Monday 18 June 2012

Үзэмтэй ороомог (Pain au Raisin)


Орц:

* 3 амны халбага масло (unsalted butter)
* 1/4 стакан нойтон дрожж (compressed yeast)
* 1/2 стакан хүйтэн ус
* 3 1/3 стакан талхны гурил (bread flour)
* 2 амттаны халбага давс
* 1/3 стакан нунтаг сахар
* 1/2 cтакан сүү
* 1 стакан+2 амны халбага өрөөний темпратурт масло
* Алмондны крем (Almond cream), жор нь доор
* дэвтээсэн үзэм (Hydrated Raisins), жор нь доор

Өндгөн түрхлэгт:

* 2 ш том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага маслоо хайлуулна. Хайлуулсан маслоо өрөөний темпратурт тавин бүлээсгэнэ.
  2. Жижиг саванд дрожжоо хүйтэн усанд хайлуулна. Гурил, сахар, давс,сүү, хайлуулсан маслоо холиод зуурна. Усанд хайлуулсан дрожжоо нэмж нийцүүлнэ. Гурил хэт хатуу байвал хуурай гурил нэг удаад нэг амны халбагаар нэмэн хэт хатуу байвал ус нэг удаад нэг амне халбагаар нэмж нийцүүлэн зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа 30 орчим секунд нухан дугуй хэлбэрт оруулна. Гурилаа гялгар уутаар ороон өрөөний темпратурт 30 минут амраана.
  3. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гарган 20x38 харьцаатай 6 орчим мм зузаантай дөрвөлжилөн илдэнэ. Илдсэн гурилаа гялгар уутанд ороон 2 орчим цаг хөргөгчинд амраана.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр уртааш нь байрлуулаад гурилныхаа гуравны хоёр дээр зөөлрүүлсэн масло түрхэнэ. Маслогүй хэсгээсээ эхлэн нугалан гурван давхар гурил болгоод дахин илдэж 25x75 см 3 мм зузаантай болгоно. Гурилаа хоёр захаас нь гол руу нь нугалаад эцэст нь голоор нь нэг нугалан дөрвөн давхар гурил үүсгэнэ. Ингэж нуалсан гурила дахин гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хамгийн багадаа 2цаг амраана.
  5. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд илдэн 25x75 см дөрвөлжин үүсгэнэ. Илдсэн гурилаа дахин хоёр нугалан гурван давхар гурил үүсгээд мөн гялгар уутаараа ороон эцэсийн удаа дахин 30 минут амраана.
  6. Амраасан гурилаа гаргаж ирээд 25x90 см харьцаатай дөрвөлжилөн илдээд мянган давхар гурил маань бэлэн болно.
  7. Резинэн спатула ашиглан илдсэн гурилан дээрээ бэлтгэсэн алмондны кремээ 3 мм зузаантай жигд тараан түрхэнэ.
  8. Дэвтээсэн үзэмээ алмондны түрхлэг түрхэж бэлтгэсэн гурилан дээрээ тараан цацаад нэг талаас нь болгоомжтой ороож эхлэнэ. Ороож бэлтгэсэн үзэмтэй ороомгоо 2.5 см цагираг болгож зүсээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрнө.
  9. Үзэмтэй ороомгуудаа өрсөн тавцангаа гялгар уутаар ороогоод ил тавин 1 1/2 - 3 орчим байлган хөөлгөнө.
  10. Өндөг, өндөгний шар, сүүгээ холиж хутгаад багс ашиглан хөөлгөсөн кройсантууд дээрээ түрхэнэ.
  11. 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 15-20 минут шарна
Алмондны крем (Almond Cream):

Орц: 1 3/4 стакан

* 1/2 стакан + 1 амны халбага масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан алмондны гурил (almond flour)
* 1 ш том өндөг
*1/4 стакан гурил
Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, алмондны гурилаа дунд зэргийн саванд хийн цахилгаан холигчоор 5 орчим минут хутгаж нийцүүлнэ.
  2. Өндгөө нэмнэ, 3 минут хутган нийцүүлнэ.
  3. Гурилаа нэмнэ, нийцүүлнэ.
Дэвтээсэн үзэм (Hydrated Raisins):

Орц:

* 1 стакан үзэм
* ус
* 1/2 стакан рум эсвэл элдэв амттай ликёр (dark rum or flavored liquor)
Бэлтгэх нь:
  1. үзмээ саванд хийгээд хамгийн багадаа үзмээ давахуйц ус хийнэ. Архиа нэмээд гялгар уутаар таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 24 цаг цаашлаад 2 - 3 өдөр дэвтээнэ. Ингэж дэвтээсэн үзмээ шүүгээд хэрэглэнэ.

No comments: