Monday, 15 March 2010

Хулууны ороомог


Орц: 6 порц

* 1650 гр хулуу (zucchini)
* 200 гр үхрийн машиндсан мах
* 1 багц гоньд
* 1/2 багц шинэxэн гаа, минт
* 3 ш ногоон сонгино
* 1 ш жижгэвтэр сонгино
* 30 гр будаа
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Мах сонгиноо хуурна. Махны шүүс ширгээд ирэхээр угаасан будаагаа нэмнэ. Багахан ус нэмж буцалгана. Буцалж ус нь ширгэсэн шанзаа хэсэг амраан хөргөнө.
  3. Тал гоньд, гаа, жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо нэмж нийцүүлнэ. Давс перцээр амтлана.
  4. Хулуунуудаа угаагаад 2 үзүүрийг аваад mandoline зүсэгчээр уртааш нь1,5-2 мм зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  5. 2 хулуун тууз аваад давхарлан тавиж “+” тэмдэг үүсгэнэ. Давхарлдсан хэсэг дээр багахан шанз тавиад 4 талыг хааж шүдний чигчлүүрээр тогтоон богц үүсгэнэ.
  6. Тослож бэлтгэсэн зуухны тавцан дээр байрлуулаад 180 градуст халаасан зууханд хийн болтол нь шарна. Болсон ороомгуудаа таваглаад үлдсэн гоньдоороо чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Зурган дээрх шиг давхар хулуугаар цагираг үүсгээд шанзаа дотор нь хийн хулууны торх бэлтгэж болно.

Sunday, 14 March 2010

Калби-Kalbi (Korean BBQ Short Ribs)


Орц:

* 1 кг богиносгосон хавирга
* 1/4 стакан цуу
*2 амны халбага бор сахар
* 1 амны халбага гүнжидийн үрний тос (sesame oil)
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2.5 см цагаан гаа, арилгаад үрсэн
* 4 ш ногоон сонгино
* 1/2 ш сонгино, үрсэн
* 1 ш лийр (Asian pear)
* 1 амны халбага sesame seeds

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод уутанд хийнэ. Хавиргаа нэмээд хөргөгчинд хийн хонуулна.
  2. Хавиргаа гаргаад илүүдэл шүүсийг асгана.
  3. Борлож махаа болтол нь ил гал дээр шарна.

Wednesday, 10 March 2010

Нимбэгтэй Спонж пүддин (Lemon Sponge Pudding)


Орц:

* 1 стакан нунтаг цагаан сахар
* 3 амны халбага масло, өрөөний темпратурт
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нимбэгний үрсэн хальс (lemon zest)
* 1/3 стакан гурил
* 1/4 амттаны халбага давс
* 1/3 стакан шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 стакан сүү
* 1/8 амттаны халбага тартар (cream of tartar)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана. 6 ш 1 стаканы багтаамжтай рамикан (ramekins) маслодоод хуурай гурилдаж бэлтгэнэ. Зуухныхаа голд хэрээсэн тавцангаа байрлуулна.
  2. Нэг саванд 1 стаканаас хасах нь 2 амны халбага сахараа маслотой хутгаж хөөсрүүлнэ. Маслотой бэлдмэл дээрээ өндөгний шараа нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ хутгаж нийцүүлнэ. Ваниллины охь, нимбэгний хальсаа нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ. Хутгагчныхаа хурдыг хамгийн бага дээр нь тохируулаад нимбэгний шүүс, сүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Өндгөний цагаанаа хэсэг хутгаад тартараа нэмж хөөсөрч биежтэл нь хутгана. 2 амны халбага сахараа нэмээд хэлбэрт орохуйц болтол хутгана. Өндөгний цагааны хөөсийг буулгалгүйгээр 2 орцоо зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. Бэлэн болсон зуурмагаа маслодож бэлтгэсэн хэвэндээ тэнцүү хуваан хийнэ. Раминкануудаа тавцан дээр байрлуулаад рамиканы хажуугаар (water bath) бөөрөөр нь татахуйц халуун ус нэмнэ.
  5. Халаасан зууханд хийн пүдинг болтол 40-45 минут шарна.
Эх сурвалж

Tuesday, 9 March 2010

Хоолны шингэц түргэсэгдэг алимттай амтлагчтай цай


Oрц:

* 1 л ус
* 1 ч алим, үртэй нь дөрөв хуваасан
* 1 ш нимбэг, үртэй нь дөрөв хуваасан
* 1 урт синнамон
* 20-30 ш бөөрөнхий хар перц
* 5 ш хадаасан цэцэг

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод буцалгаад хөргөөд шүүнэ. Өглөө, өдөр, оройн хоолны дараа нэг нэг аяга ууна.

Махтай хуурсан буурцаг


Oрц:

* 2 стакан butter bean эсвэл kidney bean
* 1 кг хааны мах ястай
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 2-3 амны халбага чидун жимсний тос
* тал амны халбага улаан лоолийн паст
* тал амны халбага чинжүний паст
* 4-5 ш хатаасан халуун перц
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Хатаасан butter bean-ээ нэг өдрийн өмнөөс угаагаад хүйтэн усанд дэвтээнэ. Дэвтээсэн буурцгаа нэг удаа буцалгаад галаа унтраан буурцгийг дэвттэл 6-7 цаг амраана. Мөн хугацааны дараа саваа мөн гал дээр тавин буурцгаа дэвтээсэн усандаа зөөлөртөл нь буцалгана. Ус нь багадвал ус нэмнэ.
  2. Буурцгаа чанах явцдаа өөр нэгэн саванд тосоо нэмээд арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хуурна. Махаа нэмнэ. Махны шүүс ялгараад ширгэтэл нь хуураад пастуудаа хатаасан чинжүүний хамтаар нэмнэ. Махаа давах хэмжээний ус нэмээд махыг зөөлөртөл нь буцалгана.
  3. Мах, буурцаг зөөлрөхөөр хоёуланг нь холиод дахиж нэг хоёр буцалгаад давс нэмж амтлаад таваглаад сервислэнэ.

Wednesday, 3 March 2010

Chocolate Pots de Crème


Орц:

* 2/3 стакан heavy cream
* 2/3 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2-4 амны халбага сахар
* 115 гр хар шоколад
* 4 ш өндөгний шар

Бэлтгэх нь:

  1. Жижигхэн саванд сүү, крем, ваниллины охь, сахараа холин халаана.
  2. Шоколадаа томхон саванд хийгээд дээрээс нь халаасан бэлдмэлээ нэмэн шоколадаа хайлуулна.
  3. Өндөгний шараа дээрх бэлдмэл дээрээ бага багаар нэмэн нийцүүлнэ.
  4. 4 ramekin-д бэлдмэлээ хувааж хийнэ.
  5. Рамекинүүдээ босоодуу тавцан дээр байрлуулаад рамекинууд руугаа орхооргүйгээр халуун ус нэмнэ.
  6. 170 градуст халаасан зууханд хийн 20-30 минут шарна.
  7. Хөргөөд хөргөгчинд хийн хүйтнээр нь сервислэнэ.

Monday, 1 March 2010

Луувантай хүрэн байцааны салат

Орц:

* Тал хүрэн байцаа
* 2-3 ш лууван, арилгаад үрсэн
* чидун жимсний тос
* давс
* 1 ш лимоны шүүс

Бэлтгэх нь:

  1. Байцаагаа хурц хутгаар аль болох нимгэлэн хэрчээд томхон саванд хийн тал лимоны шүүстэй нийцүүлж хутгана.
  2. Давсаа нэмж амтлана.
  3. Байцаа луувангаа холиод эсвэл сервислэх тавган дээрээ үзэмжтэйхэн байрлуулаад үлдсэн тал лимоны шүүсээ чидун жимсний тостой холин дээр нь тарааж асгаад сервислэнэ.