Tuesday 30 April 2013

Линзер жигнэмэг (linzer cookies)


Орц:

* 1 ш чанасан өндөгний шар
* 113 гр масло, өрөөний темпратурт
* ¼ стакан нунтаг сахар
* 6 амны халбага нунтаг самар (ground hazelnuts)
* 1 ¼ стакан гурил
* жимсний чанамал
* нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Өндөгний шараа шигширүүр шигшиж жижиглээд маслотойгоо холиж нийцүүлнэ. Сахараа нунтаг сахар гурилын хамтаар нэмж нийцүүлнэ. Гурилаа зуураад бөмбөг хэлбэрт оруулаад гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хагас цаг байлгана.
  3. Гурилаа гарган 6 мм зузаантай илдээд 7 см дугуй хэвээр хэвлэнэ. Хэвлэсэн жигнэмэгнүүдийхээ талын голд нүх гаргаад тавцан дээр өрөн хөргөгчинд хийж 10 минут байлгана.
  4. Жигнэмэгээ халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь шараад хөргөөд голдоо нүхтэй жигнэмэгүүд дээр нунтаг сахар цацаад нэг нүхтэй жигнэмэгийг нэг нүхгүй жигнэмэгтэй чанамаар наагаад тавган дээр өрө сервислэнэ.

No comments: