Thursday 4 September 2008

Puff pastry (Mille Feuilles)




Орц:

* 1 кг маргарин (масло хэргэлвэл иүү амттай, шажигнасан болно.)
* 1 кг гурил + 500 гр гурил (илдэхэд)
* 2,5 стакан хүйтэн ус
* 1,5 амны халбага давс (халбаганы дээд талыг тэгшлэн хуссан)
* 1 амны халбага цагаан цуу

Бэлтгэх нь:
  1. 750 гр маргаринаа хөргөгчнөөс гаргана. Жижиглэн хэрчиж бэлтгэнэ. Маргаринаа давс, хүйтэн ус, цууны хамтаар гурилаа зуурах том савандаа хийнэ. Холигчоор нийцүүлнэ. Гараараа базах бол аль болох маргаринаа хайлуулалгүйгээр базах хэрэгтэй.
  2. Энэхүү бэлдмэл дээрээ 500 гр гурилаа нэмээд нялцхай зуурмаг болгоно. Үлдсэн гурилнааса цацсан тавцан дээрээ нялцхай зуурмагаа гаргаад нухна. Үлдсэн 500 гр гурилаа нийцтэл нухна.
  3. Бэлэн болсон зуурмагаа зуухны том тавцан дайтай элдээд багахан гурил цацсан тавцан дээр тавин цэвэрхэн алчуураар бүтээгээд хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  4. Цагийн дараа гурилаа гаргаж ирээд бага зэрэг гурил цацсан гурил илдэх тавцан руугаа шилжүүлнэ. Гурилныхаа голд + (хэрээслэн) зүсээд үлдсэн 250 гр маргаринаа нимгэн нимгэн хэрчиж талд нь тараан тавина. Хүсвэл маргаринаа уутны завсар хийн илдээд гурилан дээрээ тавиж болно. Ингэвэл маргарин маань илүү жигд тарах болно. Маргаринаа тависан тал дээгүүрээ нөгөө малсогүй талаа давуулан тавина, том маслотой хуушуур чимхэх гэж байгаа юм шиг. Ирмэгийг бага зэрэг дахин гурилдсан тавцан дээрээ тавиад цэвэрхэн даавуугаараа таглан дахин 1 цаг хөргөгчинд амараана.
  5. 1 цагийн эцэст гурилаа хөргөгөнөөс гаргаж ирээд мөн бага зэрэг гурил цацаж бэтгэсэн тавцан дээр тавина. Илдэнэ. Илдэхдээ аль болох дөрвөлжилөн илдэх хэрэгтэй.
  6. Аль болох дөрвөлжилөн илдсэн гурилаа хоёр талаас нь хумин голд нь 2 амсарыг уулзуулна. Голоор нь дахиж нугална. Энэ үйлдлийн дараа илдсэн гурил маань 4 давхар болсон байх болно.
  7. Цагийн дараа гуриаа гаргаж ирээд илдээд дээрх шиг 2 амсрыг уулзуулан нугалаад дахин голоор нь нугалж 4 нь давхар болгоод хөргөгчинд хийнэ. 1 цаг хүлээнэ.
  8. Дээрх үйлдлийг давтана.
  9. Зуурмагаа хөргөгчнөөс гаргаад илдэнэ. Илдсэн гурилаа ороогоод 16 хуваана.
  10. 1 зуурмагаа үлдээгээд илдэх зуураа бусдыг нь хөргөгчинд хийнэ. Илдэж дуусаад дахиж нэгийг гарган илдсэнээ уутанд орон хөлдөөгчинд хийх маягаар бүх гурилаа илдээд хүсвэл шууд хэрэглэнэ. Эсвэл хөлдөөгчинд хийн хөлдөөж хэрэгтэй үедээ гаргаж гэсгээгээд хэрэглэж болно.
Зүүлт

* Гурилаа илдэх бүрдээ илүүдэл хуурай гурилийг гараараа эсвэл багсаар унагах хэрэгтэй.
* Илгэж бэлтгэсэн гурилаар тэргүүн, шоколадтй кройсант, хялбар börek (бяслаг, мах хавчуулан бэлтгэсэн Турк боов) хийж болдог.

видео

wikiHow

No comments: