Wednesday 20 August 2008

Бирсүүт жүрж, Campari-гийн Сорбет

Campari-гийн тухай

Campari 1860 онд Италийн Наваро хотод үүссэн. Энэхүү архины жор Gaspare Campari-гийх бөгөөд нууц ажээ. Ойролцоогоор 60 төрлийн орцыг холин бэлтгэдэг Campari-гийн олонд мэдэгддэг орцууд нь бирсүүт жүржийн хальс, kinin, ginseng, rhubarb (бидний айраг хэмээн зажилдаг ургамал бололтой) мөн Бахамад ургадаг Cascarilla модны хальс(!).

Энэхүү гашуун умдааны улаан өнгө кактусанд амьдардаг улаан хорхойноос аж. Эм улаан хорхойны бие, өндөгнөөс нь гаргаж авдаг carminic хүчилын улаан охийг Campari-гаас гадна гоо сайханы бүтээгдэхүүн, текстилын салбарт зуу зуун жил ашигласаар иржээ. Энэхүү хорхойг халуун усанд байлгаж, жигнэж, зууханд эсвэл наранд хатааж байж улаан өнгийг гаргадаг бөгөөд улбар шараас уб улаан хүртэл олон төрлийн өнгөтэй гаргаж авдаг гэнэ. Ойролцоогоор 1 кг улаан будаг гаргахын тулд 155,000 хорхой хэрэглэдэг аж.

Бирсүүт жүрж, Campari-гийн Сорбет

Орц:

Сорбет

* 2 1/2 стакан шинэхэн шахсан бирсүүт жүржний шүүс
* 1/2 стакан сахар
* 1/3 стакан Campari
* 1 бирсүүт жүрсний хальс (үрсэн)
* тал лимоны шүүс

Амталсан бирсүүт жүржийн хальс

Орц:

* 1 ш бирсүүт жүрж
* 1/2 стакан сахар
* 1/4 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Бирсүүт жүржийн шүүс, сахар, тал лимонь шүүсээ холиод гал дээр тавиж, сахар уустал халаана.
  2. Гал дээрээс аваад шүүж өөр нэг саванд хийнэ. Бирсүүт жүржийн халисаа нэмнэ. Өрөөний темпратурт болон хөрөхөөр хөлдөөгчинд хилж 3-4 цаг байлгана.
  3. Campari-гаа хүйтэн бэлдмэлдээ зайрмагны машиндаа машиныхаа зааврын дагуу хийгээд, ажиллуулна. (Зайрмагны машингүй бол доор хэрхэн гараараа хийх завар хавсаргасан байгаа.)
  4. Хэт гүнзгий биш, агаар оруулдаггүй (таглаатай) хуванцар саванд хийгээд хамгийн багадаа 5 цаг хөлдөөнө.
  5. Амталсан бирсүүт жүржиийн халисыг бэлтгэхийн тулд 1 бирсуут жүржийг халислаад (халисны мах/цагаан хэсгийг аль болох бага оруулах хэрэгтэй) 1 см өргөн, 8 см урттай хэрчинэ. Ус сахарын хамтаар 15-20 минут буцалгана. Дараа нь халиснуудаа шүүж гаргаад хөргөнө.
Зайрмагны машингүй бол

Зайрмагны зориулалтын машин нь хутгах явцдаа жигд хөргөж, хөлдөх явцад үүсдэг талстуудыг үүсгэхгүй, хутгахдаа илүү их агаар оруулж илүү хөвсгөр болгодог байна.

Зайрмаг болон сорбетыг зайрмагны машингүйгээр хийж болдог ч машинаар хийсэн шиг хөвсгэр, талстгүй болдоггүй ч орцондоо сүү, өндөг, цөцгийгүй зайрмаг, сорбетүүдийг зайрмагны машингүйгээр хийхэд боломжийн үр дүнд хүрдэг.

Дээрх жорын дагуу хийгээд томдуу амсартай нэг саванд хийнэ. Хөргөгчинд 5-8 цаг байлгана. 5-8 цагийн эцэст хөлдөөгчинд хийгээд мөстөж, хөлдтөл нь 30 минут дутамд нэг удаа гаргаж ирээд 2-3 минутын турш хурдан хурдан хутгаад буцааж хөлдөөгчинд хийнэ. 3-4 удаа ингэж хутгасаны эцэст сорбет маань бэлэн болно. Бэлэн болсон сорбетээ хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст амталсан бирсүүт жүржийн халисаараа чимээд сервилэхэд бэлэн боллоо.

No comments: