Thursday 14 August 2008

Шоколадтай Бриёш



Орц:

* 1/3 стакан бүлээн ус
* 1/3 стакан бүлээн сүү
* 20 гр дрожж (instant)
* 3 3/4 стакан гурил
* 2 цайны халбага давс
* 3 өндөг
* 1/4 стакан сахар
* 340 гр масло (12 тэнцүү хуваана, өрөөний темпратрт)
* Дээр нь түрхэх 1ш өндөг (бага зэрэг устай холино)
* 100 гр хар шоколад (хэрчиж бэлтгэнэ)

Бэлтгэх нь:
  1. Сүү, ус, дрожоо том саванд хийгээд 10 минут хүлээнэ.
  2. Гурил, давсаа нэмээд хутгана.
  3. Өндгөө нэг нэгээр нэмнэ. Зуурна.
  4. Сахараа нэмнэ.
  5. Масло нэг нэгээр нэмнэ. Нэмсэн масло маань зуурмагт нийцсэний дараа дараагийн хэсэг маслог нэмнэ.
  6. Зуурмагаа савандаа наалдахаа больтол нь нухна.
  7. Зуурмагаа цэвэрхэн алчуураар таглаад 2 дахин том бол хөөтөл нь (ойролцоогоор 1 цаг) хүлээнэ.
  8. Цагийн дараа зуурмагаа гаргаж ирээд нухаж агаарыг нь гаргана. Дахин алчуураараа таглаад хөргөгчинд хийнэ. 2 цагийн турш 30 минут тутамд зуурмагаа гаргаж ирэн нухаж агаарыг нь гаргаад буцааж хийнэ.
  9. Зуурмагаа энэ чигээр нь хөргөгчиндөө хонуулна.
  10. Гаргаж ирээд 2 хуваагаад нэгийг нь 13 хуваагаад алгаараа бөөрөнхийлөн дотор нь хэрчиж бэлтгэсэн хар шоколаднаасаа байрлуулна. 23 см кексний хэвийг тослож хооронд нь зайтай (дээрх зурагт байгаа шиг) өрнө. (нөгөө талаар нь мөн адилхан талх хийж болно. Эсвэл хөлдөөн дараа нь хэрэглэж болно.)
  11. Цэвэрхэн алчуураар таглаад өрөөний темпратурт 2 цаг хөөлгөнө.
  12. Энэ зуур суухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  13. 2 цагийн дараа 1 амны халбага устай холиж бэлтгэсэн өндгөө багсны тусламжтайгаар талхан дээрээ зөөлөн түрхэнэ.
  14. Шаргалттгал нь (30-35 минут) зуухныхаа дунд давхарт жигнэсэний дараа гаргаад өрөөний темпратурт 30-аад минут хөргөнө.
Зүүлт

* Нэг хэсэг зуурмагаа агаар орохгүйгээр савлаад 2 сарын турш хөлдөөгчинд хадгалж болно. Талхаа жигнэх үедээ хөлдөөгчнөөдөө хөргөгчиндөө (доод хэсэгт нь) хийгээд маргааш нь гаргаж бөөрөнхийлөөд хэвэндээ тавиж тэр чигээр нь 2 цаг хөөлгөөд 200 градуст 30-35 минут жигнэнэ.

No comments: