Орц:
* 1800 гр дайкон редиск, хоёр үзүүрийг аваад арилгаад угааж, 2.5 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага давс
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага нухсан сармис (5-6 хумс сармис)
* 1 амттаны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 4 ш ногоон сонгино, үндэсийг аваад угааж жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан загасны соус (fish sauce) эсвэл цуу
* 2/3 стакан улаан чинжүү (hot pepper flakes), хэт халуун кимчи хүсэхгүй бол чинжүүний хэмжээг 1/4 стакан болгож багасгана
* 1/3 стакан редискны шүүс
Бэлтгэх нь:
- Хэрчиж бэлтгэсэн редискээ давс сахартай холиод 30 минут байлгана.
- Редискнээс ялгарсан шүүсийг өөр нэг сав руу авна. Мөн шүүснээс 1/3стаканыг салгаж аваад, чинжүү, загасны соус, сонгино, сармис, цагаан гааг нийцүүлэн хутгаж кимчиний соус бэлтгэнэ.
- Бэлтгэсэн соусаа редискэн дээрээ нэмээд сайтар хутган нийцүүлээд ариутгасан шилэн саванд дээрээс нь даран сайтар шахаж хийгээд өрөөний темпратурт 12-24 цаг байлгаж исгэнэ. Кимчи иссэний дараа хөргөгчинд хадгална.
2 comments:
Гоё блог байнаа. Уншиж энэ хоолнуудыг чинь бүгдий нь туршнаа. Нээрээ наана чинь газар хөдөлсөн гэсэн. Өөр хот биз дээ. Гэнэт санаа зовчихлоо.
@Tsok sanaa tavisand bayarlalaa, bi bur Mongoldoo butsaad irseen gazar hodloltoos omno :D
Post a Comment