Monday, 21 June 2010

Пицца Маргарита


Орц:

* пиццаны суурь
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1/2 стакан fontina бяслаг (эсвэл mozerella)
* 2 амны халбага үрсэн Pecorino Romano бяслаг
* 6 амны халбага лаазалсан хэрчсэн улаан лооль, ахиухан нухаштай
* 8 ш basil-н навч

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  2. Пиццаныхаа суурийг нимгэлэн тослосон тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн минут орчим байлгаад гаргаж ирэн чидун жимсний тосоо түрхээд сармис, бяслаг бяслаган дээрээ улаан лоолио тавиад ганц хоёр амны халбага чидун жимсний тос тараан дусаагаад буцааан зуухандаа хийн бяслагийг хайлтал 6-8 минут шараад basil-ийн навчуудаараа чимэглээд зүсээд таваглаад халуунаар нь сервислэнэ.

2 comments:

3apaa said...

Пицца л гэж бичдэг байх даа. Эсхүл өөр хоол юм уу? За ямар ч байсан намь намь...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Пицца л гэдэг л дээ гэхдээ пизза гэхээр гоё санагдаад байдгын.... гэхдээ засчихая даргаа :)