Friday 7 March 2008

Кекс, торт хийхэд анхаарах зүйлс

* Кекс хийхэд хэрэглэх орцууд маань өрөөний темпатурт байх хэрэгтэй.

* Кексээ хийж эхэлхээсээ өмнө кексээ шарах листээ (хэвээ) тослож бэлтгэх хэрэгтэй. Листээ тослоод гурил, цацаж бэлтгээд зуурмагаа бэлэн болтол хөргөгчинд байлгавал кекс тань листэндээ наалдахгүй.

* Кексээ хөөлгөхийн тулд

1. Хүнсний сода (baking soda)
2. Хөөлгөгч нунтаг (baking powder)
3. Хүнсний сода+ гөөлгөгч нунтаг
4. Өндөгөө хөөсөртөл нь хутгах зэрэг аргыг хэрэглэдэг.
Кексээ содагаар хөөлгөх үү эсвэл хөөлгөгч нунтгаар хөөлгөх үү, шийдэж чадахгүй байгаа бол орцоо харах хэрэгтэй. Орцонд тань хангалттай хүчиллэг (тараг, лимон зэрэг) орц байхгүй бол хөөлгөгч нунтаг хэрэглэсэн нь дээр. Учир нь сода кексний хүчилийг тэнцвэрүүлэх зорилгоор хийгддэг болохоор таны кекс хэт гашуун болно гэсэн үг. Хэрэв таны кексэнд тараг эсвэл лимоны орц байгаа бол хунсний соданы хажуугаар жаахан хөөлгөгө нунтаг хэрэглэх хэрэгтэй.

* Өндөгөө крем дайтай өтгөртөл, сахараа уустал хутгах бас чухал. Энэ нь дунджаар 5-10 минут хутгана гэсэн үг. Энэхүү аргийг creaming method гэнэ. Хэрэв сахар, тосны холимог дээр өндөгөө нэм гэсэн заавар байх аваас өндөгнүүдээ нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдээ сайтар хутгах хэрэгтэй.

* Кекс жигнэмэг ер нь гурилан бүтээгдэхүүнд хэрэглэх гурилаа шигшиж хэрэглэх нь зүйтэй.

* Сода, ваниллинтай сахар, какао зэрэг нунтаг орцуудаа гурилтайгаа холин сайтар хутгасан байх хэрэгтэй.

* Орцонд заасан 1 стакан гурилнаас 1 амны халбагыг авч оронд нь 1 амны халбага төмсний цардуул хийсэнээр аманд оронгуутаа бутардаг кекс хийх боломжтой юм. Жишээ нь; орцонд 2 стакан гурил хий гэсэн байх аваас 2 стакан гурилнаасаа 2 амны халбага гурил хасаад 2 амны халбага цардуул нэмнэ. Гурилны хэмжээ үл өөрчлөгдөнө.

* Гурилын холимогоо зуурмагтаа (өндөг, сахар..) нэмсэнээс хойш зуурмагаа хэт их хутгах нь кексийг тань резениндуу болгох тул нэг халбаганы тусламжтайгаар бух орцыг нэгдтэл л хутгаад түүнээс илүү хутгахгүй байх хэрэгтэй.

* Зуурмагтаа хамгийн сүүлд цардуул эсвэл гуриланд өнхрүүлсэн шоколад, жимсээ нэмнэ. Гуриланд өнхөрүүлсэнээр гурил, цардуул жимнсний чийгийг авч жимс, шоколадны кексний ёроол цуглахаас хамгаална.

* Листэндээ зуурмагаа асгаад листээ тавиур дээр зөөлөн цохих эсвэл листнийхээ гаднаас халбагаар зөөлөн цохисоноор зуурмаг тань жигдэрнэ. Зуурмаг тань листний 2/3' оос хэтрэхгүй байх ёстой.

* Кексүүдийг ихэнхдээ 170-190 градуст халаасан зууханд болгодог.

* Зуурмагаа зууханд хийсэнээс хойш эхний хорин минут зуухныхаа тагийг онгойлгохгүй байх нь зүйтэй. Хэрэв кексний тань нэг тал нь хэт шарагдаад байвал 20н минутийн дараа гарган эргүүлж болно. Кекс тань дээрээсэээ хэт их шарагдаад байгаа тохиолдолд мөн 20 минутийн дараа кексэн дээрээ тостой цаас, алиминиум цаас тавьж түлэгдэхээс хамгаална.

* Шүдний чигчлүүр зоож болсон эсэхийг шалгасаны дараа кексээ гарган дээгүүр нь алчуур тавиж 10 минут амрааж, бүлээсгээд хэвнээс нь гал тогооны цаасан дээр гаргана. Гал тогооний цаас эсвэл ил гал дээр шарахад зориулсан төмөр дээр гаргасанаар кексний тань доод тал нь норохгүй. Кексээ хэвнээс нь халуун болон хүйтэн байхад гаргах нь хугалах аюултай. Бүлээн байхад нь хэвнээс гаргах нь зүйтэй.

* Кексээ хадгалахдаа заавал таглаж хадгалаарай.

No comments: