Sunday 4 April 2010

Кофетэй какаотой кекс


Кексэнд:

* 9 амны халбага нунтаг какао
* 1½ стакан кексний гурил
* ½ tамттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* ¼ tамттаны халбага хөөлгөгч нунтаг
* 115 гр масло
* 1½ стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг
* ½ стакан хүчтэй найруулсан кофе эсвэл ус
* ½ стакан сүү

Ганашанд:

* 285 гр шоколад
* ½ стакан ус эсвэл крем
* ¾ стакан масло

Бэлтгэх нь:

  1. Хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулаад зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 2 ш 22x5 харьцаатай хэвэнд тостойцаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Какао, гурил, давс, хүнсний сода, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ.
  3. Масло сахараа өөр нэгэн саванд хийн хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  4. Кофе, сүүгээ тусад нь нэг аяганд холино.
  5. Тал гурилаа масло сахарын бэлдмэл рүү нэмнэ.
  6. Кофе сүүний бэлдмэлээ маслотой зуурмаг руугаа нэмээд эцэст нь үлдсэн тал гурилаа нэмж нийцүүлнэ.
  7. Зуурмагаа хоёр хуваан тостойцаас дэвссэн хэвэндээ хийгээд болтолнь ойролцоогоор 25 орчим минут шарна.
  8. Шоколадаа ус эсвэл кремний хамтаар нэг саванд хийн багахан ус буцалж буй өөр нэг саван дээр суулгана.
  9. Хааяа хутган шоколадаа хайлуулаад галаа унтраана.
  10. Маслоо жижиглэн хэрөээд халуун шоколад кремний бэлдмэл рүүгээ нэмэн хайлтал нь хутгана. Ингэж бэлтгэсэн ганашаа өрөөний темпратурт 1 орчим байлгаж кексэн дээрээ түрхэж болохуйц болгоно.

No comments: