 гр хулуу (zucchini)
* 25 гр гурил эсвэл 1 ш төмс
* 30 гр масло
* 130 мл тахианы тунгалаг шөл
* 10 гр шинэхэн rosemary
* 1 багц гоньд
* 275 мл сүү
* 0,5 гр cumin
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Маслоо хайлуулна. Хулуугаа угаагаад 2 үзүүрийг тайрч хаяна. Үрүүлийн бүдүүн талаар үрээд базаж илүүдэл шүүсийг шахаад хайлуулсан масло дээрээ нэмж хуурна.
  2. Гурил хэрэглэх бол тараан цацаж нэмээд (төмс хэрэглэх бол үрүүлий нарийн талаар үрээд хулуутай хамт хийж хуурна) байнга хутган сайтар хуурна.
  3. Бага багаар хутгангаа сүүгээ нэмнэ. Эцэст нь тахианы тунгалаг шөлөөн нэмээд rosemary-гаа иштэй нь нэмээд давс перц cumin-ээр амтлана.
  4. Буцлаад ирэхлээр нь rosemary-гаа гаргаж аваад блендэрдээд таваглаад жижиглэн хэрчсэн гоньдоор чимэглээд сервислэнэ.

Thursday 28 October 2010

Алмонд бискотти



Орц:

* 1 стакан хальсалсан алмонд, жижиглэн хэрчсэн (almonds)
* 1 амттаны халбага (baking powder)
* 1/8 амттаны халбага давс
* 2 стакан гурил (all-purpose flour)
* 3/4 стакан нунтаг цагаан сахар (granulated white sugar)
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 амттаны халбага алмондны охь (almond extract)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана. Алмондоо тавцан дээр нэг эгнээ тараан асгаад шаргалтаж үнэр ялгартал нь 8-10 минут хуурна.
  2. Халаасан зуухныхаа градусыг 150 болгож багасгана. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Жижиг саванд өндөг охьнуудаа холиж хутгана.
  4. Гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холиж нийцүүлнэ. Өндөгний бэлдмэлээ нэмээд гурилаа зуурна. Эцэст нь алмондоо нэмээд зуурмагаа 2 хуваана. Багахан хуурай гурил цацсан тавцан дээр гурилаа сувиж тус бүр 25 орчим см болгоно.
  5. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ өөр хооронд нь 7 орчим см зайтай 2 гулдмайгаа байрлуулаад халаасан зуухандаа хийн 35-40 минут шарна.
  6. Гулдмайгаа болохоор нь зуухнаас гаргаад хэрээсэн төмөр дээр 10 орчим минут амраана. 10 минутын дараа гуйлдмайгаа 1.2 см зузаантай хэрчинэ. Тавцан дээрээ өрөөд тал бүрийг нь 10 минут нийт 20 минут дахиж шараад зуухнаасаа гаргаад хөргөөд сервислэнэ.
Зүүлт:

* Алмондны оронд хушига эсвэл hazelnut хэрэглэж болно.
* Хүсвэл нэг амны халбага жүрж эсвэл нимбэгний үрсэн хальс нэмж болно.

Эх сурвалж

Wednesday 27 October 2010

Шажигнуур хаш бровн (Crispy hash browns)

Орц:

* 2 ш дунд зэргийн төмс
* Тос
* Давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Арилгаж бэлтгэсэн төмснүүдээ үрүүлийн бүдүүн талаар үрнэ.
  2. Шүүсийг шахаж базаад цаасан салфеткан дунд хавчуулан илүүдэл шүүсгүй болгож бэлтгэнэ.
  3. Шүүсгүй болгож бэлтгэсэн үрсэн төмснөөсөө багахан тоос хийн халаасан хайруулын тавганд хийн 2-3 минут холин шарна. Давс перцээр амтлаад дугуй хэлбэрт оруулан модон халбаганыхаа хойд талаар зөөлөн дарж шаргалттал нь шарна. Нэг тал нь шаргалтсан хаш бровнаа эргүүлээд нөгөө талыг бас шаргалтуулаад дугуй хэлбэрийг эвдэлгүйгээд таваглаад сервислэнэ.

Tuesday 26 October 2010

Эх сүүмсүүд

19 дүгээр зууны үед шеф Antonin Carême, бүх төрлийн сүүмсийг дөрван бүлэгт хуваан, бүлэг бүрийн эх сүүмсийг тодорхойлсон байна. Түүнийхээр:

* Allemande тунгалаг шөл, өндөгний шартай сүүмсийг нимбэгний шүүсээр амталсан
* Béchamel гурилаас өтгөрүүлсэн сүүн сүүмс
* Espagnole үхэрийн г.м бор тунгалаг тунгалаг шөлөөр бэлтгэдэг сүүмс
* Velouté тахиа, загасны г.м цагаан өнгөтэй тунгалаг шөлөөр бэлтгэдэг сүүмс зэрэг дөрвөн эх сүүмс

20 дугаар зууны эхээр шеф Auguste Escoffier Carême-н дөрвөн эх сүүмсийг шинэчилж Allemande сүүмсийг жагсаалтаас хасан оронд нь өндгөөр бэлтгэдэг сүүмс (майонез, холландайз), улаан лоолиор бэлтгэдэг сүүмсийг жагсаалтанд нэмсэн байна. Escoffier-н жагсаалтанд:

* Béchamel (бешамель)
* Espagnole
* Hollandaise (холландайз)
* Mayonnaise (майонез)
* Tomato sauce (улаан лоолийн соус)
* Velouté

Ихэнх сүүмс эдгээр сүүмс дээр тулгуурладаг тул "эх сүүмсүүд" гэгддэг.

Эх сурвалж, вики
эх сурвалж

Sunday 24 October 2010

Алимтай пай


Орц: 23см пай

Pate Brisee (сууринд):

* 2 1/2 стакан (350 гр) гурил
* 1 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар
* 1 стакан (226 гр) масло, жижиглэн хэрчсэн
* 1/4-1/2 стакан (60 - 120 мл) мөстэй ус

Шанзанд:

* 1.1 кг алим, арилгаад голыг нь аваад жижиглэн хэрчиж бэлтгэсэн
* 1/4 стакан сахар
* 1/4 стакан бор сахар
* 1 амны халбага нимбэгний шүүс
* 1 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага масло
* 1 амны халбага нэмэх нь 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch, corn flour)
* Хутгаж хөөсрүүлсэн крем эсвэл ваниллинтай зайрмаг, сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Гал тогооны роботонд (food processor) гурил, давс, сахараа хийгээд нийцүүлнэ. маслоо нэмээд роботоо 15 орчим секунд ажиллуулан бантангийн гурил дайтай болгоно. 1/4 усаа бага багаар нэмж чимхэхэд хэлбэр орохуйц болгоно.
  2. Гурилаа гаргаад хоёр хуваан гал тогооны гялгар уутанд ороон хөргөгчинд хийн цаг орчим амраана.
  3. Цагийн дараа нэг дугуй гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд 30 см орчим болгож илдэнэ.
  4. Илдсэн гурилаа 23 см пайны хэвэнд байрлуулаад илүүдэлийг хутгаар зүсч авна. Хөргөгчинд хийн хадгална. Нөгөө гурилаа мөн илдэж 30 см болгоод тавцан дээр тавин мөн хөргөгчинд хийж хадгална.
  5. Томхон саванд алим, сахар, нимэгний шүүс, синнамон, натмег, давсаа холино. 30 орчим минут өрөөний темпратурт амраагаад алимнаас ялгарсан шүүсийг шүүн (ойролцоогоор 1/2 стакан ялгарна) шүүсийг 2 мны халбага маслотой холин богино долгионы зууханд эсвэл дунд зэргийн гал дээр тавин буцалгаж 1/3 стакан болж өтгөртөл ширгээнэ.
  6. Энэ зуур илдээд тавцан дээр тавин хөргөгчинд хийсэн гурилаа гарган гэсгээнэ. Шүүсэн алиман шанз руугаа цардуулаа нэмж нийцүүлээд эцэст нь ширгээж бэлтгэсэн сиропоо нэмж нийцүүлнэ. Хөргөгчнөөс сууриа гаргаад сууриндаа шанзаа нэмээд тавцан дээр байгаад гурилаа болгоомжтой нөмөргөөд илүүдэл гурилыг тайрч аван хоёр ирмэгийг сэрээгээр эсвэл гуруугаараа дарж наана. Хурц хутгаад пайны голд 5 см зүсээд 220 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол 45-55 минут шарна. Шарж эхэлсэнээс хойш 30-аад минутын дараа мөнгөн цаасаар хучиж пай-аа түлэгдэхээс сэргийлнэ. Болсон пай-аа гаргаж ирээд 3-4 цаг хөргөөд зүсээд зайрмаг эсвэл кхутгаж хөөсрүүлсэн кремээр чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Saturday 23 October 2010

Salmon puffs


Орц:

* 225 гр утсан яргай загасны мах (smoked salmon)
* 340 гр фета бяслаг, бяцалсан (feta cheese)
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1/8 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 500гр puff pastry, гэсгээсэн
* 1 ш өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж, тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Фета бяслаг, жижиглэн хэрчсэн яргай загас, хар перц, сармисаа холиж нийцүүлнэ.
  3. Далан давхар гурилаа багахан гурил цацсан тавцан дээр илдээд 30x30 см болгоод зүсч 16 хуваана.
  4. Бэлтгэсэн шанзнаасаа голд нь жоохонг тавиад дөрвөн үрүүрийг нийлүүлэн нааж богц үүсгэнэ.
  5. Богцнуудаа эргүүлж харуулаад тэгшхэн талыг өндөгний цагаанаараа будаад тостой цаас дэвссэн тавцан дээрээ өрнө. Халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 20 орчим минут шараад гаргаж таваглан халуун бүлээнээр сервислэнэ.

Эх сурвалж

Tuesday 19 October 2010

Хатаасан чангаанз, самартай жигнэмэг

Орц: 15 ш

* 100 гр чангаанз
* 1 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 ш өндөг
* 80 гр масло
* 50 гр сахар
* 1 ш ваниллинтай сахар
* 100 гр самар (hazelnut)

Бэлтгэх нь:

  1. Чангаанзаа жижиглэн хэрчинэ. Самраа нухаж жижиглэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтгаа холино. Маргариинаа, ваниллинтай сахар, сахартайгаа холиж, хутган хөөсрүүлнэ.
  3. Гурилаа шигшин нэмж нийцүүлнэ. Самар, чангаанзаа нэмж нийцүүлээд амны халбагаар хушига дайтайг авч тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 13-15 минут шарна.
Эх сурвалж

Sunday 17 October 2010

Chicken Аlfredo

Орц:

* 340 гр масло
* 455 гр тахианы цул мах, дөрвөлжлөн хэрчсэн
* 896 гр рикотта бяслаг (ricotta cheese)
* 475 мл крем (heavy cream)
* давс
* 80 гр үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* нэг хайрцаг савхан гоймон (fettuccini pasta)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ахиухан ус хийн багахан давс нэмээд буцалгана. Гоймонгоо нэмээд зааврын дагуу 8-10 минут (al dente) чанаад шүүнэ.
  2. 2 амны халбага маслоо хайруулын тавганд хийн хайлуулна. Тахиагаа нэмээд хэсэг хуурна.
  3. Өөр нэг саванд рокотта бяслаг, крем, пармежан бяслаг, үлдсэн маслоо багахан давсаар амтлан дунд зэргийн гал дээр 10 минут хутган нийцүүлнэ. Гоймон, тахиагаа нэмээд нийцүүлж нэг хутгаад халаагаад таваглаад сервислэнэ.

Wednesday 13 October 2010

Партиброт (PartyBrot-German party bread)


Орц:

* 3 амттаны халбага дрожж
* 250 мл сүү
* 60 гр масло
* 2 амны халбага сахар
* 2 ш өндөг
* 560 гр гурил
* 2 амттаны халбага давс

Дээр нь;

* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ус
* хуурсан гүнжидийн үр (sesame)

Бэлтгэх нь:

  1. Сүүний 100 мл-д дрожжоо хийгээд хутгаж нийцүүлнэ. Өөр нэг саванд үлдсэн сүүгээ, сахар, маслийн хамт хийн халаана. Халаасан сүүгээ бүлээсгээд өндгөө нэмж нийцүүлнэ.
  2. Давс, гурилаа нэг саванд хийн хутгаж нийцүүлнэ. Өндөг, масло, сүүний бэлдмэлээ нэмж гурилаа зуурна. Гурилаа 10 орчим минут нухна. Гурилаа савандаа хийгээд амыг нь гялгар уутаар бүтээгээд халуун дулаан газар тавьж 1 1/2 цаг хөөлгөнө. Хөөсөн гурилаа бүрсэн уутыг аваад дахин 10 минут амраана.
  3. Хөөлгөж бэлтгэсэн гурилаа 19 тэнцүү хуваана. Нэг бүрийг бөөрөнхийлнө. 24см кексний хэвийг тослож бэлтгэнэ. Хамгийн гадуур 12 бөмблөгөө өрнө. Дотуур нь 6 ш өрөөд голд нь үлдсэн нэгээ тавина. Ингэж байрлуулсан талхаа дахин гялгар уутаар бүрээд 45 орчим минут амраана.
  4. Нэг өндгөө нөг амттаны халбага устай холиж нийцүүлнэ. Багсны тусламжтайгаар хөөж, хоорондоо наалдсан бөмблөгүүд дээр түрхээд гүнжидийн үрээ цацаж чимэглээд 200 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол 30-45 минут шарна.

Monday 11 October 2010

Самартай, зууханд шарсан Brussels sprout


Орц:

* 1 амны халбага масло
* 450 гр Brussels sprout, угаагаад, иший нь аваад дөрөв хуваасан
* 1/4 стакан хэрчсэн ойн самар (hazelnuts)
* 1/4 амттаны халбага давс
* хар перц
* 3 амны халбага ус

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 гардуст халаана.
  2. Маслоо томхон зууханд тэсвэртэй саванд хийн хайлаад, борлож үнэр гартал 4-5 минут халаасан зуухандаа байлгана.
  3. Хайлж, борлосон маслоо гаргаж ирээд дөрөв хувааж бэлтгэсэн давжаа байцаагаа нэмээд хутгаж нийцүүлээд давс, перцээр амтлана. Самараа нэмнэ. Зуухандаа буцаан хийж 7 орчим минут байлгаад гаргаж ирэн усаа нэмээд дахин ногоогоо зөөлөрч болтол нь 7-9 минут шараад гаргаад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж

Wednesday 6 October 2010

Амтат гуаны сорбе (Sorbet with Melon)


Орц:

* 450 гр үрийг нь аваад, хальслаад жижиглэн хэрчсэн амтат гуа (muskmelon эсвэл honeydew сортынх байвал сайн)
* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 амны халбага водка
* 250 гр сахар ойролцоогоор 1 1/4 стакан

Бэлтгэх нь:

  1. Амтат гуагаа гал тогооны роботонд хийн элдэв бүхэлгүй болтол нь нухаж бэлтгэнэ. Архи, нимбэгний шүүс, сахараа нэмээд роботоо 30 орчим сек ажиллуулаад сорбений бэлдмэлээ хөлдөөгчинд хийн цаг орчим амраана.
  2. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ зайрмагны машины хуланд хийн зааврын дагуу бэлтгээд агаар оруулдаггүй саванд хийн хөлдөөгчинд 3-4 цаг байлаад сервислэнэ.

Эх сурвалж

Tuesday 5 October 2010

Чөкэртмэ кебаб (Çökertme kebabı)



Орц:

* 350-400 гр цул мах
* 3 ш том төмс
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 1 амны халбага масло
* давс, хар перц
* тос


Бэлтгэх нь:

  1. Төмсөө арилгаад шүдэнзний модны зузаантай хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэллтгэсэн төмсөө илүүдэл цардуулаас нь салгахын тулд усанд хийн 15-20 минут байлгана. Шүүгээд хатаагаад халаасан тосонд хийн шарна. Шарсан төмсөө гаргаж ирээд давс цацаж амтлана.
  2. Багахан тосонд сонгиноо хуурна. Махаа нэмээд давс перцээр амтлана. Болтол нь хуураад (хүсвэл багахан ус нэмж болгоно) шарсан төмсөн дээрээ тараан тавиад сармистай тарагтай сервислэнэ.

Monday 4 October 2010

Квас



Орц:

* 450 гр хуучин хар талх, дөрвөлжилөн хэрчсэн (rye bread)
* 12 стакан ус
* 2 1/2 амттаны халбага дрожж
* 1/4 стакан бүлээн ус
* 1 стакан сахар
* 2 амны халбага үзэм

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 95 градуст халаана. Дөрвөлжилөн хэрзсэн талхаа тавцан дээр тараан тавиад хаттал нь цаг орчим шарна.
  2. Усаа буцалгаад хатаасан талхаа нэмнэ. Цэвэрхэн уут, алчуураар таглаад харанхуй сэрүүн газар 8-10 цаг байлгана.
  3. Бэлдмэлээ шүүгээд талхыг хаяна.
  4. Бүлээн усандаа дрожжоо хийгээд чимх сахар нэмж 10 минут исгээнэ. Шүүж бэтгэсэн талхны усандаа сахараа нэмж нийцүүлнэ. Исгэсэн дрожжоо нэмээд дахин цэвэр алчуураараа таглаад дахин 8-10 цаг амраана.
  5. Квасаа нарийн ширхэгтэй шүүрээр дахин нэг шүүгээд үзмээ нэмээд квассаа харанхуй, хүйтэн газар тавин 4-5 хоног амраана.
  6. Бэлэн болсон квасаа доор нь тунасан исгэгчийг бужигнуулалгүйгээр өөр саванд хийгээд хөргөөд сервислэнэ.