Monday, 14 December 2009

Павлова


Орц:

Зефирэнд:

* 4 ш том өндөгний цагаан
* 1 стакан нунтаг сахар
* 1 амттаны халбага уксус (white vinegar)
* 1/2 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch, corn flour)

Дээр нь:

* 1 стакан крем (heavy whipping cream)
* 1 1/2 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 130 градуст халааж бэлтгэнэ. Тавцан дээр тостой цаас тавиад цаасаа голлуулан 18см тойрог зурна.
  2. Томхон саванд өндөгний цагаанаа хийгээд цахилгаан холигчоор хутгаж (soft peaks) хөөсрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд хутган сахарыг хайлуулаад, өтгөн шингэнээрээ (stiff peaks) хэлбэрт оруулж болохуйц болгоно. Эрдэнэшишийн цардуул, хүчил хоёроо нэмээд хөөсийг буулгалгүйгээр хутгаж нийцүүлнэ (fold in).
  3. Бэлтгэсэн өндөгний цагааны бэлдмэлээ зурсан тойрог дотроо болгоомжтой тарааж өгнө. Захаараа жоохон өндөр байх хэрэгтэй. Учир нь үүсгэсэн аяган дотроо хөөсрүүлсэн крем шинэхэн жимс хийж чимэглэх болно.
  4. Хэвлэж бэлтгэсэн меренгээ (зефир) халаасан зуухандаа хийн 1 цаг 15 минут шарна. 75 минутын дараа зуухаа унтраагаад зуухныхаа амыг багахан онгойлгож зефирээ дотор нь хөргөнө.
  5. Сервислэхээсээ өмнө зефирээ сервислэх таваг дээр байрлуулана. Өөр нэгэн саванд кремээ хийн хутгана (soft peaks). Сахар, ваниллинаа нэмээд өтгөрч хэлбэр орохуйц болтол хутгана. Хутгаж бэлтгэсэн кремээ зефирнийхээ голд байрлуулаад хэрчсэн жимсээр (киви, гүзээлзгэнэ, raspberries, blackberries, тоор, ананас г.м) чимэглэнэ.
Эх сурвалж

Sunday, 13 December 2009

mocha eggnog


Орц:

* 5 стакан шоколадтай сүү
* 4 стакан эггног
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 2 амны халбага нунтаг кофе
* 2 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага румын охь (rum extract)

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд шоколадтай сүү, эггног, тал стакан крем, нунтаг кофегоо хийгээд халаана.
  2. Эггногоо гал дээрээс аваад ваниллин болон румын охио нэмж нийцүүлээд аягална.
  3. Үлдсэн кремээ сайтар хөөсрүүлээд хөөсрүүлсэн кремээрээ эггногоо чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday, 12 December 2009

Халуун цангис жимстэй сидр (Hot Cranberry Cider)


Орц:

* 12 стакан алимны шүүс (unsweetened apple juice эсвэл cider)
* 4 стакан цангис жимсний шүүс (cranberry juice)
* 2-3 ш хадаасан цэцэг (cloves)
* 1 ш синнамон (cinnamon stick)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо багтахуйц саванд хийгээд, 5 орчим минут буцалгана.
  2. Галаа багасгаад таглаад 30 минут буцалгана. Бэлэн болсон умдаанаа шүүгээд аягалаад сервислэнэ.
Эх сурвалж

Friday, 11 December 2009

Цацагт хяруулын махтай шажигнуур пай


Орц:

* 1 ш улаан лооль
* 1 ш сонгино
* 2 амны халбага масло
* 4-5 ш мөөг
* 1 амны халбага гурил
* 125 мл тахианы тунгалаг шөл
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 3 ш жижиглэн хэрчсэн
* 1 ш лууван
* 350 гр болгосон цацагт хяруулын мах
* 2 хумс сармис
* давс
* хар перц

Гуриланд:

* 200 мл ус
* 125 гр масло
* ¾ амттаны халбага давс
* 100 гр гурил
* 3-4 ш өндөг
* 200 гр үрсэн бяслаг
* ½ амттаны халбага гич

Бэлтгэх нь:

1. Улаан лоолио арилгаад дотрох үрийг гаргаад жижиглэн хэрчинэ.
2. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Маслоо хайлуулаад сонгиноо нэмж хуурна. 4 орчим минут хуураад алтлаг өнгөтэй болж ирэхлээр арилгаад жижиглэн хэрчсэн луувангаа нэмнэ. Дахин 3-4 минут хуурна.
3. Хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна. Гурилаа нэмж 1 минут орчим хуурна. Тахианы тунгалаг шөлөө нэмээд хутган буцалгана. Өтгөрөөд ирэхлээр нь жижиглэн цуулсан цацагт хяруулын мах, улаан лооль, ногоон сонгино, яншуй, сармисаа нэмээд давс перцээр амтлана.

Гуриланд:

  1. Зуухаа 180 градуст халаана. Боорцгоо хайрах тавцангаа зуухандаа хийж халаана.
  2. Гуриланд хэрэглэх усаа зузаан ултай саванд хийнэ. Давс маслоо нэмж хайлуулна.
  3. Галаа багасгаад гурилаа нэг дор усандаа хийнэ. Зөөлөн гал дээр 1-2 минут буцалгахад өтгөрөөд савны ирмэгээс салж эхлэнэ. Модон халбагаа голд нь зооход тэгшсэн зогсож байвал болжээ гэсэн үг.
  4. Гурилаа галд дээрээс аваад 2 орчим минут хутгана. Цахилгаар холигч хэрэглэж болно.
  5. Өндгөө нэг нэгээр нь хагалан гурил руугаа нэмнэ. Энэ хооронд цахилган холигчоор хутгаж байхгүй бол өндөг бoлoх магадлалтай.
  6. Бүх өндгөө нэмж нийцүүлсэний дараа гич, бяслагаа нэмнэ.
  7. Тослож бэлтгэсэн 23 см хэвэнд зуурмагаа хийгээд гараа чийглэн тарааж өгнө. Хэвний голд ойролцоогоор 15 см шанз хийх нүх ухаж бэлтгэнэ.
  8. Ухсан нүхэндээ шанзаа хийсний дараа гурилыг гол руу 2.5см орчим татаж шанзаа тал бүрхэнэ.
  9. Халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь ойролцоогоор 40 минут шарна.
  10. 40 минутын эцэст гурилийн ирмэгт 4 зүсээд (дотор нь байгаа шүүс гарахуйц) дахин 10 минут шараад зуухнаас гарган 5 минут амраагаад зүсээд сервислэнэ.

Thursday, 10 December 2009

Франц нимбэгтэй тарт


Орц:

* 1 стакан сахар
* 3 ш нимбэгний үрсэн хальс
* 4 ш том өндөг
* 3/4 стакан нимбэгний шүүс, шинэхэн шахсан
* 250 гр нэмэх нь 5 амны халбага масло (21 амны халбага), өрөөний темпратурт, маслоо амны халбага дайтай жижиглэн хэрчсэн
* 1 ш болгосон тартны суурь

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд багахан ус хийн буцалгана.
  2. Өөр нэгэн саванд нимбэгний үрсэн хальс, сахараа хийгээд бантагнаж сахаранд нимбэгний амтыг шингээнэ. Сахарын бэлдмэлээ дээрээ өндгөө, нимбэгний шүүсийн хамтаар нэмж нийцүүлнэ.
  3. Буцалж буй устай саван дээрээ сахартай өндөгтэй саваа суулгана. (Ус дээд савны ёроолд хүрэхгүй байх ёстой.) Бэлдмэлэээ ууран дээр байнга хутган өтгөртөл нь буцалгана. Ойролцоогоор 10 минут.
  4. Бэлдмэл өтгөрөөд ирэхлээр ууран дээрээс аван шүүж шүүгдсэн нимбэгний хальсыг хаяна. Бэлдмэлийг блендерт хийн блендердэж нийцүүлээд, хөртөл нь 10 минут амраана.
  5. Блендрерийнхээ хурдыг нэмээд маслоо тав таван хэсгээр нэмэн нийцүүлээд нийцсэний дараа хөвсгөр зөөлөн болгох зорилгоор 3 орчим минут хутгана.
  6. Ингэж бэлтгэсэн кремээ таглаад хөргөгчинд 4 цаг орчим амраана. Сервислэхээсээ өмнө кремээ хөргөчнөөс гарган багахан хутгаж зөөллөөд болсон тартны хэв рүүгээ халбагадан хийгээд зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday, 7 December 2009

Алмонд бискоти (Almond Biscotti)


Орц:

* 1/4 стакан жижиглэн хэрчсэн алмонд
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага маргарин
* 4 ш өндөгний цагаан, багахан хутгасан
* 2 амттаны халбага алмондны охь
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 190 градуст халаана. Алмондуудаа жижиг тавцан дээр тараан тавиад халаасан зуухандаа хийн 7-8 минут хуурна.
  2. Сахараа, маргаринтай холин хөөсөртөл нь хутгана. Өндөгний цагаан, алмондны охио нэмээд нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж нийцүүлнэ.
  4. Өндөгний цагаан дээрээ шигшсэн гурилаа нэмж нийцүүлнэ. Эцэст нь хуурж алтан шаргал болгосон алмондоо нэмнэ.
  5. 22x12 харьцаатай 2 ш талхны хэвийг тослож бэлтгэнэ. Зуурмагаа 2 хуваан талхны хэвнийхээ доор нь жигд тараан байрлуулна. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
  6. Зуухнаас гаргаад модон тавцан дээр тавин нэг бүрийг ойролцоогоор 1.25 см зузаантай 16 хуваана.
  7. Тостой цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр бискоти бүрийг өрөөд 190 градуст халаасан зууханд тал бүрийг нь 5 минут нийт 10 минут шарна. Алмонд бискотиг бүлээнээр нь эсвэл хөргөөд сервислэхэд тохиромжтой.
Эх сурвалж

Friday, 4 December 2009

Шилэн саванд карамельтай тоортой амттан


Орц:

Карамель:

* 250 гр сахар
* 60 мл ус

Peach Custard:

* 500 мл крем
* 500 мл сүү
* 200 гр сахар
* 1 ш ваниллин (vanilla bean), голоор нь хуваагаад үрийг нь зөөлхөн арчиж авсан
* 3 ш өндөг
* 5 ш өндөгний шар
* 3-4 ш тоор жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Сахар, усаа жижиг саванд хийн борлотол нь буцалгана. Борлож бэлэн болсон карамелиа савтай чигээр нь мөстэй хүйтэн усанд хийн хэт болох, түлэгдэхээс хамгаална.
  2. Карамелээ 6 шилэн хуваагаад хэрэглэтэлээ түр амраана.
  3. Крем, сүү, тал сахар, ваниллинаа дунд зэргийн хэмжээтэй саванд хийн халаана.
  4. Өөр нэгэн саванд өндөг, өндөгний шар, үлдсэн сахараа хийгээд хутгана. Нийцсэн өндөгний бэлдмэл дээрээ багахан халаасан сүү нэмээд (халаасан сүүнээсээ аль болох бага хийхгүй бол өндөг болох магадлалтай) нийцүүлэн хутгана. Бага багаар нэмсээр өндөг, сүүний бэлдмэлээ нийцүүлээд шүүгээд, мөстэй усанд савтай нь хийж хэсэг хөргөнө.
  5. Хэрчсэн тоороо 6 шилэндээ тэнцүү хувааж хийнэ. Хөөсийг нь шүүж авсан сүүний бэлдмэлээ мөн 6 тэнцүү хуваан шилэн савандаа юүлээд багахан устай томхон тавцанд шилнүүдээ байрлуулаад 150 градуст халаасан зууханд болтол нь30-40 минут шарна. Бэлэн болсон амттангаа шилэн савтай нь хүйтнээр нь сервислэнэ.