Sunday, 10 January 2010

Донат (doughnuts)


Орц:

* 1 1/2 стакан сүү
* 1/3 стакан shortening, масло эсвэл маргаринаар орлуулж болно
* 2 уут эсгэгч (instant yeast)
* 1/3 стакан бүлээн ус
* 2 ш өндөг
* 1/4 cтакан сахар
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага шинэхэн үрсэн натмег (nutmeg)
* 5 стакан гурил
* ургамалын тос, шарахад

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ жижиг саванд хийн халаана. Маслоо нэгэн саванд хийгээд халаасан сүүгээ нэмж хайлуулна.
  2. Өөр нэг саванд дрожжоо хийгээд бүлээн усаа нэмж нийцүүлээд 5 орчим минут амраана. Иссэн дрожж дээрээ сүүний бэлдмэл, өндөг, сахар, давс, натмег, тал гурилаа нэмээд зуурна. Бүх орц нийцэхээр үлдсэн гурилаа нэмээд сайтар нухаж гарт наалддаггүй болгоно. Бэлэн болсон зуурмагаа тослож бэлтгэсэн томхон саванд хийгээд гялгар уутаар хучаад бүлээн газар тавиж цаг орчим хөөлгөнө.
  3. Сайтар гурилдсан тавцан дээр гурилаа гаргаад хушиганы дайтай таслаад хэлбэрт оруулна. Хуурай гурил цацсан тавцан дээр хэлбэрт оруулж бэлтгэсэн донатуудаа байрлуулаад цэвэрхэн алчуураар хучиж дахин 30 минут хөөлгөнө.
  4. Тосоо томхон саванд халаагаад донатуудаа нэг удаад 3-4 ш тал бүрийг нь шаргалтаж болтол 1 минут шараад гаргаад хэрээсэн төмрөн тавцан дээр байрлуулан хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж

Thursday, 7 January 2010

Сахараар бүрсэн хушига


Орц:

* 1 1/2 стакан хушига
* 1/2 стакан сахар
* 1/2 амттаны халбага давс (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Хушигаа тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр нэг эгнээ тарааж өгнө.
  2. 175 градуст халаасан зууханд хийж шаргалттал нь 5 минут орчим хуурна.
  3. Сахараа жижиг саванд хийн хайрлуулна.
  4. Хуурсан хушигаа нэмээд хушига бүрийг сахараар бүрж хутган нийцүүлнэ.
  5. Сахараар бүрсэн хушигаа буцаан тостой цаасан дээрээ тараан тавиад давсаа дээр нь цацна.

Wednesday, 6 January 2010

Ваниллины охь (vanilla extract)


Орц:

* 1 стакан цагаан архи
* 3 ш ваниллины үр (vanilla bean)

Бэлтгэх нь:

  1. Үрээ уртааш нь зүсч 2 хуваагаад тагтай шилэн саванд хийнэ. Архиа нэмээд, таглаад, харанхуй сэрүүн газар тавина. Хааяа сэгсэрч байх хэрэгтэй. 2 орчим сар хадгалсаны дараа дээр шиг өнгөтэй ваниллины охь маань хэрэглэхэд бэлэн болно.

Sunday, 3 January 2010

Пияз буюу буурцагны салат



Орц:

* 3 стакан болгосон буурцаг
* 1 ш сонгино
* 1 ш улаан лооль
* 1 ш ногоон чинжүү
* тал багц яншуй
* тал лимон
* 1/3 стакан чидун жимсний тос
* давс

Бэлтгэх нь:

  1. Сонгино, чинжүүгээ арилгаад улаан лоолийн хамтаар жижиглэн хэрчинэ.
  2. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Яншуйгаар чимэглээд сервислнэ.

Wednesday, 30 December 2009

Луувантай кекс


Орц:

* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 6 амны халбага (30гр) кокос
* 3/4 стакан ургамалын тос
* 1 стакан цагаан сахар
* 1 стакан бор сахар
* 5 ш өндөг
* Багахан nutmeg, үрсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 350 гр арилгаад, үрсэн лууван
* 1/2 стакан жүржийн шүүс
* 200 гр хушига
* 15 гр масло нэмэх нь хэв тослох багахан масло
* 1/4 стакан нунтаг сахар, сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана
  2. Хушигаа тосгүй хайруулын тавганд хийн шаргалтаж самарын үнэр ялгартал 10-15 минут хуурна. Аваад масло, давсныхаа талыг нэмээд нийцүүлэн хутгана. Хөргөөд хэрчин хэрэглтэлээ хүлээлгэнэ.
  3. 25 см Bundt хэвээ маслодож бэлтгэнэ.
  4. Томхон саванд гурил, үлдсэн давс, хөөлгөгч нунтаг, синнамон, кокос болон натмегээ холино.
  5. Өөр нэг саванд өндөг, сахараа хутгаж өгнө. Дараа нь тос, ваниллины охь жүржийн шүүсээ нэмээд дахин хутгаж нийцүүлнэ.
  6. Хуурай орцуудаа шингэн орцуудтайгаа холиод, нийцүүлээд хушига, луувангаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшлэнэ.
  7. 180 градуст халаасан зууханд хийн 55 минут шарна.
  8. Кексээ хөргөөд сервислэхээсээ өмнө нунтаг сахараа цацаад, зүсээд, таваглаад сервислэнэ.

Monday, 28 December 2009

Ваниллинтай капкек


Орц:

Ваниллинтай капкекэнд:

* 1/2 стакан масло
* 2/3 стакан нунтаг цагаан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш том нимбэгний үрсэн хальс (Zest), хүсвэл
* 1 1/2 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан сүү

Кремэнд (Buttercream Frosting):

* 2 стакан нунтаг сахар
* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага сүү
* хүнсний будаг, хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 12 маффингийн хэвэнд зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Кексний масло сахараа нэг саванд хийн хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдэээ хутгаж нийцүүлнэ. Нимбэгний үрсэн хальс, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж холино.
  4. Гурил сүү гурил дарааллаар сүү гурилаа холиж нийцүүлнэ. Өндөгний бэлдмэлээ хөөсийг нь буулгалгүйгээр нэмж кекснийхээ бэлдмэлийг нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа тэнцүү хуваан хийнэ.
  5. Хэвнүүдээ тавцан дээр өрөөд халаасан зууханд хийн кексээ болтол 18-20 минут шарна. Кексээ гаргаад хэвнээс нь гарган хөргөнө.
  6. Нэгэн саванд кремнийхээ маслыг хийж хөөсөртөл нь хутгана. Ваниллины охио нэмээд холигчныхооо хурдыг багасган сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Эцэст нь холигчныхоо хурдыг нэмээд сүүгэээ нэмээд бүх орцыг нийцтэл 3-4 минут хутгана. Эцэст нь хэрэглэх бол хүнсний будгаа нэмээд нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн кремээ тортны крем шахдаг уутанд хийн капкекүүд дээрээ шахаж чимэглэнэ.
Эх сурвалж

Saturday, 26 December 2009

Зууханд шарсан мах


Орц:

* 500 гр үхрийн гол мах
* 3 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 амттаны халбага давс
* 6 гр ногоон rosemary
* чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Хар перцээ нухна. rosemary-гээ ишнээс нь салгаад жижиглэн хэрчинэ. Нунтагласан хар перцээ, давс, rosemary-тэйгээ холиод томхон тавган дээр тараан цацна.
  2. Махаа амтлагчуудтай тавган дээрээ тавин эргүүлж тойруулан амтлагчаар бүрнэ.
  3. Тосоо хайруулын тавганд хийн халаагаад амталсан махаа нэмж шаргалттал шарна.
  4. 200 градуст халаасан зууханд хайруулын тавгын хамтаар хийн 4 минут (шүүрхий маханд дургүй бол 3-5 минут илүү шараарай) шарна. Махаа гаргаад мөнгөн цаасаар таглан 30 минут амраана.
  5. Ингэж бэлтгэсэн махаа маш нимгэн зүсээд салатны хамтаар сервислэнэ.