Wednesday, 6 November 2013

Бровние

Орц:

* 185 гр масло
* 185 гр хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 том өндөг
* 275 гр сахар

Бэлтгэх нь
  1. Масло хар шоколадаа жижиг шилэн саванд хийгээд устай саван дээр суулган шоколад маслоо хайлуулна.
  2. Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ,
  3. Өндөг сахараа 3-8 минут миксердэж өтгөн цагаавтар болгоно. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ бага багаар өндгөн зуурмаган дээрээ нэмээд fold in хийж нийцүүлнэ.
  4. Гурилаа мөн адил fold in техник ашиглан нийцүүлнэ. Ширүүн хутгавал өндөгний хөөс бууж бровние хөөхгүй тул их зөөлөн хутгах хэрэгтэй.
  5. Сүүтэй болон цагаан шоколадаа хэрчиж бэлтгэнэ.
  6. Зуурмагтаа мөн болгоомжтойгоор нэмээд тослож бэлтгэсэн 20 см хэвэнд хийнэ.
  7. Халаасан зуухандаа хийн бровниегоо болтол нь 25 орчим минут жигнээд гарган хэвэнд нь хөргөнө. Бровниегоо хөрөхөөр нь зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday, 2 November 2013

Цагаан талх

Орц:

* 1 1/8 стакан бүлээн ус
* 2 3/4 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч
* 1 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Усандаа сахар дрожоо хийн 5 минут байлгаж малгайлуулна.
  2. Гурилаа давстайгаа холино.
  3. Гурилаа хөөс үүссэн усаараа зуурна. 15 орчим минут нухаж нийцүүлнэ. Талхны гурил багахан нь авааад татахад сунадаг болсон байна.
  4. Зуураад нийцүүлсэн гурилаа тослоод зуурсан савандаа хийн таглаад халуун дулаан газар байлгаж 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  5. Хөөсөн гурилаа дахин нэг нухаад талхны хэвэнд байрлуулна.
  6. Хөөн 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  7. Зуухаа 175 градуст халаана. Хөөсөн талхаа хийгээд болж шаргалттал нь 30-35 минут шарна.
Эх сурвалж 

Friday, 1 November 2013

Яргай загасны махан котлет

Орц: 20-24 ш

* 700 гр яргай
* 60 гр ногоон сонгино
* 35 мл чидун жимсний тос
* 2-3 мөчир tarragon
* 1 ш лимоны үрсэн хальс
* 2 ш өндөг
* давс
* хар перц
* хатаасан талхны үйрмэг

Бэлтгэх нь:

1. Загасны махаа иртэй хутгаар жижиглэн хэрчинэ. Шинэхэн сонгино, tarragon-аа жижиглэн хэрчээд лимоний хальс, өндөгний хамтаар нэмнэ. Давс перцээр амтлана.
2. Талхны үйрмэг бага багаар нэмж хэлбэрт оруулж болохуйц болгоно.
3. Энэхүү бэлдмэлээсээ 10-12 см хэмжээтэй 20-25 котлет бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн котлетуудаа жигнээд (хүсвэл тосгүй наалддаггүй хайруулын тавганд шарж болно.) салса вэрдэ эсвэл tarragon-тай төмсний нухаштай сервислэнэ.

tarragon-тай төмсний нухаш

Орц:

* 1 кг төмс
* 300 мл сүү
* 2 мөчир tarragon
* 1ш сонгино
* масло
* давс

Бэлтгэх нь:

1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчинэ. Давстай усанд хийн хааяа хааяа хутгаж зөөлөртөл нь чанана.
2. Өөр нэгэн саванд сүүгээд сонгино, tarragon хамтаар буцалгана. Хөөрсөн сүүгээ салгаад жижиглэн хэрчсэн сонгино, tarragon амтыг илүү хурц болгохын тулд 30 орчим минут амраана. Болсон төмсөө шүүгээд шүүж сонгино, tarragon-с ангижруулсан сүүгээ нэмэн нухна.
3. Нухсан төмсөө давс маслоор амтлана.


Friday, 25 October 2013

Газрын самрын нухаштай Kisses жигнэмэг



Орц:

* 1/2 стакан (113 гр) масло, өрөөний темпратурт
* 3/4 стакан (185 гр) газрын самрын нухаш (peanut butter)
* 1/3 стакан (70 гр) бор сахар
* 1/3 стакан цагаан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага сүү
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1/2 амттаны халбага давс

Гадуур нь:

* 1/3 стакан нунтаг цагаан сахар

чимэглэхэд:

* 48 ш сүүтэй Kisses шоколад, задлаагүй

Бэлтгэх нь:

1. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Зуухааа 190 градуст халааж бэлтгэнэ.
2. Томхон саванд маслоо нэмээд хөөсрүүлнэ. Газрын самрын нухаш, сахараа нэмээд хөөсөрч нийцтэл нь 2-3 минут хутгана. Өндгөө нэмээд нийцүүлэн хутгана.
3. Ваниллины охио нэмээд эцэст нь сүүгээ нэмнэ. Өөр нэгэн саванд гурил, сода, давсаа шигшиж бэлтгэнэ. Маслотой бэлдмэлдээрээ нэмж нийцүүлээд бэлэн болсон зуурмагаа гялгар уутанд ороон нэг цаг амраана.
4. Амарч нийцсэн зуурмагаа 50 тэнцүү хуваагаад тус бүрийг бөөрөнхийлөн алгаараа зөөлөн даран 2.5 см тойрог үүсгэнэ. Жигнэмэг бүрэээ 1/3 стакан нунтаг цагаан сахарт өнхрүүлэн бүрээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө.
5. Жигнэмэгүүдээ шаргалтаж болтол нь 8-10 минут шараад гаргаж ирэн жигнэмэг халуун дээр нь жигнэмэг бүр дээр нэг шоколад шигтгэж өгнө.

Эх сурвалж

Tuesday, 22 October 2013

Хүүхдийг хооллох

Эхний хоёр жил хүүхдийн өсөлт хамгийн хурднаар явагддаг. Өсөх хурдац, хоол шингээлт наснаас хамааран өөрчлөгддөг тул хүнсний хэрэгцээ ч гэсэн наснаас хамааран өөрчлөгдөнө. Эхний 6 сар эхийн сүүний үе болно. 6-9 сарууд шилжилтийн сарууд бөгөөд хатуу хүнсэнд дасах үе юм. 9-12 саруудад нярай нар маань томчуудын хоолонд дасаж эхэлнэ. 1-ээс дээш насныхан наснаасаа хамааран томчуудын хоолноос их бага хэмжээтэйгээр идэж болохуйц болдог.

0-12 сартай нярайд хэрэгтэй тэжээлүүд

Хооллолт, эрүүл мэнд хоёр, хоёр биенээсээ салашгүй ойлголтууд бөгөөд эрүүл тархи, эрүүл бие, эрүүл өсөлт бойжилтонд байнгын, зөв хооллолт маш чухал үүрэгтэй. Эрдэс, нүүрс ус, тос, уураг, витамин, ус зэрэг 6 бүлэгт хуваагдана. Эдгээр зургаан бүлэг биенээсээ маш их ялгаатай бөгөөд эхний хоёр жилд тэжээлд гарсан өөрчлөлт хүүхдийн өсөлт бойжилт, тархины үйл ажиллагаа цаашлаад зарим эрхтэний үйл ажиллагаанд согог үүсгэх магадлалтай.

Ус: 1 хүртэл насны хүүхдүүдийн өдөрийн усны хэрэгцээ 600-800мл, 1-5 насныханд 1000-1500мл, 5 -аас дээш насныханд 1500-2000мл байдаг гэж үздэг.

Уураг: Өсөж том болоход гол үүрэг гүйцэтгэдэг уураг сүү, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, мах, буурцаг (soy beans), элдэв буудай (Grain), самар, lentil, вандуйд хамгийн ихээр агуулагддаг.

Нүүрс ус: Энергийн эх үүсвэр нүүрс усыг хүний бие мах бодь үйлдвэрлэдэггүй тул заавал хүнсээр дамжуулан авдаг. Хангалтгүй тохиолдолд хүний бие, биед нөөцлөгдсөн өөх тос болон уурагыг хэрэглэдэг бол хэт ихдсэн тохиолдолд өөх болон хуримтлагдан таргалалт үүсгэдэг. Сүү, элдэв буудай, жимс, ногоо, цардуул нүүрс усны эх үүсвэрүүд байдаг.

Өөх тос: Өөх тосны багадалт турах, өлсөж буй мэт санагдах, арьс хуурайших, арьс зузаарах магадгүй гуужих зэрэг сөрөг үр дагавартай. Хэт ихдэхээр таргалалт үүсдэг. Өөх тосны эх үүсвэр нь мөн сүү сүүн бүтээгдэхүүнүүд, өндөг, загас, мах, бяслаг, эрдэнэшиш, наранцэцгийн г.м ургамалын гаралтай тосууд байдаг. Өөх тос хүний биед энергийн эх үүсвэрээс гадна уураг шиг эд эс бүтээгч үүрэг гүйцэтгэнэ. Зарим төрлийн витаминийг шингээхийн тулд биед өөх тос бас хэрэгтэй байдаг.

Эрдэс: Кальц, магнезиум, фосфор зэрэг зарим минерал шүд болон ясны бүтцэд чухал байдаг бөгөөд төмөр, йод, чинко, зэс, кром, манганез, селениум, молибдин, кобалт, флор, никел зэрэг бусад минералууд хүний биед их хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Бага хэмжээгээр баьвал зохих эдгээр минералууд хүний биед дутагдах аваас элдэв гажигийн эх үүсвэр болдог.

Витамин: Витаминийг хүний бие мах бодь үйлдвэрлэж чаддаггүй тул хүн витаминыхаа хэрэгцээг хүнс тэжээлийн замаар хангадаг. A, B, C, D, E мөн K витаминууд хамгийн чухал витаминд тооцогддог.

A витамин: загас, элэг, өндөг, сүү, масло, жүрж, нимбэг, ногоон навчит ургамалуудад агуулагддаг.
B витамин: элэг, мах, сүү, ширхэгтэй буудайнууд, ногоон өнгөтэй ногоонуудад хамгийн ихээр агуулагддаг.
C витамин: нимбэг, жүрж, greyfurt, улаан лооль, байцаа, төмс, эхийн сүүнд хамгийн ихээр агуулагддаг.
D витамин: загас. өндөгний шар, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.
E витамин: ширхэгтэй буудай, шингэн тос, сүү, буурцаг (soy bean), манжинд хамгийн ихээр агуулагддаг.
K витамин: сүү, ногоон навчит ногоонууд, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.

Mother&Baby - Çocuk sağlığı ve Hastalıkları Uzmanı Dr. Hatice Karaböcüoğlu

Thursday, 17 October 2013

Баянбүрд хөлдөөсөн тараг (Desert Oasis frozen yogurt)


Орц:
 
* 1/3 стакан үрийг нь аваад жижиглэн хэрчсэн, хатаасан dates
* 2/3 стакан зөгийн бал
* 1/3 стакан ширгээсэн сүү (evaporated milk)
* 1 амны халбага желатин, дэвтээсэн (unflavored gelatin)
* 2 стакан тараг

Бэлтгэх нь:
  1. Зөгийн балаа жижиглэн хэрчсэн хатаасан жимстэйгээ холино.
  2. Сүүгээ жижиг саванд хийсэн багатай устай савны дээр устай савнаас арай томхон саванд хийн суулгаад халаана. Сүүн дээрээ желатин, зөгийн бал жимсний холимогоо нэмээд нийцүүлж хутгана.
  3. Сүүний бэлдмэлээ нийцээд ирэхээр гал дээрээс аваад хөргөөд таргаа нэмнэ. Хөлдөөгчинд 1 цаг амраагаад гаргаж ирэн зайрмагны машинд хийн зааврын дагуу ажиллуулан хөлдөөсөн тараг бэлтгэнэ.

Thursday, 10 October 2013

Жүржийн чанамал

Орц:

* 1 кг жүрж
* 1 кг сахар
* тал нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Жүржээ сайтар угаагаад арилгаад хальсийг нимгэлэн хэрчинэ. Нимгэн хэрчих тусмаа сайн тул нарийхан хутган ашиглан нимгэн нимгэн хэрөихийг хичээгээрэй.
  2. Нимгэлэн хэрчсэн хальсаа нэг савад хийгээд ус нэмнэ. Галлаад 20 минут буцалгаад шүүнэ.
  3. Шүүсэн хальсан дээрээ хүйтэн ус нэмээд хонуулна.
  4. Зөөлөн эдээ жижиглэн хэрчээд сахартай үелүүлэн байрлуулаан мөн хонуулна.
  5. Маргааш нь хальсныхаа усыг шүүгээд сахар жүржтэй сав руугаа хийнэ. Гал дээр тавиад буцлангуут галаа багасган 20-30 зөөлөн гал дээр буцалгана.
  6. Жүржийн чанамлаа гал дээрээс авахаасаа өмнөхөн нимбэгний шүүсээ нэмээд 1-2 минут буцалгаад хөргөөд ариутгасан шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.