Friday 9 January 2009

Palak Paneer




Орц:

* 1 кг бууцай, ишийг нь аваад, угаагаад хэрчиж бэлтгэсэн
* 3-4 амны халбага ghee (clarified butter) эсвэл ургамалын тос
* 225 гр paneer бяслаг
* 1 амны халбага арилгаад жижиглэн хэрчиж бэлтгэсэн цагаан гаа
* 2 амны халбага нухсан сармис
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн халуун ногоон чинжүү
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага давс
* 3-4 амны халбага крем
* хагас амттаны халбага gаram masala (холимог хоол амтлагч)
* 1 амттаны халбага нунтаг coriander
* 1/4 амттаны халбага нунтаг turmeric

Бэлтгэх нь:
  1. Бяслагаа салфеткаар хатаагаад дөрвөлжилөн хэрчинэ. 1 амны халбага тос хийж халаасан хайруулын тавганд хийн тал бүрийг нь шаргалттал нь шарж бэлтгэнэ.
  2. Үлдсэн тосоо томхон саванд хийж халаагаад сонгиноо нэмнэ. 6-8 минут хуураад сармис, цагаан гаа, ногоон чинжүүгээ нэмээд сармис, цагаан гааг зөөлөртөл хуурна. Амтлагчаа нэмээд 30 секунд орчим хуураад угаагаад ишийг нь аваад хэрчиж бэлтгэсэн бууцайгаа нэмнэ. Таглаад 8-10 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  3. Бэлэн болсон бууцайн дээрээ шарж бэлтгэсэн бяслагаа, кремнийхээ хамтаар нэмээд гарам масала амтлагчаараа амтлаад буцааж таглан дахин 5 минут жигнэнэ. Таваглаад бага зэрэг кремээр чимэглээд сервислэнэ.
Гарам масала

Орц:

* 1/4 стакан бүхэл coriander
* 1/4 стакан cumin үр
* 1 амны халбага овоолоостой ногоон cardomom pods
* 2 ш (5 орчим урттай) синнамон, хугалж бэлтгэсэн
* 1 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 1/2 амттаны халбага хадаасан цэцэг (cloves)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод тосгүй хайруулын тавганд хийн борлотол нь хуурна. Хөргөөд кофе нунтаглагчаар (зөвхөн амтлагч нунтаглахад зориулсан байвал сайн) нунтаглаж бэлтгэнэ.
Агаар оруулдаггүй саванд хийн 3 сар хадгална.

paneer cheese


Орц:

* 2 л сүү
* 3-4 амны халбага лимоны шүүс эсвэл уксус

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ хөөрүүлнэ. 3 амны халбага лимоны шүүсээ нэмж ээдүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн лимоны шүүсээ нэмнэ. Бэлэн болсон ээдмээ шүүгээд марльд оороож хүнд юмаар дарааж 20-30 минут байлгана.

No comments: