Wednesday, 27 February 2013

vegetable tian



Орц:

* чидун жимсний тос
* 2 ш том шар сонгино, арилгаад голоор нь хуваагаад жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 450 гр төмс, арилгаагүй, сайн угааж бэлтгэсэн
* 340 гр хулуу (zucchini)
* 570 гр улаан лооль
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амны халбага шинэхэн ганганы навч мөн нэмэлт нэг мөчир ганга (thyme)
* 60 гр грүер бяслаг (Gruyere cheese), үрсэн
Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. 23x33 хэвийг чидун жимсний тосоор тослож бэлтгэнэ.
  2. Хайруулын тавганд 2 амны халбага тос хийгээд сонгиноо нэмж хуурна.
  3. Төмс, хулуу, улаан лоолио угаагаад 6 мм зузаантай хэрчиж бэлтгэнэ. Хуурсан сонгиноо тослосон хэвэндээ жигд тараан байрлуулаад төмс, хулуу, улаан лоолио нэг нэгээр нь давханрлан нэг эгнээ байрлуулаад давс, ганганы навч, перцээр амтлана. Дээгүүр нь дахин 1 амны халбага чидун жимсний тос дээгүүр нь тараан асгана.
  4. Хэвээ мөнгөн цаасаар таглаад ногоогоо зөөлөрч болтол нь 35-40 минут чарна. Таглааг нь аваад гангаа аваад бяслагаа тараан цацаад таглалгүйгээр дахин 30 минут шарна.

Monday, 25 February 2013

Алимны соус, нухаш (Apple sauce)


Орц:

* 1.8 кг алим
* 1 гожгор синнамон (cinnamon stick), хүсвэл
* 2-3 ш хадаасан цэцэг (cloves ), хүсвэл
* 1/4 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Алимаа арилгаад голыг аваад жижиглэн хэрчинэ. Алимаа хэрэглэх бол синнамон болон хадаасан цэцгийн хамтаар багтахуйц том саванд хийгээд 1/4 стакан усаа нэмнэ. Усыг буцлахаар ширүүн гал дээр хутгангаа 5 минут буцалгаад галаа багасган дунд зэргийн гал дээр таглан алимаа зөөлөрч болтол буцалгана.
  2. Синнамон болон хадаасан цэцгээ шүүж аваад ширхэгтэй соус бэлтгэж бол төмс нухагч ачиглан нухна, ширхэггүй алимны соус бэлтгэх бол блендэр эсвэл гал тогооны робот ашиглан нухаж бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн алимны соусаа ариутгасан шилэнд хийн хөргөгчинд хадгална.
Эх сурвалж

Friday, 22 February 2013

Вандуй, крем бяслагтай pithivier (pea tarragon and cream cheese pithivier)

Орц:

* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчээд багахан маслод хуурч болгосон
*150 гр хөлдөөсөн вандуй, гэсгээсэн
* 125 гр крем бяслаг (cream cheese), хутгаж нийцүүлсэн
* жижиг багц tarragon, жижиглэн хэрчсэн
* ½ нимбэг, хальсийг нь үрсэн
* нэг багц яншуй, жижиглэн хэрчсеэн
* 500 гр puff pastry, нимгэлэн илдээд 2 ш 14 см, 2 ш 16 см цагираган болгосон
* 1 ш өндөг, хутгасан

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 200 градуст халаана.
  2. Гурил өндгөөс бусад бүх орцоо холино.
  3. Жижиг 2 гурилаа байрлуулаад бэлтгэсэн шанзаа хоёр хуваан голд нь байрлуулна. Шанз хүрээгүй захын хэсэгт хутгасан өндгөө түрхээд том гурилаа дээр нь тавин наана. Pithivier-ыхаа захыг сэрээгээр даран сайтар наагаад мөн сэрээ ашиглан дээгүүр нь хэв үүсгээд хутгасан өндгөө багс ашиглан дээгүүр нь түрхээд халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь 25 минут шарна.
Эх сурвалж

Monday, 18 February 2013

Кройсант (Сroissant)

Орц:

* 3 амны халбага масло (unsalted butter)
* 1/4 стакан нойтон дрожж (compressed yeast)
* 1/2 стакан хүйтэн ус
* 3 1/3 стакан талхны гурил (bread flour)
* 2 амттаны халбага давс
* 1/3 стакан нунтаг сахар
* 1/2 cтакан сүү
* 1 стакан+2 амны халбага өрөөний темпратурт масло

Өндгөн түрхлэгт:

* 2 ш том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага маслоо хайлуулна. Хайлуулсан маслоо өрөөний темпратурт тавин бүлээсгэнэ.
  2. Жижиг саванд дрожжоо хүйтэн усанд хайлуулна. Гурил, сахар, давс,сүү, хайлуулсан маслоо холиод зуурна. Усанд хайлуулсан дрожжоо нэмж нийцүүлнэ. Гурил хэт хатуу байвал хуурай гурил нэг удаад нэг амны халбагаар нэмэн хэт хатуу байвал ус нэг удаад нэг амне халбагаар нэмж нийцүүлэн зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа 30 орчим секунд нухан дугуй хэлбэрт оруулна. Гурилаа гялгар уутаар ороон өрөөний темпратурт 30 минут амраана.
  3. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гарган 20x38 харьцаатай 6 орчим мм зузаантай дөрвөлжилөн илдэнэ. Илдсэн гурилаа гялгар уутанд ороон 2 орчим цаг хөргөгчинд амраана.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр уртааш нь байрлуулаад гурилныхаа гуравны хоёр дээр зөөлрүүлсэн масло түрхэнэ. Маслогүй хэсгээсээ эхлэн нугалан гурван давхар гурил болгоод дахин илдэж 25x75 см 3 мм зузаантай болгоно. Гурилаа хоёр захаас нь гол руу нь нугалаад эцэст нь голоор нь нэг нугалан дөрвөн давхар гурил үүсгэнэ. Ингэж нуалсан гурила дахин гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хамгийн багадаа 2цаг амраана.
  5. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд илдэн 25x75 см дөрвөлжин үүсгэнэ. Илдсэн гурилаа дахин хоёр нугалан гурван давхар гурил үүсгээд мөн гялгар уутаараа ороон эцэсийн удаа дахин 30 минут амраана.
  6. Амраасан гурилаа гаргаж ирээд 25x90 см харьцаатай дөрвөлжилөн илдээд мянган давхар гурил маань бэлэн болно.
  7. Хурц хутга ашиглан 6.5 см суурьтай 25 см өндөртэй гурвалжингууд хэрчиж бэлтгэнэ.
  8. Гурвалжин бүрийнхээ өргөн үзүүрийг өөр рүүгээ харуулан багахан хуурай гурил цацсан тавцан дээр байрлуулна. Өргөн талаас ороон нарийссаар нарийн үзүүр хүргээд тостой цаас дэвссэн тавцан дээр нэг бүрээс 5 см зайтай өрж бэлтгэнэ. Кройсант өрсөн тавцангаа гялгар уутаар ороогоод ил тавин 1 1/2 - 3 орчим байлган хөөлгөнө.
  9. Өндөг, өндөгний шар, сүүгээ холиж хутгаад багс ашиглан хөөлгөсөн кройсантууд дээрээ түрхэнэ.
  10. 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 15-20 минут шарна.
Эх сурвалж

Sunday, 17 February 2013

Наан талх (Naan bread)


Орц: 10-12 порц
* 1 уут дрожж
* 2 амттаны халбага сахар
* 3/4 стакан бүлээн ус
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага давс
* 1/4 стакан гий (ghee or vegetable shortening)
* 3 амны халбага тараг
* хайлуулсан масло, дээр нь түрхэхэд

Бэлтгэх нь:

  1. 3/4 стакан бүлээн усанд дрожж сахараа хийн уусгана. Дрожжтой саваа таглаад дулаан газар тавьж 5-10 минут исгэнэ.
  2. Гурил зуурдаг саванд гурил давсаа холино. Тараг, гий, дрожжоо нэмээд гурилаа зуурна. 5-10 минут нухаж зуурсан гурилаа эвлүүлнэ.
  3. Гурилаа тослосон саванд хийн гал тогооны гялгар уут эсвэл таглаагаар таглаад дулаан газар тавин 1 цаг орчим байлгаж хөөлгөнө.
  4. Зуухаа 205 градуст халаана.
  5. Хөөлгөсөн гурилаа 10-12 тэнцүү хуваана. Гурилаа илдээд дээд талд нь хайлуулсан масло түрхээд халаасан зуухандаа хийн наанаа болж шаргалттал 8 минут шарна.
Зүүлт:

* Гий-цэвэршүүлсэн масло, маслоо хайлуулах явцад ялгарсан цагаан хөөс-ийг (сүүний үлдэгдэл) ялган хаяж бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн маслоны түлэгдэх цэг нь жирийн маслоос өндөр байдаг.

Эх сурвалж

Friday, 15 February 2013

Хуурсан сонгинотой бяслагтай сандвич (French Onion Melt Sandwich)


Орц: 2 порц

* 4 зүсэм талх
* 1/2 сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн (Walla Walla sweet onion)
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 стакан үрсэн грүер бяслаг
* 1 амны халбага масло
* перц

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд чидун жимсний тосоо хийж халаагаад сонгиноо нэмж тунгалаг болж сонгинийг болтол хуурна.
  2. Талхнуудыхаа нэг талыг маслодож бэлтгэнэ. Масло түрхээгүй талдаа ахиухан бяслаг тавиад хуурсан сонгиноосоо тавиад хар перцээр амтлаад өөр нэг зүсэм талхаа маслотой талыг нь гадагш нь харуулан давхарлаж тавина.
  3. Халуун хайруулын тавгандаа талхаа тавиад бяслагийг хайлж талхыг шаргалттал шараад таваглан сервислэнэ.
Эх сурвалж (зураг+жор)

Thursday, 14 February 2013

Халуун шоколад


Oрц:

* 2 стакан сүү
* 90 гр хар шоколад (semisweet chocolate)
* 30 гр сүүтэй шоколад (milk chocolate)
* 1 амттаны халбага нунтаг цагаан сахар (white sugar), хүсвэл

Хөөсрүүлсэн кремэнд

* 1/2 стакан крем (heavy whipping cream)
* 1/4 амттаны халбага ваниллины охь (pure vanilla extract)
* 1/2 амны халбага сахар (granulated white sugar)

Бэлтгэх нь:
  1. Сүү, хар сүүтэй шоколад сахараа нэг саванд хийгээд хааяа хааяа хутган буцалгана.
  2. Халуун шоколадаа аягалаад нэг халбага хөөсрүүлсэн кремээр чимэглээд шоколад үрэн эсвэл какао шигшин чимглээд сервислэнэ.
  3. Хүйтэн кремээ баниллины охь, сахартайгаа холин хөөсөрч биетэй болтол нь хутгаж хөөсөрсөн кремийг бэлтгэнэ.
Эх сурвалж