Wednesday 12 November 2008

Гөзлэмэ-Gözleme (Шанзтай бин)



Oрц:

* Нимгэн илдсэн гурил
* хайлдаг, шар бяслаг (spinach, машиндсан мах, төмсний нухаш гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* масло (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Бяслагаа үрж бэлтгэнэ.
  2. Нимгэлэн илдсэн гурилныхаа голд үрсэн бяслагаа тараан тавиад, 4 талыг нь дугтуй нугалж буй мэт нугална.
  3. Хайруулын тавган дээрээ бага зэрэг масло хийн халаагаад (маслогүй жигнэж болно) голд нь шанз тавиж, эвхэж бэлтгэсэн гурилаа хийнэ. 2 талыг нь алтан шаргал болтол шараад гаргаад, зүсээд, таваглаад сервислэнэ.

Spinach-тай шанз бэлтгэхэд:


Орц:

* хагас кг Spinach навч
* 1 ш жижиг сонгино
* 3-4 ш ногоон сонгино
* бага зэрэг фета бяслаг

Бэлтгэх нь:
  1. Бөөрөнхий сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Хайруулын тавгаа халаагаад бага зэрэг тос хийн сонгиноо нэмнэ. Давс цацаж сонгиноо тунгалаг болохоор Spinach навчаа ногоон сонгины хамтаар нэмнэ. Шүүсгүй болтол хуурна.
  2. Шанзаа хөргөөд бяслагаа нэмнэ. Бага зэрэг давс, хүсвэл хар, улаан перцээр амтлана.
  3. Ийм шанз хэрэглэх тохиолдолд нимгэн илдсэн гурилаа тэнцүү хэмжээний сүү, ус холиод багсаар норгоод шанзаа тавиж нугалаад шарна.
Махан шанз

* татсан мах
* сонгино
* давс
* хар перц
* бага зэрэг сармис
* тос

Бэлтгэх нь:
  1. Маш бага тос халаагаад сонгино сармисаа нэмж хуурна.
  2. Махаа нэмээд давс перцээр амтлан хуурна. Хүсвэл өөр бусад амтлагч нэмж болно.
  3. Шанзаа хөргөөд гурилныхаа голд тавиад дугтуй нугалж буй мэт нугалаад шарна.

No comments: