Tuesday 10 November 2009

Буудайны салат



Орц: 4 порц

* 210 гр (1 стакан) буудай
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хаш
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу
* 2 ш улаан чинжүү
* 1 ш жижиг улаан сонгино
* 1 хумс сармис
* 1/4 багц яншуй
* 1/4 багц гаа (минт)
* 1/2 лимоны шүүс
* чидун жимсний тос
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Буудайгаа угаагаад нэг саванд хийн багахан давахаар ус нэмнэ. Дунд зэргийн гал дээр 30-35 минут буцалгаж болгоно. Болохоор нь шүүгээд салатны саванд хийнэ.
  2. Хашаа угаагаад 5мм. зузаантай цагирган хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлтгэсэн хашаа давстай усанд хийгээд цаг орчим амраана. Амрааж бэлтгэсэн хашаа базаж илүүдэл усыг гаргаад ар өвөргүй чидун жимсний тос түрхээд халаасан хайруулын тавганд хийн болтол нь шарна.
  3. Хулуунуудаа мөн адил зузаантай хэрчээд, тослоод мөн халаасан хайруулын тавганд шарна.
  4. Чинжүүнүүдээ голоор нь 2 хуваагаад үрийг гэрийн хамтаар гаргаад мөнө багахан тос түрхээд шарна.
  5. Шарсан бүх ногоонуудаа, сонгино, сармис, яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  6. Чанаж бэлтгэсэн буудайтайгаа холиод дээрээс нь лимоноо шахна. Бага зэрэг чидун жимсний тос нэмээд давс перцээр амтлаад сервислэнэ.
Зураг, жор

No comments: