Friday 21 December 2012

Мандаринтай шардаггүй чийзкэк (Mandarin/orange/lemon no bake cheesecake)


Орц:

* 1 + 2/3 стакан гурил
* 125 гр масло, хүйтэн
* 1 ш өндөг + 1 өндөгний шар
* 1/3 стакан сахар
* 1/8 амттаны халбага давс

* 850 гр шүүсэн labne крем бяслаг (1 кг шүүгээгүй бяслагийг цэвэрхэн даавуун алчуур эсвэл 5-6 давхар гал тогооны цаасан салфетка дээр тавиад шигшүүр дээр тавин 30 минут байлгаж шар уснаас нь салгаж бэлтгэсэн)
* 1 стакан сахар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 4 ш өндөг
* 1 стакан крем
* 1/2 стакан шинэхэн шахсан мандарины шүүс
* 2 мандарины үрсэн хальс
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
Нимбэгтэй чийзкэкнд: 1/2 стакан мандариний шүүс 2 мандарины үрсэн хальсны оронд 1/3 стакана шинэхэн шахсан нимбэгний шахсан шүүс 1 нимбэгний үрсэн хальс 2 амны халбага сахар хэрэглэнэ.
Жүржтэй чийзкэкнд: 1/2 стакан мандариний шүүс 2 мандарины үрсэн хальсны оронд 1/2 стакан жүржийн шүүс 1 жүржийн үрсэн хальс хэрэглэнэ.
Бэлтгэх нь:
  1. 23 см суурь нь салдаг хэвийг маслодоод хуурай гурилдаж бэлтгэнэ.
  2. Гал тогооны роботонд гурил, сахар, давсаа холино.
  3. Гурилан дээрээ жижиглэн хэрчсэн маслонуудаа нэг нэгээр нэмэн бантангийн гурил дайтай болгоно.
  4. Өндгөө нэмж нийцүүлээд зуурсан гурилаа тослосон хэвэндээ хийн гараараа тараан дарж жигд тараагаад хөлдөөгчинд хийн 30 минут амраана.
  5. Зуухаа 180 градуст халаана.
  6. Ингэж бэлтгэсэн сууриа сэрээгээр хэд хэд цоолоод 180 градуст халаасан зуухандаа хийн сууриа болтол 25-30 минут шараад хэвээ зуухнаас гарган хөргөнө.
  7. Жижиг саванд кремээ буцалгаад галаа унтраана. Үрсэн мандарины хальснаасаа чийчкэкээ чимэглэх 2 амттаны халбагагийг үлдээгээд үлдсэнг нь крем рүүгээ нэмнэ. Таглаад хэсэг хөргөнө.
  8. Жижиг саванд багахан ус хийн буцалгана. Галаа зөөллөнө. Дээр нь арай том шилэн эсвэл төмөр сав суулгаад дээр нь байрлуулсан савандаа өндөг сахараа хийн цахилгаан эсвэл гар холигчоор өнгийг өөрчлөгдөж өтгөртөл ойролцоогоор 20 минут хутгана.
  9. Дэвтээсэн мандарины хальстал кремээ өндгөн дээрээ нэмээд (чийзкэкэндээ үрсэн хальс хүсэхгүй байгаа бол шүүж хийж болно) нийцүүлэн хутгана. Дараа нь мандарины шүүс, ваниллины охь, эрдэнэшишийн цардуулаа нэмээд дахин 5-10 минут хутгана.
  10. Дунд зэргийн гал дээр тавьсан томхон сав руу дээр бэлтгэсэн бэлдмэлээ султгаад крем бяслагаа нэмэн өтгөртөл хутгангаа буцалгана. Өтгөрч эхлэнгүүт гал дээрээс аван болгосон суурь руугаа султгаад дээд талыг нь тэгшлээд хадгалсан мандарины үрсэн хальсаараа чимэглээд өрөөний темпратурт иртэл хөргөнө.
  11. Хөрөхөөр нь мөнгөн цаасаар хэвээ бүрээд (мөнгөн цаасандаа сэрээ ашиглан агаар оруулах хэд хэдэн нүх гаргах хэрэгтэй) хөргөгчинд хийн 16 цаг байлгаж царцаана.
Эх сурвалж

No comments: