Wednesday, 30 June 2010

Бууцайтай яргай загасны ороомог (Salmon encroute)



Орц:

* 500 гр мянган давхар гурил (puff pastry)
* 500 гр яргай загасны цул мах (salmon)
* 120 гр бууцайн навч (spinach leaves)
* 1 ш өндөг, хутгасан (egg wash)
* давс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200C халаана.
  2. Гурилаа илдэж нимгэлнэ. Хутгасан өндгөө багс ашиглан илдсэн гурилан дээрээ түрхэнэ. Гурилныхаа голд загасаа байрлуулаад, давсаар амтлаад, бууцайныхаа навчаар хучна.
  3. Гурилаа ороогоод үзүүрүүдийг нь өндгөөрөө наагаад наалттай хэсгүүдийг доош нь харуулаад нүүрэн хэсэгт хоёр гурав зүсээд тослож бэлтгэсэн тавцан дээр тавин халаасан зуухандаа хийж гурилыг шаргалтаж, загасыг болтол 30 орчим минут шарна. Таваглаад халуунаар нь сервислэнэ.

Tuesday, 29 June 2010

Нимбэгтэй сорбе (Lemon sorbet)


Орц: (6 порц)

* 200 гр нунтаг сахар (1 стакан), вкусандаа тааруулан багасгаж ихэсгэж болно
* 300 мл ус
* 4 ш нимбэг (дунд зэргийн хэмжээтэй)
* 1 ш өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Ус сахараа жижиг саванд хийгээд хааяа хааяа хутган сахар хайлтал буцалгана. Нимбэгнүүдээ угаагаад 2 нимбэгний халисыг ногоо арилгагчаар нимгэлэн зүсээд буцалж буй сахартай усанд хийн зөөлөн гал дээр, хутгалгүйгээр, 2 орчим минут буцалгана. Ингэж бэлтгэсэн сиропоо хөргөнө.
  2. Нимбэгнүүдээ шүүслээд хөргөсөн сиропон дээрээ нэмнэ. Сиропоо шүүн гүехэн шил эсвэл төмөр саванд хийгээд хөлдөөгчинд хийн 4 цаг хөргөнө.
  3. Хөлдөөж бэлтгэсэн сиропоо гал тогооны робот руу халбагадан хийгээд хутгаж нийцүүлнэ. Өндөгний цагаанаа сэрээгээр багахан хутгаж нийцүүлээд хөлдөөсөн сиропоо нэмж нийцүүлнэ. Буцаан савандаа хийгээд 10-15 минут хөлдөөгөөд таваглан сервислэнэ.


Monday, 28 June 2010

Водка мартини (Vodka martini)


Орц:

* 45 мл архи
(vodka)
*
22 мл dry vermouth
* мөс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холигчинд хийгээд хэсэг сэгсрээд шүүн хундганд хийн чидун жимсээр чимэглээд сервислэнэ.

Sunday, 27 June 2010

Сонгино Gruyère тарт/киш (Onion gruyère tart/quiche)

Орц:

Суурь:

* 1 1/2 стакан гурил
* чимх давс
* 1 өндөгний шар
* 6 амны халбага масло (75 гр)

Шанз:

* 50 гр масло
* 450 гр сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 амны халбага гич
* 2 ш өндөг нэмэх нь 1 өндөгний шар
* 300 мл крем
* 75 гр үрсэн Gruyère бяслаг
* давс, хар перц
* чимх натмег

Бэлтгэх нь:

  1. Гурил давсаа нэг саванд шигшинэ. Маслоо нэмээд бантангын гурил имэрч буй мэт имэрч гурилаа бантангын гурил мэт болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлээд хөргөгчинд хийн хагас цаг амрааж, нийцүүлнэ.
  2. Зуухаа 200 градуст халаана. Сууриа илдэж 23 см хэвэнд байрлуулаад сэрээгээр хатган хэд хэд цоолно. Суурин дээрээ тостой цаас байрлуулаад ховилд нь элдэв буурцаг хийн дүүргээд халаасан зууханд хийн 15 минут шарна. Тостой цаас, буурцагийг гарган аваад дахин 15 минут шараад зуухныхаа дулааныг 180 градус болгон буулгана.
  3. Болгосон сууриндаа гичээ түрхээд сонгиноо тараан байрлуулна. Өндөг, өндөгний шар, бяслаг, натмегээ холиод давс, перцээр амтлаад сонгино дээрээ нэмээд зуухандаа хийн 30-35 минут шараад гарган бүлээнээр нь сервислэнэ.

Wednesday, 23 June 2010

Butterscotch соус

Орц:

* 4 амны халбага масло
* 1 стакан бор сахар (dark brown sugar)
* ¾ стакан крем (heavy whipping cream)
* 1 амны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 амны халбага давс (kosher salt)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо хэмжиж бэлтгэнэ.
  2. Зузаахан ултай саванд маслоо хийн хайлуулна. Масло хүйцэд хайлахаас өмнө сахараа нэмж холин бүх сахараа маслоор бүрнэ. Хааяа хааяа хутган 3-5 минут карамельжүүлнэ.
  3. Кремээ нэмээд модон халбагаа холигчоор солиод галаа багасган сайтар хутгана. дэврэх гээд байдаг тул хамгийн багадаан 1.5-2 л багтаамжтай сав хэрэглээрэй. Галаа багасгаад 10 орчим минут хааяадаа хутган буцалгана.
  4. Галаа унтраагаад саванд нь хэдэн минут хөргөнө. Бүлээсхээр нь багаханг халбагадан амсаад тал давс, ваниллины охио нэмж нийцүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн давс, ваниллинаа нэмж нийцүүлээд тагтай шилэнд хийн хөргөгчинд хадгална.

Эх сурвалж

Tuesday, 22 June 2010

Вьетнам, кофетой зайрмаг/sorbet


Орц:

David Lebovitz-ын Perfect Scoop номноос

* 400 гр молоко
* 1.5 стакан ус
* 1/2 стакан (40 гр) + 1 амны халбага нунтагласан кофе
* 1/3 стакан сүү

Бэлтгэх нь:

1. 1.5 стакан усаа тал стакан нунтагласан кофетойгоо холин 1 стакан өтгөн кофе бэлтгэнэ. (Эсвэл нэг стакан espresso хэрэглэж болно.)
2. Молоко, сүү, кофегоо агаар оруулдаггүй саванд хийн нийцүүлээд хөргөгчинд хийн хамгийн багадаа 3-4 цаг хөргөнө.
3. Хөлдөөсөн бэлдмэлээ зайрмагныхаа машинд хийн зайрмагаа бэлтгэнэ.

Зайрмагны машингүй тохиолдолд:

  1. Томхон, дотрохоо хурдан хөлдөөх сав сонгох хэрэгтэй. Зайрмаг хийхэд төмөр эсвэл шилэн сав тохиромжой байдаг.
  2. Саваа хөлдөөгчинд байрлуулна. Хөргөсөн бэлдмэлээ хөргөсөн савандаа хийгээд хөлдөөгчинд хийн хөлдөөнө. Хөлдөөд зайрмаг/сорбений маягтай болоод ирэхээр нь 30 минут дутамд хөлдөөгчнөөс гарган 2-3 орчим хутгаж бөөн бөөн мөсөн бухал үүсэхээс сэргийлнэ. 3-4 удаа ийм байдлаар хутгаж мөстөхийг сэргийлсэний дараа агаар оруулахгүй саванд хийн 4-5 цаг хөлдөөгөөд идэхэд бэлэн болно.

Monday, 21 June 2010

Пицца Маргарита


Орц:

* пиццаны суурь
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1/2 стакан fontina бяслаг (эсвэл mozerella)
* 2 амны халбага үрсэн Pecorino Romano бяслаг
* 6 амны халбага лаазалсан хэрчсэн улаан лооль, ахиухан нухаштай
* 8 ш basil-н навч

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  2. Пиццаныхаа суурийг нимгэлэн тослосон тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн минут орчим байлгаад гаргаж ирэн чидун жимсний тосоо түрхээд сармис, бяслаг бяслаган дээрээ улаан лоолио тавиад ганц хоёр амны халбага чидун жимсний тос тараан дусаагаад буцааан зуухандаа хийн бяслагийг хайлтал 6-8 минут шараад basil-ийн навчуудаараа чимэглээд зүсээд таваглаад халуунаар нь сервислэнэ.